Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байнгын хороо: 5 агаарын хөлгийг түрээсээр авч ашиглаж байна

2017-2-02
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-т нэгдэж орох тухай төслийг зөвшилцөв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.

 

 

Иргэний нисэхийн салбар нь манай улсын нийгэм, эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг хялбарчлан Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байна. Иймээс Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-т нэгдэж орох нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж, энэүү хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр оруулж ирж байгааг Зам тээврийн хөгжлийн сайд илтгэлдээ дурдав.

 

Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр” нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдэж ороод байгаа аж. Хэлэлцээрийн гол зорилго нь иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгахад чиглэсэн, цэргийн зориулалттайгаас бусад агаарын хөлөг болон тоног төхөөрөмж, эд ангийг импортын болон гаалийн татвар, бусад хураамжаас чөлөөлөхөд чиглэгддэг байна. Үүнд иргэний агаарын бүх хөлөг; иргэний агаарын бүх хөлгийн хөдөлгүүр, түүний эд анги, бүрэлдэхүүн хэсэг багтдаг аж.

 

Одоогийн байдлаар манай улсад 25 агаарын хөлөг бүртгэлтэйгээс нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй 19 агаарын хөлөг бүхий 9 агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг байна. Агаарын тээврийн байгууллагууд нь өндөр үнэ бүхий агаарын хөлгийг шууд худалдан авч ашиглахад хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс одоогоор нийт 5 агаарын хөлгийг түрээсээр авч ашиглаж байгаа аж.

 

Иймээс Монгол Улс уг хэлэлцээрт нэгдэж орсноор агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж, хялбаршуулснаар арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд чухал алхам болно. Манай улсын дотоодын эрх зүйн зохицуулалтын тухайд иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг нь нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвараас чөлөөлөгддөг бол энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын бүх төрлийн хөлөг, тэдгээрийн хөдөлгүүр, эд анги, бүрэлдэхүүн хэсэг, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур болон эд анги, иргэний агаарын хөлгийн засвар үйлчилгээ зэрэг нь гаалийн татвараас чөлөөлөгдөх боломж бүрдэнэ гэдгийг сайд илтгэлдээ онцоллоо.

 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, С.Батболд, Н.Энхболд, О.Содбилэг, Ж.Энхбаяр нар салбарын сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс энэ хэлэлцээрт нэгдэж орсноор батлан хамгаалахаас бусад бүх төрлийн агаарын хөлөг, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл гаалийн татваргүй орж ирэх боломжтой болно. Навигацийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газраас ажлын хэсэг гарган холбогдох асуудлыг судалж боловсруулах, яриа хэлэлцээ хийх үүрэг даалгавар аваад ажиллаж байгаа. БНСУ, Японы агаарын тээврийн хөлгүүдийн Европ руу хийдэг нислэгүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг болгох нь навигацийн орлого нэмэгдэх чухал ач холбогдолтой. Энэ чиглэлээр БНСУ, Хятадын талтай ярилцаж байгаа. Мөн агаарын тээврийн шинэчлэлт хийх, нислэгийн тоо болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг иргэний агаарын тээврийн хөлгийн тоог нэмэгдүүлэх асуудалд анхаарч ажиллаж байгаа гэлээ

 

Түүнчлэн Хөшигийн хөндийд баригдсан олон улсын шинэ нисэх буудлын менежментийн асуудлын талаархи хэлэлцээг Японы талтай хийж байгаа. Энэ оны 6 дугаар сараас Казахстаны Астана хот руу нислэг үйлдэх асуудал шийдэгдсэн. Мөн нислэгийн тийзний үнийг хямдруулах боломж, арга замыг эрж хайх, судлах, холбогдох талуудтай ярилцаж шийдвэрлэх чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа гэдгийг хэллээ.

 

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-т нэгдэж орохыг дэмжсэн тул уг асуудлыг зөвшилцсөн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Dabaa (27.123.214.88)
    Ene harin ih ajil heregcn said snig sanagddag. Boditoi buteen baiguulalt hiie gej zutgej uabaa hun um snig baigaa um. Um hiih gej baigaa hunee demjeed hiih umig ni hiilgeed uzeh heregtei dee
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (208.54.80.170)
    Энэ Зам тээврийн сайд Ганбат гээд мэргэжлийн нэртэй юу ч мэддэггүй нөхрийг солиоч дээ МАН. Төмөр зам, Иргэний нисэхийг чинь самраад дуус лаа ш дээ. Нарийн цариг нь үр ашигтай гэхдээ өргөн царигаар тавина, нислэгийн тийзний үнийг буулгана гэхдээ Япончуудад шинэ нисэх буудлаа өгнө гэх юм
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.226)
    ЭНМУУ САЙД НЭРТЭЙ НАЙМААЧИН АЖИЛ ХИЙХГУЙ НЬ Л ДЭЭ..... ЖЭНКО САЙХАНБИЛЭГ ХУЗУУГУЙ НЭГ НЕХЕР ИНГЭЭД 3 ХУНЭЭС ХАМААРАЛТАЙ БАЙСААР ДУУСАХИЙМ БАЙНА Л ДАА....?!?!?
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • ХЭХЭ (59.153.114.105)
    МИАТ ОНГОЦ ТҮРЭЭСЛЭЖ АВНА УУ ҮГҮЙ ЮУ ЭНЭ МУУСАЙН ХАРААЛ ИДМЭР 76-Д ЯМАР ХАМАА БАЙНАА
    2017 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    13 цаг 59 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    16 цаг 9 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    16 цаг 16 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    16 цаг 26 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    17 цаг 52 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    18 цаг 15 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    18 цаг 38 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    18 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    18 цаг 59 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    19 цаг 9 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    20 цаг 33 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК