Яг одоо УИХ-ын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох сураг гарч байна. Тэгвэл асуудал хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Зандаршатар: “Эрдэнэтийн асуудлыг хэрхэн шийдэхийг ард түмэн харж байна. Энэ бол өмнөх Засгийн газрын үед гаргасан шийдвэр. Гэтэл хэргийн эзэд алга. Ганц төлөөлж байгаа хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тиймээс Ерөнхийлөгч энэ удаагийн чуулганд оролцох ёстой” гэв.
Сэтгэгдэл (3)