зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Номоор гийсэн ард түмэн урт насалдаг

2017-2-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимээс 2016 онд "Монголын эртний түүх" (таван боть) төслийг хэрэгжүүллээ. 

 

 

Уг таван ботийн нээлтийн ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон юм. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, эрдэмтэд, судлаачид, багш нарын төлөөлөл оролцлоо.

 

“Монголын эртний түүх” 5 боть зохиол нь НТӨ V-IV зуунаас Нийтийн тооллын XII зууныг хүртэлх үеийн монгол угсаатны түүх, угсаа гарвал, улс төрийн түүх, төр нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор авч үзэж, судалгааны өнөөгийн түвшинд нэгтгэсэн бүтээл бөгөөд монголын эртний түүх бичлэгийг урагш ахиулсан суурь судалгааны бүтээл хэвлэгдэн гарч байгаараа чухал ач холбогдолтой. Түүнчлэн Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евроазийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг тод томруун нээн харуулснаараа эх түүх, соёлоороо бахархах, түүхээ эргэцүүлэн ухаарах, түүхэн сургамжийг танин мэдэх бололцоог олон нийтэд олгож байгаагаараа онцлог юм.

 

“Монголын эртний түүх” 5 боть зохиолын нээлтийн ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монголын ард түмэн сар шинийн баярын босгон дээр Монголын эртний түүхийн 5 боть цогц бүтээлийг өлгийдөн авч байна. Энэхүү гайхамшигт бүтээлийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн та бүхний амар мэндийг айлтган мэндчилж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Манай алдартай эрдэмтэн, судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, түүхийн тэнхим, түүх-археологийн хүрээлэнгийнхэн, манай нэртэй их, дээд сургуулийн удирдлага, нийгэм соёлын зүтгэлтнүүд энэ танхимд багтахгүй цуглажээ.

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн тэгш ойн босгон дээр буюу 2 сарын өмнө Та бид “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, “Монголын түүхийн цахим тайлбар толь” хэмээх бүтээлийг нээж байсан. Тухайн үед би та нарт амлаж байсныхаа дагуу өнөөдөр “Монголын эртний түүх” 5 боть бүтээлийг танилцуулж байгаадаа туйлын баяртай байна.

"Монголын эртний түүх" 5 боть бүтээл нь нийтийн тооллоос өмнөх  Y-IY зуунаас эхлээд нийтийн тооллын ХII зууныг хүртэлх Монгол  газар нутагт оршиж байсан эртний гүрэн, улсуудын түүх, бусад зүйлүүдийг нэгтгэж бичсэнээрээ маш чухал ач холбогдолтой.  Энэхүү 5 боть бүтээл хэвлэгдэж, нийтийн хүртээл болсноор Монголын эртний улсуудын түүх бичлэгийг урагш ахиулж байгааг өмнө нь танилцуулсан хүмүүс ярилаа.  

Монголын түүх шинжлэх ухааны судалгаагаар урагшлан баяжих тусам би баярладаг. Манай эрдэмтэд, манай ард иргэд ч баярладаг.

Дээр нь манай түүхчдийн залуу халаа болсон эрдэмтэд бүтэн багаараа гарч ирж байгаа нь үнэхээр баярлууштай зүйл юм гэдгийг хэлье.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал болон бусад эрдэмтэд, судлаачид нийлж энэ сайхан ажлыг хийсэнд туйлын талархаж байна. Та бүхэн шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулахын зэрэгцээ улс үндэстнийхээ өмнө сайхан гавьяа байгууллаа гэдгийг энд цохон тэмдэглэе.

Сүүлийн 4 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв 2,4 дахин багассан. Бид төсвөө 240 хувиар, 11,5 тэрбум төгрөгөөс 4,5 тэрбум болгож бууруулсан ч өнөөдөр эрх, үүргээ хэрэгжүүлээд явж байна. Танагдсан зардлаа улам тэвчиж, Монголын үнэртэй, нэртэй,  Монголын агуулгатай, Монголын гэсэн сайн санаачлагыг дэмжээд явж байгаа.

Сэтгэл байвал, дээрээс нь санаачилга байх юм бол үр дүн гардаг юм байна. Монгол төрийн дэмжлэг, оролцоо, сэтгэл гэдэг бол багаддагүй юм байна гэдгийг би эндээс харж байгаа.

Хийж хэрэгжүүлсэн 100 гаруй ажлын бараг 30-аад нь Монголын түүх, өв соёлтой холбоотой, ажил, санаачилга байсанд би туйлын баярласан. Үнэхээр Монголын түүхэн өв соёл, уламжлал, заншлын асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, анхаарлынхаа төвд байлгах нь их чухал зүйл гэдгийг бас энд хэлье.

Мөн нэг сайхан мэдээ бол Монголын түүх, соёл, өв уламжлалыг цаашаа баяжуулан авч явах талаар тусдаа зарлиг гарсан байгаа. Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай гэсэн зарлиг гарсан.

Хувийнхаа бодлыг хэлэхэд энэ таван ботийг би хоёр хоногийн өмнө авсан. Таван ботийг барихад шууд уншмаар санагддаг. Хуудсыг нь нээгээд харахад шууд нүд татагдана. Түүхэн эх сурвалжуудад тулгуурлаж энгийн хэлээр бичсэнд учир нь байгаа юм. Үүгээрээ энэ ботиуд гайхалтай. Тэдгээр түүхэн эх сурвалжуудыг жирийн иргэд бүгдийг олж унших боломж хэцүү. Гэтэл тэр бүхнийг түүхэн цаг үеийн дараалалд оруулж, шинжлэх ухааны судалгаагаар холбоос хийгээд, энгийн хэл, учир зүйгээр тайлж бичнэ гэдэг бол үнэхээр эрдэнэ мэт үнэ цэнийг энэ таван ботид шингээж чадсан гэдгийг энд би онцлон хэлье.

Үзэг цаас нийлүүлж үг бичдэг хүн бүхэн мэднэ. Аливаа зүйлийг бичихэд түүний бүтэц, зохион байгуулалтыг олох нь маш чухал байдаг. Юу бичихээ томъёолж харах, мөн чанарыг нь өөрөө тайлж ойлгох гэдэг чухал. Ингэж тайлж ойлгоход эрдэмтэн мэргэд, үүн дээр ажилласан эрдэмтдийн баг сайн ажиллажээ гэдэг нь таван ботийг аваад уншихад харагдана.

Монгол хэл, соёл, түүх бол Монгол үндэстний оюун санааны нэгдэл, ижилсэл, эх орноо хайрлах сэтгэл, ихийг хийж бүтээх урам зориг хайрладаг шавхагдашгүй ундарга гэдгийг мөн энд хэлье гэж бодож байна. Түмэн үеийн түүх шастир номд байгаа, хүмүүний амьдралын баяр жаргал, зовлон гуниг ч номд байгаа. Амжилт ололт, алдаа сургамж ч номд байгаа. Номоор гийсэн ард түмэн урт насалдаг. Энэ дэлхийд үлдэх мөртэй, эзэлсэн байр суурьтай байдаг гэдгийг энд хэлэх ёстой.  Тийм ард түмний нэг нь Монголын ард түмэн юм гэдгийг онцолж хэлье.

ҮАБЗ-ийн үзэл баримтлалд нэг чухал өгүүлбэр бий. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн гэж байгаа.  Энэ нь ҮАБЗ-ийн үзэл баримтлалд ч байдаг. Бидний оршин тогтнох, цаашаа үндэснийхээ дархлааг авч явах чухал санааг ч өргөжүүлж хэрэгжүүлж байгаа. Тэр үндэс, дархлааг бататгаж бэхжүүлэхэд Монголын эртний түүхийн 5 боть судалгаа бүтээл онцгой хувь нэмэр оруулж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Ингээд номын болон Монголын түүхийн ариун цагаан буян та бүхнийг үргэлж ивээж тэтгэж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Та бүхэнд баяр хүргэе. Баярлалаа” гэлээ.
 


 

 

МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХ (таван боть)

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимд 2016 онд "Монголын эртний түүх" (таван боть) төслийг хэрэгжүүллээ.

Энэ төслийн хүрээнд, Монголын эртний улсуудын түүхийг 5 ботиор бичив. Үүнд,

-"Хүннү" тэргүүн ботийг доктор П.Дэлгэржаргал, доктор З.Батсайхан

-"Сяньби" дэд ботийг доктор П.Дэлгэржаргал

-"Жужан" гутгаар ботийг доктор С.Өлзийбаяр, доктор А.Энхбат

-"Түрэг, Уйгур" дөтгөөр ботийг доктор Б.Батсүрэн, докторант Мөнхтулга

-"Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд" (VI-XII зуун) тавдугаар ботийг доктор Б.Батсүрэн, доктор Б.Чинзориг, доктор Э.Жигмэддорж нар бичсэн болно.

"Монголын эртний түүх" (таван боть) бүтээл нь Монголын эртний улсууд болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны Монголчууд, Хятаны угсаа гарвал, улс төр, төр-нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор нь  анх удаа таван ботиор бичиж, нэгтгэн дүгнэсэн бүтээл юм.

Монголын эртний түүх (таван боть) бүтээлийн шинэлэг тал, онцлогоос дурдвал:

1. Арга зүйн хувьд, Европт төвт түүх бичлэгийн уламжлалт тогтсон хандлагаас татгалзаж, шинэлэг арга зүйн үүднээс  монголын эртний улсуудын Евразийн түүхэнд эзлэх байр суурийг бодитой гаргахыг хичээсэн оролдлого юм.

2.  Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны монголчууд, Хятан гүрний түүхийг цогцоор нь шинэлэг арга зүй, монгол төвтэй концепцийн үүднээс бичиж, нэгтгэн дүгнэсэн.

3. Монголын эртний улсуудын хаадын угсаа залгамжлалыг бүрэн гаргаж, төрийн залгамж чанар, улс төрийн түүхийг цогцоор нь авч үзэн, дараах шинэ дүгнэлтүүдийг дэвшүүлж байна. Үүнд: 

            -Монгол нутагт НТӨ V-IV зууны үед Хүннү, Дунху, Юэжи зэрэг төр улсууд анх байгуулагдсан гэдгийг нотолсноор Монголын төрт улсын түүхийг 100-200 жилээр урагшлуулсан.

            -Сяньбийн нэгдсэн улс задарсны дараа Умард Хятадад байгуулагдсан Муюн сяньбийн Янь улсууд, Түгүхүнь сяньбийн Түгүхүнь улс, Табгач сяньбийн Умард Вэй, Цифү сяньбийн Баруун Цинь улс, Түфа сяньбийн Өмнөд Лян улс зэрэг Сяньби угсааны улсуудын түүхийг тодруулснаар Сяньби улс НТ II зуунаас VI/VII  зуун хүртэл оршин тогтнож байсан гэдгийг нотолсон.

            -Монгол нутагт оршин байсан Түрэгийн улс төрийн түүхийг шинээр үечилж, Түрэгийн түрүү болон хожуу хаант улсын хооронд буюу 628-690 онд Сеяньто, Уйгурын түрүү хаант улс оршин байсныг тодруулсан.  

            4. Төр-нийгмийн байгууллын хувьд, Монголын эртний улсууд нь гадаад хэлбэрийн хувьд эзэнт гүрний зохион байгуулалттай боловч, нийгмийн дотоод зохион байгуулалт нь "овог аймгийн нийгэм"-тэй байсан хэмээн үздэг өрнөдийн "нийгмийн хувьслын онол"-ын үзэл баримтлалыг няцаан, эртний улсуудын нийгэм нь засаг захиргааны нэгжүүдэд хуваагдсан төрт улсууд байсан гэдгийг нотолсон.

            5. Эртний улсууд (Хүннү, Сяньби, Жужан, VI-XII зууны Монголчууд, Хятан)-ын угсаа гарвалыг судлан, Монголчуудын угсаа гарвалын тогтолцоог нэгтгэн гаргасан. Ялангуя, Түрэг, Уйгурын үеийн жинхэнэ монголчууд болох "Гучин Татар", "Есөн Татар"-ын түүхийг тодруулснаар Монгол угсаатны угсаа-соёл, түүхийн залгамж холбоог гаргасан.

            6. Эртний улсуудын аж ахуй, соёл, түүний залгамж холбоог судлан, аж ахуй-соёлын Монгол хэв шинж байгааг тодоруулсан.

            7. Эртний нүүдэлчид, монголын эртний улсуудын түүхэнд холбогдох хятад сурвалжийг аль болох бүрэн дүүрэн ашиглахыг хичээсэн зэргийг дурьдаж болно.

"Монголын эртний түүх" таван боть бүтээл хэвлэгдэж, нийтийн хүртээл болсноор Монголын эртний улсуудын түүх бичлэгийг урагш ахиулж, ахмад эрдэмтдийн залгамж халаа болсон нэгэн шинэ үе төрөн гарсныг харуулж байна.

“Монголын эртний түүх” 5 боть зохиол нь НТӨ V-IV зуунаас НТ XII зууныг хүртэлх үеийн монгол угсаатны түүх, угсаа гарвал, улс төрийн түүх, төр нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор авч үзэж, судалгааны өнөөгийн түвшинд нэгтгэсэн бүтээл бөгөөд монголын эртний түүх бичлэгийг урагш ахиулсан суурь судалгааны бүтээл хэвлэгдэн гарч байгаараа чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евразийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг тод томруун нээн харуулснаараа эх түүх, соёлоороо бахархах, түүхээ эргэцүүлэн ухаарах, түүхэн сургамжийг танин мэдэх бололцоог олон нийтэд олгож байгаагаараа онцлог юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (87.89.22.38)
    Ард түмнээ номоор гэгээрүүлнэ гэж ярихаасаа илүү өөрөө хар муу санаа боловсрол мэдлэггүй оюун ухаанаа гэгээрүүлэхгүй бол Элбэгдорж гэж хүн муу бүхний хар нүхэн ангал болж дууслаадаа. Гол нь өөрийгөө гэгээрүүлэх хэрэгтэй Элбэгдорж гуай бусдад заах чинь хэрээс хэтэрлээ. Хар муу санааны махан овоо толгой гэж ерөнхийлөгчийн толгойг л хэлнэ дээ.
    2017 оны 02 сарын 25 | Хариулах
  • уншигч (178.197.239.32)
    Номоор гийсэн гэхээрээ яадаг юм бэ?? Манай ард түмнийг ялангуяа залуусыг өндөр боловсролтой гэх үү?? Улсын мөнгөөр хэдэн ном гаргачихаад энэ одоо юу гээд өөрийгөө рекламдаад байгаа юм бэ?? Би хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж байна, боловсролын системд нь санаа тавиад өгөөч төр засгаа? Тийм юманд эрдэмтдээ ажиллуулаад өгөөч наадах чинь бол ерөнхийлөгчийг өргөх гэсэн эрдэмтэд нэртэй хэдэн хүний мөнгөний ажил байна. Тэртэй тэргүй түүхчид хийж үлдээх ёстой үүрэгт ажил нь юм байгаа биз дээ??
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • зочин (202.131.239.70)
    ноён солиот.
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.34.172)
    уншаач ямаа минь
    2017 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.143.143)
    saikhan nom boljee.....avaad unshina daa....
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • oilgosongui (66.181.185.161)
    Номоор гийсэн ард түмэн урт насалдаг. Энэ дэлхийд үлдэх мөртэй, эзэлсэн байр суурьтай байдаг гэдгийг энд хэлэх ёстой. Ulaanbaatar muhuj bgaa, mongolchuudaas delhii nuuree buruullaa.
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • ном яахав (49.0.218.132)
    Элбэгдорж монголын эдийн засаг навс унахад их хувь оруулсан хүн. Энэ нөхрийн санаагаар оюутнууд сар бүр 70 000 төгрөгөөр цалинжиж, тамирчид насаараа төрөөс тэтгэмж авдаг болсон. Манайх шиг ядуу биш дэлхийн аль ч хөгжсөн оронд тамирчдаа насаар нь тэжээдэг төсөв байхгүй шүү
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Одоо больвол яасан юм бэ? Худлаа ярьдагийг МОНГОЛ битгий хэл ДЭЛХИЙ мэдэх байлгүй.
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.34.11)
    болор цом болж байгаамуу?
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.127)
    ene hun odoo bas l nogoo eeljit hoshgoruulaltaa hiij bna Mongol ulsiin undesnii statistikiin gazraas dundaj naslalt 63 geed baihad oilgohgui bga youm baih daa. deer n odoo OUBalutiin sangaas tatvaraa nem tetgevert garah nasaa nem geed baihad bid yaaj urt naslah vee dee bodood uzeldee
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.26.109)
    Гантөмөрийн Уянгын постон дээр фб-д Босоо хөх Монголын Шинжээравдан гоё зураг оруулсан бна лээ,орж хараарай
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • ггг (183.81.171.135)
    ерөнхийлөгчөө сайн байна
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • ггг (183.81.171.135)
    ерөнхийлөгчөө сайн байна
    2017 оны 02 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 28 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 41 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    23 цаг 53 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК