УИХ-ын 2016 оны хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Харин өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай, "Эрдэнэт үйлдвэр" дэх ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг "Монгол зэс" корпораци худалдаж авсан үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсох бөгөөд үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлснээр чуулганыг албан ёсоор хаах юм.