Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр орой 19.00 цагийн үед Авлигатай тэмцэх газарт өмгөөлөгчийн хамт очиж, мэдүүлэг өгсөн. Тэрбээр АТГ-аас гарч ирснийхээ дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
Тэрбээр “Намайг өнөөдөр 19.00 цагт АТГ-т ир гэсэн, би ирсэн. Өмгөөлөгчтэйгөө байцаалтад орлоо. Ер нь юу болоод байгааг та нар хараад мэдэж байгаа байх. Ардчилсан намын Их хурлын өмнө, Ардчилсан намын даргын сунгаа 3 хоногийн дараа урьдчилсан дүнгээ гаргана. Тэрний өмнө дуудагддаг ажилтай болчихоод байна.
Гурав хоногийн дараа болох Ардчилсан намын даргын сунгаанд нөлөөлж, Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн саналд нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэж би бодож байна.
Би Монголын төрд олон жил зүтгэж байна. Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлчих юмсан, бүтээн байгуулалт хийчих юмсан гэж зүтгэж ажиллаж байсан. Хувийн ашиг сонирхолоор нэг ширхэг ч юм хийгээгүй. Нөгөө бүлэглэл чинь Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга болчихож магадгүй" гээд ухаан мэдрэлээ алдаад, санаа нь зовоод шөнө болсон хойно АТГ-т дуудаж байна. Гурав хоногийн дараа болох Ардчилсан намын даргын сунгаанд нөлөөлж, Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн саналд нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэж би бодож байна. Ц.Элбэгдорж Миеэгомбын Энхболд хоёр нийлээд сунгааны өмнө намайг яллагдагч болгоё гэсэн төлөвлөгөөтэй байх шиг байна. Намайг хөдөө явж байхад гишүүд асууж байсан. "Та нарыг намын даргын сунгаанд ороход, эсвэл гарсных нь дараа шоронд барьж хийнэ, яллагдагч болгоно гэж байна" гээд байсан. Цуурхалаа сайн тараадаг юм шиг байна. Надад хийсэн хэрэг байхгүй. Би энэ бүлэглэлийн эсрэг үхэн үхтэлээ тэмцэнэ. Ц.Элбэгдорж, Миеэгомбын Энхболд гэдэг хоёр хүн Монголын хамаг баялгийг хамж сорж, сорчилж идэж байгаа. Энэ хоёр нөхрийн толгойлсон бүлэглэлтэй үхтэлээ тэмцэнэ. Ард түмэн намайг дэмжинэ. Би үүнд огт эргэлзэхгүй байгаа" гэсэн юм.
Түүнийг АТГ-т дуудахаас өмнө Ардчилсан намын зарим гишүүн хэвлэлийн бага хурал хийж Соёлын төв өргөөний хүзүүвчин дэх Ардчилсан намын байрны газрыг Н.Алтанхуяг зарсан. Тиймээс хариуцлага хүлээх ёстой хэмээн зарласан юм. Тэднийг энэхүү хэвлэлийн бага хурлыг хийхээс өмнө тус газрыг хэн зарсан, түүнээс олсон орлогыг юунд зарцуулсныг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү намынхаа гишүүдэд хэлсэн байдаг юм. Тодруулбал, "Хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг энэ хойно байгаа газрыг зарж дарсан шүү дээ бид. Хуучин Соцдекийн байр байсан, дараа нь Ардчилсан намын байр байсан хоолойг ажлын хэсэг байгуулаад 24 давхар байшин бариад, 2 давхар хурлын заалтай нь, 2 давхар гражтай нь үнэгүй авахаар яриад яг хөрөнгө оруулалт хийгдэх гэж байхад тендер зарлаад зарчихсан шүү дээ" хэмээсэн нь тус газрыг хэн зарж, юунд ашигласан болохыг төвөггүй ойлгож болно.
Ардчилсан намын даргын сунгааны өмнөхөн Ардчилсан намд түүхэндээ байгуулаагүй ялалтыг авч ирсэн намын дарга асан руугаа хоморголон дайрч, шөнийн цагаар дуудан байцаалт авч байгаа нь Ардчилсан намыг төдийгүй, Ерөнхийлөгчийг муухай харагдуулж байна.
Гэтэл Ардчилсан намын даргын сунгааны өмнөхөн Ардчилсан намд түүхэндээ байгуулаагүй ялалтыг авч ирсэн намын дарга асан руугаа хоморголон дайрч, шөнийн цагаар дуудан байцаалт авч байгаа нь Ардчилсан намыг төдийгүй, Ерөнхийлөгчийг муухай харагдуулж байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэн "Ц.Элбэгдорж Миеэгомбын Энхболд хоёр нийлээд сунгааны өмнө намайг яллагдагч болгоё гэсэн төлөвлөгөөтэй байх шиг байна" гэх үг олны анхаарлыг татаж байгаа. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийг Ардчилсан намын дарга болчих вий гэхээс байж ядан тэчьяадаж, ямар ч хамаагүй аргаар дарж авахаар цагаандаа гаран улайрч байна гэж дүгнэхээс өөр арга алга. Хэрэв Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга болвол Ц.Элбэгдоржид наалдацгүй. Ямар ч ашиггүй. Тэр Ерөнхийлөгчийн суудлаас буугаад дурсамжаа бичиж суухаас өөр ажил олдохгүй гэсэн үг. Харин түүний оронд "Мүүнчин" Л.Гантөмөрийг намын дарга болгож чадах аваас аль аль талаараа ашигтай. Нэг үгээр хэлбэл Л.Гантөмөр түүний үгнээс зөрөхгүй. Юу л хий гэнэ тэр бүхнийг гүйцэтгэж чадах чих зөөлөнтэйн дээр, сөрөөд босох хүчтэй хүн биш. Ардчилсан намынхан урсгалаараа, бас шуудайд хийсэн үхрийн эвэр шиг түнжин муутай байдал арилахгүй хэвээр байна. Эцэст нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгэндээ сайн ордог хүнээ намын дарга болгож аваад, Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж ирээд өөрөө авах сонирхол байгаа ч юм уу хэн мэдлээ. Ямар ч байсан МАНАН-д уусаж, аварга том наймаалжны нэг тэмтрүүл болж яваа нь үнэн.
24tsag.mn
Сэтгэгдэл (93)