Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй

2017-2-13
0
ЖИРГЭХ

АН-ын дарга С.Эрдэнэ, ЕНБД-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар мэдээлэл хийж, Ардчилсан намын долдугаар их хурлын талаар болон намын даргын байр сууриа илэрхийллээ.

 

Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ намын долдугаар Их хурлаар хэлэлцсэн асуудлын талаар танилцуулав. Тэрбээр “Үзэл баримтлал үндсэн дүрмийн зөвлөл маань дүрмийн болон үзэл баримтлалын эцсийн хэлэлцүүлгийг хийж дараагийн Их хуралд танилцуулах үүрэгтэй байгуулагдсан. Дээр нь АН-ын Үндсэн дүрмийн хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй, Дотоодын сонгуулийн хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ийм асуудлуудыг шийдсэн үр дүнтэйгээр АН-ын долдугаар их хурал болж өндөрлөлөө.

 

Мөн дөнгөж сая АН-ын шинэ байрны нээлтийг хийлээ. Ардчиллын өргөө шинэ байранд намын төв байр байрлаж үйл ажиллагаа явуулна. Одоогийн байрлаж байгаа байранд намын мэдээлэл судалгаа, сургалтын төв болон намын дэргэдэх олон нийтийн байгууллагууд байрлана. Шинэ байран дээр бодлого шийдвэр боловсруулахаас эхлээд удирдан чиглүүлэх бүх ажлаа хийнэ.

 

Өчигдөр гарсан 01 тоот тушаалаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон. Ц.Туваан дарга өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын яамны харьяа Нийгмийн халамж, хамгааллын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан туршлагатай, улс төрд олон жил явж байгаа хүн” гэв.

 

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Их хурлаас баталгаажуулна гэж байсан ч дүрмийн хэлэлцүүлэг хийх үеэр хуучнаар ҮЗХ-гоор хэлэлцүүлэх болчихлоо гэж байснаа шууд үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Энэ нь эрх хүрээндээ нийцэж байгаа юу?

 

-Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрх нь Үндэсний бодлогын хороо буюу хуучнаар ҮЗХ-нд байгаа. Сая Их хурлаас намын даргад эрх олгосон тогтоол баталсан. Энэ тогтоолд Үндэсний бодлогын хороо шинээр бүрэлдэхүүнээ бүрдүүлэх хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж ажиллах эрхийг намын дарга олгох тухай заасан. Энэ тогтоолын дагуу өчигдөр 01 тоот тушаал гаргаж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон байгаа.

 

-Өнгөрсөн хугацаанд АН-ын дүрмийн хэлэлцүүлэг явж байна гэж л байснаас биш үзэл баримтлал гэдэг зүйл сонсогдохгүй байсан. Үзэл баримтлалыг шинэчлэх явц хэзээнээс эхлэв?

 

-Үзэл баримтлалын төслийн тухайд үндсэн дүрмийн төслийн хамт ажлын хэсэг гараад явж байгаа. Сая үзэл баримтлалын төслийг хангалттай болоогүй байна гэж үзээд Үндсэн дүрмийн хүрээнд нэмэлт өөрчлөлт орох шаардлагатай гэж үзсэн учир Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулж үргэлжлүүлж энэ хэлэлцүүлгийг явуулахаар тогтож тогтоолоо батлуулсан. Хавар тавдугаар сард Үзэл баримтлал, үндсэн дүрмийн эцсийн найруулгыг батлуулна.

 

-Намын шинэ байрны тухайд?

 

-Намын үйл ажиллагааг хэвийн явуулах, намын гишүүд, дэмжигчид, дунд шатны удирдах ажилтнуудаас эхлээд бүгд удирдлагатай хамтрах боломжоор хангаж ажиллах ёстой. Энэ асуудлын хүрээнд өнөөдөр Ардчиллын өргөөн дээр намын төв байрыг байршуулах шийдвэр гаргаад өнөөдөр намын шинэ байр нээлтээ хийлээ.

 

-Намын шинэ удирдлагуудын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, нэр дэвшигчийг хэрхэн сонгох вэ. Ер нь намын даргын хувьд оноосон хүн байгаа юу?

 

-Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нэрлэхгүй. Намын дүрмийн хүрээнд намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зарлах эрх нь байгаа ч би эхнээсээ нэрийг нь намын дарга зарлахгүй гэсэн байх суурьтай байсан. Энэ байр сууриан дээрээ бат зогсоно. Харин бид бүх гишүүдийн оролцоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах байр суурь хэвээрээ байгаа.

 

-Ардчилсан нам залуучуудын оролцоог намынхаа үйл ажиллагаанд нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарах бэ?

 

-Нас, жендерээр ялгаварлах байр суурийг би  барихгүй. Хэн өөрөө идэвхи санаачлага гаргана, тэр манлайлаад явах учиртай. Би залуучуудад “Та нарт боломж байна, мэргэжил байна. Өөрсдөө намынхаа ажилд оролц” гэж хэлдэг. Бэлэн зүйл шаардаад суугаад байх  юм бол боломж тэр хэрээр хумигдана. Би ч гэсэн ялгаагүй, 1989 онд анх Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад л явж байсан. Тэр үед бидэнд хэн ч зааж зөвлөөгүй. Хэн ч дэмжээгүй. Илүү их айдас, дарангуйлал биднийг хүрээлж байсан. Тиймээс өнөөдрийн залуучууд юм болгоныг бэлэнчлэх сэтгэлгээтэй байж болохгүй. Би гурван цагийн хэлхээс буюу гурван үеийн залгамж чанрыг эрхэмлэх байр суурь барина. Өөрөөр хэлбэл, АН ахмад, дунд үе, залуучуудын оролцоог тэгш хангаж ажиллана. Бид өнгөрснөөсөө суралцаж, дунд үеэ хүндэтгэж, шинэ залуу үеэ хүлээн зөвшөөрч явах учиртай. Би залуучуудын оролцоог ингэж л харж байна.

 

-АН фракциасаа сална гэж ир ярьдаг. Гэтэл намын дарга Шонхор фракциас сонгогдсоны дараа ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч нь мөн уг фракциас сонгогдлоо. Энэ фракциасаа салах намын тань зорилттой хэр нийцэж байгаа бэ?

 

-Ц.Туваан бид хоёрт нэг “Шонхор” гэсэн овог байхгүй. Би өнөөдрийн АН-ын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай хүн. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг “Шонхор” гэсэн овгоор хамтатгаж үзэх хэрэггүй. Ер нь Монголчууд  бүгдээрээ “Шонхор” овогтой. Хүннү гүрний эхнээс эхлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан. Одоо ч Монголын бахархалт шувуу шонхор хэвээр байна.

 

-З.Энхболд дарга сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хариуцлагаа үүрч,  намын даргын албан тушаалаа өглөө. Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан тохиолд та хариуцлага хүлээх үү?

 

-Намын үндсэн дүрмийн хүрээнд тухайн тухайн салбартаа сонгуулийн хариуцлагыг хүлээхээр тусгагдсан. Энэ дүрмээр явна. Мэдээж өрсөлдөөнд дундаас аль нэг намын нэр дэвшигч гарна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй.

 

-Үндэсний бодлогын зөвлөлийн 380 гишүүнийг хэзээ томилох вэ? Шалгуур нь ямар бол.

 

-УИХ-ын нэг мандат дээр ҮЗХ-ны гурван гишүүн томилогддог байсан. УИХ-ын 76 тойрог дээр таван Үндэсний бодлогын хорооны гишүүн томилогдохоор тооцож байгаа. УИХ-д сонгогдсон гишүүд Үндэсний бодлогын хорооны гишүүнээр шууд сонгогдох юм.  Үндэсний бодлогын хорооны гишүүнээ УИХ-ын гишүүн болгосон аймаг, дүүрэгт тэр суудал дээр нөхөн сонгууль болж нэг бол бонус маягаар тухайн аймаг дүүрэг Үндэсний бодлогын хороонд нэмж суудал авах эрхтэй байхаар дүрэмд зохицуулалт хийсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 6-нд урьдчилсан байдлаар төлөвлөж байна.  Бүх анхан, дунд шатны сонгуулийг бүх гишүүдийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Ингэж  Үндэсний бодлогын хорооны гишүүд маань 76 тойргоос гарч ирэх юм.

 

-Их хуралд Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг,  С.Баярцогт нарын нөлөө бүхий гишүүд нь оролцсонгүй. АН-ын экс дарга  З.Энхболд “Ардчилсан нам олигархи, оффшорчдоосоо саллаа” гэж хэлсэн. Энэ ч бас олон нийтэд хүчтэй нөлөөлөх шиг боллоо.  Хуралд ирээгүй АН-ын лидерүүд ямар нэг тайлбар хийсэн үү, оролцохгүй болсон талаараа?

 

-Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Баярцогт нарыг оффшорчин ч юм уу, олигархи гэж  Монгол Улсын шүүх, хуулийн байгууллагын төвшинд тогтоогоогүй. Тогтоох нь битгий хэл, хуулийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа яваагүй. Бид  биенийгээ үндэслэл нотолгоогүйгээр шоглож гүтгэдгээ болих хэрэгтэй. Үндсэн хуульд заасан, шүүхээр хэнийг ч буруутай гэж тогтоогоогүй байхад хэнийг ч буруутайд үл тооцож болно гэсэн зарчим бий. Энэ зарчмаа л барина. Ч.Сайханбилэг надаас чөлөө авсан, яаралтай эмчилгээтэй байгаа учраас очиж амжихгүй нь чөлөө авахыг хүсэж байна гэсэн. С.Баярцогт, Н.Алтанхуяг хоёр тодорхой шалтгаан хэлээгүй. Гэхдээ хувь хүнд янз бүрийн шалтгаан гардаг.

 

Манай намд зөвхөн Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Баярцогтоор тогтохгүй ээ, үе үеийн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүн бий. Нэг хоёр хүнээр АН-ыг төлөөлөөд нөлөө бүхий хүн нь ирсэнгүй гэж харж болохгүй. Сайд дарга, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн дийлэнх нь өчигдрийн их хуралд ирсэн. 16 мянган гишүүн саналын эрхээ нээж чадаагүй учраас сонгуульд оролцож чадаагүй. Одоо бол дараа, дараагийн сонгуульд оролцох эрхийг нээгээд явж байгаа. 

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Улс тор судлаач. (150.129.142.41)
    Энэ нохор АН-ыг сонгуульд ялагдуулчихаад хариуцлага хулээхгуй юм бол яах гэж АН-ын дарга болсон юм. Хэрэв АН-ынхаа нэр дэвшигчийг сонгуульд унагаж улс тороос зайлуулахын тулд бусад намын нэр дэвшигч хувилдсан байвал яах вэ? С.Баяр нь Н.Энхбаярыг улс тороос зайлуулахын тулд Ц.Элбэгдоржтой хувилдаж Еронхийлогчийн сонгуульд унагаасан шуу дээ. Тэгээд л энэ олон жил хоорондоо тэмцэлдээд л байгаа биз дээ. Одоо оорт нь хамгийн ойрхон туслаж байсан хунийхээ араар нь хутга шаадаг аргын Ч.Сайханбилэг гаргаж, дэлгэруулсэн шуу дээ. Энэ удаагийн Еронхийлогчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн хунийг сонговол ХАРИЛЦАН ХЯНАЛТГУЙ болж улс орон улам доройтох болно. Иймд ямар ч байсан хучний харилцааг тэнцвэржуулж, харилцан хяналттай болгох шаардлагатай. Гэхдээ АН-аас нэр дэвшигч бухнийг сонгож болохгуй. Хувь хунийг нь харж байж сонгох зуйтэй юм. Учир нь С.Эрдэнэ дарга нь АН-аас нэр дэвшсэн хунийгээ дэмжихгуй унагааж ч мэдэх нь байна. Ингээд л АН-ын толгойд гарсан ХУНД ГАРУУД нь хувилдаан, наймаа л хийгээ
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.36.18)
    Өөрсдийгөө нэр хүндгүй болчихсон гэдгээ мэдэж байгаа нь яамай даа. Тарган тарган баян олигархи шонхорууд юм биз дээ. Ард түмнийг гуриатсан ясан хэдрэг болжмор болгочихоод ичдэггүй тарган нүүрээ өөхөлсөн элгэндээ наасан АН феодалиуд
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Шинэчлэгдэх биш бур уруудаад коммунист диктатуртай нам болсон байна
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Aluurchin Erdeneer namaa udirduulaad suirekhiin tsondon.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (220.240.33.61)
    Энэ бүтэхгүй ээ. Эхнээсээ зэс нь цухуйж байна.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Иргэн (66.181.189.87)
    АН-ын шинэчлэлийг зовхон Туваанаар л харж байна. Бусад нь естой буу мэддээ?! АН оорсдоо л дотроо алалц, МАН-ыг хутгах хэрэггуйшдээ?!
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • 99003090 (202.9.43.104)
    chi hariutslaga huleehgui hen hariutslaga huleeh yum .Yu soliorood bainaa. Miye Elbeg 2-toi tohiroo hiichihsen uu
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • break (202.9.43.104)
    Iimerhuu yum yarihgui shuu zaluu mini . MAN-tai Miyetei tohirood iim yum yarij baigaa bol ugch bolson yum butsaagaad avchihaj boldog yum shde. R.Amarjargaliig erunhiilugchid ner devshuulehgui l bol bid bugd bosno
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.43.72)
    ОЧИЖ ОЧИЖ АРДЫН НАМЫН ДАРГЫН ДҮҮГ НЬ ЕНБД-ААРАА АВДАГ ҮГҮЙ ЭЭ МӨН ЦАГААНДАА ГАРЧЭЭ. ШУУД МИЕЭГИЙН ХҮҮ ҮХЭР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛНО ГЭЖ ГАХАЙ ЭРДЭНЭЭ ЗАРЛАЖ БАЙХ ШИВ, БҮР БУУЖ ӨГЧИХӨӨД НАМЫН ДАРГАА ӨГӨХГҮЙ ГЭЖ СОЛИОРЧ БАЙНА АРДЧИЛСАН НАМЫНХАНЫ НӨГӨӨ ТЭМЦЭГЧ ЭНЭ ТЭР НЬ ХААЧЧИХАВАА, БҮГД ХҮЗҮҮГҮЙ ХҮНД ТӨМСӨГДҮҮЛСЭН ҮҮ ХАХАХАХХА
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.37.5)
    ялагдана өөрөө нэр хүндгүй гэдгээ хэлжээ хи хи хи
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.87.223)
    АРДЧИЛСАН НАМ ЭНЭ СОНГУУЛЬД АРДЫН НАМД ГЭВТЭЖ ӨГНӨ! ГЭДГЭЭ ЭРДЭНЭ ВАН ЗАРЛАЖ БАЙНА! АРДЫН НАМЫН ОРТООМОН ҮХЭР ЯЛНА ГЭЭД НҮДЭЭ ХОЕР ТИЙШ ЭРГЭЛДҮҮЛЖ СУУГАА ЮМ БАЙНА ДАА! БҮЛТЭН ХҮРЭН ОРТООМ МОНГОЛЫГ ХУЖААД НЭГТГЭХ ИХ ҮЙЛСИЙН ТӨГСГӨЛИЙГ ХИЙХ НЬ ДЭЭ.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.217.223)
    АН ГИШҮҮН БУС МӨРТЛӨӨ ГИШҮҮН ШИГ МЭДЭМХИЙРЭХ ТА ХИЙРХЛЭЭ БОЛЬ! МАН - ЫН ЖИРИЙН ГИШҮҮД ЭРХЭЭ ЭДЭЛЖ НАМЫН ШИНЭЧЛЭЛЭЭ ЭХЛҮҮЛ! ЧАДАХГҮЙ БОЛ ЧАЦГА ЦАРАЙЛААД ДУУГАЙ ЯВ!!!
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Больж үз Эрдэнээ (59.153.115.148)
    Ерөнхийлөгчийн суудлыг МАН.д өгчихсөн юм бишүү хариуцлага хүлээхгүй гэдгээ эрт зарлаж байгааг бодоход. Ялгаа байхгүй хариуцлага тооцох сонгууль.
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.106.139)
    Шинэчлэлийнхээ хүрээнд бүгд ШОНХОР овогтой юм бол АН-аа Монголын Алтан Шонхор Нам болгосон нь дээр байх аа
    2017 оны 02 сарын 13 | Хариулах
    • Зочин
      ardchilsan nam yalagdana ged bgaa yum bishvv
      2017 оны 02 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    11 цаг 55 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    14 цаг 5 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    14 цаг 12 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    14 цаг 23 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    15 цаг 49 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    16 цаг 11 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    16 цаг 34 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    16 цаг 52 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    16 цаг 55 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    17 цаг 5 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    18 цаг 29 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК