зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Цахилгаан халаагуур, шөнийн тоолуурыг зээлээр авах боломж бүрдүүлнэ

2017-1-11
0
ЖИРГЭХ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 1 сарын 10-нд болсон өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдээллийг хүргэж байна. Тэрээр нийслэлийн агаарын бохирдлын өнөөгийн байдал, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөө, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж эхэлсэн болон хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.

 

Нийслэлийн агаарын бохирдлын өнөөгийн байдлын талаар

 

Агаарын бохирдол иргэн бүрийн санааг зовоосон асуудал болоод байна. Хүүхэд багачуудын  амьсгалын замын өвчлөл ихсэж, иргэдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байгаа нь яаралтай,  дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг харуулж байна.

 

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ДЭМБ-аас 103 орны 3000 орчим томоохон хотыг хамруулсан судалгаагаар агаарын бохирдлын түвшин хоёр дахин нэмэгдэж, эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөлөл эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 

Бага болон дундаж орлоготой улс орнуудын 100 мянгаас дээш оршин суугчидтай хотуудын 98хувь нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын бохирдлын тогтоосон стандартыг хангаж чадахгүй байгаа нь ард иргэдийн амьжиргааны түвшинтэй шууд холбоотойг харуулж байгаа. 

 

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд Агаарын чанарыг хянах 15 харуулын автомат станц ажиллаж,  агаарын бохирдлын хэмжээг өдөр бүр хэмжин бохирдуулагч бодисын хэмжээг олон нийтэд LED цахим дэлгэц, agaar.mn, гар утасны апликейшн зэргээр мэдээлж байна.

 

Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хэмжээ өнгөрсөн 7 хоногийн  байдлаар:

 

PM2.5 буюу жижиг ширхэгт тоосонцрын хэмжээ 200 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээ буюу 50 микрограмм, метр кубээс 4 дахин их байна.

 

PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 7 хоногийн дунджаар 606  микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээнээс 6 дахин их байна.

 

Хүхэрлэг хий: Өнгөрсөн 7 хоногийн дунджаар 235 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээнээс 4.7 дахин их байна.

 

Азотын давхар исэл: Өнгөрсөн 7 хоногийн дунджаар 119 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  тогтоосон стандарт  хэмжээнээс 2.4  дахин их байна.

 

Агаарын бохирдлын асуудлыг өнгөрсөн 10-аад жил ярьж байгаа боловч 4-5 Засгийн газар дамжин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 200 орчим тэрбум  төгрөг зарцуулсан боловч нөхцөл байдал дээрдэхгүй байна.

 

Агаар бохирдуулах гол бодисууд болох том ширхэгт болон нарийн ширхэгт тоосонцор нь 10 микроноос жижиг хэмжээтэй үл үзэгдэх тоосонцрууд юм.

 

Эдгээр тоосонцор нь хорт хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг ба уушигны гүнд шигдэж, зүрх судас, амьсгалын замыг өвчлүүлж, хүний дархлааны системийг устгаж, хүүхэд, өндөр настан, бие султай иргэдэд хатгаа тусах, хорт хавдраар өвчлөх зэргээр нөлөөлж байна.

 

Агаарын бохирдлын эх үүсвэрийн талаарх судалгаанаас авч үзвэл:

 

-Нийт агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын яндангийн утаанаас,

-Бохирдлын 5-6 хувийг үйл ажиллагаа явуулж буй дулааны цахилгаан станцуудаас ялгаруулж буй утаа эзэлж байгаа бол,

-Автозамын хөдөлгөөнд оролцож байгаа 400,0 мянга гаруй  автотээврийн хэрэгслэлээс ялгарч буй утаа, угаарын хий10 хувийг,

-Дээр дурьдсанаас бусад эх үүсвэрээс ялгарч буй утаа, тоосжилт 4  хувийг эзэлж байна.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ нь жилд 5,9 сая тонн бөгөөд үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байна.

 

Гэтэл дулааны цахилгаан станцуудад түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа ч агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний 6 хувийг эзэлж байна.

 

Түүхий нүүрсний хэрэглээнээс гадна агаар бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл юм.

 

Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд эдгээр автомашинаас ялгарч байгаа утаа, угаарын хий нь нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байна. Нийт автотээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай автомашин байгаа нь бохирдолт үүсэхэд нөлөөлж байна.

 

 “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах журам”-ын дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллогыг  явуулсан дүнгээс халаалтын зуухнуудын талаарх зарим нэг тоо мэдээллийг та бүхэнд танилцуулъя.

 

-10 кВт хүртэлх хүчин чадалтай зуух

 

Монгол Улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаагаас нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хороололд нийт 198 мянга гаруй өрх бүртгэгдсэнээс ердийн галлагаатай халаалтын эх үүсвэртэй 187 мянган өрх, нам даралтын зуухтай 9,0 мянга гаруй халаалтын уурын зуухбүхий аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

 

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт \10 кВт хүртэл хүчин чадалтай\ 160,9 мянган зуух бүртгэгдсэний 38 хувь буюу 61,000 өрх нь энгийн зуух, 62 хувь буюу 99,9 мянган өрх нь сайжруулсан зуух ашиглаж байна.

 

-11 кВт-аас дээш  хүчин чадалтай зуух

 

   Нийслэлийн төвийн 6 дүүрэгт 11-100 кВт хүртэл хүчин чадалтай 3,1 мянган усан халаалтын зуух бүртгэгдсэн ба дүүргээр нь авч үзвэл хамгийн их нь Баянзүрх дүүрэгт 698, Сонгинохайрхан дүүрэгт 675 зуух, Чингэлтэй дүүрэгт 505 зуух ашиглагдаж байгаа бол  бусад 3 дүүрэгт 354-395 зуух байна.

 

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 10 кВт хүртэлх хүчин чадалтай ердийн галлагаатай 9,6 мянган зуух, сайжруулсан 1,2 мянган зуух, нийт 10,8 мянган зуух ашиглагдаж байна.

 

-Дулааны цахилгаан станц зэрэг томоохон эх үүсвэрүүдийн хувьд

 

  Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2, 3, 4 дүгээр ДЦС, Амгалан дулааны станцад ажиллаж буй нийт 29 зуухны хэрэгцээнд жилдээ 4,8 сая тонн нүүрс, аймаг орон нутагт ажиллаж байгаа нийт 72 халаалтын зуухны хэрэгцээнд жилдээ 1,9 сая тн нүүрс түлж байна.

 

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар товч танилцуулъя:

 

Агаарын бохирдолт хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ, Дэлхийн банк болон олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас хийсэн олон талын судалгааны үр дүн, тайланг бид уншиж танилцах боломжтой юм.

 

Эдгээрээс гадна манай Анагаах Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэн, судлаачид АНУ-ын Берклийн Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн их сургуулийн судлаачидтай хамтран нийслэлийн агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, тодорхой насны хүн амд болон тодорхой нэр төрлийн өвчлөлд хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчилсан судалгааг хийсэн байна.

 

Эдгээр бүх судалгаа, тайлангийн дүгнэлт бүгдээрээ Улаанбаатар хотын агаарын бохирдол, түүнээс хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж буй үндсэн шалтгаан бол түүхий нүүрсийг галлагаанд хэрэглэж байгаа явдалгэж дүгнэж байна.

 

Агаарын бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй зарим сөрөг нөлөөллийг авч үзвэл:

 

  • Амьсгалын замын өвчлөл манай хүн амын дундах тэргүүлэх өвчлөл болж агаарын бохирдолт ихтэй гэр хороололд амьдарч байгаа өндөр настан, бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний хүндрэлд хүргэж байна. 

 

  • Зүрх судасны өвчлөл, цус харвалт, уушигны архаг үрэвсэл зэрэг өвчлөлд хүргэх нэг шалтгаан болж байна,

 

  • Жирэмсэн эхчүүдэд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж, ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, зулбах, дутуу төрөх, шинээр төрсөн хүүхдийн жин буурах гэсэн үр дагаварт хүргэж байна.

 

Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа шалтгааныг арилгах арга хэмжээг авахын зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилтан, эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулах, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүдийг дархлаажуулах, витаминжуулах зэрэг олон талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

 

АГААРЫН БОХИРДОЛТЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛЪЯ:

 

Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн жилүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэдгийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрсөн өдрүүдэд тодорхой танилцуулсан.

 

Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас тодорхой ажлуудыг хийж  ирсэн ч төрийн бодлогын залгамж, уялдаа холбоо дутагдалтайгаас бид өнөөдрийг хүртэл агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадаагүй, олон нийтийн онцгой анхаарлыг татсан, тулгамдсан асуудал хэвээр байна.

 

Нийслэлийн агаарын бохирдол нь бидний амьдрах уламжлалт зан заншил, хэрэглэж буй түлээ түлш, хот суурин газрын хүн амын төвлөрөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан бий болж, олон арван жилийн туршид хуримтлагдсан асуудал болсон учир бид энэ байдлаас ангижрахын тулд богино, дунд, урт хугацаанд чиглэсэн олон талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байж нааштай үр дүнд хүрнэ.

 

Иймээс бид цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг 2017 ондоо багтаан  яаралтай хэрэгжүүлэх, мөн дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж ангилан авч үзлээ.

 

1.  Богино хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээг авч үзвэл:

 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2016 оны гуравдугаар улирлын байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд 214,7 мянган өрх амьдарч байгаа бөгөөд үүнээс 92,8 мянган өрх гэрт, 121,9 мянган өрх байшин сууцанд амьдарч байна.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж Засгийн газрын тогтоолыг гаргасан. Засгийн газрын энэхүү тогтоолыг дагалдуулан холбогдох бусад шийдвэр, журмыг батлан мөрдүүлж эхлээд байна.

 

Өнөөдрийн байдлаар гэр хорооллын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 75 хувь буюу 110,8 мянган хэрэглэгч 2 тарифт тоолууртай бөгөөд эдгээр өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг бүрэн хөнгөлж байна.

 

Цаашид 2 тарифт тоолуургүй 36,4 мянган айл өрхийг тоолууржуулах, цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад богино болон дунд хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

1 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд  Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнзохион байгуулж, ард иргэддээ халаалтын системийг танилцуулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийг сурталчлах ажлыг зохион байгууллаа.

 

Банкуудын холбоотой хамтран гэрийн цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг Ногоон зээлийн сангаас зээлээр авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

  • ·Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зориулах төсөв хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх,

 

  • Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулж орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих,

 

  • Сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулж 2017 онд нийтдээ 23,0 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах,

 

  • Агаарын бохирдлын хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийт, иргэдэд мэдээлэл бодит өгч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,  зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн сурталчилгааны ажлыг зохион байгуулах,

 

  • Автомашинаас ялгарах хорт утааг бууруулах, тортогийг барих шүүлтүүрийг автомашинд суурилуулах шаардлагыг тавьж, мөрдүүлэх,

 

  • 110 мянган айл өрхийг 2.5 квт-ын чадалтай цахилгаан халаагч хэрэгслээр халаах техникийн боломжийг бүрдүүлсэн.

 

  • Үүнээс 20 мянган айл өрхийг 4 квт чадалтай цахилгаан халаах хэрэгслийг ашиглах техникийн боломжийг бүрдүүлнэ.

 

  • Одоо ашиглаж байгаа  нам даралтын халаалтын 70 зуухны үйл ажиллагааг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно

 

  • Цахилгаангүй 5800 айл өрхийг 4 квт-ын чадалтай цахилгаан халаагуур ашиглах боломжтойгоор дэд бүтцийг бий болгож холбоно.

 

  • Цахилгаан халаах хэрэгслийг ашиглах схем, аюулгүй ажиллагааны заавар, гарын авлагыг боловсруулж, хэрэглэгч бүрт түгээнэ.

 

Агаарын бохирдлоос шалтгаалан хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, томуу томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. Үүнд:

 

  • Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар Томуу, томуу төст өвчний байдлыг хэлэлцүүлж цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээх, улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 орыг нэмж ажиллуулах зэрэг шийдвэрийг гаргаж ажиллуулахад бэлэн болоод байна.

 

  • Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/185 дугаар тушаалаар 533 резидент эмч, 64 сувилагчийг гэрийн эргэлтэнд гаргаж, нийслэл хотын хүүхдийн тасаг бүхий нэгдсэн эмнэлгүүдэд 596 ор нэмж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар тус тус ажиллуулж  байна.

 

  • Засгийн газрын 2016 оны 215 дугаар тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн

 

  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн 10 нэр төрлийн ууж хэрэглэх эмийг 100% үнэгүй олгох асуудлыг шийдвэрлэсэн.

 

2.  Дунд хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар танилцуулъя:

 

  • Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуухаар хангах, ахуйн хэрэглээнд угаасан нүүрс, боловсруулсан түлшийг ашиглахад иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах,

 

  • Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, зохистой байршуулах, улмаар орон сууцжуулах ажлыг цаашид эрчимжүүлэх,

 

  • Монгол гэрийг дулааны алдагдал багасгах технологийг дэмжиж ажиллах,

 

  • Олон жилийн насжилттай хуучин автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авах, нийтийн тээврийн автобусыг хийн түлшинд ээлж дараатай шилжүүлэх,

 

  • Агаарын чанарын хяналт-шинжилгээг өргөжүүлж, суурин автомат суурин  харуулын тоог нэмэгдүүлэх,

 

  • Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй 160 халаалтын зуухыг буулган хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох,

 

  • Гэр хорооллын 68 мянган айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх

 

  • Гэр хорооллын 43 мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангах

 

  • Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулаан хангамжид холбох байгалийн хийгээр ажилладаг шинэ эх үүсвэрийг барих туршилтын төсөл хэрэгжүүлнэ.

 

3.  Урт хугацаанд (4-7 жилийн дотор) авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар:

 

  • Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх замаар хүн амын 40 гаруй хувь нь нийслэлдээ төвлөрч байгаа өнөөгийн сөрөг үзэгдлийг халж, хүн амыг зохистой байршуулах, тодорхой бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,

 

  • Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх,

 

  • Нийслэлд төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн бодлогыг хэрэгжүүлэх,

 

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөвхөн тогтоол шийдвэр биш бодитой үйл ажиллагаагаар бууруулах шаардлагатай. Үүний тулд бид агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөв төлөвлөн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд ихээхэн хэмжээний хөрөнгө, төсөв шаардагдахаар байна.

 

Богино хугацаанд хэрэгжүүлэх гэр хорооллын эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд ойролцоогоор 100,0 орчим тэрбумтөгрөгийн эх үүсвэр шаардагдана.

 

Цаашид авах бусад арга хэмжээний талаар эрдэмтэн судлаачидтай сайтар зөвлөлдсөний үндсэн дээр тодорхой төлөвлөгөөг боловсруулан гаргаж, түүнд шаардагдах хөрөнгө эх үүсвэрийг нарийвчлан тооцоолох болно.

 

Өвлийн улиралд гэр, орон сууц, албан тасалгаагаа халаахад зориулан  шатааж байгаа түүхий нүүрс, бусад түлшнээс ялгарч байгаа утааны хор хөнөөл бидэнд ямар их  үнэтэй тусч байгаагбид шат  шатандаа ухамсарлаж ойлгох ёстой.

 

Цаашид 1,3 сая гаруй хүн амтай томоохон хотын хөгжлийн төлөвлөлтийг алсын хараатай боловсруулж хэрэгжүүлэх, хүн амын орон сууцны бодлогыг зөв төлөвлөх, гэр болон байшин сууцны халаалтыг орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр бүрэн шийдвэрлэх зэрэг алсыг харсан, зарчмын шинэ шийдлүүдийг өнөөдрөөс гарган хэрэгжүүлэх ёстой юм.

 

Агаарын бохирдол гэсэн энэхүү нийгэмд үүсээд байгаа сөрөг үзэгдэл нь бид бүгдийн оролцоотой үүсч, бүрэлдэж байгаа учраас бид энэхүү сөрөг үзэгдэлийг хамтын хүчээр, бүх нийтийн оролцоотой бууруулах боломжтой.

 

Агаарын бохирдлоо бууруулж чадвал бид хамтдаа эрүүл байж, сэтгэл тайван амьдарч, эдийн засгийн хэмнэлттэй, ногоон хөгжлийг  түүчээлж цэнхэр эх дэлхийгээ ирээдүй хойч үедээ үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулах болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Ц.БАЛЖИННЯМ-ЦОГНАРАН (202.179.24.47)
    Нүүрстэй холбоотой бас нэг зүйл сануулмаар байна.Нэг.Нүүрс, нефть 2 үргэлж улс төртэй холбоотой байдаг учир олон талын мэдээлэлийг харьцуулж байж бодит дүгнэлтэд хүрнэ. Хоёр. Нефтийн үнэ өсхөд нүүрсний хэрэглээ өсч,технологи нь сайжран бензин хүртэл гаргаж аваг, нефтийн үнэ унахад нүүрсний хэрэглээ буурдаг технологи нь зогсолтод ордог. ГУРАВ. Олон улсын хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж байгаагаас боловруулсан нүүрсний хэрэглээг хязгаарлаагүй,нүүрсний боловсруулалтаас гарсан бүтээгдэхүүнээр ажилладаг экологийн цэвэр ДЦС Лондонд хатан хааныхаа ордноос 1000м зайтай газар ажиллаж байгаа.ДӨРӨВ. Нүрсний нөөц одоохон дуусна гэдэг бодитой биш. Одоо мэдэгдээд байгаа бүрэн бус тооцоогоор ОХУ-ын бүх нүүрсний нөөцийн 70 нь,алтны нөөцийн 10 нь алс дорнотод байгаа гэж Путин саяын уулзалтан дээрээ Алс дорнотыг ашиглах зорилготойгоо холбогдуулан хэлж байна лээ.
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.24.47)
    ҮРГЭЛЖЛЭЛ 2. Дулааны боловсруулалтад ороогүй нүүрс , аргал,модны шахмал түлшнүүдээс хортой утаа гардагаараал гарна. Мөн түлшинд агуулагдаж дулааны энергийг бүрэн ашиглахын тулд бүрэн шаталттай зуух хэрэгтэй.
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • БАЛЖИННЯМ.Ц (202.179.24.47)
    ҮРГЛЖЛЭЛ ийм түлшнээс ямарч хортой утаа ялгардаггүй-эко түлш байдаг, ийм түлш нь аялал зуучлал, төмөр зам, камин зуух, хөдөө гадаа гээд олон салбарт зайлшгүй хэрэгцээтэй байдаг олон давуу талтай. УБ-ын хэрэгцээ ойролцоогоор 300 000 тн, жилд 200 000тн-ыг үйлдвэрлэх хүчин чадалтай 10 гаруй үйлдвэр байгуулагдачхаад улс төрийн талцлаас болоод сул зогсож байна. ЭЗ-ийн боломжоос хамааран эдгээр үйлдвэрүүд дулааны улиралд гадаа үйлдвэрлэлээ явуулаад өвөл нь нийлүүлэх боломтой учир ирэх өвөлөөс нийлүүлж чадна. С.Баярын ЗГ-ыын үед энэ хувилбарыг сонгож агаарын бохирдол, түлшний чанарыг тодорхойлох лаборатори байгуулаад, хувийн хэвшлийн эко түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, Сү.Батболд үргэлжлүүлж дээрхи үйлдвэрүүд байгуулагдсан боловч Алтанхуягийн ЗГ хямд үнээр түүхий нүүрс тараах, Сайханбилиг хийгээр хангах төсөл хэрэгжүүлснээс уг үйлдвэрүүд банкны зээлээ төлж чадахгүй хүнд байдалд сул зогсож байгаа. Дулааны боловсруулалтад ороогүй нүүрс , аргал,модны шахмал түлшнүүдээс хортой утаа гардагаараал га
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • Ц.БАЛЖИННЯМ-ЦОГНАРАН (202.179.24.47)
    Утааны эсрэг. Манайхан нилээд улс төрийн өнгө аястай юм бичвэл уншина, тэгээд эсвэл дэмжинэ, эсвэл хараан зүхдэг болж. Мэрэгжлийн мэдээлэл тавьбал ихэвчлэн уншихгүй, уншсан нэг нь муу сайн эрдэмтэд, судлаачид, инженерүүд бүгд худалдагдсан, программчлагдсан, за тэгээд тэнэг мангуу гээд ёсөн шидээр хараан зүхнэ. Гэлээч гэсэн би өөрийн мэдэх зүйлээ бичие. Нэмэр болж юу магад. УБ хотын утааг арилгах олон шийдэл байж болно.Утаагүй буюу коксжсон нүүрс-эко түлш, цахилгаан, бүрэн шаталттай зуух, хийн түлш, агаарын урсгал, температурын урвуу тоноролыг ашиглах гээд...Одоо болтол ямарч ахиц гарахгүй байгаа нь улс төрийн талцалтай холбоотой. Ямарч гэсэн орон сууцаар хангах биш, учир нь хүн болгонд ЭЗ-ийн боломж байхгүй. Эдгээр дотроос зайлшгүй хэрэгжүүлэх нэг хувилбар нь коксжсон нүүрс . Нүүрсийг термохимийн боловсруулалтад оруулахад 450-500хэмд хүхэр, азотын оксидууд бүгд дээшээ дэгдэж гардаг, түүнийг нь агаарт хаялгүй давс юмуу уусмал болгоод хувиргаад авчдаг, үлдсэнийг коксжсон нүүрс гэнэ, ийм
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • nvb (202.9.43.104)
    Tsaas shataasan ch utaa garna gedgiig sain sanaarai Manaraa mini
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.11.116)
    Өнөөдөр МОНГОЛ-ын ард түмэн нүүрсийг түлсээр ч ирсэн цаашид ч түлэх болно. Тэгэхээр бид бүхэн нүүрсийг угаах технологийг гол чиг зорилго болгох бөгөөд нүүрсэн дэх органик бус механик хольцийг цэвэрлэх таваарын нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулахад орших бөгөөд нүүрснээс гарах утаажилтыг буруулахаас гадна цаашид нүүрсийг брикетлэх, коксжуулах, хийжүүлэх зэрэг шат дараатай ажлыг хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр одоо гарч байгаа хорт утааны хэмжээ даруй бардам хэлхэд 54,5 хувь буурах үзүүлэлттэй байна. Нүүрсийг гол төлөв гравитацийн нойтон аргаар баяжуулах 1тн нүүрсэнд 100-200орчим литр ус хэрэглэдэг ба усны эх үүсвэрийг ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН хаягдал усыг шүүх замаар ашиглана. Дээрээс нь дахин нэмж хэлхэд АВТОМАШИНЫ дотоод шаталтыг бүрэн шатаж дууссаны дараа та хөдөлгөөнд оролцоно уу.
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • нэргүй (202.9.41.145)
    Овоош дээ, засгийн газар ажиллаж эхлэж байнаа. Ер нь мөнгө байгааш дээ, харамсалтайн өмнөх Засгийн газраа газар доогуур хийх гээд л Та нар хар пиар хийсэн байхгүй юу. Ингээд ажиллаад байвал та нарыг ард түмэн дэмжинээ, АН-ыг харлуулахаа болих хэрэгтэй, их харлуулаэх гэж оролдвол дараагийн 10 жилд гарч ирэхгүй шүү, танай том толгойтой дарга нар дүн шинжилгэаэ хийсэн байлгүй. Та нөрын ажлыг дэмжинээ, таних ганц хоёр хүндээ хэлнээ, дэмжээрээ гэж
    2017 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
    21 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    3 цаг 29 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 11 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    4 цаг 33 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    20 цаг 6 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Уржигдар 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Уржигдар 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Уржигдар 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Уржигдар 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 15 цаг 25 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    Уржигдар 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    Уржигдар 14 цаг 33 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • "Бууж мордох хорвоо"
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК