Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорьж ажиллана

2017-1-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Тэрбээр "Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь аливаа улс орон бүрийн эн тэргүүнд, байнгын анхаарлын төвд байлгадаг, улс орны болон хүн амын эрүүл, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал билээ.

 

Эрүүл монгол хүнийг хөгжүүлэхэд эрүүл хүнсээр хангах, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал нэн чухал гэж Засгийн газар үзэж байна. 

 

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Малын эрүүл мэндийн тухай, Тариалангийн тухай, Ургамал хамгааллын тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Мэргэжлийн хяналт шалгалтын тухай хууль, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” болон холбогдох бусад хууль, тогтоомжийг дагаж мөрдөн ажиллаж байна.

 

УИХ-аас батлан гаргасан дээрх хууль, тогтоомжуудын хүрээнд Монгол Улсын Засгийн газар түүхий эд бэлтгэл, хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хэрэглээний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирлээ.  

 

Монгол Улсын хүнсний хэрэгцээ, хэрэглээ, хангамжийн өнөөгийн байдлын талаар зарим цөөн тоон мэдээллийг авч үзье.

 

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн түвшинг2016 оны эхний 11 сарын статистик мэдээнд тулгуурлан тооцон үзэхэд мах, махан бүтээгдэхүүн, гурил, шингэн сүү, төмсний хангамжийн түвшин 100-аас дээш хувьтай, хүнсний ногооны хангамж 84 , будаа, өндөг, жимс, жимсгэний хувьд 23-45 хувьтай байна. 

 

2016 оны урьдчилсан дүнгээр дотоодын бэлтгэн нийлүүлэгчид, хүнсний үйлдвэрүүд 398.1 мян.тн мах, махан бүтээгдэхүүн, 474.2 мян.тн шингэн сүү, 118.7 мян.тн сүүн бүтээгдэхүүн, 60.0 мян.тн гурил, 55.1 мян.тн гурилан бүтээгдэхүүн, 163.8 мян.тн төмс, 72,3 мян.тн хүнсний ногоо үйлдвэрлэжээ.

 

Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулахад мах, махан бүтээгдэхүүн 4.5, гурилан бүтээгдэхүүн 7, төмс 1,4, жимс, жимсгэнэ 42 хувиар тус тус нэмэгджээ.

 

2016 оны байдлаар хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, импортын хамаарлын түвшинг тооцож үзвэл элсэн чихэр, чихрийн зүйл 100 хувь, жимс, жимсгэний 94,5 хувь, хүнсний тосны 92,3 хувь нь импортоос  хамааралтай байна.

 

2015 онд байгаль, цаг уурын гэнэтийн үзэгдэлийн улмаас ургац алдаж буудайны 69 хувь, хүнсний ногооны 52 хувь, төмсний 20 хувийг импортоор хангажээ. Харин 2016 оны ургацын балансаар авч үзвэл төмс, хүнсний ногоо, гурилыг дотоодоосоо бүрэн хангах боломжтой байна.

 

Хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийн дагуу 2016 оны байдлаар  гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 78%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. 

 

Монгол Улсын стратегийн хүнсний хангамжийн 2017 оны төлөв хандлагыг танилцуулья.



Холбогдох мэргэжлийн байгууллагын судлаачдын хийсэн судалгааны дүнгээс авч үзвэл 2017 онд нийт 11,6 сая толгой мал буюу 290 орчим мянган тонн махыг бэлтгэх боломжтой гэсэн тооцоо байна. Хүн амын хүнсний хэрэгцээнээс илүү гарсан 107 мян.тн махыг экспортлох боломжтой,  мөн 6,1 сая толгой малын махыг бэлтгэн гадаад зах зээлд экспортлох нөөц байна.

 

Үндэсний Статистикийн хорооны даргын тушаалаар баталсан “Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу нэг хүний жилийн хэрэгцээт сүү 55 кг, сүүн бүтээгдэхүүн 73 кг гэж тооцож үзэхэд 2017 онд дунджаар 130,0 мянган тн сүү, 180,0 мянган тн сүүн бүтээгдэхүүн шаардагдахаар байна.

 

Сүүн бүтээгдэхүүний хувьд хангамжийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 72 хувьтай байгаа нь хүн амын сүүн бүтээгдэхүүний хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.



Сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ жилээс жилд дунджаар 12 хувиар нэмэгдэж, өвөл, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын 90 хүртэл хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан хуурай сүүг хэрэглэж байна. Иймээс 2017 оны хүн амын сүүний хэрэгцээнд 4,4 мян.тн хуурай сүү импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарч байна.

 

Нэг хүний хоногт хэрэглэх гурил, гурилан бүтээгдэхүүний дундаж хэмжээг үндэслэн тооцоход жилд нэг хүнд өргөн хэрэглээний гурил 36.5 кг, гурилан бүтээгдэхүүнд 80.3 кг буюу гурилд шилжүүлэн тооцвол 59.4 кг, нэг хүний жилийн хэрэгцээнд 95.9 кг гурил шаардлагатай гэсэн тооцоо гарч байна.

 

2016 оны ургацын урьдчилсан балансаар нийтдээ 482.1 мянган тонн буудай хураан авсан нь ирэх намрын ургац хүртэл гурилын үйлдвэрлэл болон хүн амын гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжтой.

 

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд  төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг.

 

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульболон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг  зохицуулж буй эрх зүйн  актаас бүрдэж байна.

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албатай хамтран хүнсний аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчны нөхцөл байдал, хяналтын тогтолцоонд үнэлгээ хийх ажлыг энэ онд хэрэгжүүлсэн.

 

Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор батлагдаж, 2011 оны 114 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Хүнсний аюулгүй байдал үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хугацаа өнгөрсөн 2016 онд дуусч байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд 78 хувийн хэрэгжилттэй байна.

 

Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардах хөрөнгө оруулалт дутагдалтай байсан нь хэрэгжилтэд голчлон нөлөөлсөн. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

  Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүнсний стандарт, техникийн зохицуулалт, түүний хэрэгжилт чухал ач холбогдолтой байдаг. Хүнсний салбарт нийт 753 стандарт, үүнээс заавал мөрдөх 379, зөвлөмжийн шинжтэй 374 стандарт мөрдөгдөж байна.

 

Монгол Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлсэн 4 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд цаг хугацаа, зардал ихээр шаарддаг тул манай дотоодын аж ахуйн нэгжүүд өргөнөөр хамрагдаж чадахгүй байна.

 

Хүнсний бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийх эрх бүхий итгэмжлэгдсэн 65 лаборатори үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр лабораториудын нэгдсэн сүлжээг зохион байгуулах, чадавхийг нь дээшлүүлэх, лабораторийн хүний нөөцийг сургаж бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна.

 

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын хийсэн хяналт, шалгалтын дүнгээс товч танилцуулья.

 

  Хүнсний үйлдвэр, цехүүдийн төлөвлөгөөт хяналт, шалгалтад хамрагдсан 468 аж ахуйн нэгжийн 11 хувь нь эрсдэл ихтэй, 57 хувь нь дунд, 32 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

 

Хүнс худалдаалах үйл ажиллагаанд хийсэн шалгалтад хамрагдсан нийт 1100 хүнсний худалдааны газрын 41 хувь нь бага эрсдэлтэй, 52 хувь нь дунд эрсдэлтэй, 7 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 онд хүнс, хөдөө аж ахуйн хяналтын чиглэлээр 2671 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт, 370 объектод төлөвлөгөөт бус хяналт шалгалт, 932 объектод  гүйцэтгэлийн шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

 

Шалгалтаар үр дүнд давхардсан тоогоор нийт 36,6 мянган зөрчил илрүүлж, газар дээр нь 74.3 хувийг арилгуулж, зөрчлийг арилгуулах талаар 4013 албан шаардлага, 402 акт, 379 дүгнэлт үйлдсэн ба зөрчлийг арилгах хүртэл 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

 

Эрсдэлтэй объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээс гадна 2016 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 1,5 мянган объектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, эрсдэлийг тогтоон, илэрсэн зөрчлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сургалт, сурталчилгааг зохион байгуулсан.

 

Хяналт шалгалтын явцад эрсдэлтэй объектийн тоо буурсан. Үүнд: 2015 онд их эрсдэлтэй объект 15.9 хувь байсан бол 2016 онд 14.7 хувь болж буурч байгаа хэдий ч дунд эрсдэлтэй объект 70.0 хувийг эзэлсээр байна.

 

Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой. Иймд хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.

 

Хүнсний тухай хуульд зааснаар хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний сүлжээнд зохистой дадлыг нэвтрүүлэх талаар сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх чиг үүргийг салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, тэдгээрийг чадавхжуулж бэхжүүлэх, дэмжих бодлогыг хэрэгжүүлж ажиллана.


Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна.

 

1.  Хүнсний болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Органик хүнсний тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, ашиглах;

2.  Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах;

3.  Баяжуулсан хүнсний тухай, Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барих;

4.  Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;

5.  Хүн амын мах, сүүний хэрэгцээг эрүүл хүнсээр, бүхий л улиралд тогтвортой хангах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах;

6.  Хүнс боловсруулах үйлдвэрт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэх, холбогдох зааврыг батлуулах;

7.  Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг дэмжих;

8.  Хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх хэрэглэгчдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

9.  Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалах, тээвэрлэх, зориулалтын агуулах, байр, тээврийн хэрэгсэлтэй болгох асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг болно.



Хүнсний хангамж, хүрэлцээ, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал Засгийн газрын байнгын анхаарлын төвд байсаар ирсэн. Цаашид  ч энэ асуудалд Засгийн газар улам их анхаарал тавьж, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах, эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хэрэгцээг хангахыг зорьж ажиллах болно" гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хэхэ (202.5.196.34)
    үхсэнээ хийгээд байгаа хулгайч вэ хоолоо өөрснөө сонгоод идчихье цаана чинь чиний хийх ажил хүлээгдээд байна
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    19 цаг 25 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    20 цаг 5 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    20 цаг 10 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    20 цаг 20 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    20 цаг 30 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    20 цаг 57 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    21 цаг 24 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    22 цаг 2 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    22 цаг 18 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    22 цаг 43 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    22 цаг 47 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    23 цаг 28 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    23 цаг 35 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК