Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арбитрын тухай олон улсын бага хурал боллоо

2017-2-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Арбитрын тухай Монгол Улсын хууль ба Олон Улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурлыг өнөөдөр /2017.02.21/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нээж үг хэлэв.

 

Хууль зүй, дотоод хэргийн С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагт байна.” хэмээн манай орны эдийн засгийн дотоод, гадаад амьдралын өнгө төрхийг тодорхойлсон билээ. Энэ зорилгыг хангах, биелүүлэх эрх зүйн үндсийг хөгжүүлэх чиглэл нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсон олон арга хэмжээгээр хэрэгжих юм. Эдийн засгийн амьдралын үндсэн хүчин зүйл нь уг харилцааны оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн зохицуулалтын тогтолцоо байдаг бөгөөд энэ асуудлын агуулгыг бид өөрийн орны хөгжлийн чиг хандлага, олон улсын эдийн засгийн харилцааны нийтлэг зүй тогтлыг харгалзан тодорхойлох ёстой. Эл зорилгыг хангах хүрээнд Арбитрын хуулийг шинэчлэн найруулж баталсан бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж эхлэх гэж байна.” хэмээн онцлов.

 

Түүнчлэн “Арбитрын энэхүү хууль нь арбитрын ажиллагааны талаарх эрх зүйн зохицуулалт өөрөө Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд бие даасан эрх зүйн салбарыг бүрдүүлж байгааг илэрхийлсэн танин мэдэхүйн шинжтэй томоохон арга хэмжээ боллоо. Бизнесийн харилцааны оролцогчид хүсэл хүсэл зоригийн дагуу гэрээ хэлэлцээрээ байгуулахын хамт уг гэрээнээс үүссэн асуудлыг шийдвэрлэх субьект, шийдвэрлэх журам, хэрэглэх хууль тогтоомжийг өөрсдөө тодорхойлох эрх зүйн боломжийг энэ хуулиар бүрэн олголоо. Энэ нөхцөл байдал нь манай улсын арбитрын үйл ажиллагаа дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартад бүрэн нийцэж байгааг харуулж байгаа юм. Ингэснээр манай оронд зөвхөн дотоодын төдийгүй бусад орны бизнес эрхлэгчид өөрсдийн эрх, ашиг сонирхлоо баталгаатай хамгаалуулах эрх зүйн орчныг энэхүү хуулиар бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт, компаний үйл ажиллагааг эрхлэх, бизнесийн аливаа гэрээ хэлцлийг хийх, түүнээс үүсэх сөрөг үр дагаварыг арилгах зэрэг асуудлыг нийтийн худалдааны нийтлэг жишгийн дагуу зохион байгуулах боломжтой болсон юм. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа арбитрт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон сонгох явдал нэмэгдэх эерэг үр дагавар бий болно гэж үзэж байна. Эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулах нь энэ хуулийн гол онцлог юм.” гэж С.Бямбацогт хэлэв.

 

Үргэжлүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Арбитрын тухай хууль: Үзэл баримтлал” сэдвээр, Сидлей Аустин хуулийн фирмийн партнер Давид Рони “Арбитрын тухай хууль: Олон улсын арбитрын ажиллагаанд хэрэглэх асуудал” сэдвээр, Эм Ди Эс Хаан Лекс хуулийн фирмийн партнер Д.Дүгэржав “Арбитрын тухай хууль: Шинэлэг, давуу тал” сэдвээр, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа “Арбитрын тухай хууль: Монголд бизнес эрхлэхэд үзүүлэх эерэг үр нөлөө” сэдвээр, Монгол дахь Америкийн худалдааны танхимын дарга Жэймс Лиотта “Арбитрын тухай хууль: Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах эерэг үр нөлөө” сэдвээр тус тус илтгэл тависан юм.

 

Хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон бусад албаны төлөөлөл оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    11 цаг 36 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    13 цаг 46 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    13 цаг 53 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    14 цаг 3 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    15 цаг 29 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    15 цаг 52 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    16 цаг 15 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    16 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    16 цаг 36 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    16 цаг 46 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    18 цаг 10 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК