Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор НДШ төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлнэ

2017-2-03
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2017.02.03/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Дээрх хоёр хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  эцэслэн баталсан юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: “-Энэ хоёр хуулийн төсөл батлагдсанаар 2016 оны УИХ-ын сонгуульд МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан зарим асуудал шийдэгдэж байгаа гэж ойлгож болно.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах гэсэн багц асуудлыг зохицуулахаар тусгасан.

 

Ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болсон.

 

Нэгдүгээрт, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн улсад ажилласан жил, тэтгэвэр бодуулах хувийг өндөр байлгахаар зохицуулалт хийсэн. Олон хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тиймээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодитой үнэлж, төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болно. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно. Хэрэв зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр есөн жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ээжүүд тэтгэвэрт гарахдаа цөөн жил ажилласан байдаг, бас эрт тэтгэвэрт гардаг. Үүнээс хамаараад нийгмийн даатгалын сангаас авах тэтгэврийн хэмжээ маш бага гардаг. Тийм учраас дөрвөн хүүхэд төрүүлсэн бол зургаан жил, зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн бол есөн жил нэмэгдэж, улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил өндөр тогтоогдож, цалингаасаа тэтгэвэр бодуулах хувь өндөр тооцогдох юм. Ингэснээр ээжийн авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ.

 

Хоёрдугаарт, ээжүүд дийлэнхдээ хүүхдээ гурван нас хүртэл нь өөрөө асарч, хамгаалж, өсгөж, хүмүүжүүлдэг учраас энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч, төлөгддөггүй. Олон хүүхэд төрүүлж, өсгөх тусмаа тухайн ээжийн улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл тасалдаж, бага тэтгэвэр авах нөхцөл болдог. Тийм учраас гурван нас хүртэл нь  хүүхдээ өөрийн биеэр  асарч хамгаалж, бойжуулж байгаа ээжийн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдсөн хугацаа тасалддаггүй байх зохицуулалт хийсэн.

 

Албан журмын даатгалд хамрагдсан ээж хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлнө. Харин сайн дурын даатгалд даатгуулсан ээж хүүхэд төрүүлээд, хүүхдээ гурван нас хүртэл асарч бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас буюу Тэтгэмжийн сангаас төлдөг байя гэж буй юм.

 

Улсын хэмжээгээр 90 орчим мянган ээж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг  судалгаа, тооцоо бий. 90 орчим мянган ээжийн 30 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн орлогогүй байдаг. Тийм учраас ямар нэг ажил эрхэлдэггүй ээж төрөөд, хүүхдээ гурван нас хүртэл өөрийн гар дээр өсгөж бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцан төлдөг байя, 50 хувийг ээж өөрөө төлнө гэсэн зохицуулалт хийсэн байгаа.

 

Мөн, манай ээжүүдийн нэг хэсэг албан журмын даатгалд, нөгөө хэсэг нь сайн дурын даатгалд хамрагддаг. Даатгагдсан хэлбэрээс хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг албан журмын даатгалд даатгуулсан ээж 100 хувь, сайн дурын даатгалд хамрагдсан нь 75 хувиар авдаг. Харин бидний санаачилсан хуулийн зохицуулалтаар даатгуулсан л бол даатгагдсан хэлбэрээсээ үл хамаараад 100 хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авдаг байхаар тусгасан.

 

Гуравдугаарт, хуучин хуулиар ээж хүүхдээ төрүүлээд, асарч хамгаалж байх хугацаандаа дахин жирэмсэлж, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн бол тэтгэмжийг өгнө. Харин гурав дахь хүүхдээ төрүүлэхэд энэ тэтгэмжийг олгохгүй гэдэг байсан. Тийм учраас бид үүнийг өөрчилж байгаа. Төрөлт болгонд амаржсаны болон жирэмсний тэтгэмжийг авч байх зохицуулалт хийсэн.

 

Энэ хуулинд орсон малчидтай холбоотой зохицуулалтын талаар мэдээлэл өгье.

 

Улсын хэмжээгээр 330 орчим мянган малчин бий. Нийт ажиллагсдын 30 орчим хувийг малчид эзэлдэг. Малчин хүний хөдөлмөр хүнд. Төв суурийн газрын бид өдөрт найман цаг, нар салхинаас хамгаалсан орчинд ажил албаа явуулдаг бол малчин хүний өдөрт үргэлжлэх ажлын цаг найман цагаар хязгаарлагдахгүй. Үүрийн гэгээ орохоос үдшийн бүрий тасартал ажил нь үргэлжилдэг. Хүнд хөдөлмөр эрхэлж, нар салхинд хамгийн ихээр гандаж явдаг энэ хүмүүсийн дундаж наслалт төв суурийн газрын хүмүүсээс доогуур байдаг. Энэ нөхцлийг харгалзан үзэж малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулж байгаа юм. Одоо мөрдөж байгаа хуулиар эрэгтэй 60, эмэгтэй 55 настай тэтгэвэрт гарч байгаа. Харин бидний санаачлан батлуулсан энэ хуулиар эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэнэ.

Бидний санаачлан боловсруулж, батлагдсан хоёр дахь хуулийн төсөл нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль юм.

 

Улсын хэмжээгээр сая нэг зуун мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд  юм. Тэгсэн мөртлөө малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тооцоо байна. Нийт ажиллагсдын 47 хувийг эзэлж байгаа малчин, хувиараа  хөдөлмөр эрхлэгчид ийм бага хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь эдгээр хүмүүс нийгмийн хамгааллын гадна байна гэсэн үг. Тиймээс нийт ажиллагдсын 47 хувь атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлт асар бага энэ бүлэгт нийгмийн хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж бид үзсэн. Энэ утгаараа бид малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх энэ хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан.

 

Малчин болоод, хувиараа хөдөлмөр эрхэлснээсээ хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа юм. Гэхдээ өнөөдрийн бус тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэг удаа нөхөн тооцно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч танд хэдэн жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хэрэгцээ, шаардлага байна түүнийгээ өөрөө тооцоод төлнө. 15-60 насны иргэд хамрагдах бүрэн боломжтой. Нөхөн төлөх хугацааг 1995 оноос өнөөдрийг хүртэл гэсэн зохицуулалтаар хийсэн.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээр нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд эхчүүд, малчдын нийгмийн баталгааг хангах, малчдын нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна” хэмээн мэдээлэл өгөв.

 

Дараа нь хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, өргөн барьсан гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • 2018 онд тэтгэвэрт гарагч эх (202.21.117.14)
    Та нар энэ хуулиа 2018 оноосоо хэрэгжүүлээч. Хэрвээ хэрэгжүүлэхгүй бол би дахиж хэзээ ч МАН-д санал өгөхгүй.
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • mongoo (66.181.161.39)
    Olon hvvhed torvvlsen eejiig l ih ontsloh heregtei ene tsag ved olon hvvhed hoolloj huwtsaslah hetsvv sh dee bi 5hvvhedtei eej hodolmorloj olso heden tog haa ch hvreltsehgvi zowj bga barag hereggvi olon hvvhed torldeg bj gej bodhoorch ve baidag ene ni sanhvvgees l bolj
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • amgaa (27.123.214.114)
    Batalsan bol saixan bn
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.212.130)
    4нь хүүхэд төрүүлсэн боловч энэ хуулиас өмнө тэтгэвэрт гарсан бол хамрагдах уу ? Бид хүүхэд жил дараалан гарч бидний ажилсан жил тасарч хохирч байсан энэ хуульд хамаарна биздээ
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
    • Б.Ганчимэг
      Эхчүүд бидэнд ийм өгөөжтэй хууль гарч байгаад нь төр засагтаа баярлаж байна
      2017 оны 12 сарын 07
  • enhchimeg (202.9.41.101)
    Hezeenees heregjij ehleh ve
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • erdenechimeg (66.181.161.112)
    vneheer zob shiidejee ehchvvd hvvhed torvvlj ajil hiih bolomjgvi bj hugatsaa aldaj tetgebert garah bolhod ajilsan jil bgi nohtsol bvrdehgvi ybsaar tetgemjind hamralgvi nas bardag bi olon huuhedtei tetgebert garah nas hayand irjee getel huuhduud 2-4nastai 44tei odoo ajilsan jil bgi ajild orii tsalin baga ulsin baiguulgad orloo habchij gaduurhan bj hen negni tanil shaardlagatai bn iim daramtig vzeed l halagdah shaltgaan bolson ingeed ajilgvi suuj bn
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Flires (31.4.157.122)
    Uneheer goliin olood hellee ene unen shuu ,Tá nartaa ajiliin Amjilt husii
    2017 оны 12 сарын 07 | Хариулах
  • Zoshin (66.181.183.17)
    Sain bna Uu 4 huuhedtei 2017 ond tetgevree togtoolgoson 4 huuhdiin 6 jiliee nohon edelj boloh uu
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Оогий Отгоо (66.181.161.54)
    Энэ хэзээ хэрэгжих вэ баталсан уу маш зөв ш дээ олон хүүхэд өсгөнө гэдэг нь эх хүнд хэцүү ялангуяа боломж муу айлд бол идэх хоолноос эхлээд хэцүү хэцүү ихэнх хүмүүс дэмжнээ ок ок
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Zochin (203.91.118.50)
    Oroin mend. Uuchlaarai tsergiin baiguullagat ajilladag emegteichuuded huuhdiin 1,5 jil nemegdehuu. Jishee ni bi dorbon huuhedtei eej
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • zochin (202.9.43.97)
    aigaad kkk
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • zochin (202.9.43.97)
    bi 44 tei 1 huuhed gargachihval tetgevert garah n bna . yadag ch yum bilee dee odoo torvol yah boloo aan gaad bna shooo
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Сайн байна уу. Эмэгтэй хүнийг заавал хүүхэд төрүүснээр нь биш ажилласан хугацаагаар нь тэтгэвэрт гаргах талаар төр засаг судлаач ээ. 3 хүүхэд төрүүлээд, улсад 30аас дээш ажилласан бол насыг нь наана болгох хэрэгтэй ш дээ. хэд наслана гэж зүтгүүлэх вэ дээ
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Mandah (202.179.27.211)
    Jishee ni emegtei 55 nastaidaa tet ee garah yum bna gej oilgoj bol ui
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Hureltogoo (112.72.11.109)
    Taalagdlaa
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.185.206)
    Ээжийг нь хүүхдүүдтэй нь ялгах юмаа 1-3 хүүхэд төрүүлсэн бол ээж хүн биш юмуу хүүхдүүд нь хүн биш юмуу
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Зөв ш дээ хүүхэд л бол хүүхэд. 123 ыг бас л адилхан өсгөдөггүй юмуу. Хаашаа юм бэ. Битгий ингэж ялгаварлаж байлдаа.
      2017 оны 12 сарын 06
  • zochin (202.179.31.49)
    1-3 huuhed toruulsen eej hun bish um bna tee yamar aldaa hiisnee 2020 ond haraa
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Б.Цэгмэд (66.181.161.22)
    Дөрвөн хүүхэд төрүүлсэн эх өөрөө хүсвэл 44-тэй тэтгэвэрт гарч болох уу
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Оюун (203.91.115.44)
    Урьд тэтгэвэр гарсан эхчүүд нэмэгдүүлэх боломж байна уу
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • chuluuntcetceg (66.181.185.203)
    4 hvvhed torvvlsen eh 50nastai tetgevert garna getel ovchnoor hvvhed endchlee tegvel 6 nas hvreegvi tetgevert gargahgvi e nas zaah shaltgaan yu ym be torvvlj hvvhdee aldsan eh orovdoltei
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Eejvvd mini ene huuliin talaar sanal ugwul boloh ym bish vv gertee ni tetgewert garsan eejvvded hamaarahgvi bol 55 aas deesh nasniihan hohiron vldeh bolj bna shvv eejvvd mini
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Tetgewert garsan bvh eejvvded bugdend ni l ter 16 jil nemej bolgonoo ym ene talaar eejvvd turiin 3 undurlut urgun bariwal yasan ym be
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.70.46.218)
    Тэтгэвэрт гарсан өндөр настан ээжүүдийг хамруулж нөхөн олголт хийх хэрэгтэй ш дээ. Бууралууд маань хүнд хэцүү нөхцөлд өөрсдийгөө гаргуунд гарган олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн мундаг гавьяатай шүү дээ!!!
    2017 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.140.191)
    Улс орнууд тэтгэврийн насаа нэмж бхад манайх доошлуулаад жинхэнэ соц ком байгуулаад бгаа юм бишуу. Дараа нь яаж нэмэх юм бол бослого гарвхвий дээ
    2017 оны 02 сарын 05 | Хариулах
  • Мунгэ юу ч угуй байж баахан халамж (150.129.140.191)
    Ман худлаа шдээ.хуухдууд ахмадуудыг баахан ялгаварлан гадуурхсан. Одоо ээжуудийг ч бас ялгаварлаад эхэлсэн юм бишуу
    2017 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    Тэтгвэрт гараад олон жил болж бга ээжүүд энэ заалтанд хамрагдах юм уу. Тодорхой бичээч. Хууль хэрэгжүүлэх гэж бга бол он харгалзахгүй бүх ээжүүдээ хамруулаач. Худлаа ажил хийсэн нэр зүүх юм. Монгол хэдхэн хүн амтай бөгөөд тэднээс цөөн хэдэн ээжүүдийг ялгахгүй хууль гаргаж болдоггүй юм уу. Ер нь ямар ч хууль гаргасан хүмүүсээ орхидуулж бх юм. Энийгээ болимоор юм.
    2017 оны 02 сарын 05 | Хариулах
  • zochin (103.57.94.235)
    odoo tetgev avaad yavj bgaa eejiidiin huuhdiin toogoor ni nuhuj 1,5jileer nemeh uu nemehgui bol ted hohiroh bolj bn uu huulia delgerenguii taklbarlaach. tetgevert garsan eejuudiig yalgavarlaad garrgaj bga huuli yum uu MAN-han min ard tumnee buu yalgavarlasan asuudal gargaj baigaach
    2017 оны 02 сарын 05 | Хариулах
  • иргэн (103.242.44.9)
    заримдаг хууль хийхмдаа ахмадуудын тэтгэврийг нэмнэ гэсэн яадаа иннэж битгий хун хуурч бай морийн хотолбор биелэгдэхгуй байна
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.11.112)
    olon hvvhedtei eejvvded geh ym.2hvvhedtei eej hamragdahuu.
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Багадаа 4 гэж оруулаад бөөн хэрүүл гараад байноо.
      2017 оны 02 сарын 04
    • Зочин
      Багадаа 4 гэж оруулаад бөөн хэрүүл гараад байноо.
      2017 оны 02 сарын 04
  • uyanga (202.21.106.132)
    hezeenees heregjih huuli we. manai ohin odoo 1nas5 sartai bi sain duraar niigmiin daatgalaa toldog urgeljluuleed tolood bh uu. huuliig huleeh uu.bas bi 4 huuhedtei jilee yaj nemuuleh we
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (49.0.204.93)
    Зөв хууль гарах нь дээ батлагдвал
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
  • ggg (202.9.40.249)
    2018,1,1ees heregjneeee.ternees umnuh tetgevert garsan humuust hamaarahgui
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.41.212)
    Баярллаа сайхан хууль гарчээ.
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (59.153.113.183)
    1 хүүхэд түрүүлээд тэтгэмжийн мөнгө авсан дараагийн хүүхдээ 1 ой 4 сартай байхдаа төрсөн бол тэтгэмжийн мөнгө авдаг юумуу.ажил хийдэг байсан юм
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Turuud 14 honog dotoroo ajildaa materialaa bvrdvvlj uguud awna shdee hugatsaa hetersen bol awahgvidee
      2017 оны 02 сарын 03
    • Зочин
      avna
      2017 оны 02 сарын 03
  • eej (202.21.106.139)
    Mash zuv zuitei tusul sanaachilsan bnaa.Hurdan hurlaar batlagdaad heregjij ehleesei gej husch bnaa.
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Энхээ (202.21.113.58)
    Би нэг зүйл ерөөсөө ойлгосонгүй, ээжүүдийн хүүхдийн гаргасан тоогоор жил нэмнэ гэсэн байх юм, тэгээд батласан юм уу батлаагүй , зүгээр асуудал болгоод яьаад байгаа юм уу, Хооронд нь хольж хутгасан мэдээ бичихийн салгаж ялгаад нэг аятайхан ойлгогдохоор юм бичээд өгөөч, ядаж 2 хуваагаад шийдвэрлэж 1. Их хурлаар -аар батласан гээд, 2. одоо шийдвэрлэх гээд төсөл хэлбэрээр яьж байгаа ч гэдэг юм уу, эсвэл шийдэрлэх шат ч гэдэг юм уу,
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Etseslen batlagdan gesen bn uuruu hilij hutgaad oulgood bnuu. Ug n hen ch unshssan oilgomoor l yum bn
      2017 оны 02 сарын 03
  • Зочин (202.70.46.213)
    Ene hezeenees heregjih ym bi bi gerte. Hoer huuhdee hardag ym bi end oroh ym bolow uu
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • zochin (202.179.16.224)
    odoo tetgebert garah gej bga n yah yum be
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • zochin (202.179.16.224)
    odoo tetgebert garah gej bga n yah yum be
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.31.45)
    ugni shn huuli bn. hezenes mordoh yum bol
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.46.210)
    Er n shudarga zuv.
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.193.158)
    Urh tolgoilson unchin huuhduudtei etseg ehed olgoh demjleg ni yu bolsiin bol.
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.46.221)
    Nadad talgdaj bn
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Zochin (27.123.214.122)
    Hezeenes mordogdoh huuli we
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Цээгий (202.131.245.10)
    Тэтгэвэрт гарсан ээжүүд хүүхдийнхээ тоогоор жилээ нэмүүлэх үү?
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
    • Dogoo
      3 hvvhedtei hvn hamragdah uu
      2017 оны 02 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    51 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    1 цаг 31 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2 цаг 8 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 11 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    17 цаг 41 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    21 цаг 36 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    21 цаг 40 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    21 цаг 43 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 47 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    21 цаг 56 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК