Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.
Гэвч хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгийн санал дүгнэлттэй байнгын хорооны гишүүд танилцаж амжаагүй байгаа учир АН-ын бүлгээс завсарлага авлаа.
Учир нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон ажлын хэсгийн санал дүгнэлттэй танилцах хугацаа хэрэгтэй гэсэн юм.