УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болохгүй. Ардчилсан үндсэн хууль баталсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байгаа тул УИХ-ын чуулган өчигдөр буюу энэ сарын 12-нд цаг сунган хуралдаж, энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын йжагсаалтад байсан бүх хуулийн төслийг хэлэлцэж дуусгасан юм.