Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байр суурь: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар хэн юу хэлэв

2017-1-13
0
ЖИРГЭХ

Одоогоос хагас жил хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөн батлахаар өөр хоорондоо тэмцэлдэж сууна. Улс төрд олонх болсон МАН суудлын илүүгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтайгаар батлахаар улайрч байна гэж үзэх гишүүд олон байгаа бол зарим нь намайг эл сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн хуулийн заалтуудыг оруулж ирлээ хэмээн гомдоллож суугаа. Тэгвэл өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс улс төрд суудалтай болон суудалгүй намуудын дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус бүлгийн зүгээс хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн, УИХ дах цөөнхийн бүлэг болон суудалгүй намуудын эрх ашгийг зөрчсөн заалт орсон байна хэмээн үзэж бүх улс төрийн хүчний төлөөллөөр хэлэлцүүлэх шийдвэр гаргасан нь энэ. Уг хэлэлцүүлэгт Ардчилсан нам, МАХН, ТТЭНН, ЭЧХН зэрэг 20 орчим улс төрийн хүчин оролцсон юм. Тэгвэл намуудын төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн тухай юу өгүүлснийг хүргэж байна.

 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр: Сонгуулийн хууль зөрчсөн торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг манай нам Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцээгүй байгаа. Энэ хуулийн төсөлд бид нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй байна. СЕХ хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн бүхий л сонгуулийн хэсгийн хороо, санал авах байрны ажилтнуудыг шууд томилохоор заасан. Энд сонгуулийн дараа төрийн албанд томилсон өөрсдийн хүмүүсээ оруулж, зохион байгуулна. Гэтэл сонгуулийг будлиантуулсан хүмүүсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнийг 21-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Энэ бол хэтэрхий бага мөнгө. Тиймээс торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай. Сонгогчийн нэрсийн жагсаалт гэсэн бүлэгт “Сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсгийн хороонд бүртгэнэ” гэж заасан байна. Үүнийг хянах тогтолцоо хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөгчид тусгай программаар тухайн сонгогчийг өөр газарт давхар бүртгэсэн үү гэдгийг шалгах бололцоог хангах нь чухал. Энэ бол “царцааны нүүдэл”-ээс хамгаална гэсэн үг. Түүнчлэн “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн хүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг СЕХ жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Одоо бол СЕХ ганцхан намын төлөөлөл болсон. Тиймээс нэр дэвшигчийг сонгуулийн өмнөхөн гүтгэж, улмаар жагсаалтаас хасах магадлал байна.

 

МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Манай нам уг хуулийг эсэргүүцэж байна 

 

Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж хоёр удаа мэдэгдэл хийсэн. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Хуулийн төслөөр МАН, АН болон МАХН гэсэн гурван намаас л нэр дэвших боломжтай байгаа юм. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг төсвөөс гаргах нь зардал, сурталчилгаа гээд бүх зүйл эрх тэгш байх боломж бүрдэнэ гэж үзэж, хуулийн төсөлд оруулах санал гаргасан ч хүлээж аваагүй. Хоёрдугаарт хуулийн төсөлд Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай нам дангаараа эсвэл хамтарч нэр дэвшүүлнэ гэж заасан. Хамтарч гэдгийг манай нам УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн хүчин хамтарч оролцоно гэж ойлгож байгаа. Гэтэл УИХ-д суудалгүй нам нэр дэвшигчийг дэмжиж оролцоно гэж заасан байгаа нь дээрх боломжийг хааж байна. МАН-аас манай намд элссэн олон гишүүн бий. Гэтэл энэ хуулийн төсөлд “Нэр дэвшигч нь хуучин намынхаа дүрмийн дагуу гарсан байх ёстой” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, манай намаас нэр дэвших хүмүүсийг "МАН-ын дүрмийн дагуу намаасаа гараагүй байна” гэж хэлээд хасах гэж байгаа хэрэг. Дээрээс нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч нь тухайн оныхоо нэгдүгээр сарын 01-нээс өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой гэж заасан. Нэгдүгээр сарын 01 өнгөрсөн тул төрийн албан хаагч нэр дэвших ямар ч боломжгүй боллоо гэсэн үг. Мөн сүүлийн 5 жилд эх орондоо байнга оршин суусан байх ёстой гэсэн заалт бий. Гадаадад амьдрах, ажиллах, эмчлүүлэх, суралцах нь Үндсэн хуулиар олгосон эрх.

 

ТТЭНН-ын дарга Г.Уянга: Хуульд энгийн шалгууруудыг оруулах ёстой

 

Ямартай ч манай Ардчилсан намынхан хүч хэрэглэхийн зовлонг ойлгож эхэлж байгаа юм байна. Би энэ хуулийн төслөөс нэг их том хуулийн төсөл олж харахгүй байна. Үнэхээр энэ сонгуулийн хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа сонгогчдын бүтцээ харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад сонгуулийн насны 1.9 сая иргэн бий. Үүнээс МАН болон АН-д нийт 350 мянга гишүүн харъяалагдаж байна. Үлдсэн 1.6 сая орчим хүний аль нэг намд харъяалагддаггүй. Энэ хүмүүс намд ч итгэхээ больсон. Тэгэхээр УИХ-д суудалтай намууд зөвхөн гишүүдийнхээ төлөөлөл байх бус үлдсэн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн төлөөллөө оруулах боломжийг хангах хуулийг батлах хэрэгтэй. Дээрээс нь АН нэр дэвшигч оффшор дансгүй байх, төрийн албанд ажиллах хугацаандаа ёс зүйн алдаа дутагдал гаргаагүй байх зэрэг энгийн шалгууруудыг оруулах ёстой. Түүнчлэн сонгогч саналаа нээлттэй өгөх үү, нууцаар өгөх үү гэдгээ өөрсдөө сонгодог болгох нь зөв. Ингэвэл санал авах явцад хяналт тавих боломж бүрдэнэ. Техник, технологи хөгжиж байгаа өнөө үед энэ зэргийг хийх боломж бүрэн бий. Өнөөдөр АН Эрдэнэт, Тавантолгойгоо хамгаалж чадах эсэхээ ард түмэндээ харуулах хэрэгтэй. Танай нам өөрчлөгдөх ёстой.

 

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл:  Аль нэг намын төлөө боловсруулсан төсөл гэж хэлж болохгүй

 

Ерөнхийлөгчийн статусыг нэр хүндтэй байлгахын тулд УИХ болон орон нутгийн сонгуулиас өөр хуулиар явуулах нь зөв. Хуулийн төсөлд Үндсэн хуулийн заалтуудыг оруулсан байсан. Нэр дэвшигчийн насны хязгаар, эх орондоо байсан хугацаа зэрэг нь бүгд л Үндсэн хуульд байгаа заалт. Тэгэхээр аль нэг намын төлөө боловсруулсан төсөл гэж хэлж болохгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй л бол энэ хууль ийм байхаас өөр арга байхгүй. Манай намын хувьд Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий гэж үзэж байна. Үндсэн хуулийг өөрчлөөгүй тохиолдолд одоо хэн ч Ерөнхийлөгч болсон нийгэм, эдийн засгийн амьдралд ахиц, дэвшил гарахгүй.

 

Сонгогчдын боловсолын төвийн дарга Р.Бурмаа: Энэ хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно

 

Энэ хуулийг ер нь бол дэмжихгүй. Учир нь өнгөрсөн парламентийн үед хамгийн олон намын төлөөлөлтэй байсан. Энэ үед Сонгуулийн нэгдсэн хуулийг маш олон талын судалгаа, шинжилгээ, хэлэлцүүлэг хийж байж баталсан. Шинээр өргөн барьсан хууль өмнө 1993 оны хуулийн заалтуудыг тусгасан байна. Түүнээс гадна шинээр өргөн барьсан хуульд нэр дэвшигчдийг цөөхөн байлгах гэсэн санааг агуулсан нь зөвхөн нэг намд зориулсан хууль гэж хардахаар байна. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад тавих хяналт байхгүй болж байна. Нэг сонгогч шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд шилжин очсон газраа хурууны хээгээ бүртгүүлэх боломжтой байсныг нь хассан байна. Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан сараас өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн УИХ-ын тогтоол одоо болтол хүчин төгөлдөр байгаа. Гэтэл одоо энэ хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй байна.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.70.46.212)
    УИХ-д суудалтай намууд хунээ нэр дэвшуулдэг юм бол УИХ-д суудалтай бие даагчийн хун-толоолол болох бие даагч нар Яагаад еронхийлогчид нэрээ дэвшуулж болохгуй гэж наад УИХ-д Миний сонгосон бие даагч С.Жавхлан сууж байгааг та нар угуйсгэж болохгуй шуу Бид та Нарын яаж новшрохыг харж байгааг битгий мартаарай.Бие даагч хун нэрээ дэвшуулэх эрх байгааг анхааруулж Байна .
    2017 оны 01 сарын 14 | Хариулах
  • АН*ын ахмад (122.201.31.207)
    Уянгаас унгас алдатлаа айдаг хэдхэн хүн байна Бичлэгийн хэлбэр ижилхэн баригдаж байна Гудамжинд дурын иргэдээс асуухад Уянгыг мундаг гэдэг Яая гэхэв чадаж байгаа юманд арга байхгүй Үнэнд гүйцэгдээд чацгаа гоожуулаад явж буй луйварчид хохь чинь
    2017 оны 01 сарын 14 | Хариулах
  • zochin (59.153.113.219)
    Byrmaa balai avgai zavaan byriad
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • uyanga shulam (203.91.117.8)
    ene avgaid uurt ni taarsani xaraliin ug xurgie. chi turd xereggui.zailaa
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Ямааны толгой ямбанд ордоггүй янтгар авгай нар төрд оролцох ёсгүй шүү. Бурмаа уянга мэтийн хутган үймүүлэгчид хол байгаарай
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Энэ уянга гэгч галзуу шар авгай монгол төрөөр тоглохыг их мөрөөдөх юм. Ийм хогийн шаарнуудыг төрд бүү ойртуул тэр шар хаданд нь аваачаачээ
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Chi amaa tat zochin nereer hun doromjlohoo boli
      2017 оны 01 сарын 13
  • зочин (202.179.29.240)
    Бурмаа авгайгаас бусад нь ярихад болно доо. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг Бурмаа мангар авгай бүр хэрэггүй.
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • zochin (66.181.187.34)
    BURMAA ABGAI GAZAR NUTGIIG KHUJAAD ZARCHIKHAAD ODOO SONGUULIIN KHUULID YU HKELEKH BE DUUGYI BAISAN DEER MASH MUUKHAI KHUDALCH EMEGTEI
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.121.53)
    УЯАНГА МАНаас менге авчихаа юу офшор данстай хумуус ганц АН биш МАН хумуусийн НЭР байгаа биздээ олонх Болсон намыг долигнож байгаад дараагын сонгуулд дугаараа орохоо бодож бгаа юмаадаа
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    сонгуулийн хуулиудыг механикаар нэгтгэсэн хамгийн муу хууль,жинхэнэ бантан
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.88.162)
    Энэ Бурмаа авгай хаанаас гараад ирэв ээ ахиад гай тарих вии дээ АН ынхаан болгоомжтой байгаараа даа
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    3 цаг 9 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    3 цаг 13 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 16 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    3 цаг 29 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    6 цаг 37 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Өчигдөр 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Өчигдөр 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК