зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Коммунистуудын хувийн өмчийг хураах гэсэн санаархал хий үзэгдэл мэт тэнүүчилж эхэллээ

2017-1-24
0
ЖИРГЭХ

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах гэнэ. Энэхүү 49 хувийг Монголын хувийн хэвшлийн нэгэн компани Оросын талаас 400 сая ам.доллараар худалдаж авсан биз дээ. Үүнийг авах гэж тэр компани хуруу хумсаа хуйхалж, өөр дээрээ өмдөө нэмэх шахан байж мөнгө босгосон тухай, эх орныхоо хөрөнгийг гаднаас авчирсанд баяр хүргэе хэмээн манай томоохон эдийн засагчид бичиж байсан санагдана. Тэгэхээр шулуухан хэлэхэд МАН-ынхан хувийн хөрөнгийг хураахаар санаархаж байгаа юм байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь амжилттай болбол дараагийн удаад MCS, Петровис, МАК, “Номин”, АПУ... гээд дайрах юм байна. Манай үндэсний том компаниуд “Биднээс холуур өнгөрч байвал дүүрч” гэж бодох хэрэггүй юм. Дараагийн удаад таны хөрөнгө руу коммунистууд санаархана. Энэ бол коммунистуудын хийж чаддаг ажил. Угшлаа айхавтар хадгалдаг юм байна. Манай хөрөнгөтнүүд тэдэнтэй хичнээн эрх ашгаа нэгтгээд ч нэмэргүй, нэг өглөө босоод ирэхэд л өрсөлдөгч чинь коммунистуудад илүү “юм” атгуулаад таны хөрөнгийг дээрэмдэнэ. Өнөө “юм” атгуулсан компани нь “Надад ч сайхан нээнтэгтэй болсон доо, тэд” гээд пээдгэрхэн сууж байх хойгуур нь нөгөөхтэй нь бас нийлээд эргүүлээд түүний хөрөнгийг хамна. Энэ бол коммунистуудын арга барил, технологи. Тэгэхээр бизнесийнхэн минь МАН-ынхныг засаглалд байгаа цаг үед “Миний ээлж хэзээ вэ” гэдгийг ямагт бод. Дараагийн удаад та гарцаагүй шүү. Энэ бүхэн “Эрдэнэт”-ийн 49 хувь руу дайрч байгаа хандлагаас харагдаж байна л даа. Гэхдээ УИХ дахь 65-ын бүлгийн гишүүдийг бүгдийг нь хөгшин, залуу коммунистууд гэж хэлмээргүй байна. Тэд өөрийн толгойтой, өөрийн сонгогчидтой улстөрчид. Зүгээр л намын чинь нөлөөтэй хүмүүс та нараар могой бариулах гэж байгаа юм биш үү гэдгийг анхааруулж байна!

Коммунистууд нийгэмд хоёр зүйлийг л боомилдог, үзэн яддаг. Тэр нь хувийн өмч, хүний эрх хоёр. Өнөөдөр Монгол Улсын ямар ч иргэн нийслэлдээ амьдрах эрхгүй боллоо. УИХ-ын 76 эрхэмд онцгойлон хэлэхэд хотынхоо асуудлыг шийдэж чадахгүй, асуудлаас зугтаасан хотын дарга нөхөр таны сонгогчдыг жалга жалгандаа үхэцгээ гэж тулгалаа. Таныг сонгож дэмжсэн сонгогчдынхоо ачийг эрхэм гишүүн та ингэж хариулж байгаа хэрэг үү. Сумынхаа төвөөс гарах эрхгүй болох гэж таныг төрд сонгосон хэрэг үү. Үнэндээ хөдөөнөөс хотод нэмэгдэж буй яндангийн тоо жилд 2000 хүрдэггүй юм шүү дээ. Ийм юм яасан ч байж болохгүй, Үндсэн хуулиа зөрчлөө гээд босохын завдалгүй залгуулаад “Хувийн өмчийг чинь хураана” гээд зарлаад эхэллээ. Иймдээ хүрсэн та нарыг Монголын ард түмэн коммунистууд гэж нэрлэхээс өөр яах билээ. Ингэж болохгүйг эрх биш мэдэх толгойнууд МАН-д уг нь баймаар юм аа. Ядаж л дараагийн ээлжинд миний хувь эзэмшдэг компани руу санаархах юм биш биз гэж бодмоор.

 

Үнэндээ оросуудын хувьд Монголд бизнестэй байх нь там болжээ гэж үзсэн учраас өөрийн мэдлийн 49 хувиа гэрээний дагуу зарсан байдаг. Учир нь монголчуудад байдаг мэдээллээр бол “Эрдэнэт”-ээс оросууд жилд 200 сая долларын ашиг авдаг гэсэн ойлголттой. Бодит байдал дээрээ энэ мөнгө Оросын төсөвт очихдоо 20-30 сая ам.доллар болдог байсныг хоёр талын эдийн засагчид бичдэг, ярьдаг боллоо. Юу гэхээр замд нь Оросын түшмэд хусдаг, тэр сүлжээг нь Путин эмхэлж чадаагүй л байхгүй юу. Тэгвэл Монголын талдаа яадаг байв. Тэр чигээрээ Монголын эрх мэдэлтнүүд, насаараа Монголын төрийг зайдагнаж байгаа, зайдагнах хүсэлтэй нөхдүүдийн “саалийн үнээ” нь “Эрдэнэт” үйлдвэр байсаар ирсэн. Жишээ нь, Оюу толгойгоос гарч буй зэсийн бүлэгт байгаа алт зэрэг бусад үнэт металлын татварыг Риогийн зүгээс тооцож Монголд төлдөг. Зэсийн баяжмалынх нь энэ, алтных нь энэ гэхчилэн. Харин Эрдэнэт бол хэзээ ч тийм нарийн тооцоог Оросын талтай хийж байгаагүй. Наад захын энэ мэтээс л өчигдрийн хийгээд өнөөдрийн төрд байгаа хэсэг бүлэг хүмүүс тэрбум тэрбумаар нь хувьдаа завшиж ирсэн нь бодит үнэн юм. Өчигдөр мэдээллийн хэрэгслүүдээр бид харлаа. Ц.Нямдорж гишүүнээс “Та “Эрдэнэт”-д 2,5 тэрбумын шахаа хийдэг байсан юм уу” гэж сэтгүүлч асуухад “Тэр чинь аль эртний юм” гэж хариулж байгааг. Эртнийдээ ерэн оноос өмнө л байв гэж дээ. Ийм л учиртай болохоор хувийнхан худалдаж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд хурааж авна гэсэн хорсол яваад байгаа юм.

 

Улсын үйлдвэрүүд хувьд очихоороо л бодит эдийн засаг болдог, улсад өндөр татвар төлж эхэлдэг, шинэ технологи оруулж ирдгийг өнгөрсөн 26 жилд бид харлаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын нэг хувийн компани авснаар тухайн үйлдвэрийн хогийн шүүрийг ч, кассанд нь байгаа бутархай мөнгийг ч тоолоод эхэлсэн хэрэг. Литр бензинийг ч хямгадаад эхэлсэн. Гэтэл энэ үйлдвэрт 20 жил хэрэглэх каноны хаягдал хор, 25 жил хэрэглэх бэлгэвч...  гээд хэдэн мянган нэр төрлийн хог шахаж, хэдэн тэрбум төгрөг хувьдаа завшиж байсан улстөрчдөд энэ нь эмгэнэл юм. Бараг амьдрал нь утга учиргүй мэт болсон юм байгаа биз. Та Б.Бат-Эрдэнэ гишүүний эртээд нэг их айхавтар ууралс¬ныг санаж байгаа байх. Эрхэм гишүүн “Хүн шахаж болохоо больчихлоо. Та нар наад шалгалтаа шуурхайлаач” гэж загнаагүй юу.  Нөгөө танил талаа шахаж дарга болгох, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлээ өндөр үнээр шахахыг нь хориглоод эхэлс¬ний бас нэг жишээ мөн биз. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 ху¬вийг худалдаж авсан компани нэг номерийн дай­сан нь байж таарна. Эдгээр шахааны биз­нестэй коммунистууд бус­¬ды¬гаа бас улайрсан ком­му¬нистууд болгон хараг­дуулж байгаа нь харам­салтай л байна. Өөрсдөө ч анзааралгүй коммунист болж байгаагаа мэдэхгүй байна шүү дээ, тэд. МАН-ынхан ядаж түүхээ эргээд хар. 1937 оны их хэлмэгдүүлэлт, хөрөнгө хураалтад хамгийн голлох үүрэгтэй оролцсон хүмүүс төд удалгүй өөрсдөө махны машиндаа хэрчүүлж, хөрөнгөө хураалгаж, жал­ганд буудуулсан байдаг. Х.Чой¬балсан хүртэл өөрөө 1930-аад оны эхээр Оросын шоронд тарчилж, оросуудад тангараг өгч гарч ирээд, хамтран зүтгэж явсан Гаваапил нарын нөхдөө өөрийн биеэр тамлан байцааж оросуудад үнэнчээ баталсан зэрэг нь одоо МАН-ын түүх юм байгаа биз дээ. Ийм аймшигт удамшил зүй нь МАН-д тасрахгүй байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ бүх аймшиг дандаа 30 жилийн давтамжтай явж ирсэн. 1930 онд их хөрөнгө хураалт, их хядлага явагдсан. 1960 онд сэхээтний төөрөгдөл нэрээр бас давтагдсан. 1990 онд тойрон хүрээлэгчид нэрээр үргэлжилж Ю.Цэдэнбал муугаа үзсэн. Одоо 30 жилийн дараа хөрөнгө хураана, хаана амьдрахыг чинь төр мэднэ гээд эхэлж байгаа нь юуны ёр вэ.

 

Томоохон судлаачдын бичиж байгаагаар бол угтаа гадныхан эзэн суучихсан байсан өөрийн улсын хөрөн­гийг эх орондоо авчирсан хүнийг шагнах ёстой гэж үздэг юм билээ. Жишээ нь, “Эрдэнэт”-ийн 49 хувийг цаг үеийг нь мэдрээд, оросуудад мөнгө хэрэгтэй байгааг нь ашиглаад, маш хямдханаар аваад ирсэн компанийн захиралд МАН-ынхан бараг ял тулгах нь бололтой. 1960 оны үед “Увсын газар нутгаас оросуудад өгөхгүй” гэж тэдэнтэй яс үзэлцсэн тухайн үеийн Гадаад явдлын яамны сайд Аюурзана гэж том сэхээтнээ МАН-ынхан хэлмэгдүүлж, тээврийн жолооч болгон мууг нь үзсэн байдаг юм. Түүнтэй яг агаар нэг үйл явдал харагдаж байгаа биз.

 

Монголчууд бид өнөөдөр том жижиггүй, дарга цэрэггүй жаахан ухаалаг байхыг цаг үе шаардаж байна. Трампын тангараг өргөх ёслолыг манайхан дээр доргүй л ярьж байна. Зарим нь бүр очиж оролцож байх шиг байна. Трампын бодлого ямар байхыг дэлхий анхааралтай харж, өөрсдийгөө бэлдэж байна. Трамп сонгуульд ялаад л юу гэж ярьсныг санацгаа л даа. Өөрийн улсын томоохон хөрөнгөтнүүддээ хандаж “Гадна талд байгаа хөрөнгөө эх орондоо авчир, тэгвэл та нарт татварын гайхалтай хөнгөлөлт үзүүлнэ” гэж дэлхийгээр нэг зарлалаа. Харин манай нөлөө бүхий улстөрчид эсрэгээрээ “Гаднаас авчирсан та нарын хөрөнгийг хурааж хариуцлага тооцно” гэж зарлаж байна. Энэ чинь коммунист дэглэм тогтож эхэллээ гэдгээ дэлхийгээр зарлаж байгаа хэрэг биш үү. Ийм байхад элэнцгийнх нь гадны хөрөнгө оруулалт татах вэ. Ийм коммунистуудаас бизнесийн орчин, хувийн хэвшлийг хамгаалах хууль гаргана гэдэгт итгэхэд бэрх боллоо. Өнөөдөр хувийн аж ахуйн нэгжийн эздийг цаг минут тутам дарамтлах төрийн нэр барьсан 50 000 хүн төсвөөс цалинжиж байна.  Төсвийн ажилчдын 1/4 нь гээд бод. Багадаа 10 хүнийг цалинжуулж, жилдээ 10 татварын байцаагчийн цалинг өгч буй жижигхэн компанийн захирлыг захын нэг нөхөр өргөдөл өгөхөд хорооны цаг­даа дуудаж байцааж байна. Өнөөдөр Засгийн эрхэнд байгаа коммунистууд эмч, багш нарын цалинг танаж байгаа хэрнээ нийгэмд баялаг бүтээгчид, татвар төлөгчдийг дарамтлагчдын орон тоог нэмсээр байгаа нь коммунист дэглэмийн нэг хэлбэр биш үү. Орост байсан 49 хувийн татварыг Монголын татварын байцаагч яаж ч чадахгүй нь тодорхой. Тэгвэл өнөөдөр Монголдоо 100 хувь ирсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг компани дээр манай захын нэг татварын байцаагч очиж дарамтлаад, болохгүй бол дансыг нь хаачих эрхтэй шүү дээ.

 

Эцсийн бүлэгтээ баахан эх орны эрх ашиг гэж ярьсаар, ёс суртахуун, хууль эрх зүйг уландаа гишгэн коммунистууд 49 хувийг дээрэмдэж авдаг юм байж. Худалдаж авсан 400 саяыг өнөө компанидаа буцааж төлөх нь тодорхой. Гэтэл удахгүй төлөх бондын өр 500 сая ам.доллараа яая гэж байгаа төр юугаараа төлөх юм бол. Тэр аж ахуйн нэгжийг төрийн нэрээр дампууруулах уу. Хамгийн гол нь Оросын талын гэрээний зүйл заалт байна. Гэрээ зөрчигдөж 49 хувь буцлаа гэхэд Оросын тал буцааж авахгүй, харин гэрээ зөрчсөний төлбөр гэж 100 сая ам.доллар тэд нэхэмжилнэ. Ингэхээр 500 сая ам.долларын төлбөр болж байгаа биз. Дээр нь бондын төлөлт 500 гаруй сая ам.доллар. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг хятадууд л авна. Өөр хэн ч авахгүй. Дор хаяж нэг тэрбум гаруй ам.доллараар манай коммунистууд хятадуудад худалдана гэж тооцъё. Гарцаа­гүй коммунистууд эндээс дор хаяж 100 саяыг унагана. Ерөөсөө урд хөршийнхний технологи бол буурай хөгжилтэй манайх шиг орны улс төрд нөлөөтэй байгаа хүмүүсээр дамжуулж эдийн засгийн өндөрлөгийг нь авдаг. Өнөөдөр хар л даа, Тайланд, Индонези дахь Хятадын нөлөөллийг. Цаашлаад Африкийн газрын хэвлийдээ манайх шиг баялагтай улс орнуудад Хятад яаж нөлөөгөө тэлж албан бусаар колонио болгож байгааг. Зарим оронд бүр юанийг үндэснийх нь мөнгөн тэмдэгт болгох хэмжээнд хүргэлээ. Хятадууд “Эрдэнэт”-ийн 49 хувийг авлаа гэхэд наад зах нь Оюу толгой шиг зэсийн бүлэг доторх алт эрдэнэсийн татварыг манайд төлөхгүй. Үүнийг л ард түмэн сайн мэдэрч, хэн гэдэг эрх мэдэлтэн ингэж бужигнуулж байгаад хөрөнгөө зузаалах гэж байгааг бодох хэрэгтэй. Эх орондоо хилийн чанадаас хөрөнгө авчирч буй хүн бүрт бид итгэх ёстой. Тэд жирийн бидэнтэй яг л адилхан хүйтэн, утаа, түгжрэл дунд Монголдоо амьдрах хүсэл эрмэлзэлтэй болоод тэр. Тийм бус бол яах гэж насаараа цуглуулсан хөрөнгөөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг авч хэл амны бай болон стресст орж, эсээ үхүүлж суухыг бодохов дээ. Ийм хэмжээний мөнгөөр гадаад ертөнцөд дажгүй сайн бизнес хийгээд, далайн эрэг дээр хангалуун тансаг амьдарчихна шүү дээ.

 

Энэ бүгдийн эцэст нэгэн мэдээллийг та бүхэн мэдэж байхад зүгээр. “Хилийн чана¬дад байгаа өөрийн орны хөрөнгийг, өөрийн орны иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалахад Батлан хамгаалах хүчээ ашиглана” хэмээн цэргийн номлолдоо албан ёсоор тусгаж, тодорхой хуульчилсан гуравхан улс энэ дэлхий дээр байдаг юм. Тэр нь АНУ, ОХУ, БНХАУ гурав. Нэг өглөө босоод ирэхэд Оюу толгойг ч урд хөршид наймаалцан байж мэдэх л байх. Уг нь өөрөөс шалтгаалах эдийн засагтаа Монголын төр, монголчууд ухаалаг л хандмаар байгаа юм. Нэгэн цагт коммунизмын хий үзэгдэл баруун Европоор тэнэж эхэллээ гэсэн шиг өнөөдөр Монголын коммунистууд хувийн өмчийг хураах гэсэн санаархал хий үзэгдэл мэт тэнүүчилж эхэллээ. Засгийн эрх баригчдын энэ хандлага бол коммунизм, фашизмын эхлэл юм.

 

Б.БАТБОЛД

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (57)

  • Elbeg (107.77.92.65)
    Yamar engiin business hiisen humuusiin mungiig hurana gej baiga bish. Turiin hulgaichiidiin turuus hulgailsan arad tumen n Tataburiin mungiig butsaj huraj ulsiin sand oruulakh yavdal. Edger turiin hulgaichid manii ikh aij baiga bololtai.
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • ҮХСЭН АЦНЫ ЧИНЪ ХУВИЙН ӨМЧ!!!! АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН (103.57.93.114)
    ҮХСЭН АЦНЫ ЧИНЪ ХУВИЙН ӨМЧ!!!! АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН ӨМЧ ХУВИЙНХ БОЛДГҮЙ ЮМ АЦААА!!!!!!!!!!! ЯЛГАДАС!!!!!!!!!! ДЭЭРЭМДСЭН ӨМЧИЙГ ХУВЪДАА ЗАВШИНА ГЭЖ БҮҮ СЭРҮҮН ЗҮҮДЭЛ АЦ МИНЪ!!!
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
    • Зочин
      ЯМАР БҮДҮҮЛЭГ АЦ ВЭ.НҮХ Ч ЮМУУ
      2017 оны 01 сарын 26
  • Үнэндээ (103.212.117.224)
    Үнэндээ ард түмний төлөө энэ тэр гэж шаагаад ирхээр л худлаа хулгай шахаачдын үг байдаг. Тэгэж худлаа хуцхын оронд бизнесийг тэр дундаа хувийн хэвшлиыг л дэмж тэр чинь ард түмний төлөө хиж буй хамгийн том гавьяа. Гаднаас монголын баялагаа аваад ирсэн бол болоо яаж авах нь ямар хамаатай юм пизданууд тамын тогооны лалрын зангаа гаргаж буцааж оросуудад алдав
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      ХАРИН ТИЙМЭЭ.ЗЭЭЛ АВДГҮЙ ХУВИЙН ХЭВШИЛ БИТГИЙ ХЭЛ УЛС Ч БХГҮЙ.ЗЭЭЛТЭЙ Л БЖ ОРШИН ТОГТОНО ШҮҮ.ЭЛИЙРХИЙН ОХОНД ЦААД 51 АА Л САЙН АЖЛУУЛААСАЙ
      2017 оны 01 сарын 25
  • Монгол малчин (103.26.194.77)
    Хөлсний бичээчээ очиж тэр Орхондоо хэлээрэй үүнээс хойш монглын төр төр шиг ажиллана за
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      ЧАДХУУ.ХӨГШИН ТӨГЦӨГУУДЭД АЖИЛДАГ НАМШДЭЭ.ТӨГЦӨГҮҮДЭД МӨНГИЙГ БАРУУН СОЛГОЙГҮЙ МӨНГӨ ТАРААЖ ТАРХЫГ НЬ УГААХАД МӨНГӨТЭЙ БОЛЧДОГ.СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИХАД МӨНГӨ БХГҮЙ
      2017 оны 01 сарын 25
    • ЯЛГАДАС МИНЪ ЧИ ХУЛГАЙЛААД ХУВЪДАА ЗАВИНА ГЭЖ БҮҮ
      АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН ӨМЧ ХУВИЙНХ БОЛДГҮЙ ЮМ АЦААА!!!!!!!!!!! ЯЛГАДА
      2017 оны 01 сарын 25
  • Зочин (43.228.131.110)
    МАНгарууд ганц шахаа хийдэг бизнэс нь алга болчих гээд үхлээ хөөе. Нямдорж Батэрдэнэ гээд л УИХ ын гишүүд цуваран даа.
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Малчин монгол
      Гуцоо чи хөлсний бичээч
      2017 оны 01 сарын 25
  • Зочин (202.21.118.101)
    Ард түмнээ дээрэмдэхийн тулд Ардчилал гэж хошогруулж Коммунист гэж айлагдаг бузарууддаа. Коммунизмаас илүү АН гэж аймшигийн хорт хавдар Монголд нүүрэлсэн байна....ЭНЭ МАШ ҮНЭН ҮГ БИЧСЭН БАЙНА ДАА...ардчилалын үед КОММУНИСТУУДААС 1000 ДАХИН ИЛҮҮ ИХ ХҮН ХЭЛМЭГДЭЖ, МАШ ИХ ЭД ХӨРӨНГӨ ШАМШИГДУУЛЖ УЛС ОРНЫ ХӨГЖИЛ 1000 ЖИЛЭЭР УХАРСАН ШҮҮ ДЭЭ ...
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      ХЭНИЙ ХҮЧИНД ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ ЭДЭЛЖ ГАВ ГАВ ХИЙЖ ГУЦАЖ БНА МАН - Н ГӨЛӨГ ВЭ ЧИ
      2017 оны 01 сарын 25
    • АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН ӨМЧ ХУВИЙНХ БОЛДГҮЙ ЮМ АЦААА!!
      ҮХСЭН АЦНЫ ЧИНЪ ХУВИЙН ӨМЧ!!!! АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН ӨМЧ ХУВИЙНХ БОЛДГҮЙ ЮМ АЦААА!!!!!!!!!!! ЯЛГАДА
      2017 оны 01 сарын 25
    • Монгол
      Маш зөв ардчилал нэрийн дор хулгайч нар даварсан
      2017 оны 01 сарын 25
  • Зочин (67.111.249.66)
    Ард түмнээ дээрэмдэхийн тулд Ардчилал гэж хошогруулж Коммунист гэж айлагдаг бузарууддаа. Коммунизмаас илүү АН гэж аймшигийн хорт хавдар Монголд нүүрэлсэн байна
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
    • ЯЛГАДАС МИНЪ ЧИ ХУЛГАЙЛААД ХУВЪДАА ЗАВИНА ГЭЖ БҮҮ
      ЯЛГАДАС МИНЪ ЧИ ХУЛГАЙЛААД ХУВЪДАА ЗАВИНА ГЭЖ БҮҮ ГОРЪД!!!! ЯЛГАДАС МИНЪ ЧИ ХУЛГАЙЛААД ХУВЪДАА ЗАВИНА ГЭЖ БҮҮ ГОРЪД!!!!ЯЛГАДАС МИНЪ ЧИ ХУЛГАЙЛААД ХУВЪДАА ЗАВИНА ГЭЖ БҮҮ ГОРЪД!!!!ЯЛГАДАС МИНЪ ЧИ ХУЛГАЙЛААД ХУВЪДАА ЗАВИНА ГЭЖ БҮҮ ГОРЪД!!!!
      2017 оны 01 сарын 25
  • Зочин (67.111.249.66)
    Ард түмнээ дээрэмдэхийн тулд Ардчилал гэж хошогруулж Коммунист гэж айлагдаг бузарууддаа. Коммунизмаас илүү АН гэж аймшигийн хорт хавдар Монголд нүүрэлсэн байна
    2017 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.95.78)
    энэ одоо юу бичээд байгаа юм бэ
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • Монгол
      Хөлснний бичээч
      2017 оны 01 сарын 24
  • Зочин (202.9.40.11)
    EDENT CHINE KOMMUNISTUUDIIN HURENGE BIZDEE.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • Монгол
      Битгий донгос
      2017 оны 01 сарын 24
  • Зочин (122.201.21.218)
    HULGAID ALDSAN TURIIVCHEE BUCAAJ AVAH GEHEER MINII HUVIIN OMCH GEED BAIDAG YASAN DAVARSAN LUIVARCHID VE
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • zochin (122.201.21.243)
    Radnaaseded bayar hurgey uragshaa
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Hhhhh (122.201.21.218)
    Erdenetees gadna Hotoliin cement,Darhanii tomriin uildveree ene luivarchnaas bucaaj avaachee,arai davarch baigaa yum bishuu.Darhan,Hotol 2 iig zugeer l avsan yum bilee.Bucaaj avaad duudlagaar hudaldval jinhene huviin omch bolno doo.Batboldoo chi muu golog ugaadsandaa hahaj uheerei,nam tsohiulavaa chi
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Turbat (122.201.21.243)
    Nyamdorj bolon shalgaltin gishuuded unen bodit luvrig ard tumend ilchilsend bayar hurgey yunih ni huvin umchind haldah gej bna gej biched bna ene setguulch ulsin umchig luivrarar avsnig tur butsaaj avah tuhai yarij baiga biz de . Tani ene zahialgaar biched baihad chini uzegi chini buluuj avaagui biz de .
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Ggggg (122.201.21.218)
    Hulgaid aldasn turiivchee bucaaj avay l gesen yum.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.143.165)
    Эрдэнэтийн 49-ийн асуудлыг шалгасан Ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны дарга Раднаасэд гэгч банди хуульч мөн юм уу, биш юм уу? Эрдэнэтийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ бол олон улсын гэрээ биш, ердийн л аж ахуйн гэрээ шүү дээ!!! Аливаа гэрээ хэлцлийг хүчингүйд тооцох нь гагцхүү шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг нь нэгэнт тогтсон аксиом!!! Гэтэл юу юу гэнэ вэ? Гэрээний аль нэг тал нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа л бол цагаан хараар бичсэн илэрхий юм гэж мунаглан дайрч болдоггүй юм шдээ!!! Одооны Иргэний хуулийн зарчим нь ийм юм шдээ! Эсвэл Үндсэн хууль, Иргэний хуулийнхаа тэр зарчмыг эхлээд хүчингүй болгочихоод дараа нь ийм юм ярих хэрэгтэй!!! Өсвөрийн ийм коммунистууд алс хэтдээ тун их аюул тарина шүү!!!
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН ӨМЧ ХУВИЙНХ БОЛДГҮЙ ЮМ АЦААА!!
      АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН ӨМЧ ХУВИЙНХ БОЛДГҮЙ ЮМ АЦААА!!!!!!!!!!! ЯЛГАДА АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН ӨМЧ ХУВИЙНХ БОЛДГҮЙ ЮМ АЦААА!!!!!!!!!!! ЯЛГАДАС
      2017 оны 01 сарын 24
    • Зочин
      Ugaadas dolooson golog ve chi.Huuli yarih geed baigaa bol luivariin hergiig chin eruugiin huuliar shiideed shorond chin ilgeeeneeeee
      2017 оны 01 сарын 24
  • Hhhhhhh (122.201.21.218)
    Batbold gegch baliaraa chi Erdenebilegiin zahialgaar dongosohoo boli ,hohi chin shuu chi,medeetei baigaarai.Mongoliin ard tumnii omchiig luivarchdaas bucaaj avna aa za yu,yun huviin omch ve.Soliornoo chi
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.43.199)
    Ene metchilen huuli bus luivriig olj togtooj ajillah ni zuv MAN urgash aa
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.186.201)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Ард түмнээ дээрэмдэхийн тулд Ардчилал гэж хошогруулж Коммунист гэж айлагдаг бузарууддаа. Коммунизмаас илүү АН гэж аймшигийн хорт хавдар Монголд нүүрэлсэн байна
      2017 оны 01 сарын 24
  • зочин (202.179.23.102)
    бүү донгос, МАН Ард иргэдийнхээ хулгайд алдагдсан өмчийг эргүүлж авах л гэж байна даг, Эрдэнэт үйлдвэр угаасаа Төрийн өмч биш байсан гэж үү,
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • ЯЛГАДАС МИНЪ ЧИ ХУЛГАЙЛААД ХУВЪДАА ЗАВИНА ГЭЖ БҮҮ
      ЯЛГАДАС МИНЪ ЧИ ХУЛГАЙЛААД ХУВЪДАА ЗАВИНА ГЭЖ БҮҮ ГОРЪД!!!!
      2017 оны 01 сарын 24
  • Зочин (103.229.120.203)
    АРДЫН ӨМЧИЙГ ЛУЙВАРДЧИХААД ХУВИЙН ӨМЧИД ХАЛДЛАА Ч ГЭХ ШИГ ХОШИГНОХОО БОЛЬ Л ДОО
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Ман-ын хулгайчид дамчид болио (103.26.194.142)
    49 хувийнхныг дэмжиж бна улс турчид тусвийн мунгээр баяждаг бол хувийнхан бизннс хийж мунгэтэй болдог. Энд л хамгийн их ялгаа бгаан. Тэхээр 49 хувийнхан эрдэнэтийг бага зардлаар сайн бутээгдэхуун гаргахыг зорино. Ямар ч ургуй зардал гаргахыг хусэхгуй. Ман-хан эрдэнэтээр тоглож дураар дургиж хувь зувьдаа турийвч ээ тунтийлгэнэ гэсэн найдлага нь бутэхгуй бгаад боож ухэх гэж бгаан одоо энэ шуу дээ. Бух зардал орлого татвар ил байх нь хувийн бизнесийн зарчим. Энэ зарчим эрдэнэтэд хэзээ ч умнэ нь уйлчилж бгаагуй
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН ӨМЧ ХУВИЙНХ БОЛДГҮЙ ЮМ АЦААА!!
      АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН ӨМЧ ХУВИЙНХ БОЛДГҮЙ ЮМ АЦААА!!!!!!!!!!! ЯЛГАДАСАА!!
      2017 оны 01 сарын 24
  • зочин (66.181.184.127)
    Батболдоо чи бол харин жинхэн фашист сэтгэлгээтэй 18 зууны бурзуй байна
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • зочин (66.181.184.127)
    Энэ батболд гуай чинь хөлөөрөө толгой эргүүтсэн фашист, коммунист байна даа.Ард түмний өмчийг хулгайлан идэгчийг өмгөөлөн дэмжээд байгаа нууц нэг дугуй нь биш биз
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • зочин (66.181.184.127)
    Энэ батболд гуай чинь хөлөөрөө толгой эргүүтсэн фашист, коммунист байна даа.Ард түмний өмчийг хулгайлан идэгчийг өмгөөлөн дэмжээд байгаа нууц нэг дугуй нь биш биз
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • ch.gan (202.9.40.116)
    B.Batboldton tand gej helehed ehleed hulgai hiisen ni avna. Daraagiin hulgaich nar ehniihee hulgaichtai hulgailsan zviliig ni bulaatsaldaj bolohgvi gesen vg vv.jaahan todruulah bolomj
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.37.138)
    яг нарийн дээрээ ардчилсан хулгайч нар хамаагүй их хулгай хийсэн байдаг. эрдэнэтийн 49 хувь сайханбилэг элбэгдорж ард кино театр сосорбарам апу батхүү залуучууд зочид буудал д.эрдэнэбат геологийн төв байр з.энхболд баянгол ЗБ мах импекс талх чихэр .....
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (73.75.14.37)
    Luivardsan umchuu abah heregtei mungnii setguulchoig shooed hori
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Дорж (124.158.111.6)
    Хулгайлагдсан өмч хөрөнгөө төр эргүүлэн авах гэж байгаа юм бна. Оройтсон ч гэсэн сайн хэрэг. Хууль бусаар ингэж хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг ингэж хураах компанит ажил өрнүүлэх хэрэгтэй. Улс юм бол хууль гэж байдгийн бол шоронд х ийхийн хийж шийтгэл үзкүүлэх хэрэгтэй.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.37.252)
    huuli zorchij luivardaj avsan 49 huviinhaa sharhaa noholgui butsaahna gd uheh gd buh saitaar iimerhuu yum bichih yuma
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • зочин (124.158.112.3)
    Коммунист коммунист л гэж хараах юм ардчилал ын төгс байгаа нь хаа байгаа юм вэ. Хөрөнгө хураах хөдөлгөөн өрнүүлье. Ардчилал гэж ийм луйварчид байдагыг 25 жил харлаа. Буцаад социализмдаа орсон ч яадаг юм вэ. Ядаж л гуйлгачингүй байя л даа
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.143.107)
    EZEN NYMA MEDED TORD VAN BAIHD YU GED SOLIOROD BAINA GOMO YNHAN BATBOLDOO ALNA SHU
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН ӨМЧ ХУВИЙНХ БОЛДГҮЙ ЮМ АЦААА!!
      АЦ МИНЪ ХУЛГАЙЛСАН ӨМЧ ХУВИЙНХ БОЛДГҮЙ ЮМ АЦААА!!!!!!!!!!! ЯЛГАДА
      2017 оны 01 сарын 24
  • Зочин (124.158.111.6)
    Төрөөс хулгай хийгээд авсан юмыг хувийн өмч гэдэг юм уу? Баячууд гэж дандаа хулгай луйвар хийж авсан юмнууд л байгаа. Тэрнээс нэг хүрз шороо хутгаж үзээгүй гарууд тийм болохоор хууль бусаар хөрөнгөжсөн баячууд гэж өөрийгөө нэрлэсэн хүмүүсийн хөрөнгийг хурааж авах нь зөв. Улсын орлого болгох хэрэгтэй.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • зочин
      Дэмжиж байна
      2017 оны 01 сарын 24
  • vvv (103.212.119.70)
    MAN-N HULGAICHDIIG BUGDIINH NI LUIVARDSAN HURUNGIIG HURAA
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.187.122)
    Хүний юмыг булааж авдаг дээрэмдэж авдаг нь коммунист фашист зан төрх. Ийм зангаа харуулана гэвэл та бүхэн коммунистууд гэдгээ олон улсад зарлаж байгаа нь тэр
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Лувараар баяжсан бол хөрөнгөө хураалгах, эсвэл шоронгоос өөр зай байхгүй
      2017 оны 01 сарын 24
  • Зочин (103.26.192.157)
    хураах нь маш зөв. харин ч хариу төлбөргүй хураах хэрэгтэй. харин хураах биш худалдаж авах тухай л юм яриад байх юм. шууд л хураах хэрэгтэй бас Үндсэн хуульдаа өөрчлөлт хийвэл хувийн өмчий хэт их давамгай байдлыг халж тодорхой лимит тогтоож өгөхгүй бол хувь хувь зөвхөн би гэсэн үзэлд Монгол тэр чигтээ автаж бүр сүүлдээ төрийн өмч рүүгээ хамцуу шамлан дайрдаг боллоо. яваандаа газар нутгаа эх орноо худалдах юм байна. жоохон цэнзүүртэй болгох хэрэгтэй.
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.32.204)
    коммунистуудынх гэх л юм. ард түмний өмч шүү дээ ардчилсан архаг хулгайчид аа?
    2017 оны 01 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Санал нэг байна.монгол хуультай улс энэ бүхнийг хийхдээ сайханбилэгтэнгүүд маш олон хууль зөрчсөн нь тодорхой байхад шагнана гэнэ үү.хуулийг уландаа гишгэсэн хүнийг шагнадаг болсон юмуу.Сая юу мэдээлснийг нь үзлээ засгийн газар дээрэмдэж авна гэж хэлээгүй байна.Яриа хэлэлцээ явуулж тэд худалдаж авах замаар төрийн мэдэлд авах ёстой гэсэн санал оруулж байгаа л гэж байна
      2017 оны 01 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг хааж, засварлана
    3 цаг 29 мин
  • Намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
    3 цаг 52 мин
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
    4 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13363 болжээ
    4 цаг 56 мин
  • Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо
    5 цаг 39 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    5 цаг 59 мин
  • Эмгэнэл
    6 цаг 16 мин
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт аянга бууж 70 гаруй бог мал хорогджээ
    6 цаг 17 мин
  • Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    6 цаг 30 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилнэ
    7 цаг 11 мин
  • Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна
    7 цаг 32 мин
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
    8 цаг 7 мин
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
    8 цаг 19 мин
  • Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
    8 цаг 28 мин
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
    8 цаг 54 мин
  • Г.Занданшатар: ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орох гэж байгаа тул шатахууны нөөц зэрэг дээр онцгойлон анхаарах ёстой
    9 цаг 4 мин
  • Д.Трамп: Украин НАТО-д элсэхгүй!
    9 цаг 18 мин
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
    9 цаг 24 мин
  • Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ
    9 цаг 53 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 57 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • Эмгэнэл
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК