Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр 18:00 цагт Төрийн ордны их танхимд хуралдахаар болжээ.
Тус хурлаар энэ сарын 12-ны өдөр болох Ардчилсан намын Долдугаар их хурлаар хэлэлцэх асуудлыг батлах аж. Учир нь намын их хурлаар хэлэлцэх асуудлыг ҮЗХ нь баталдаг дүрэмтэй юм байна.