Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

2017-2-09
0
ЖИРГЭХ

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.09/ нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, хуулийн төсөл дэх цагдаагийн цолны талаархи зохицуулалтуудын талаар тодруулсан юм. Харин хэлэлцэж буй хуулийн төсөлд “цолны цалин” хэмээн шинэ нэр томьёо хэрэглэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн цалин, урамшуулалтай холбоотой зохицуулалттай зөрчилдөж байгаа эсэхийг асуув. Цагдаагийн албан хаагчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг, эрсдэл өндөртэй байдаг учир Хөдөлмөрийн тухай хууль дахь цалингийн урамшуулал үндсэн цалингийн 40 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтад хамааруулахгүй байх нь зөв. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ төрлийн зохицуулалтыг оруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хэллээ. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд гишүүд саналуудтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд 93.9 хувийн саналаар дэмжин, баталсан юм. Мөн дагалдах хуулиудыг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжив.

 

Чуулганы нэгдсэн хуралдаан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төслийн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулав. Дээрх төслөөр замын хөдөлгөөний зохицуулагч гүйцэтгэх ажилтны ажилласан хугацааг нэмж тооцох буюу нэг жилийг 1.3 жилээр тооцох, Тахарын албанд ажиллаж байсан албан хаагчдын цолтой холбоотой зохицуулалтыг тусгасан аж. Хууль зүйн байнгын хороо анхны хэлэлцүүлгийн үеэр тахарын албанд ажиллаж байгаад цагдаагийн албанд шилжсэн бол ажилласан хугацааг тооцохдоо офицер ахлагчтай дүйцүүлэн авч үзэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд байсангүй. Ингэснээр байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын гурван томьёолол тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

 

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

 

Мөн хуралдаанаар үргэлжлүүлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн аж.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, дотоодын цэрэг бол 1922 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1990 оноос хойш цагдаагийн байгууллагад шилжин улсын онц чухал обьектуудыг хамгаалах үүрэг хүлээн ажиллаж байсан. Дотоодын цэргийг татан буулгасан нь буруу байсныг өнгөрсөн хугацаанд бодит байдал дээр нотлогдсон бөгөөд үйл ажиллагааны хувьд хамгаалж буй тусгай обьектод нь халдлага үйлдвэл зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх зохицуулалттай гэсэн хариултыг тэрээр өгсөн юм.

 

Дараа нь байнгын хорооноос уг хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй 38 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Мөн уг хуулийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүд дэмжлээ. Ингээд Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

 

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонсов.

 

Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх батлуулахыг гишүүдийн олонхи дэмжсэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газрын тусгай сангийн нэг төрөл болох Байгаль хамгаалах сангийн нэр Байгаль орчин, уур амьсгалын сан болж өөрчлөгдөх юм байна. Мөн олон улсын байгууллагын санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн зохих хувийг бүрдүүлэх боломж бүрдэхийн сацуу ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс урт хугацааны   хөнгөлөлттэй зээл олгохдоо ЖДҮ-ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу тухайн зээл олгогдох төслийг сонгон шалгаруулах эрх зүйн зохицуулалттай болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүд 73.5 хувийн саналаар дэмжсэн бөгөөд холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах саналыг мөн дэмжлээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг батлав

 

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус хийж, хуулийн төсөл болон тогтоолын төслийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн эрхийг хангах эрх зүйн шинэ зохицуулалт бий болж, зөвлөлдөх ардчиллыг олон улсын туршлагын дагуу хөгжүүлэх нэг чухал алхам болох юм. Мөн иргэдийн улс төрийн эрхээ хэрэгжүүлэх, механизм тодорхой болж, иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулж, улс, орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох оролцоог дэмжих ажээ. Хууль тогтоох, гүйцэтгэх болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа нь хууль зүйн хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг хангахад чухал түлхэц үзүүлэх юм байна.

 

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

 

Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны  өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан бөгөөд энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хороо, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусган, эцсийн хувилбарыг боловсруулжээ.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуусан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар асуулт асууж тодруулсан юм. Үргэлжлүүлэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд Олон улсын валютын сантай хэлэлцээ хийж байгаа энэ өдрүүдэд энэ хуулийг батлах нь зөв эсэхийг тодруулах, төсөлтэй холбоотой саналын талаар Олон улсын валютын сангаас санал авсан эсэхийг хэлэлцэн, хэлэлцүүлгийг хойшлуулах Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын горимын саналаар санал хураалт явуулахад олонхийн дэмжлэг авсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Олон улсын валютын сангийнхантай уулзаж, хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг авч, тусгах боломжийг судлах шаардлагын үүднээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авч буйг мэдэгдэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Тогтоолын төслийн агуулга, бодлого, зарчим алдагдуулахгүйгээр тогтоолын төслийн нэрийг өөрчлөн, үүнтэй холбоотойгоор техникийн болон найруулгын шинжтэй өөрчлөлтийг хийж эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуун, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 66 хувь нь дэмжлээ. Мөн энэ чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим хуулийн эцсийн найруулгыг сонссон юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    12 цаг 53 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    15 цаг 3 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    15 цаг 10 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    15 цаг 20 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    16 цаг 46 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    17 цаг 9 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    17 цаг 32 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    17 цаг 50 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    17 цаг 53 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    18 цаг 3 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    19 цаг 27 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК