АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын хуулийн зөвлөх Ч.Батхуяг нар өнөөдөр мэдээлэл хийв.
Тэрбээр “Өөрийн биеэр ирж бүртгүүлээгүй, хэн нэгэн хүн 500, 1000 ширхэгээр нь гишүүдийн анкетыг авчирч бүртгүүлсэн. Анхан шатны намдаа бүртгүүлэхгүйгээр зөвхөн Ардчилсан намын төв байран дээр бүртгүүлэх оролдлогууд хийгдсэн.
Жишээлбэл Дархан-Уул аймгаас 2000 гаруй гишүүн, Орхон аймгаас гэх мэт. Энэ нь намын дүрмийн бүртгэл хийх журмыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн нэг компанийн ажилчдыг олноор нь бүртгүүлэх гэж ирүүлсэн. Тийм учраас энэ удаагийн сонгуульд Төв нам дээр бүртгэгдсэн 16 мянган гишүүний санал өгөх эрх нь үүсээгүй” гэв.
Сэтгэгдэл (1)