Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы тавьсан асуулгын хариуг сонсов

2017-2-03
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэдээллийнхээ эхэнд уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тарифын ангиллын талаар танилцуулав. Хэрэглэгчдэд борлуулах цахилгааны үнэ 2011 онд бодит өртгөөсөө 30 гаруй хувиар доогуур тогтоогдсон байсан ба санхүүгийн алдагдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний салбарт улсын төсвөөс татаас олгож, уг татаасаар ахуйн хэрэглэгчдийн цахилгааны тарифаас үүсэх алдагдлыг нөхөж байжээ. Харин үйлдвэр аж ахуйн нэгжид борлуулах цахилгааны тарифаас алдагдалтай ажилласан хэвээр байсныг нийт үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг хамарсан үнийн өсөлт гаргахгүй байх бодлогын хүрээнд судалгаа хийж, 2011 оноос уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тарифын ангиллыг гарган тооцож эхэлсэн байна.

 

Энэхүү ангилалд бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр борлуулдаг уул уурхайн 240 гаруй хэрэглэгчдийн цахилгааны тарифыг бодит өртөгт нь хүргэж тогтоохоор шийдвэрлэж, “Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны тариф”-ын ангиллыг мөрдөж эхэлсэн байна. Харин уг тарифыг хэрэгжүүлэхдээ уул уурхайн олборлох үйл ажиллагаа эрхэлдэггүй нэр бүхий барилгын материалын 7 үйлдвэрүүдэд мөрдсөн зөрчил “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д  гарсныг залруулж, бусад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын ангилалд хамааруулж тооцох шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос 2015 онд гаргаж хангагч байгууллагуудад хүргүүлсэн байна.

 

Үргэлжлүүлэн П.Ганхүү сайд цахилгаан эрчим хүчний чадлын тарифын талаар мэдээлэв. Монгол Улсын эрчим хүчний систем нь ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авдаг бөгөөд төлбөрийг олон улсад мөрдөгддөг тарифын тогтолцооны дагуу чадлын болон энергийн тарифаар тооцон төлдөг байна. ОХУ-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 1 кВт чадлыг 26050 /одоо бол 33548 төгрөг болж нэмэгдсэн/ төгрөгөөр худалдан авдаг байна. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоол, Эдийн засгийн байнгын хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын холбогдох заалтыг үндэслэл болгон хэрэглэгчдийн худалдан авах 1 кВт чадлын төлбөрийг 9000 төгрөг байхаар тогтоосон аж.

Шинээр нэвтрүүлсэн чадлын тарифын тогтолцоо нь хэрэглэгчийн оройн их ачаалалд оролцох оролцоог багасгах, чадлын хэрэглээг өдөр ба шөнийн бага ачаалалд шилжүүлэх, хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг дэмжих зорилготой ба хэрэглэгчийн системийн оргил ачаалалд оролцож байгаа бодит чадалд төлбөр ногдуулах зарчмаар хэрэгждэг.

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний системд “Салхит” салхин цахилгаан станц, “Дөргөн” усан цахилгаан станц, “Тайшир” усан цахилгаан станц гэсэн 3 сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ажиллаж, жилд дунджаар 210 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж сүлжээнд нийлүүлдэг ба эдгээр эх үүсвэрийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 4-5 хувийг эзэлж байгаа аж.

 

Ахуйн хэрэглэгчийн цахилгааны “суурь тариф”-ыг 2008 онд анх нэвтрүүлж өрхийн цахилгааны суурь тариф сард 1000 төгрөг байхаар тогтоосон ба уг тарифыг долоон жилийн турш өөрчлөлт оруулахгүй тогтвортой мөрдсөн. Харин нүүрсний үнийн өсөлт, хэрэглээний үнийн индекс, гадаад валютын ханшийн өөрчлөлттэй хамааралтайгаар 2015 онд 2000 төгрөг болгож шинэчлэн тогтоосон байна.  Цахилгаан, дулааны эрчим хүчний зардлын өрхийн орлогод эзлэх хувийн жин 2005 онд 14.2 хувийг байсан бол одоогийн байдлаар 5.1 хувь болж буурсан нь эрчим хүчний тарифын өсөлт өрхийн төсөвт дарамт үүсгээгүйн илрэл хэмээн тооцоолсон байна. Засгийн газар байгуулагдснаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, айл өрхийн зардалд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилгоор хязгаарлалтын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 100 хувиар хөнгөлөх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан болохыг тэрээр дурдав. Цаашид Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний хэмнэлт, үнэ тарифын бодлогыг хэрэглэгчдэд зөв ойлгуулах, сурталчлах, мэргэжлийн заавар зөвлөлгөө өгөх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж, эрчим хүчний үнэ тарифын олон төрөлт тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээллээ.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Дамба-Очир, Д.Сарангэрэл, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар  асуулт асууж тодруулав. Мэдээллийн төгсгөлд Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайдад асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ.

 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний тарифыг нэмэхгүй байх, улмаар бууруулахаар тусгасан байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэх зэрэг олон арга хэмжээг дэмжиж байна. 2015 онд гаргасан тарифтай холбоотой шийдвэр үндэслэл, тооцоогүй байсан хэмээн үздэг учраас энэ шийдвэрийг эргэж салбарын яам дахин нягтлах нь зүйтэй гэв. Уул уурхай, олборлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг бусад аж ахуйн нэгжээс 20-31.5 хувиар илүү тогтоосон байна. Мэдээлэлд дэлхийн зах зээлд дэх ханшаар түүхий эдээ борлуулдаг 240 аж ахуйн нэгж гэж тодотгож байгаа ч эдгээрийн дотор түгээмэл тархацатай шавар, элс, шохойн чулуу, хайрга зэрэг барилгын материалын зориулалтаар олборлодог аж ахуйн нэгжүүд бий. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тарифыг нэмэгдүүлэн тооцож авснаар барилгын материалын өртөг өндөр болж, улмаар иргэдийг орон сууцжуулах бодлогод сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарах нь зүйтэй гэдэг саналыг Т.Аюурсайхан гишүүн хэлж байв.

Дараа нь “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Сумьяабазар нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Гарамжав нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Сумьяабазар, Г.Тэмүүлэн нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Тогтохсүрэн нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр баталлаа.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Дипломат албан тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын эцсийн найруулгыг сонссон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • CHANCE@XXK (112.72.12.91)
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
    2017 оны 02 сарын 05 | Хариулах
  • Teneguud (202.21.109.6)
    End he den teneguud ajiltai ulsuudiin tsagiig baraad asuuj baigaa hariulj baigaag oilgohgui baij hudalaa medemhiireed naad hunii chin olon chuhal asuudal bar is an humuus huleej baigaa shuu Dee nyamaa ah shig shahaa hiih geed sandal deeree havchignaad shes no goojoo
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (78.232.6.248)
    Togtohsuren dargadaa ajiliin amjilt husie
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.143.165)
    Энэ Аюурсайхан гэж жинхэнэ тос даасан хөдөөний бор залуу байна даа.
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    12 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    1 цаг 4 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    2 цаг 27 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    3 цаг 7 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    3 цаг 44 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 47 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    19 цаг 17 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    23 цаг 12 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    23 цаг 16 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    23 цаг 19 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 23 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    23 цаг 32 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК