зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ариунболд: “Эрдэнэс Тавантолгой” хэлэлцээр УИХ-аар орж хэлэлцэгдсэнээр шийдэгдэнэ

2017-1-20
0
ЖИРГЭХ

Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Д.Ариунболд Тавантолгойн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийнхаа үйл ажиллагааг эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 1.2 сая тонн хөрс хуулалтын ажил хийж, 400-500 мянган тонн нүүрс олборлоод байгаа. Хамгийн эхний гарсан 300 мянган тонн нүүрсээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар борлуулалт хийлээ. Нээлттэй сонгон шалгаруулалт хийх үүргийг Засгийн газраас өгсөн. Хамгийн гол нь өндөр үнэ хэлсэн компанийг сонгон шалгаруулсан юм.

Өөрөөр хэлбэл, 300 мянган тонн нүүрсний нэг тонныг 71.5 ам.доллараар худалдаж, 22.5 сая ам.доллар олох боломж бүрдүүлэх гэрээ хийлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаас хойших хамгийн өндөр үнэ. Анх 2012 онд манай компани Цагаанхад боомт дээр нүүрсээ 70 ам.доллараар зарж байсан. Энэ боомт уурхайгаас 240 км-ийн зайтай. Өөрөөр хэлбэл, уурхайгаас гарсан нүүрсээ 240 км тээвэрлээд ийм үнээр зарж байсан юм. Харин өнөөдөр нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар худалдлаа. Нэг ёсондоо зах зээлийн үнэд ойртсон явдал болж байна. Бид энэ үнийг зах зээлийнхтэй харьцуулж үзлээ. Өнөөдөр Баяннуур аймагт угаах үйлдвэрт авдаг үйлдвэрийн үнэ 145 ам.доллар байна. Баяннуураас хилийн боомт хүртэл 200 гаруй км-ийн тээврийн зардал, гаалийн татвар, АМНАТ, уурхайн өртөг зардлыг хасаад үзэхэд нэг тонн нүүрсний 72-73 ам.доллар болж байгаа. Тэгэхээр бид үнийг 1-1.5 ам.доллараар татуу зарсан байна. Бизнес хийж байгаа компанид тодорхой хэмжээгээр ашиг гарах ёстой. Бид Баруун цанхийн уурхайгаас гарсан нүүрсээ өөрсдөө борлуулах эрхтэй. Зүүн Цанхийн ордоос “Чалко”-гийн өр төлбөрийг өгч байгаа. Баруун цанхиас нүүрс олборлож байгаа компани ойрын үед 1.2 сая тонн нүүрс олборлож гаргахаар төлөвлөсөн. Эхний 300 мянгыг сая олборлолоо. Дараа дараагийн нүүрсээ олборлосон даруйд худалдаад явна" гэлээ.

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

-“Чалко”-гийн өрийн үлдэгдэл хэд байгаа вэ?

 

-Үнийн өсөлттэй холбоотойгоор нэгдүгээр сарын 1-нээс үнэ 59.3 ам.доллар болж өссөн. Энэ бол үнийн индексээрээ автоматаар бодогддог. “Чалко” компанитай хийсэн хамгийн өндөр үнэ. Энэ үнээр гуравдугаар сарын 31 хүртэл явна. “Чалко”-гийн өр 76.5 сая ам.доллар үлдсэн. Эхний гурван сард ийм өндөр үнэтэй үедээ нүүрсээ нийлүүлнэ. Улмаар дөрөвдүгээр сарын 1 гэхэд “Чалко”-гийн өрийг бүрэн дарахаар төлөвлөж байна.

 

-Нүүрсний үнийн борлуулалтад ямар бодлого барьж байна вэ?

 

-Компанийн бодлого цаашдаа нэмүү өртөг шингээсэн үнээр борлуулах нь зөв гэж үзэж байгаа. Засгийн газраас ч энэ талын чиг үүрэг өгсөн. Компани цаашдаа нүүрсээ угаагаад нэмүү өртгөөр боловсруулах боломжийг хайж байгаа.  Та бүхэнд “Энержи ресурс” компанид “Та бүхэн зах зээлийн үнээр манай нүүрсийг авч болно. Та бүхэн манай үнэ ханшаар нүүрс аваад нэмүү өртөг шингээн угаагаад гаргаж болно” гэдгийг хэлсэн. Цаашдаа угаах, боловсруулах чиглэлд ажиллана.

 

-“Эрдэнэс Тавантолгой” компани хэлэлцээрт ямар байр суурьтай оролцож байна вэ? 1072 ширхэг хувьцааг амилуулахын тулд энэ хэлэлцээрээр нүүрсээ яаж үнэ хүргэх вэ?

 

-Засгийн газраас энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Асуудлаа боловсруулж байгаа. Засгийн газраас өгсөн чиглэлээр нүүрсээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах бодлого барьж байгаа. Энэ асуудал УИХ-аар орж шийдэгдэх байх.

 

-“Эрдэнэс Тавантолгой” хэлэлцээрт ямар чиг шугамаар орж байна вэ?

 

-Хэлэлцээрт Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Асуудал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд төвлөрч байгаа. “Тавантолгой” компанийн хувьд ажлын хэсэгт орж байгаа. Гэхдээ УИХ-аар орж хэлэлцэгдсэнээр шийдэгдэнэ.

 

-Сонгон шалгаруулалтаар ямар компани орсон бэ? Нүүрсний үнэ өсгөхөд энэ компани хэрхэн ажиллах бол?

 

-Нүүрсний үнэ зах зээлээс хамаарна. Нээлттэй дуудлага худалдаагаар зах зээлийн үнэд ойртуулж байна. Гэхдээ зах зээлийн үнэ яаж өсөж, буурахаар шалтгаалах юм. Сүүлийн үеийн мэдээгээр нүүрсний үнэ олон улсад 30-аад хувиар буурсан. Манайд ч гэсэн өчигдрийн ханшийн мэдээллээр 100 юаниар унасан байсан. Ер нь нүүрсний үнэ буух талдаа байна. Энэ нь Хятадын бодлогоос хамаарч байгаа. Хятадууд хаасан уурхайн ордуудаа буцаагаад нээсэн.

 

-“Эрдэнэс Тавантолгой” 2017 онд хичнээн тонн нүүрс олборлолт явуулах бол?

 

-ТУЗ-аас 11.5 сая тонн нүүрс экспортлох чиглэл өгсөн. Энэ үүрэг даалгаварыг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ экспортод зах зээлийн үнэ, зам, тээврийн дэд бүтэц зэрэг олон зүйлээс хамаарна.

 

-“Чалко”-ийн өгөх нүүрсний үнэ яагаад зах зээлийн ханшнаас бага байна вэ?

 

-Чалкод төлөх мөнгө индексээр явдаг. Нэг сарын нүүрсний үнийг өнгөрсөн оны 11, 12 сарын үнийн дунжаас тогтоодог. Энэ дундаж үнийг гаргадаг дөрвөн индекс байдаг. Үүнийг 2011 онд анхны хэлцэл хийхдээ тогтоосон. Энэ 4 индексийг 2 сарын хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоодог. Түүнээс дундаж үнэ гарч байгаа юм. Ер нь бол 60 ам.доллар давах байх гэж бодсон ч ханшны нөлөөллийн улмаас 59.3 гарсан.

 

-71.5 ам.долларын үнийг ямар шалгуураар тогтоосон бэ?

 

-Үнэнээс гадна олон зүйл хамаарна. Тээвэрлэлтээ хийж чадахгүй хэрнээ өндөр үнэ хэлэх магадлал бий. Тиймээс тухайн компани урьдчилгаа төлбөр төлөх чадвартай эсэх, тээвэрлэлтээ хийх чадамж зэргийг нь харна.

 

-Таван толгой дээр Чалко, Эрдэнэс таван толгой, Энержи Ресурс бүгд өөр үнэ тогтоодог. Үүнийг нэг үнийн бодлогоор зохицуулж болдоггүй юм уу?

 

-Ерөхий сайд “Нэг цонх бодлого хэрэгжүүл” гэсэн үүргийн Тавантолгойн орд дпээр ажиллаж байгаа гурван компанид өгсөн. Тэр гурван компанийн үнэ өнөөдөр ч өөр байгаа. Энержи Ресурс нүүрсээ угаагаад гаргаж байгаа. Эрдэнэс таван толгой бол өнөөдрөөс эхлээд уурхайн аман дээрээсээ борлуулж байна. Ер нь нэг цонхны бодлогыг гурвуулаа баримтална. Гол нь угаасан нүүрсний үнэ зах зээлийн зарчмаар аль аль компанидаа ашигтай байх ёстой гэдэгт тохирсон.

 

-Чалкод өгөх нүүрсний үнийг зах зээлийн ханшаар тогтоож болдоггүй юм уу?

 

-Ер нь бол яахав эдийн засаг хямралтай үед олборлогч компанийнхаа өрийг бэлнээр төлөх боломж байгаагүй. Тиймээс нүүрсээр төлөхөөр тохирсон. Нүүрсний үнийг бол дээр дурьдсан дөрвөн индексээр тооцож байгаа. Чалкогийн өрийг хэзээ дарж дуусна тэр үед харилцан бодит үнэ тогтоох боломж бүрдэнэ. Тэгэхээр бидний үндсэн зорилго бол Чалкогийн өрийг дараад, тэрнийхээ дараа зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэх юм. ТУЗ-аас 11.5 сая тонн нүүрс экспортлох чиглэл өгсөн. Энэ үүрэг даалгаварыг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ экспортод зах зээлийн үнэ, зам, тээврийн дэд бүтэц зэрэг олон зүйлээс хамаарна.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг маргааш УИХ-д танилцуулна
“Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги” төслийн тайлангийн хурал боллоо
Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (66.181.185.239)
    Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.239)
    2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг.
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.239)
    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг.
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.239)
    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.239)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.239)
    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.239)
    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.239)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.239)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагт
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.239)
    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.122)
    АН-ын үед бүр их ашигтай ажиллаж байсан Харамсалтай нь ашгаа нуугаад хэдэн дарга хулгайчид иддэг байсан Одоо ашиг нь улс олронд ирж байгаа нь сайн хэрэг
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.93.186)
    Этт г ажиллах нөхцлийг бүрдүүл энэ компани сайн ажиллаж байна н шүү дээ одоо ажиллаж байгааг нь өөрчлөөд илүү сайн гэж байхгүй хятадыг ажлаар хангах гээл монголчуудаа жиихээ болимоор юм
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • ьд (103.229.121.226)
    ашигтай ажиллаж байгаа дээрээ нөгөө цахилгаан станц аа барих хэрэгтэй. нүүрсийг баяжуулан гадагш гаргах . маш олон хүн ажиллаж амьдрал дээшлэн шүү.
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.94.75)
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • мнг (103.57.92.218)
    хэдэн төг олдог юм бол сью бао шиг тараачилгүй, цах.станци, эсвэл ТЗ барих хэрэгтэй бна
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • Цаана чинь их хурлар оруулахгуй гээд ухуулж бнадаа (103.26.194.142)
    5толгойд бгаа иргэдийн хувьцааг гэрээгээр япж шмйдэх гэж бгаа вэ гээд асуух сэтгуулч бна уу
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • TTJVCO (202.21.120.62)
    Ene baigaa tsagt ashigtai ajlah no hudlaa daa. TTJVCO ni gadaad ajiltan 80 000 dollar tsalin avch baihad yaj ashigtai baih ve dee ??????
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
  • 999 (103.26.192.157)
    Харин энэ залуу Таван толгойг ер нь дажгүй аваад явж байна. Ажилд Төр засаг харин дэмжиж оролцох нь чухал.УИХ-аар ТТ-г оруулахдаа одоо байгаа компаний эрх ашгийг хамгийн эхэнд тавьж үзэх ёстой. Ер нь түүхэндээ байгаагүй үнээр борлуулалт хийж, сонгон шалгаруулалтаа ингэж нээлттэй явуулж байгаад талархах хэрэгтэй.
    2017 оны 01 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Энэ залууг үнэлж байна манай нөхөр этт д ажилладаг бид гэр бүлээрээ айдастай байдаг энержи авчвал ажилгүй болж бид хэцүү байдалд орно иим л байна харин энэ залуу эх оронч хүн шүү ажилчдаа хайрладаг хүн эх орон элгэн саднаа гэх сэтгэл зүрхтэй байгаа битгии харлуул тэнд дандаа монгол хүмүүс махиитал ажиллаж улсын өрииг дарж байгаа шүү тэд чадаж байгаа гадны шулаачид хэрэггүй
      2017 оны 01 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
    11 цаг 36 мин
  • "Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
    12 цаг 5 мин
  • Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
    12 цаг 58 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт болно
    13 цаг 24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 7 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    15 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг маргааш УИХ-д танилцуулна
    15 цаг 6 мин
  • “Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги” төслийн тайлангийн хурал боллоо
    15 цаг 8 мин
  • Хадгаламжийн хүү 30 хувиар нэмэгдлээ
    16 цаг 7 мин
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
    16 цаг 9 мин
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
    16 цаг 48 мин
  • Аравдугаар сарын цаг агаарын ТӨЛӨВ
    16 цаг 59 мин
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
    17 цаг 31 мин
  • Волейболын Үндэсний дээд лиг 11 сарын 3-нд эхэлнэ
    17 цаг 48 мин
  • “Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хууль тогтоомжийн хэрэгжилт, дагаж мөрдөх стратегийн үнэлгээ” сэдэвт судалгааны ажлын үр дүнг танилцуулав
    17 цаг 53 мин
  • Аравдугаар сард болох ТЭМДЭГЛЭЛТ өдрүүд
    17 цаг 56 мин
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
    18 цаг 0 мин
  • Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
    18 цаг 12 мин
  • САГС: Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт өнөөдөр болно
    18 цаг 30 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    18 цаг 50 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • ТАНИЛЦ: "Алтан цом"-ын багийн барилдаанд оролцох чансаа өндөр бөхчүүд
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Херо Б.Баатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хуулийн байгууллагаар шалгуулахаар ханджээ
  • Х.Булгантуяа: Би намын даргад өрсөлдөхгүй
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Иргэд хуримтлалын нэрийн дансандаа 175 мянган төгрөгтэй боллоо
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Монголбанкны хяналтын зөвлөл хуралдав
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Херо Б.Баатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хуулийн байгууллагаар шалгуулахаар ханджээ
  • Х.Булгантуяа: Би намын даргад өрсөлдөхгүй
  • Иргэд хуримтлалын нэрийн дансандаа 175 мянган төгрөгтэй боллоо
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Монголын пара байт харвааны холимог баг ДАШТ-ний аваргын төлөө цэц сорино
  • САГС: Өнгөрсөн улирлын хамгийн шилдэг 50 тоглогч
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав
  • Монголбанкны хяналтын зөвлөл хуралдав
  • Аравдугаар сард хилийн боомтуудын түр хаах болон ажиллах цагийн хуваарь
  • "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Шинэ Засгийн газрын 100 хоногийн ОНЦЛОХ ажлууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК