Өчигдөр орсон их борооны улмаас Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, “Баянзүрх” хотхоны 106, 107,108, 109, 110 дугаар байруудын автограж усанд автсан байна.

Өчигдөр орсон их борооны улмаас Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, “Баянзүрх” хотхоны 106, 107,108, 109, 110 дугаар байруудын автограж усанд автсан байна. Уг үерийн улмаас нэг хүн живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тиймээс онцгой байдлын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж усны түвшинг багасаж хайгуулын ажиллагаа явуулахад 42 настай эмэгтэй Б-ийн цогцос олдсон байна. БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн шинжээч ахмад С.Бигаж, Эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч Н.Баялаг, Мөрдөн байцаагч дэслэгч н.Түвшинбаяр нар үзлэг шалгалт хийж, цогцсыг шүүх эмнэлэг рүү хүргэжээ.
Б.Чимэг