Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл дарга нарын суудалд тулж байж хөрсөн дээр буух нь

2017-2-09
0
ЖИРГЭХ

Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ болиод олон жилийн нүүрийг үзэж байна. Улаанбаатарыг өмхийгөөр утаад удах болсон тус газрыг шинэчлэх ажлыг эхлүүлэх талаар олонтоо яригддаг ч тодорхой ажил болж, шинэчлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ асуудал өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын суудлыг ганхуулж мэдэхээр боллоо.

 

Улиг болтлоо яригдсан цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил ийнхүү холбогдох албаны хүмүүсийн суудал дээр тулж байж нэг шийдэгдэх бололтой. Уг нь цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй гамшгийн хэмжээнд хүрч, аюулын харанга дэлдээд байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Гэвч цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил зөвхөн цаас төдийхөн дээр л хэрэгжиж, албаны хүмүүс танилцах төдийхөнөөр хязгаарлагдсаар ирсэн нь нууц биш.

 

Шинэ парламент, шинэ Засгийн газар байгуулагдсан ч мөн л дээрхийн адил ажил явагдснаар өнөөдөр ийнхүү хоёр сайдын суудал Хотын даргын суудалтай хамт ганхах дээрээ тулав. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Мэргэжлийн бодлого завхарснаас Улаанбаатар хот өтгөнтэйгээ хутгалдаад сууж байна. Та нар ажлаа сайн хийцгээ. Нийслэлийн менежер шийдчих ёстой байсан асуудлыг өнөөдөр УИХ дээр яриад сууж байх юм. Энэ жилдээ багтаагаад төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг шийдэх ёстой, ирэх жил барилгын ажил нь эхлэж 2020 он гэхэд шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон байх ёстой. Энэ жилдээ багтаагаад төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг шийдэхгүй бол Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, хотын дарга гурвыг огцруулах асуудлыг тавина” хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.

 

Үнэндээ энэ асуудлыг ингэж, дарга нарын суудалтай ярьж байж шийдвэрлэхгүй бол ажил хэрэг болохгүй гэдгийг ч хэлэх хүн олон байна. Тухайлбал өчигдөр дээрх мэдээлэл гарсны дараа цахим ертөнцөд иргэд “Үнэхээр цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхгүй, Улаанбаатарыг өмхийнөөс нь л салгахгүй бол огцруулах нь зөв. Цэвэрлэх байгууламжийн үнэр хэрээс хэтэрч байгаад хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Манай улсад хариуцлагын тогтолцоо байхгүй байгаагаас ажил урагшлахгүй байна” гэгчлэнгээр үзэл бодлоо илэрхийлж байлаа.

 

Харин цэвэрлэх байгууламжийн ажил цаас төвийхөн дээр явагдаж байгаа гэдгийг өчигдөр болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны үеэр хийсэн мэдээллээс ил харагдсан. Тодруулбал Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “УИХ-ын БОХХААБХ-ноос гаргасан зөвлөмжийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр манай яамнаас дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хугацаанд хэд хэдэн удаагийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, төрийн буc байгууллагын төлөөллийг оролцуулсан томоохон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг авлаа. Олон удаагийн мэргэжлийн техникийн уулзалт, хэлэлцүүлгээс лаг болон бохир усны боловсруулалтын асуудлыг шийдэх гарцыг тодорхойлсон. Уг шийдлээ шинэ цэвэрлэх байгууламжийг барих Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн техник, эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) тусгуулсан” хэмээсэн. Үнэндээ энэ мэтээр хуралдаж, ярилцсаар байгаад л ажил хэрэг болдоггүй гэдгийг бүгд л мэдэж буй.

 

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Байнгын хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг боловсруулаад байна. Хуульд орж байгаа гол өөрчлөлтүүдээс дурдвал, Монгол орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед аж ахуй нэгж байгууллагуудад эдийн засгийн хүнд дарамт учруулахгүй, нөгөө талдаа байгаль орчныг бохирдлоос хамгаалах асуудлуудыг уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг бууруулан тооцох нь зүйтэй гэж үзсэн. Мөн усыг дахин ашиглахад чиглэсэн техник, технологийг дэмжиж, хаягдал усан дахь бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах тогтолцоог бүрдүүлсэн гэж үзэж байна. Түүчнлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдан гарах журмыг батлах, Засгийн газрын тогтоолыг төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлуудыг хангаад байна” гэсэн юм. Энэ нь үнэндээ аюулын харанга дэлдээд байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд төдийлөн хангалттай ажил биш гэдэг нь ч ойлгомжтой.

 

Ямартай ч цэвэрлэх байгууламжийн шинэчлэл энэ хавар ажил болж, хөрсөн дээр буухгүй бол хоёр сайд, Хотын даргын суудал ганхаж мэдэх нь.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (182.160.2.35)
    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр-маш зөв хэлжээ. Асуудал шийдэх арга замыг нь ч хэлээд өгсөн байна. Санаачлага сэтгэл аливаа ажилд дутагдсаны хамгийн тод жишээ энэ. Бээжин хот 21 цэвэрлэх байгууламжтай. Олимпын наадамд зориулж барьсан дэлхийд 2-рт ордог цэвэрлэх байгууламж нь өдөрт 1,0 сая м3 ус цэвэрлэдэг. цэвэрлэсэн усаа 100 дэргэдээ байгаа дулааны станцад зардаг. ногоон байгууламж дотор үнэр танар байхгүй. 300 ажилчидтай. Бүх ажиллагаа нь автомат. бохироо нэрээд газ үйлдвэрлэж өөртөө хэрэглээд илүүг хотдоо зардаг. цэвэрлэсэн усандаа загас үржүүлдэг. ундны цэвэр ус үйлдвэрлэдэг. лагаараа замын хавтан хийж зардаг, бордоо үйлдвэрлээд зардаг 200 ашигтай ажилладаг хэмжээгээрээ уб цэвэрлэх байгууламжтай адилхан тоног төхөөрөмжүүд нь авсаархан 8 ш газаар ажилладаг цахилгаан үйлдвэрлэдэг гинератортой. засгийн газар, уб ийн цэвэрлэх байгууламжийн 3 хүн яваад үзээч
    2017 оны 02 сарын 10 | Хариулах
  • Бат (103.26.195.112)
    Оюу толгойд очоод цэвэрлэх дотор нь ороод унтаж болхоор цэвэрхэн үнэргүй байдаг юм билээ түүнииг томруулаад бариад болоо наад зах нь зураг төслөөс нэлээд мөнгө хэмнэнэ тэгээд ч 10 гаран жил туршигдсан байгаа чех мэргжилтэнгүүд барьсан одоо монгол мэргэжилтэнгүүд ажлуулж байна боловсон хүчин гээд бүх асуудал нь шиидэгдсэн бэлэн зүйл хөрөнгөө шийдээд бариулаад л болоо нэгэнт туршигдсан учир элдэв асуудал үүсэхгүй шүү дээ монголчууд тостой хоол иддэг тул япон солонгос технологи тохиромжгүй нь тодорхой шүү дээ германых өндөр үнтэй тэгээд ч сэлбэг хэрэгсэл авахад бас л үнэ өндөртэй байх болно
    2017 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.14.36.6)
    Баасаа цэвэрлэж чадахгүй удирдлагатай олон жил болж байна. Хууль дүрэс огт хэрэгүй, ТЭЗҮ-хийгээд шууд зээлээр ч хамаагүй барих нь зөв. олон хүний амьдрал там, гол нь баас, шээс болж байна шүү. Үүнийг хийж чадахгүй бол сайд байгаад яах юм бэ.
    2017 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (67.111.249.98)
    Энэ ажлыг АНы уед тэр бум тэр тум байхдаа хийх байсан юм даанч нэг удаа бариал дуусах учраас унац багатай гээд зам хотолборт бух Бондын монгийг зарцуулсан. 25 зам бариад 75 цуцалсан даа АНы бузарууд
    2017 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.218.100)
    Yr ni ene meteer hariutslaga tootsoj baij l ajil yvna daa. Mongol huniig mahand ni gej zaaval hariutslaga huleelgej baij l ym hiine.
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.43.182)
    Ж.Энхбаяр гэж нэг жижигхэн рекет АН намын бөгс долоогч байгаа юм байхдаа??? Говь- алтайгаас УИХ-Д сонгогдож их хурлын гишүүн байх үед чинь хотод өмхий нь үнэртээд лэнэ байгууламж чинь байдаг л байсан шүүдээ ??? ЭНЭ ТАЛААР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ БАТ-ҮҮЛТЭЙГЭЭ тооцоогоо бодож чадахгүй байж ??? ажлаа аваад ажлаа мэдэж эхэлж байгаа дарга нартаа мундагдагаа харуулж төсөвт нь мөнгө суулгахгүй байж ААВ ШИГЭЭ ДҮРЭМДЭХ ЧИНЬ ЖИНХЭН ХУНАШГҮЙ КОММУНИСТ ХҮНИЙ ШИНЖДЭЭ ???
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.178.186)
    Олон тэр бумын төсөл зураг яриад удлаа гэтэл тэр хугцаанд нь хөшигтийн хөндиид том цэвэрлэх дор нь барчихлаа олон тэр бумийн зураг хэрэггүй боллтой холын агаарын юм яриад байдаг герман япон технологи гээд байдаг гэтэл оюу толгой 5 толгой гээд олон газар туршигдаад нутагшаад удсан технологи байж байдаг япончууд шууд л сонгоод дор нь бариулчихлаа энэ компани байж л байгаа манай төв цэвэрлхыг ёстой дорно шинчилээд л өгнө гэтэл нөхдүүд тойрч давхиад л дундаас нь олон тэр бумыг унгаах гээд л байгаа бололтойдог тэгхээр шинэчиллээ гэхэд олигтой юм болохгүй байх магдлал өндөр байна даа
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Иргэн (66.181.189.87)
    Тэднийг шаардсан, шаардаагуй тэд ажлаа хийчихнээ?! Харин их саад бололгуй монгийг нь л татганалгуй шийдээд огчих?! Тэгээд л болоо?! Ошоо ч их ажлыг наадуул чинь амжуулчихаар хумуус шиг харагдаад байгаа юмаа?!
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
    • Зочин
      тээр жил Ж. ЭНХБАЯРЫН ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГТ БИЧИГДЭЖ БАЙСАН НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АТГ -ын нөхдүүд шалгамаар юм
      2017 оны 02 сарын 09
  • Зочин (202.179.25.165)
    Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсвийг өөр зүйлрүү зарцуулахгүй бол яамайдаа.Энэ нэрийн дор баахан мөнгө гарна даа.Төсөвт нь хяналтаа тавихгүй бол том төслүүдийн мөнгийг нэр зүүж бага хэмжээний зардал гаргаж сэглэж хаячихаад бусдыг нь авчихдаг муу зан зуршилд төрийн сайд дарга нар бүр мэргэшсэн байдаг нь үнэн.Үүнд хяналтаа тавих нь чухал.Сангийн яам мөнгийг нь хяналгүй хүссэнээр нь өгч идэх боломж олгодог нь зөв зүйл мөн үү гишүүнээ.эдгээрт та хяналтаа тавих нь чухал шүү.Хэлсэндээ байж хариуцлага тооцож чаддаг зарчмыг төрийн ажилд хэрэгжүүлж чаддаг хүний 1 болох хэрэгтэй байна.амжилт хүсье.
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (119.40.100.222)
    Баяраа гишүүн зөв байр суурь баримталжээ үнэндээ энэ хотод хүний амьдралын гол хэрэгцээ болсон эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрх ихээр зөрчигдөж байна хот ачааллаа даахаа байлаа хотын удирдлагуудын 1-т шийдэх асуудал энэ ш дээ үүнийг эхлээд шийдэж байж шинээр барилга барих асуудлаа түр хойшлуулахгүй бол сүүлд нь асар их хохирлыг нийгмээрээ хүлээх аюул ойрхон байна тиймээс ажил хариуцсан эдгээр сайд дарга нарыг өөрийн намын гэхгүй шахаж шаардаж төрийн ажлыг нь хийлгэе зөв бөгөөд хатуу ярьсан байна зарим нь гадаад зарим нь гитар бариад зарим энд тэнд шоу энэ тэрд оролцоод яваад л байх уу
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
    • Зочин
      БАЯРАА гишүүн гэж яаж их зусардаж байна ???? ГАЙХАЛТАЙ ???
      2017 оны 02 сарын 09
  • Зочин (119.40.100.222)
    Баяраа гишүүн зөв байр суурь баримталжээ үнэндээ энэ хотод хүний амьдралын гол хэрэгцээ болсон эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрх ихээр зөрчигдөж байна хот ачааллаа даахаа байлаа хотын удирдлагуудын 1-т шийдэх асуудал энэ ш дээ үүнийг эхлээд шийдэж байж шинээр барилга барих асуудлаа түр хойшлуулахгүй бол сүүлд нь асар их хохирлыг нийгмээрээ хүлээх аюул ойрхон байна тиймээс ажил хариуцсан эдгээр сайд дарга нарыг өөрийн намын гэхгүй шахаж шаардаж төрийн ажлыг нь хийлгэе зөв бөгөөд хатуу ярьсан байна зарим нь гадаад зарим нь гитар бариад зарим энд тэнд шоу энэ тэрд оролцоод яваад л байх уу
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
    • Зочин
      ЗУСАРЧ НОХОЙ ГЭЖ ЭНЭ ХҮНДЭТГЭЛИЙГ ХЭЛАХ БАЙХДАА ???
      2017 оны 02 сарын 09
  • Zochin (150.129.140.145)
    Oyunxorloo untanxai
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Цэвэрлэх байгууламжийг хотоос хол, Эмээлт юмуу Со (59.153.112.204)
    Зочин
    2017 оны 02 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    12 цаг 52 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    15 цаг 2 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    15 цаг 9 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    15 цаг 19 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    16 цаг 45 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    17 цаг 8 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    17 цаг 31 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    17 цаг 49 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    17 цаг 52 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    18 цаг 2 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    19 цаг 26 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК