Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзав

2017-1-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2017.01.25/ Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийв.

 

Төрөөс бизнесийн  орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Уг уулзалтад Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

АмЧам Монголын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Жэй Лиотта уулзалтыг нээж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол дахь Америкийн Худалдааны танхимын 2017 оны анхны уулзалтын зочноор урин  оролцуулж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, УИХ-аас нийгэм, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөх боломж олгосонд талархал илэрхийлье. Шинэ УИХ байгуулагдсанаас хойших зургаан сарын хугацаанд 64 хуулийн төсөл өргөн баригдаж, 89 хуулийг батлаад байна. Одоогоор хэлэлцэгдэж байгаа эдийн засгийн чиглэлийн гол хуулиуд бол Хөгжлийн банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг хуулийн төслүүд байна. УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг баталлаа.

Мөн засаглал, институцийн хөгжил, төрийн албаны чадавхийг сайжруулахад онцгой анхаарч байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын биелэлттэй эхнээс нь танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг тухай бүрт гаргаж байна. Гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр нүүрсний экспортын үнийг нэг цонхны бодлогод шилжүүлж, худалдан авагчдыг чөлөөт өрсөлдөөнд шилжүүлснээр экспортын үнэ сүүлийн хагас жилийн дотор 2 дахин өслөө. Монголбанкнаас бодлогын хүүгээ 1 хувиар бууруулан 14 хувьд хүргэсэн. Цаашид үе шаттайгаар бууруулж, эдийн засгийн идэвхижлийг дэмжих бодлого баримталж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учирч байгаа татварын дарамтыг хөнгөлөх зорилгоор жилдээ 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой үндсэн 4 салбарын бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг хөнгөлж, 1.0 хувийн татвар ногдуулах хуулийн төслийг өргөн бариад байна.

 

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын тогтвортой, бие даасан байдлыг хангах чиглэлээр цогц арга хэмжээ авч ажиллаж байна. УИХ-ын даргын хувьд бодлого тодорхой, зохицуулалт оновчтой, үйл ажиллагаа тасралтгүй, ил тод байх, аливаа ажлын гүйцэтгэлийг үр дүнгээр үнэлдэг, хариуцлага тооцдог байх зэрэг зарчмуудыг хатуу баримтлахыг Засгийн газарт зөвлөж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан.

 

Монгол Улсын урт хугацааны төлөв өөдрөг, эерэг байгаа  боловч өнгөрсөн хугацааны бодлогын алдаанаас үүдэлтэйгээр богино хугацааны хүндрэл үүсээд байна. Гэхдээ өнгөрсөн алдаа оноог дэнслэхээс илүүтэйгээр гарах арга замыг эрэлхийлж ажиллаж байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг харгалзан үзвэл ОУВС-ийн хөтөлбөрийг авч, эдийн засгаа зөв гольдролд оруулах, богино хугацаанд тогтворжуулан, хүртээмжтэй өсөлтийг хангах боломжтой гэж үзэж байна” гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал, гадаадын банкийг оруулж ирэх асуудал, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийн талаарх оролцогчдын асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.

 

АмЧам Монгол нь Монгол-Америк хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах чиглэлээр үй ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь гурван сая гаруй гишүүнтэй, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны танхимын албан ёсны салбар юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    9 цаг 15 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    13 цаг 11 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    13 цаг 15 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    13 цаг 18 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 22 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    13 цаг 31 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    16 цаг 39 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Уржигдар 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Уржигдар 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Уржигдар 12 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК