Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: Шаардлагатай бол УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулна

2017-2-14
0
ЖИРГЭХ

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилт ямар явцтай байгаа вэ?

 

-Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн  ашигтай ажиллагааны талаар Төсвийн байнгын хороо тогтоол гаргасан. Үүнийг улирал тутам хянаж, үр дүнг нь Төсвийн байнгын хороон дээр танилцуулах чиглэл .  Ер нь манай байнгын хорооноос хэд хэдэн зарчим барьж байгаа. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжээс гадна  үндэсний аудитаас хийсэн ажлын талаар холбогдох тогтоол гаргаж байхаар тохиролцсон. Үндэсний аудитаас Монгол банк болон хэд хэдэн аж ахуй нэгжүүдэд шалгалт хийнэ. Өнгөрсөн хугацаанд өрийн мэдээллийг ил тод болгосон. Одоо ямар байгаар мэдээлэх хэрэгтэй. Өр ямар зарчим дээр нэмэгдэж, өр үүсэхэд төсөвт ямар нөлөө үзүүлсэн талаар Аудитын дүгнэлтийг хэлэлцэж байх юм. Үүнээс гадна Төсвийн байнгын хорооноос  гарсан тогтоол бүрийг улирал тутам хэлэлцэж байх юм.

 

-ОУВС-тай хийх хэлэлцээ ямар явцтай байна вэ?

 

-Засгийн газар, ОУВС-гийн хооронд хийж байгаа хэлэлцээр энэ долоо хоногт дуусгавар болно. Нарийвчилсан мэдээллийг Засгийн газар өгөх юм.

 

-Томоохон төслүүдээ хөдөлгөхөөөр ярьж байсан.  Төслүүдийг хөдөлгөснөөр улсын төсөвт  хэдий хэмжээний орлого бүрдүүлэхээр тооцсон бэ?

 

-2017 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед Монгол Улсын эдийн засгийг 3.5 хувиар өснө гэж тооцон оруулж ирсэн.  “Тавантолгой” төсөл явагдаж, төмөр зам баригдаж, Гачууртын ордыг хөдөлгөж, “Оюутолгой”-г өргөжүүлэн үргэлжлүүлж, эрчим хүчний хийгдэх хөрөнгө оруулалт явагдсанаар  дээрх 3.5 хувийн өсөлт бүрдэнэ. Хэрвээ энэ бүх төсөл хэрэгжихгүй бол өсөлт гарахгүй, орлого нэмэгдэхгүй.

 

-Хөгжлийн банкны тухай хуулийг хэлэлцэж байхад ОУВС-гаас өгсөн чиглэлийг тусгах ёстой гэж байсан. Энэ хуульд ОУВС-гаас өгсөн чиглэл хэр  туссан бэ?

 

-Хөгжлийн банкны хуулинд миний барьж байгаа байр суурь маш тодорхой байсан. Гурван долоо хоногийн өмнөөс Хөгжлийн банкны асуудлаар ОУВС болон олон улсын өндөр түвшний экспиртүүдийн саналыг хуульд тусгах ёстой  гэсэн зарчмыг хатуу баримталж ирсэн. Яагаад гэвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид нэлээд гашуун туршлага хуримтлуулсан. Тэгсэн мөртлөө Хөгжлийн банкны хуулийг хуучин хэлбэрээр нь зүтгүүлээд байсан. Би Хөгжлийн банкны хуулийг олон улсын санхүүгийн зах зээл дээр ажиллаж чаддаг, Засгийн газрын баталгаагүйгээр өөрсдөө мөнгөө босгодог, үйл ажиллагаа нь ил тод, төрийн оролцоогүйгээр бие даасан шийдвэр гаргадаг, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай нягт ажиллаж чаддаг байгаасай гэж байр сууриа илэрхийлсэн. Миний барьж байсан зарчмааар хууль батлагдсан. Өөрөөр хэлбэл ОУВС-гийн төлөөлөлтэй би өөрөө уулзаж, 13 санал авсан. Энэ саналуудыг хуульд тусгасан. Өмнө нь ОУВС-гийн саналыг анхнаас нь хуулийн төсөлд оруулсан бол асуудал үүсэхгүй байсан. Гэхдээ би ОУВС-гийн саналыг тусгаж, Хөгжлийн банкийг олон улсын санхүүгийн зах зээл дээр бие дааж ажиллах бололцоог бүрдүүлсэн хууль батлуулахад хувь нэмрээ оруулсандаа баярлаж байгаа.  Хувь нэмрээ оруулж чадсан.

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр буцааж авахад та эсрэг байр суурьтай байсан. Энэ талаар?

 

-“Эрдэнэт”-ийн тухайд  хариуцлага тооцох ёстой улстөрчид нь хаана байна. Тухайн үеийн  Засгийн газар “үгүй” гэж хэлсэн бол өнөөдөр ийм байдалд орохгүй байсан.  Нэгдүгээрт,  Байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтэд асуудал хариуцаж байсан сайд нарт хариуцлага тооцох тухай ширхэг ч өгүүлбэр байхгүй байсан. Ийм байр сууринаас би эсрэг байр суурьтай байсан юм.

 

Хоёрдугаарт, өнөөдөр бид сарын дараа 580 сая ам.доллар төлнө. Монгол Улс өрийн дарамт ДНБ-нд эзлэх хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээр байрт ороод явж байна. Ийм нөхцөлд дахиад  ихээхэн хэмжээний ам.доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь цаг үеэ олсон шийдвэр биш. Үүн дээр бид олон талаас нь бодолцох ёстой байсан.

 

Гуравдугаарт, “Эрдэнэт”-ийн асуудлаар сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй гэдэг байр суурийг би удаа дараа хэлсэн. 2009 оны долдугаар сарын 7-ны Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шийдвэрээр ураны лицензүүдийг эмхэлж, цэгцэлсэн асуудлыг тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын дүнг үндэслэн гаргасан. Энэ асуудал 6 жил Арбитрийн шүүхээр яваад Монгол Улс 116 сая ам.долларын өрөнд унасан. Энэ бүгдийг эргэцүүлж үзээд шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Миний энэ байр суурь одоо ч хэвээр байгаа.

 

-Та “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авсны дараах үйл явцыг хэрхэн харж байна вэ?

 

-Ямар маргаан үүсэхийг мэдэхгүй. Эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа.

 

-Төсөвт тодотгол хийгдэх болов уу?

 

-Засгийн газар ОУВС-тай гэрээ хийж байгаа. Гэрээ хэлцлийн үр дүн ямар байхаас шалтгаалж Төсвийн тодотгол хийх эсэхийг шийдвэрлэнэ. Засгийн газар, ОУВС хоорондоо тохирсон тохироогоо батлуулснаар энэ хэлцэл үргэлжилнэ. Хэрвээ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай бол УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулна.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (103.242.46.75)
    Үнэн үг хэлсэн хүнд хүн дургүй гэж. Монголын ЗГ-аас ОХУлс Эрдэнэтийн 49 хувиа авах уу гэхээр авахгүй гэсэн. Тэгээд авахгүй гэхээр нь хувийн компанид зарсан. Монгол компани авсан нь буруу биш бол хүмүүс минь юманд жаахан учиртай хандах хэрэгтэй. Саяхан Эрдэнэт анх удаагаа худалдан авалтаа буюу тендерийг олон нийтэд зарласан. Анх удаагаа шүү. Шахаа хийлгэхгүй гэж байгаа нь энэ. Монголчууд бид хөрөнгийн эзэн нь Монгол хүн байх ёстой гэдэгтэй хааяа ч санал нийлэх хэрэгтэй. Тамын тогооны үлгэрээр амьдрах гээд хэрэггүй
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Шударга иргэний дуу хоолой (202.9.42.70)
    ЭНЭ ХҮРЭЛБААТАР ГИШҮҮН ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ТӨРД АВАХ САНАЛ ХУРААЛТАД ЭСРЭГ КНОП ДАРСАН ШҮҮ МАНАЙХААН ЦААШ НЬ ТҮГЭЭГЭЭРЭЙ
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Төр авч чадахгүй гэдгийг хуульч хүнийхээ хувьд яамд хэлчихье. Оросын ЗГ өөрийн эзэмшлийн 49 хувиа Монголын ЗГ-аас авах уу гэсэн авахгүй гэсэн тэгээд Монгол компани авсан. Чи хүний хөрөнгийг нийгэмчлэх гэж мэдэх үү. Сайн судал
      2017 оны 02 сарын 15
  • Зочин (98.169.180.19)
    ХХБ бол АНы луйварчдын мөнгө угаадаг газар болсон байна. Энэ банкны лиценз хэзээч хураагдаж хаалга барьж мэдэх хогийн банк болсон байна. Ард түмэнд хэлэхэд эд нар л бид нарыг дээрэмдэх гэж оролдсон. Эрдэнэтээс гадна улсын маш олон ашигтай үйлдвэрүүдийг хууль бусаар авсан банк. Ийм шуналын туламнууд л Монголыг цаазын тавцанд авчирна
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (98.169.180.19)
    ХХБ бол АНы луйварчдын мөнгө угаадаг газар болсон байна. Энэ банкны лиценз хэзээч хураагдаж хаалга барьж мэдэх хогийн банк болсон байна. Ард түмэнд хэлэхэд эд нар л бид нарыг дээрэмдэх гэж оролдсон. Эрдэнэтээс гадна улсын маш олон ашигтай үйлдвэрүүдийг хууль бусаар авсан банк. Ийм шуналын туламнууд л Монголыг цаазын тавцанд авчирна
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (98.169.180.19)
    ХХБ бол АНы луйварчдын мөнгө угаадаг газар болсон байна. Энэ банкны лиценз хэзээч хураагдаж хаалга барьж мэдэх хогийн банк болсон байна. Ард түмэнд хэлэхэд эд нар л бид нарыг дээрэмдэх гэж оролдсон. Эрдэнэтээс гадна улсын маш олон ашигтай үйлдвэрүүдийг хууль бусаар авсан банк. Ийм шуналын туламнууд л Монголыг цаазын тавцанд авчирна
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.87.62)
    а элбэгдоржииг ээлжит бус чуулганаар огцоруулах нь зүитэй.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.142.135)
    Ямарч байсан Эрдэнэт энэ монгол улсын ард түмний өмч шүү.Үүнийг чинь бий болгох гэж тэр үёийн түүхэн хүмүүс ихээхэн чармайж хүч хөдөлмөр гаргаж бий болгосон юм.Түүхээ мэдэхгүй,үэлэхгүй,ямар зам туулж өдий хүрснээ судалж мэдээгүй хүмүүст юу ч хайран биш байдаг юм байна.Та минь энэ чинь ард түмний юм шүү.Энэ үйлдвэрийн ачаар та бид өнөөдрийг хүртэл амьд байна.Тэгээгүй бол ч яах байсан бол доо.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.31.59)
    HUHED ALSAN HUN ERDENETIG ALAH YUCH BISH
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Хүрэлбаатарыг бэлтгэгдсэн ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ (66.181.188.89)
    Хүрэлбаатарыг бэлтгэгдсэн ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ ГАР ХӨЛ гэж ярьдаг!!! Тун ортой дог шүү!!! Тэнэг хүнд ч ил ЭРДЭНЭТИЙН ДЭЭРМИЙГ ӨМӨӨРЧ ҮХЭХ гэж байсан энэ нөхөрийг ард түмэн өршөөөхгүй!!! Бузар новш юу ч хуцсан Ард түмний өмчийг БУЛААЖ дээрэмчдэд өгөх гэж зүтгсэсэн шүү дээ!!!! Хүмүүс тийм тэнэг бишээ Хүрэлбаатараа!!! Чи ухсан нүхэндээ өөрөөө унах цаг ирнээ!!
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.24.236)
    Нэгэн хөдөх монгол эр хөршийнхөө итгэж түр хадгалуулсан мөнгөөр Японоос машин худалдаад авчихжээ. Гэтэл хөрш нь шүүхэд гомдол гаргав. Шүүх хөршдөө мөнгийг нь төл, эс чадвал машиныг чинь албадан зарж төлбөр гаргуулна гэсэн шийдвэр гаргажээ!!! Гэтэл монголын парламент шууд машиныг нь хураагаад өөртөө авчихав!!! Хөрш мөнгө ч үгүй, машин ч үгүй хоцров!!!
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • зочин (202.21.106.160)
    Ганцаарчилсан тоглолт хийхээ болиод бусад нөхдийнххөө үгийг сонсож хамтын шийдвэрийг хүндэтгэж ажиллавал хол явна шүү.Төрийн сахилга батыг шинэ шатанд гаргаж Эрдэнэтийг шахааны бизнес орохоос холдуулсан дорвитой ажил хийгээч.Өөрөө ганцаараа ухаантай хүн шиг юм яриад суух юмЭрдэнэтийг 51ийг төрөөс булааж хувьчлах санаатай луйварчдыг ард түмэн өршөөхгүй шүү
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • ЭРДЭНЭТИЙН ДЭЭРМИЙГ ӨМӨӨРЧ ҮХЭХ гэж байсан энэ нө
      ЭРДЭНЭТИЙН ДЭЭРМИЙГ ӨМӨӨРЧ ҮХЭХ гэж байсан энэ нөхөрийг ард түмэн өршөөөхгүй!!! Бузар новш юу ч хуцсан Ард түмний өмчийг БУЛААЖ дээрэмчдэд өгөх гэж зүтгсэсэн шүү дээ!!!! Хүмүүс тийм тэнэг бишээ Хүрэлбаатараа!!! Чи ухсан нүхэндээ өөрөөө унах цаг ирнээ!!
      2017 оны 02 сарын 14
  • Зочин (103.50.206.52)
    Төсвийн сахилга батаа чангатгаачээ.Сангийн яамаа хянаачээ.Татварын мөнгийг урсгаж байгаа хүмүүсэддээ хариуцлага тооцоочээ.Ярихаас өөр зүйл алгаа МАН-хан.Ярихдаа сайн уулыг ч нурчихаар л ярих юм.Ажил амьдрал дээр чинь хэлсэн үг чинь хэрэгжихгүй байна.болохгйү байгаа зүйлийг нь хэлэхээр хэн бичээд байна гээд тагнаж чагнаад байдагаа болиулаачээ.Зарим сайд АТГ-д нэр хүнд унагаад гүтгэж бичээд байгаа хүмүүсийг шалгаж өгөөч гэсэн бичиг өгч байвал яахав.Шүүмжлэл хүлээж авдаггүй засаг төрдөө болсон юм бишүү.Шударга байлдаа МАн-хаан.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    oodgui uws yumdaa nohoi mini chamaig nohoi shig alna shuu.....
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • Хүрэлбаатарыг бэлтгэгдсэн ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ
      Хүрэлбаатарыг бэлтгэгдсэн ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ ГАР ХӨЛ гэж ярьдаг!!! Тун ортой дог шүү!!! Тэнэг хүнд ч ил ЭРДЭНЭТИЙН ДЭЭРМИЙГ ӨМӨӨРЧ ҮХЭХ гэж байсан энэ нөхөрийг ард түмэн өршөөөхгүй!!! Бузар новш юу ч хуцсан Ард түмний өмчийг БУЛААЖ дээрэмчдэд өгөх гэж зүтгсэсэн шүү дээ!!!! Хүмүүс тийм тэнэг бишээ Хүрэлбаатараа!!! Чи ухсан нүхэндээ өөрөөө унах цаг ирнээ!!
      2017 оны 02 сарын 14
  • Зочин (83.218.184.219)
    УИХ н дарга болох тохиргоогоо хийсэн гэсэн юм шиг үзэж бна шүү
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.110)
    Сайнбилэг Сайнбаярын нэр дээрх панамын дансаа яах гэж байнаа бас зөвхөн чинийх үүүүү........................
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.212.116.106)
    ИХ ХУРЛЫН ДАРГА ШИГ Л ЯРЬЖЭЭ ЖСВЖЛ ӨӨРИЙГӨӨ ДАРГА БОЛГО ГЭЭД БАЙНА УУ
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.122.139)
    Тэнэгхэн минь дээ УИХ-ын Тогтоолыг шүүх хяндаггүй байх л даа ҮХЦэц дээр маргаан үүсэж болох юм
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Олон улсын шүүх. Арбитр гэж мэдэх үү чи. Хэний ч гаргасан шийдвэрт маргаан үүсгэнэ
      2017 оны 02 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    11 цаг 57 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    14 цаг 7 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    14 цаг 14 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    14 цаг 24 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    15 цаг 50 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    16 цаг 13 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    16 цаг 36 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    16 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    16 цаг 57 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    17 цаг 7 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    18 цаг 31 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК