УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүй тул ирэх долоо хоног хүртэл хойшилжээ.
Тус хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх байсан юм.