АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ. Сонгуулийн санал хураалт маргааш 07.00 цагт эхэлж, 22.00 цагт өндөрлөх бөгөөд намын даргын сонгуулийг УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаатай ижил зарчмаар явуулах аж.
Тэрээр АН-ын гишүүд өөрийн харьяалагдах аймаг, дүүрэг, сумын намын хорооны санал авах байранд очиж, саналаа өгнө. УИХ-ын сонгуулиас ялгаатай нь саналыг гараар тоолох аж.
Сэтгэгдэл (1)