Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: ОУ-ын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар Тавантолгойн луйварыг явуулахаар бэлтгэж байна

2017-1-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн УИХ-д өргөн мэдүүлж улмаар өчигдөр хэлэлцээд унасан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж, МАН-ынхан ОУ-ын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар Тавантолгойн луйврыг явуулахаар бэлтгэж байна хэмээв.

 

Тэрбээр энэ талаар “Сүүлийн үед Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга гэх хуулийн төсөл орж ирсэн. Энэ хуулийн төслийг эрх баригчид батлуулах гэж улайран дайрсан боловч УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргаж буцаасан. Засгийн газар ОУ-ын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар УИХ-аар хэлэлцэгдэх байсан асуудлын жагсаалтаас Засгийн газрын байгуулсан ОУ-ын гэрээг гаргах, Засгийн газрын стратегийн ордуудын томоохон шийдвэрийг УИХ-аар оруулахгүйгээр шийдвэрлэх, танилцуулахгүй байх нүх сүв орон зайг гаргахын тулд улайран тэмцэж байна. Үүний цаана стратегийн ордууд Монголын үндэсний баялаг, газрын хэвлийн баялагийг хэдхэн гэр бүл, хэдхэн бүлэглэлд авах гэсэн санаархал явж байна гэж бид харж байна. Ийм учраас МАН-ын байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУ-ын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар стратегийн ордуудыг хувийн цөөхөн хүмүүст өгдөг луйврыг явуулахыг санаархаж байна гэж үзэж байна. Тиймээс энэ луйвараа таслан зогсоохыг Засгийн газраас шаардаж буйгаар илэрхийлье.

 

Энэ хууль орж ирснээр Тавантолгойн луйврыг явуулахаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл Тавантолгойн ордыг хувийн компани Хятадын аж ахуй нэгжид маш бага үнээр зарах луйврынхаа бэлтгэл ажлыг хийх гэж Засгийн газар оролдлоо. Харин энэ луйврыг УИХ-ын гишүүд таслан зогсоосон талархаж байна. Цаашид ийм луйвар хийх гэж оролдвол 3 сая хувьцаа эзэмшигчтэй, Тавантолгой ХК-ын ажилчид Монгол Улсын иргэд эсэргүүцэн тэмцэх болно гэдгийг энэхүү хурлаар дамжуулан дуулгахыг хүсч байна. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд намын даргын сунгаандаа гараад хөдөө орон нутгаар явж байгаа. Гэтэл энэ байдлыг далимдуулж ар хударгаар нь Тавантолгойг луйвардах гэж оролдох санаархлаа зогсоохыг МАН-ын нөхдүүд, МАН-ын байгуулсан засгийн газраас шаардаж байна.

 

ОУ-ын гэрээний тухай хуулийг баталж байгаад Эрдэнэтийн, Асгатын мөнгөний ордны, баргилтын төмрийн ордны луйврыг хийсэн. Одоо Тавантолгойг луйвардах гэж байгаа санаархал үнэхээр даварсан хэрэг болж байна. Тийм учраас өчигдөр ОУ-ын гэрээний тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийг буцааж, эсэргүүцсэн гишүүддээ талархал илэрхийлье. Харин энэ луйварт оролцоод явж байгаа УИХ-ын цөөнгүй гишүүдэд сануулга өгөх зайлшгүй шаадлагатай гэж бодож байна. Энэ луйврыг дэмжиж байгаа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг олон түмэн анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь энэ хүмүүс нөгөө бүлэглэлд орсон, Монголын төрөөр тоглодог хүмүүс юм шүү дээ. Тиймээс хэн нь луйварчин бэ, хэн нь хэний талд ордог вэ гэдгийг Олон Улсын гэрээний шинэчилсэн найруулгад санал өгсөн гишүүдийн нэрсийг харахад бараг тодорхой харагдана” хэмээлээ.

 

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

-Та энэхүү хуулийг өргөн барьсны дараа энэхүү мэдээллийг хийх боломж байсан уу. Хэрэв хийсэн бол хуулийг буцаасны дараа, өмнөх хоёрын хооронд зарчмын ялгаа гарах байсан болов уу?

 

-Олон улсын гэрээг соёрхон батлах эрх нь УИХ-д байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 25, 30 дугаар зүйлд Засгийн газрын байгуулсан олон улсын гэрээг УИХ заавал соёрхон батлах ёстой. УИХ-тай зөвшилцөж байж Засгийн газар Олон улсын гэрээг байгуулна гэж маш тодорхой заасан байдаг. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа зүйл заалтыг барьж Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцэх үед миний бие орон нутагт ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл ардчилсан намын гишүүдийг эзгүй байхад МАН-ынхан луйвар хийх гэж оролдож байна гэж бид харж байгаа. МАН луйвраа зогсоох хэрэгтэй МАН хулгайч царайлах хэрэггүй гэдгийг бүлэглэлд орсон нөхдүүдэд анхааруулж хэлмээр байна. Ер нь бүлэглэлийн эсрэг нам харгалзахгүй тэмцэх ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэхийг хүсч байна.

 

-Монгол Улс  5 сард бондын 500 гаруй сая долларын бондын мөнгө төлнө. Энэхүү мөнгийг манай засгийн газар төлөх боломж байгаа болов уу. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?  

 

-Монгол Улсын Засгийн газар энэ жил бондын төлбөрт 500 гаруй сая төгрөг төлөх хугацаатай байгаа. Монголын төдийгүй дэлхийн эдийн засаг амаргүй байгаа учраас өр зээлийн менежментийг эргэн төлөлтийг хойшлуулах шинэ графикаар төлөлтийг тохирох боломж байгаа. Үүнийг Засгийн газар судлах хэрэгтэй. Өр зээлийн менежментээ шинэ түвшинд гаргах хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна.

 

-Олон улсын гэрээний тухай хуулийн аль заалтыг хасах гэж байсан юм бэ?

 

-1993 оны Олон улсын гэрээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дугаарт заалт гэж бий. Энэ хуулиар Олон улсын гэрээг соёрхон батлуулах саналыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн гишүүд Засгийн газарт оруулж, өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ гэж заасан байгаа. Засгийн газар үүнийг дэмжсэний дараа УИХ Засгийн газраар соёрхон батлуулах саналаа УИХ-д оруулдаг заалттай. Гэтэл энэ заалтыг засах гэж оролдсон байгаа юм. Гэхдээ Засгийн газрын гишүүд үнэхээр гэнэн байгаа юм. Үнэндээ энэ заалтыг хассан ч Үндсэн хуулийн 25, 30 дугаар заалт хэвээрээ байгаа. Гэтэл үндсэн хууль зөрчих замаар хулгай луйвар хийх боломжгүй гэдгийг сануулах үүднээс өнөөдрийн хурлыг зарлаж, мэдээлэл хийж байгаа юм. Ер нь өмнөх Засгийн газрын үед ч энэ Засгийн газрын үед ч ялгаагүй стратегийн томоохон ордуудтай холбоотой асуудлыг УИХ-аас тойруулах гэж оролддог болсон. УИХ бол ард түмний төлөөлөл. Гэтэл тэднээс нууж луйвар хийх гэж байна гэдэг бол ард түмнээс нууж хулгай луйвар хийх гэж байгаатай адил зүйл. Тиймээс үндсэн хуульд нийцсэн хууль л батал гэдгийг Засгийн газар сануулж байгаагаа илэрхийлье.  

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (202.179.29.97)
    За дүү минь хуулийн булихай луйврыг сайн илчилж, нааштай өөрчлөлт хийгээрэй. Амжилт хүсий
    2017 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (24.1.171.125)
    Ундсэн Хуулийг энэ 65 аар оорчлуулж болохгуй шуу! Ундсэн Хуулинд гар хурвэл арай оор замаар шийдэх естой.
    2017 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.218.86)
    enhsaihan elchin bolj shagnuulaad yavaa biz dee.tanai namiin ued geree hiih gej baisan hun n
    2017 оны 01 сарын 14 | Хариулах
  • Данзка (203.91.115.46)
    Аль ч намд чøтгøр шулмаснууд байгааг ард олон харж байна. Мøн аль ч намд улс орныхоо тøлøø тэмцэгчид байна. Тэгэхлээр эх орон Монгол улсынхаа тøлøø тэмцэгсдийг нам бvлэглэл vл харгалзан дэмжиж, Монголын эрх ашгийг уландаа гишгэгсдийг нам бvлэглэл vл харгалзан тонилгох ёстой !
    2017 оны 01 сарын 14 | Хариулах
    • hdyvgdgs
      bhdhgx xhjfnfd xygcGd cyhfhx fuhdmf
      2017 оны 01 сарын 14
    • hdyvgdgs
      bhdhgx xhjfnfd xygcGd cyhfhx fuhdmf
      2017 оны 01 сарын 14
  • Монгол (139.5.216.153)
    Намчирхахаа больё оо, ахан дүүсээ. Тэр нам сайн, тэр нам муу гэж ярих үнэхээр гэнэн тэнэг биш гэж үү. Үүнийг бид сүүлийн 20 жил хангалттай харлаа. Биднийг ингэж талцаж байх хооронд улс орон хохирохоороо нэг боллоо. хэн чадвартай, хэн эх орноо гэсэн сэтгэлтэйг нь дэмжинэ, түүнээс нам бол хамаагүй,намын дарангуйлал хагаралаас салах цаг болсон
    2017 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.184.91)
    Boso
    2017 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.184.91)
    Hoh mongol
    2017 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.193.145)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.212.117.47)
    Уугээрээ АН ын сонгуульд оноо авах гэсэн шоу л бх даа.
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.28.5)
    ТТ-н гэрээ олон улсын гэрээний ангилалд багтах юм уу. Засгийн газар хоорондын гэрээ л лав биш.
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.91.95)
    Худлаа дарж хэвтхээр уурхайг ажилуулвал яасийн Бид хөдөлгөхгүй бол хэн хөдөлгөхгүй юм бэ харин татвар аа Сайн авх хэрэгтэй
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Хөдлөөд яваад байгааг яагаад хардаггүй юм бэ?
      2017 оны 01 сарын 13
  • иргэн (49.0.186.51)
    луйвар, коммунист гэдэг үгэнд хууртахаа болсон доо, ажил хэрэгч тооцоотой ярих хэрэгтэй юм даа, ард түмэн гэдэг малд юу ч хэлсэн болно гэх юм даа, үйл явцыг нь сайн хяна, тэгээд яг хэл, та нарын ардчилсан леберал эзасаг байгуулдаг шиг юм хийдгээ болио, та нар бол хагартлаа зузаардаг шүү дээ мартахгүй
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Батзандангийн зөв наад ман ын засгийн газар чинь хулгайч дээрэмчингийн зантай нь олон байдлаар илэрч байгаа шүү
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
    • Зочин
      хуцва
      2017 оны 01 сарын 13
  • Занданбат (66.181.185.122)
    Гай болохоор зай бол лалараа
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.187.13)
    AN iihaa songuulid ylh gsn pr. Zugeer l odoo boli. Ard tumen iim hardlagaas chin bolj dampuurlaa.
    2017 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    3 цаг 11 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    3 цаг 15 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 18 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 22 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    3 цаг 31 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    6 цаг 39 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Өчигдөр 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Өчигдөр 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК