Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН эхний даваагаа давлаа

2017-1-30
0
ЖИРГЭХ

АН-ын даргыг сонгох сонгуулийг өчигдөр 10.00-22.00 цаг хүртэл улс орон даяар явууллаа. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн 13 хэсэгт авсан бол аймаг, сум тус бүрт нэг санал авах байр ажиллажээ. Санал авах өдрөөс өмнө АН нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг явуулахад 140 мянга орчим хүн хамрагдсан байдаг.

Үүнээс шинээр бүртгүүлэн, татвараа төлж, санал өгөх эрхтэй болсон нь 120 мянга гаруй гэдгийг АН-ын дарга З.Энхболд хэлнэ лээ. Мөн “Бид стандартын хувьд төрийн сонгуулиас дутахгүй явуулах зорилго тавьсан. Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэгт санал хураах байр нээсэн. Анх удаа зарчмын том өөрчлөлтийг зориглож хийж байна. Аль ч нам даргаа төлөөлүүлэн сонгож, түүгээрээ бусад байгууллагаа байгуулдаг. Харин АН анх удаа дэлхийн жишигт хүрч, нийт гишүүдээрээ даргаа сонгуулж байна. Энэ нь манайд тулгамдаж байгаа мөнгөтэй хүмүүс улс төрд орж, улс төрийн намыг өөрийн болгох, төрийн бодлогод хувийн ашиг сонирхлын зүгээс нөлөөлөх зүйлийг таслан зогсоох зорилготой. Мөн фракцуудаас хамааралгүй нийт гишүүдээс дэмжлэг авсан лидертэй болох зорилго агуулж байгаа юм. Бид Ардчилсан намынхаа шинэчлэлийн том алхам хийлээ. Цаангид намын шинэчлэл олон жил үргэлжлэх байх. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл зэрэг олон ажлыг давхар амжуулж байна. Татвараа төлсөн 120 мянга орчим хүнийг хамруулж сонгууль зохион байгуулахын тулд ихээхэн хэмжээний мөнгө шаарддаг юм байна. Нийт таван нэр дэвшигчдээ амжилт хүсье. Хэн ч сонгогдсон бай бусад дөрвөн нэр дэвшигчээ дэмжин ажиллах болно гэж амалсан. Тэр амлалт хэрэгжинэ гэж найдаж байгаа” гэсэн юм.

 

Үнэхээр ч З.Энхболд даргын хэлсэн шиг шинэ даргаа тодруулахаар зохион байгуулсан сонгууль АН-ын шинэчлэлийг залуурдахад томоохон түлхэц болох эхлэл. Учир нь, АН-ын өмнөх дарга нарыг сонгохдоо Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэж шаардлагатай гэж үзвэл Их хурлаараа батламжилдаг байв. Нэг үгээр хэлбэл, АН-ын даргыг жирийн гишүүд нь бус фракц хоорондын тохироогоор тодруулж, томилдог байсан нь саяхан. Одоогийн дарга З.Энхболд ч АН-ын нийт гишүүдээс бус Үндэсний зөвлөлдөх хорооноос томилсон дарга гэсэн статустай. Харин 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд нэгэн зэрэг зохион байгуулж буй гэдгээрээ АН-ын даргын сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх томоохон сунгаа болсон юм. Намын даргад нэр дэвшигч таван эрхмийн өөр өөрсдийн харьяа дүүргийн санал авах байранд саналаа өгцгөөсөн. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сонгинохайрхан, сайд асан Лу.Гантөмөр Сүхбаатар, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Багануур, Ж.Батзандан Баянзүрх, С.Эрдэнэ Баянгол дүүрэгт саналаа өгөв.

 

Санал хураалт авч эхэлснээс хойшхи хугацаанд АН-ын нөлөө бүхий улстөрчид сонгуульдаа идэвхтэй оролцохыг бусдадаа уриалж байсан ч 13.00 цагийн орчимд намын даргад өрсөлдөж буй нэр дэвшигчидтэй холбоотой мэдээлэл сошиал ертөнцөөр тарж эхэлсэн. Мөн АН-ын арга З.Энхболд руу чиглэсэн шүүмжлэлийг олон хүн дайж байлаа. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч С.Эрдэнийг зохион байгуулалттайгаар мөнгө тарааж байгаа гэх бичлэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн нь багагүй маргаан дагуулав. Тэрбээр “Баянзүрх дүүрэгт вангийн мөнгө ил цагаан тарж байна, энэ л АН-ыг гутаана шүү, бурхан минь” хэмээсэн юм. Мөн “АН-ын хувь заяа, гишүүдийн бүртгэл З.Энхболдын мэдэлд буй өнөө цаг үе түүхэнд ингэж үлдэх нь дээ” хэмээн санал өгөх эрхгүй болсон гишүүдийн зургийг намын даргадаа хаягласан юм. Харин УИХ-ын гишүүн асан М.Батчимэг “Монголын ардчилал эмзэг байгаа, намд шинэчлэл ус агаар шиг хэрэгтэй байгаа үед намын дотоод сонгуульд мөнгө тарааж байгаа нь гутамшигтай” гэсэн байв.

 

АН-ын дарга З.Энхболдын хувьд шинэчилсэн бүртгэлийг хоёр хоногоор сунгаж нэгдүгээр сарын 6-ны 24.00 цагаар тасалбар болгох тушаалыг өмнө нь гаргасан байдаг. Орон нутгийн намын гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдах идэвх сул байгаа учраас бүртгэлийн хугацааг сунгахаар болсон нь энэ. Мөн гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг дунд шатны намын хороо энэ сарын 8-нд хүлээн авч, 10-нд АН-ын ХЭГ-т хүлээлгэж өгөхийг тушаасан юм. Гэвч АН-ын дарга уг тушаалаа гэнэт өөрчилж, нэгдүгээр сарын 6-нд АН-ын ХЭГ-т бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Үүнээс үүдэж намын даргын сонгуульд оролцох 15 мянга гаруй гиигүүний эрхийг боогдуулсан хэмээн нэр бүхий эрхэм эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм. Жишээ нь, АН-ын даргын энэ шийдвэрээр УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, Г.Батхүү, Р.Гончигдорж нар санал өгөх эрхгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, өчигдөр улс орон даяар зохион байгуулсан сонгуульд саналаа өгч чадаагүй хэрэг. Энэ тухай АН-ын дарга З.Энхболд "Олны танилд зориулсан онцгой дүрэм байхгүй бүх гншүүд анхан шат руугаа очих үүрэгтэй. Очоогүй бол бүртгэхгүй дүрэмтэйг мэдэж ав” гэжээ.

 

АН-ын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан гишүүдийн 60 хувь буюу 70 мянга орчим нь саналаа өгсөн байв. Аймгуудын хувьд санал өгсөн гишүүдийн тоо харилцан адилгүй байгаа ч ирц өндөр гарна гэдгийг сонгууль зохион байгуулах хорооноос мэдэгдсэн юм. Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаа ч санал хураалтад ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээгүйг мөн тодотгосон. Албаныхны өгсөн мэдээллээр сонгуулийг будилаан маргаангүй зохион байгуулахын тулд санал авах байр бүрт нэр дэвшигчдийг төлөөлсөн ажиглагч, хоёроос гурван бүртгэлийн ажилтан, бичиг баримт шалгаж оруулах үүрэгтэй угтагч, хянагч, хэсгийн дарга зэрэг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа гэнэ.

 

Ямартай ч, cap гаруйн хугацаанд 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан АН-ын даргын сунгааны үр дүнг харуулах сонгуулийг улс орон даяар ийн зохион байгуулснаар тэд эхний даваагаа давлаа. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд сонгуульдаа идэвхтэй оролцсоноос харахад АН-ын шинэ дарга өнөөдөр тодрох бүрэн боломжтой. 

 

С.ДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    13 цаг 55 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    16 цаг 5 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    16 цаг 12 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    16 цаг 23 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    17 цаг 48 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    18 цаг 11 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    18 цаг 34 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    18 цаг 52 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    18 цаг 55 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    19 цаг 5 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    20 цаг 29 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК