Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Хаянхярваа: Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна

2017-1-23
0
ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дараа нь бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Төрийн албаны тухай хууль мөн нэр бүхий гишүүдийн боловсруулсан хууль байгаа аж.

 

Бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын бүлэг улс төрийн бусад намууд болон Төрийн албан зөвлөлтэй ярьж байж Төрийн албаны тухай хуулийг чамбайруулж гаргах ёстой гэдэгт санал нэгдсэн. Зургаа, долоон удаагийн сонгуулийн үр дүнг харж байхад сонгуулийн  дараа төрийн алба тогтворгүй болж байна гэдэгт хүн бүхэн санал нийлдэг. Тийм учраас төрийн албыг тогтвор суурьшилтай байлгахын тулд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна” хэмээлээ. Мөн уг хуулийг хэрхэн шинэчлэх, санал дүгнэлтийг бүлгийн гишүүдээсээ авсан байна. Тиймээс ойрын үед УИХ-д өргөн барих аж.

 

Төрийн албаны тухай хуулийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Бид сонгуульд орохдоо төрийн албыг дархлаатай болгоно гэсэн зорилт тавьсан. Саяхан батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт мөн төрийн албыг тогтвортой болгох чиглэлээр тодорхой гурван заалт орсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцүүлж санал авлаа. Одоо мөрдөгдөж байгаа хууль маань долоон бүлэг 41 зүйлтэй. Шинээр боловсруулсан хууль 33 бүлэг 109 зүйлтэй том хууль болж байна.

 

Нэгдүгээрт энэ хуулиар төрийн албыг улс төрөөс аль болох хамаарал багатай болгоно. Ард иргэдээс ирдэг гол шүүмжлэл бол төрийн алба тогтворгүй байна. Сонгуулийн дараа өөрчлөгдөж байна. Үүнээс болоод төрийн албаны чадавхи муудаж байна. Тийм учраас төрийн албыг аль болох улс төрөөс ангид байлгаж, тогтвортой болгоход энэ хууль чиглэгдэж байна. Тухайлбал “шатлан дэвших”-ийг энэ хуульд гол болгож өгсөн. Яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга хийх хүн бол төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Яамны газрын дарга хийх хүн бол доод тал нь найман жил ажилласан байх ёстой. Хоёрдугаарт төрийн албанд орж байгаа хүнийг хариуцлагажуулж өгч байгаа. Тухайлбал, төрийн албанд орох хүн онц хүнд гэмт хэрэг болон эрүү, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан  бол төрийн албанд орохгүй. Нөгөө талаар хууль бус томилгоо хийх, энэ нь Төрийн албаны зөвлөл болон Шүүхийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд тэндээс гарах хохирлыг шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө хариуцна. Энэ бол төрийн албыг хариуцлагажуулж өгч байгаа. Гуравдугаарт нь төрийн албан хаагчдын ажлын үнэлгээг тодорхой болгож өгч байгаа. Тэдний ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үнэлгээг тодорхой болгож өгч байгаа. Дөрөвдүгээрт нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг энэ хуулиар зохицуулж өгөхөөр оролдож байгаа” гэв.

 

Мөн Төрийн албаны чиглэлээр Засгийн газрын үүргийг нэлээн өргөтгөж өгсөн. Төрийн албаны зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, хууль бусаар халагдсан албан хаагчийн асуудлыг ТАЗ хүчингүй болгох эрхтэй. Өмнө нь хүчингүй болгох эрхийг зөвхөн шүүх шийддэг байсан.  Энэ мэтчлэн төрийн албыг хариуцлагатай, тогтвортой болгох чиглэлд хуулийн төсөл боловсруулж байна. Хуулийн төсөлд төрийн албаны үйлчилгээний чанарыг сайжруулахаар Олон нийтийн зөвлөл байгуулж байгаа. Олон нийтийн зөвлөл хараат бус байх аж.

 

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Давосын эдийн засгийн чуулган боллоо. Энэ чуулган дээр Монгол Улс санхүүгийн хямралд өртөх эрсдэлтэй орнуудын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн улс төрийн тогтворгүй орнуудын жагсаалтын аман хүзүүнд байна. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаараа ярьсан уу?

 

-Д.Хаянхярваа: Давосын чуулга уулзалтын талаар бүлгийн хуралдаан дээр тухайлан яригдаагүй. Энэ асуудал манай хувьд хүнд асуудал байгаа. Санхүүгийн хувьд бид өнөөдөр амаргүй байна. Гэхдээ бүхнийг хохирол багатайгаар даван туулах арга замуудыг УИХ-ын болон Засгийн газрын төвшинд хайж, ажиллаж байна. Гадаад улс орнуудтай банк, санхүүгийн чиглэлээр хамтарч ажиллахаар тодорхой яриа хэлцэл хийж байгаа. Нэн ялангуяа БНХАУ-тай харилцаагаа хэвийн хэмжээнд байлгахаар бүх шатандаа хэлэлцэж, нааштай алхмууд гарч байгаа. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа улс төрөөс ангид, популист цуурхлаас ангид байлган, төрийн нэгдсэн бодлогоор зохицуулж явах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Энэ асуудлаар МАН-ын бүлэг эдийн засгаа яаж тогтворжуулах талаар саналаа солилцоно.

 

-Нүүрсний үнийг 71.5 ам.доллар гэж хамгийн дээд ханшаар гэрээ байгуулж чадлаа гэж байна. Энэ нь манай эдийн засагт ямар ач холбогдолтой байх бол. Гэрээ байгуулахад үнийн асуудал ямар нөлөө үзүүлэх вэ?

 

-Засгийн газар шийдвэр гарган Тавантолгойн ордоос гарч байгаа нүүрсний үнийг тендэр шалгаруулан тогтоож, 71.5 ам.доллараар тогтоосон юм билээ.  Өнөөдөр Тавантолгойн ордын төсөл хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх чиглэлээр гэрээ хэлцэл хийгдэж байгаа. Энэ үнийн дүн тодорхой төвшинд нөлөөлөхгүй болов уу. Засгийн газар өөрсдийн хувилбараа хэзээ оруулж ирэх асуудлаар ярилцсан.

 

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах тухай мэдээлэл гарсан. Энэ талаар бүлгийн хуралдаанаар ярилцсан уу?

 

-МАН-ын дарга М.Энхболд Эрдэнэтийн 49 хувийг улсад буцааж авахаар боллоо гэсэн худал мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Өнөөдөр бүлэг дээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал яригдаагүй. 49 хувийг шалгах тухай асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногт тэр ажлын хэсэг зарчмын дагуу байнгын хороон дээр танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулна гэсэн байр суурьтай байгаа. Иргэдэд хандаж хэлэхэд Тавантолгой, Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон асуудлаар худал маягийн мэдээлэл нэлээд цацагдаж байна. Энэ худал асуудал манай гадаад дотоодын харилцаанд сөрөгөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл бүлэг шийдвэр гаргаад Эрдэнэтийн 49 хувийг буцаагаад авчих юм байна. Тавантолгойн төслийг 400 сая ам.доллараар худалдчих юм байна гэдэг худал мэдээллийг түгээснээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.

 

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?

 

-Д.Тогтохсүрэн: Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг гурван гишүүнтэй болгоно. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас томилдог байна. Гэхдээ энэ зөвлөл хугацаагүй томилогдоно. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгддөг болгох чиглэлийн өөрчлөлтийг хийхээр тооцож байгаа.

 

-Төрийн өмчит аж ахуй нэгжийн асуудлыг энэ хуулийн төсөлд тусгах уу?

 

-Төрийн өмчит аж ахуй нэгжийн асуудлыг энэ хуулийн төсөлд тусгахгүй. Зөвхөн төрийн захиргаа, улс төрийн албан тушаал, төрийн тусгай, төрийн үйлчилгээний  албан тушаалын хүрээний асуудлыг зохицуулах юм.

 

-Төрийн албаны шинэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

 

-Хэрэгжих хугацааны хувьд хэлэх боломжгүй. Энэ хууль бол их том хууль. Тиймээс хэлэлцүүлэг хийж төрийн албан хаагч, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг тусгана. Үүний дараа УИХ-аар хэлэлцэгдэнэ. Ингээд гарсны дараа хэрэгжүүлэх асуудал ярина. Хэрэгжиж эхлэхээс өмнө Хэрэгжүүлэх журмын тухай хууль гэж гарна. Тиймээс тодорхой үе шаттайгаар хэрэгжиж эхлэхээр төлөвлөж байгаа.

 

-Ирэх гуравдугаар сард 580 сая ам.долларын бондын төлбөр төлнө. Үүнийг хэрхэн төлөх вэ?

 

-580 сая ам.долларын бондын төлбөр хэрхэн төлөх асуудлаар бүлэг яриагүй. Ерөнхий сайдын өгсөн мэдээллээр бол хугацаанд нь төлнө гэж байгаа. Тэгэхээр бондын төлбөрийг хугацаанд нь төлөх чиглэлийн үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс хийж байгаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.189.218)
    ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ТОМИЛОХ, ХАЛАХАД УЛС ТӨРЧДИЙН НӨЛӨӨГ Л БҮРЭН АРИЛГАХ ЁСТОЙ. САЙД, БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГА НАРЫН ОРОЛЦООГ ҮГҮЙ ХИЙХ ЁСТОЙ.
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.189.218)
    Нэг эргүү юм ийм нэг утгагүй, найруулгын түмэн алдаатай коммент хадгалчихсан байж байгаа л нөгөөхөө тавихын. Нэг их мундаг юм биччихсэн гэж боддог юм уу хаашаа юм. Яг солиотой хүний өдрийн тэмдэглэл, хүмүүсийн элэг доог л байгаа ш дээ.
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.103)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Эрдэнэтийг монгол авч ирсэнд ман яагаад хорсоод боож үхэх гээд байна вэ. Шахааны бизнес нь зогсох болсонд нямдорж мэт нь боож үхлээ юу. Ард түмний өмчийг 90 жил цусалсан одоо болноо
    2017 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    6 цаг 18 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    10 цаг 13 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    10 цаг 17 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    10 цаг 20 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 24 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    10 цаг 33 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    13 цаг 41 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Уржигдар 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Уржигдар 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Уржигдар 12 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК