Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байнгын хороо: Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөхийг дэмжсэнгүй

2017-1-31
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаан 09 цаг 40 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахдаа ажлын хэсэг нь хуралдаж амжаагүй учир Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулсныг мэдэгдэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалуудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал оруулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 нь уг горимын саналыг дэмжив.

 

 

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


 

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол холбогдох ажлын хэсгийн хамт оролцов.

 

Хэлэлцэж байгаа тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуусан юм. Үүний дараа Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.

 

Тухайлбал, Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэрийг, Монгол Улсын газар зүйн нэрийн жагсаалтыг батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав нарын хувьд уулынхаа нэрийг өөрчилсний дараа Монгол Улсын газар зүйн нэрийн жагсаалтыг батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

 

Харин Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ын Хэнтий Хаан уул, Hetii Haan uul, Хэнтий, Өмнөдэлгэр гэснийг Бурхан Халдун уул, Burkhan Khaldun uul, Хэнтий, Өмнөдэлгэр гэж өөрчилсүгэй гэсэн саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.

Иймд Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


 

 

Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Хэлэлцэж байгаа тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалгасан юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд заасан “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэснийг хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар гэж өөрчилснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив. Түүнчлэн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн 2 дугаар зүйлд заасан “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэснийг хуулийн хэрэгжүүлэх хугацааг ердийн журмаар гэж өөрчилснийг хуралдаанд оролцсон гишүүд 92.3 хувиар дэмжлээ.

 

УИХ-ын гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй өөр саналын томьёолол ирүүлээгүй тул хуулийн төслийн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.

 

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор хуулийн төслийг боловсруулсан билээ.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ жил Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хэдэн төгрөг орж ирэхийг тодруулахын зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг тодорхой болгох хэрэгтэйг анхааруулж байлаа.

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, “Одоогоор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс 1590 орчим санал, 150 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байгаа. 2017 онд 20 орчим тэрбум төгрөг орж ирэх хэдий ч зээлийн эх үүсвэр хүндрэлтэй байгаа. Бидний хувьд хуулийн төсөлд өөрчлөлт оруулсны дараа хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, төсөлд бүрдүүлэх материалыг тодорхой болгох талаархи асуудлыг судлаж шийдвэрлэнэ. Ер нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа гэж хариулсан юм.

 

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов.

 

Үүний дараа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалуудыг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийн ахлагчаар Г.Тэмүүлэнг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (43.242.243.242)
    Хатан Туулын усыг ширгээсэн Гарамжав Хан Хэнтийн нэрийг солихоор улайрч байна. Идэж ууж унтахаас өөр юм мэдэхгүй энэ хэдэн ав гай-г сонгосондоо харамсаж байна.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • sos (43.228.131.101)
    yun maliin genetic nuuts be, Malaa eruuljuuleh, yaj zah zeeld borluulahaa ehleed shiid
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Баатар (43.242.243.242)
    Эрдэнэсээ хадгалж буй авдарынхаа түлхүүрийг хулгайчид хадгалуулахыг УИХ-р батлуулах гэж байна. Монгол Улсын иргэд үүнийг зөвшөөрөх үү? Гишүүд маань хэний төлөө зүтгэж байгааг ойлгохгүй юм. Удахгүй эд нар хэн нэгний захиалгаар улсынхаа нэрийг ч өөрчилж магадгүй. Газар-лусын 8 хаад минь өршөө.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.242)
    1100000 масштабтай газрын зургийн М-49-99 -д Хэнтий нурууны Хэнтий хан уулын ноён оргил Бурхан халдун, Хэнтий уул, Их Хэнтий уул зэргийг тойрсон олон гол горхи, булаг шанд, жижиг уулын нэр ороогүй байдаг нь зургийн масштабаас хамааралтай юм. 1100000 масштабтай зураг нь Монгол Улсын нууцын зэрэглэлд хамаардаг. Харин дээрх газар усны байршил болон нэрийг оруулах шаардлагатай бол том масштабын зураглал хийх шаардлагатай болно. Үүнээс гадна Гүүглийн сансарын зургаас Burkhan Khaldun нэрээр хайхад түүний байршлыг шууд олох боломжтой. Тиймээс уул, усны нэрийг солих шаардлагаггүй юм.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.26.75)
    нэр өөрчлөхөөс өөр ажил үнэндээ л алга юм байх даа сда гэж,энэ МАНАН ард түмнийг үнэн даажигнаж байна даа
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    13 цаг 59 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    16 цаг 8 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    16 цаг 15 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    16 цаг 26 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    17 цаг 52 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    18 цаг 15 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    18 цаг 38 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    18 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    18 цаг 58 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    19 цаг 9 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    20 цаг 33 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК