Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН: МАН-ынхан өөртөө ашигтайгаар хуулийн төслийг найруулж байна

2017-1-09
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. 

 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт сонсох ёстой байсан. Гэвч ажлын хэсэг болон Хөгжлийн банкийг төлөөлөх чадамжтай албан тушаалтан хүрэлцэн ирээгүй. Өнөөдөр ч мөн адил чадамжтай төлөөлөл ирсэнгүй. Тиймээс Хөгжлийн банкны шалгалтын дүнг МАН-ынхан хоёр удаагийн сонгуулиар улс төрийн зорилготой ашигласан гэдэг нь харагдлаа. Ялангуяа Хөгжлийн банкийг мэргэжлийн байгууллагаар шалгуулсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж манай бүлэг үзсэн. Иймд дараагийн долоо хоногийн даваа гаригт дахин мэдээлэл хийх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэлээ.

 

Мөн тэрбээр “Сонгуулийн тухай хуулийг салгаж Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан боловсруулж байгаа нь цаанаа учир шалтгаантай. Өөрөөр хэлбэл МАН-ынхан өөртөө ашигтайгаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг найруулж байж мэдэх юм. Энэ хуулийн төсөлд заасан УИХ-д суудалтай нам гэдгийг тайлбарлах оролдлого нь Үндсэн хуулийн цэцэд очих маргаан дагуулж байна. Тиймээс УИХ-д суудалтай, суудалгүй намуудын төлөөллийг оролцуулж энэ долоо хоногт багтаан хэлэлцүүлэг зохион байгуулна” гэв.     

 

Түүнчлэн “Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Энэ хуулийн төсөл дээр Ардчилсан нам завсарлага авсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд баталсан Олон улсын гэрээний тухай хуулиар нэлээд олон эрхийг Засгийн газар өөртөө авсан. Тодруулбал, олон улсын гэрээг УИХ-аар батлах ёстой. Гэтэл зарим гэрээг Засгийн газар дангаараа шийдэж батлах эрхтэй болсон. Үүний цаана томоохон ордыг шийдэх зорилго УИХ болон Засгийн газарт байна гэсэн хардлага төрүүлж байгаа юм” гэлээ. 

 

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ямар заалтыг эсэргүүцэж байгаа юм бэ? Тодорхой заалт тайлбарлаж өгнө үү? 

 

-Уг хуулинд техникийн чанартай өөрчлөлтүүдийг хийж байгаа гэж хууль санаачлагчид тайлбарласан. Бодит зөрчилтэй заалтыг өөрчилнө гэж байсан. Гэтэл өмнөх хуулиас 94 заалтыг өөрчилж байна. 100 –аад зарчмын зөрүүтэй саналыг оруулсан. УИХ дээр нилээн том ажлын хэсэг гараад өнгөрсөн бямба гаригт анхны хуралдаанаа хийсэн. Өнөөдөр хоёр дахь хуралдаанаа хийнэ. Энэ хурал дээр бид байр, сууриа илэрхийлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль эрх ашгийн зөрчилгүй байх ёстой юм. Гэтэл өнөөдөр энэ хуулийг өргөн барьж байгаа хүмүүс болон хэлэлцэж байгаа байнгын хороо, УИХ-ын удирдлагууд бүгд эрх ашгийн зөрчилтэй байгаа. Энэ хүмүүсээс “Та нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй болоод эрх ашгийн зөрчилгүй ийм том хууль гаргах гээд байна уу” гэж асуухад хэн ч тодорхой хариулт өгөөгүй. Үүнээс үзвэл тэр хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг. Тэгэхээр цөөн тооны хүн өөрсдөдөө зориулж хууль боловсруулах гэж байна. Өнөөдрийг хүртэл бид Үндсэн хуулиа буруу хэрэглэж ирсэн. УИХ-ын дурын гишүүн дуртай үедээ Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьдаг нь УИХ-ын чуулганы хугацаанд маш их цаг алддаг нөхцөл байдлыг бий болгосон. Гэтэл цэцийн маш тодорхой шийдвэр гарч Засгийн газрын гишүүнийг өөрчлөх асуудал Ерөнхий сайдаас л эх үүсвэртэй байх ёстой гэсэн. Үүнтэй адил УИХ-д суудалтай намын цаад эх үүсвэрийг маш тодорхой болгох ёстой.

 

С.Жавхлан гишүүн өнөөдөр нам байгуулах юм уу эсвэл намд элсээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй юу гэдгийг өмнөх хууль шигээ хязгаарлах уу шинэ сонгуулийн тогтолцооныхоо дагуу хязгаарлах уу гэх мэт маш олон асуудлууд байна. МАХН өөрийнхөө өнцгөөс нэр дэвшигчтэйгээ холбогдуулан тодорхой заалтуудыг ярьж байгаа. Энэ бүх талаасаа дээрх бүх асуудлыг тодорхой болгох ёстой. Дээр нь парламентад суудалгүй намуудын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох байр, суурийг тодорхой болгох ёстой. Энэ талаар бид өргөн хэлэлцэх ёстой. УИХ-ын гишүүд уншиж ч амжаагүй байтал ийм том хуулийг батлуулах нь маш аюултай. Улс төрийн тогтвортой байдлаа хадгалах үүднээс уг хуулийг харилцан зөвшилцөж батлах шаардлагатай. Өмнөх сонгуулийг энэ хуулиар явуулсан байхад заавал энэ удаа өөрчлөлт оруулах шаардлагатай юу гэх мэт.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (182.160.37.217)
    АН-хан намаа жаахан намархуу болгоё гэвэл батзанданг дарга болгох хэрэгтэй дээ.
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.37.217)
    ардчилал гэдэг хулгай луйвар гэдэг үгтэй адилхан сонсогддог болжээ
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Иргэн (202.9.42.157)
    Асуудалд гуйвуулж ханддагаа болимоор юм. Ардчилал гэдгээс залхаж бна. Намаа цэгцэлж чаддаггүй нөхдүүд төр улсаа ямар болгов.
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.41.193)
    KHUC GEJ MEDEKH UU LALRUUD AA
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • zochin (202.126.91.88)
    АНын новшнууд хөгжлийн банкны хэрэгийг улс төржүүлж цаг хожих гэж ядчих юм аа ерөнхийлөгчийн сонгууль зөв шийдэгдэх гэж байна та нарыг хуулийг гууль болгодог чинь өнгөрсөн шүү
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.35.187)
    та нар өөрсддөө ашигтай хууль батлаад энэ жил онхолдсоноо мартсан уу?
    2017 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    17 цаг 55 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    20 цаг 5 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    20 цаг 12 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    20 цаг 22 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    21 цаг 48 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    22 цаг 11 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    22 цаг 34 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    22 цаг 52 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    22 цаг 55 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    23 цаг 5 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК