зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож бууруулах шийдвэр өнөөдөр хэрэгжиж эхэлсэн гэв

2017-1-18
0
ЖИРГЭХ

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өнөөдөр Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-өөс тэтгэвэр авах иргэн өөрсдөө үйлчлүүлэх банкаа сонгодог болох шийдвэр гаргасан. Үүнээс өмнө ЭМНДЕГ-аас иргэдийн тэтгэврийг Хаан болон Төрийн банкаар дамжуулан олгодог байжээ. Харин иргэд тэтгэврээ хүссэн банкаараа авдаг арилжааны банкууд үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, үйлчилгээгээ сайжруулах гэх мэтээр шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой юм. Одоогоор 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгосон гэдгийг ХНХ-ын сайд хэллээ.

 

Тэрбээр, “Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдөр хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг Хаан болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан. 1-6 сарын хугацаатай зээл авч байгаа иргэдийн төлөх хүү 15 хувь байна. Харин одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд түүнийгээ заавал төлөх ёстой. Дараа нь зээл авахад 15 хувь руу шилжинэ. Улсын хэмжээнд 378 мянган иргэн тэтгэвэр авдаг. Шинээр тэтгэвэр тогтоох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх аян одоогоор хоёр айман, нэг дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Өмнө нь би тэтгэвэр тогтоолгохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал байдаг талаар байнгын хороод болон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Аяны хүрээнд ч энэ асуудал үнэн гэдэг нь батлагдаж байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арижлааны банкуудад есөн хувийн хүүтэй хадгалуулж байсныг 15 хувь болгох шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 557 тэрбум төгрөг. Уг мөнгийг есөн хувийн хүүтэй хадгалуулснаар улсын төсөвт төвлөрөх 30 тэрбум гаруй төгрөгийг алдаж байсан. Өөрөөр хэлбэл, НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс 58 тэрбум төгрөгийн хүүг улсын төсөвт төвлөрүүлдэг байсныг 61.6 хувь буюу 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. 

 

Эцэст нь гадаадаас ажиллах хүч авах үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах хууль анх 2001 онд батлагдсан. Энэ хуультай уялдуулаад Засгийн газрын 139 дүгээр тогтоол гарч байсан. Мөн 2015 онд 139 дүгээр тогтоолыг хүчингүй болгоод Засгийн газрын 41 дүгээр тогтоол гарсан.  


Томоохон, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, төмөр зам, цахилгаан станц гэх мэтчилэн томоохон ажилд дотоодоосоо ажиллах хүч гаргах бололцоогүй үед нарийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан авах хүрээнд ажлын байрны төлбөрөөс чөлөөлдөг тогтолцоо үйлчлээд 16 жил болж байна. Давхардсан тоогоор 200 орчим, давхардаагүй тоогоор 50-60 компани энэ хөнгөлөлтийг эдэлсэн байдаг. Зөвхөн сүүлийн 4-5 жилд гэхэд “Монполимэт”, “МАК”-аас гадна 20 компани хөнгөлөлт эдэлсэн.  Энэ процетур 16 жилийн хугацаанд яаж явсан гэхээр Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу тухай аж ахуйн нэгж шаардлага хангаж байгаа үед өөрсдөө хөдөлмөрийн асуудал хариуцсан яаманд хүсэлтээ гаргаад, тухайн хүсэлтийнх нь дагуу Засгийн газрын хуралдаанаар шийддэг" гэлээ. 

 

Мөн "Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгсөн байгаа. Тэр нь “Монполимэт”, “МАК” компаниуд. Одоогоор давхардсан тоогоор 49 компани энэ хөнгөлөлтийг эдэлж байгаа.  Үүнтэй уялдуулаад өөр бусад хөнгөлөлтийн асуудлыг Засгийн газар судалж байгаа. Ялангуяа эдийн засгийн хямралтай энэ үед томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа аж ахуйн нэгж, компаниудтай тухайн үйлдвэр, төслөө хэрэгжиж эхний бүтээгдэхүүн, үйлчилгээг эхлэх хүртэл тодорхой хэмжээнд хуримтлагдсан татварыг дараа төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулдаг байх гэх мэтчилэн дэмжлэг, хөтөлбөрүүдийг судалж байгаа" гэв. 

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 


-Тэтгэврийн зээлийн хүүг хоёр банк бууруулсан гэлээ. Энэ хоёр банктай ямар гэрээ хийж, ямар нөхцөлөөр бууруулж байгаа юм. Шат дараатай буурна гэсэн. Цаашдаа хэд хүртэл буурах боломжтой вэ? 

 

-Ерөнхий сайдаас тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай бууруул. Гэхдээ тэтгэвэр нэмэх боломжгүй байгаа өнөө үед санхүүгийн таатай ямар боломжууд байна үүнийг судал. Судлаад тодорхой шийдлийг танилцуул гэсэн. Үүний дагуу яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар ажиллаж байгаа. Одоо тэтгэвэр авагчдын 91 хувь нь Төрийн банк, Хаан банкаар үйлчлүүлж байна. Тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгодог боллоо. Одоогийн байдлаар шинээр тэтгэвэр тогтоолгосон зургаан мянга гаруй хүн өөрсдөө банкаа сонгосон бол  урьд нь тогтоолгосон таван мянга гаруй хүн Төрийн банк, Хаан банкнаас шилжиж өөр банкийг сонгосон байгаа. Тэгэхээр аль банк нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд үйлчилж байна, тэрэнд нь Банкны тухай хуулийн 9.1-р зүйлийг удирдлага болгоод Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тухайн зээлийн эргэлт, зээлийн багцтай нь уялдуулж байршуулж байна. Жишээ нь, Төрийн банк, Хаан банканд 45 тэрбум төгрөг байршуулсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг 15 хувиас доошгүй байдлаар хадгаламж хэлбэрээр арилжааны банкуудад байршуулна гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр тооцож байгаа 15 хувь, тухайн банктай маржинаа харилцан тохиролцоод 4 болвол 11 хувиар, 5 болвол 10 хувиар байршуулах замаар шийднэ. Одоогийн байдлаар хоёр банканд 45 орчим тэрбум төгрөг байршуулсан байгаа. Хууль зөрчиж байгаа зүйл ерөөсөө байхгүй.


Тэглээ гээд зээлийн орлого буурсан уу гэвэл үгүй. 36 тэрбумаар нэмэгдсэн. Энэ сангийн орлогоос жилдээ дор хаяж 30 орчим тэрбум төгрөгийг орлогдох боломжтой гэж өнгөрсөн дөрвөн жилд хэлж байсан. Одоо тэрийг нөхөх шийдвэр гарсан.    

 

-Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүлээн авдаг. Тэгэхээр танд хамаарал бүхий компани хөнгөлөлт авч байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй болж байгаа юм биш үү?

 

-Би та хэдэд нэг зарчим ярья. Монгол Улсад хийж бүтээж байгаа бүх аж ахуй нэгж компанийг дэмжинэ. 2015 оны хоёрдугаар сард гарсан Засгийн газрын 41 дүгээр тогтоол хүчин төгөлдөх үйлчилж байгаа. 41 дүгээр тогтоолтой танилц. Импорт орлох, экспорт луу чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй жишээ нь нарийн мэргэжил шаардсан нөхцөлд төлбөрөөс хөнгөлж байгаа юм. Ийм хөнгөлөлт авах боломж бүх аж ахуй нэгжид нээлттэй. Түүнээс биш “Монполимет” юм уу МАК-д үйлчлээд байдаг шийдвэр биш. Ямар юмных нь ашиг сонирхлын зөрчил байдаг юм. Хуульд хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд шийднэ гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр надаас өөр хэн оруулж ирэх юм. Би ажлаа л хийж байна. Энэ хөнгөлөлтийн асуудал бол хоёрхон компанийн асуудал биш. Давхардсан тоогоор 200, давхардаагүй тоогоор 60 орчим компани байгаа. Зөвхөн сүүлийн дөрвөн жилд 20 компани хамрагдсан. Цаашид нээлттэй. Хүсэлтээ өглөө, асуудлыг манай яам судалж үзлээ, бусад яамдуудаас саналаа аваад шийднэ. Яамдууд дэмжсэн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар орж шийдвэрлүүлнэ. Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгч шийдсэн. Дахиад 4-6 компанийн хүсэлтийг  судалж байгаа.       

 

-Та бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хүн. Монгол хүнийг чадавхжуулах үүрэг хүлээсэн сайд нь өнөөдөр хувийн компанидаа Монголчууд хийж чадахгүй, нарийн мэргэжил шаардсан гэдэг шалтгаанаар гадны ажилтан авч байгаа нь хэр зохимжтой вэ? 

 

-Цементийн үйлдвэрийн барилгад барууны технологийг эзэмшиж, тэр үйлдвэрийг барих чадамжтай компани Монголд байхгүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэртэй зүйрлэж болохгүй. Хөтөлийг монголчууд бариагүй. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр хэвтээ, хуурай технологи ашигладаг. Шал өөр. Эхлээд технологийн асуудлаа судлах хэрэгтэй. Дээр нь зөвхөн Хятадууд гэж яриад байх юм. Герман, Энэтхэгийн инженер техникийн ажилчид бий. Тэднийг ажиллуулснаар давхар монголчуудаа сургаж бэлтгэж байгаа юм. 

 

-Өмнөх Засгийн газрын үед 100 ажилтан оруулж ирж байсан. Гэтэл энэ Засгийн газрын үед 1500 ажилтан байна гэхээр 15 дахин өссөн байна. Ингэж нэмэгдэх болсон шалтгаан юу вэ?

 

-Зөвхөн цемент шохойн үйлдвэрээс гадна газрын тосны хайгуул хийх зорилготой ажилчид бий. Хайгуулын чиглэлээр хөнгөлөлт эдлүүлдэг. Яагаад гэхээр газрын тосны чиглэлээр хайгуулын үр дүн амжилттай гарвал улс орны эдийн засаг, аюулгүй байдалд дэмтэй. Тэр үүднээс газрын тос, зэсийн хайгуул хийх хүсэлтэй компаниуд хамрагдаж болдог.

 

-МАК компани хөнгөлөлт эдэлж байгаа нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд хувьд хэр ёс зүйтэй асуудал вэ? 

 

-Та хэд өөрсдөө шүүн тунгаа. 

 

-Та бусдад үлгэр дууриалал үзүүлээд, хөнгөлөлт чөлөөлөлтөөс татгалзах боломж байхгүй юу?   

 

-Энэ компани чинь Монгол Улсын төлөө бүтээн байгуулалт хийж байна. Ямар өнцгөөс асуудалд хандаж байгаа нь чухал. Тэгвэл цементийн үйлдвэр барихаа болиод Хятадаас жилд 120 сая ам.долларын цемент худалдаад авья л даа. Энэ үйлдвэр баригдвал 750 ажлын байр бий болно. Жилд 130 орчим тэрбум төгрөгийн татварын эх үүсвэр шинээр нэмэгдэж байгаа юм. 

 

-Та тэгэхээр хөнгөлөлт авах нь зөв гэсэн байр суурьтай байна уу?

 

-Зөв. Бүх компаниуд хөнгөлөлт авах эрх нээлттэй. Монголын төлөө хийж байгаа бүх компанийг хуулийн дагуу дэмжинэ. Үүнд МАК орно. 

 

-Хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа вэ?

 

-Гүйцэтгэлээрээ тооцдог юм.

 

Б.Энхжин 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.72.242.5)
    зөв зүйл хийж байгаа эдгээр залуусаа дэмжих хэрэгтэй дээ хардсаар байгаад юу болов доо боловсролтой залуус одоо ажиллах цаг болсон
    2017 оны 01 сарын 19 | Хариулах
  • çî÷èí (202.179.31.120)
    Åð íü èõýíõ àõìàäóóä 2018 îí õ¿ðòýë çàðèì íü á¿ð 2 æèëýýð ÷ çýýë àâñàí áàéãàà. Òýãýýä çýýëýý òºëæ äóóññàíû äàðàà 15 õóâèàð áîäîæ îëãîíî ãýíý ø¿¿... òýãýýä ÷ õººðõèé àõìàäóóä çýýëýý ã¿éöýæ òºëºëã¿é ¿ðãýëæë¿¿ëæ çýýë àâ÷ áàéãàà áîëîõîîð ýíý 15 õóâü ãýäýã õýçýý ÷ áèåëýõã¿é ãýñýí ¿ã...
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Тэтгэвэрийн зээлтэй иргэн (202.126.91.172)
    Одоогоор тэтгэвэрийн зээлтэй байгаа иргэдийн үлдэгдэл зээлийн хүүг 15 -д шилжүүлэн энд хамруулж яагаад болохгүй байгаа юм бол
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.141.249)
    Бичсэн сэтгэгдэл яагаад гаргахгүй байна.Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаад байгаа юм бишүү.Дахиад бичье.Банкууд үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү л байх.Хувийн хэвшилрүү хамаагүй ингэж дайрч болохууМэдээж банк алдадал хүлээхийг хүсэхгүй.Хүүгийн зөрүүгЗГ татвар төлөгчдийн мөнгөнөөс банкинд төлнө харж л байгаарай
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.184.188)
    Nomguibayar yu ch hiigeed nemergui chamaig magtah hun daanch bhgui ugaasaa huuramch durtei yum chini
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • yvaachee teneg dur akaa (103.9.90.66)
    mai shu
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.193.145)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • иргэн (134.113.238.5)
    Зээлийг ингэж захиргааны аргаар бууруулж болдог л юм байх даа? Америкд ном үзсэн гэж ярьдаг хүний хиих үйлдэл мөн үү?
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
    18 цаг 12 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо
    18 цаг 31 мин
  • NBA-ын 2024-25 оны улирлын шилдэг 5 тоглогч
    18 цаг 35 мин
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
    19 цаг 57 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    23 цаг 5 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 13 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 47 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    Өчигдөр 07 цаг 22 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    Уржигдар 15 цаг 49 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    2025-06-27
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    2025-06-27
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    2025-06-27
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    2025-06-27
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    2025-06-27
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    2025-06-27
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    2025-06-27
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    2025-06-27
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    2025-06-27
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    2025-06-27
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК