Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намбарын Энхбаярыг боорлосон найман жил

2017-3-10
0
ЖИРГЭХ

Намбарын Энхбаяр одоогоос 25 жилийн өмнө буюу 1992 оноос  эхлэн дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогджээ. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан юм. Ингээд 2000 оны долдугаар сарын 26-нд Ерөнхий сайдаар томилогдов. Дараа нь 2004-2005 онд УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байгаад 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

 

 

2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн ч тавдугаар сарын 24-нд болсон санал хураалтын дүнгээр АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж нийт сонгогчдын 51.24 хувийн саналыг авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Ийн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хувийн саналаар ялагдсан Намбарын Энхбаяр 2009 оны зургадугаар сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг Цахиагийн Элбэгдоржид өгч, албан тушаалаасаа буусан юм. Үүнээс хойш найман жилийн хугацаа өнгөрөв.

 

Өнөөдрийг хүртэлх хугацаанд болсон үйл явдлыг тоймлон хүргэе.

 

2009-2010 ОН: Тэрээр 2011 оны дөрөвдүгээр сарын 18-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Өнгөрсөн хугацаанд миний хийсэн ажил, хийх ёстой гээд барьж авсан ажил гэх юм уу, надаар хийлгэх гэж хүмүүсийн хүсэж шахсанаар татагдаж орж хийсэн, хийж байгаа ажил ч гэх юм уу, бүгдийг нь ерөнхийлөөд үзэхэд дөрвөн хэсэгт хуваагдаж  байгаа юм.

 

Нэгдүгээрт, төрийн бус байгууллагууд байгуулж, нийслэл хот  болон хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдэд туслалцаа үзүүлэх ажил явуулж байна. “Шинэ гудамж”, “Хөдөөгийн хөгжил” гэсэн ТББ-ууд байгуулж, ажиллаж байгааг хүмүүс мэдэх байх.

 

Ер нь хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэхэд ганцхан төр засгийн хийж байгааг харж хүлээж суух буюу идэвхгүй байхаас гадна иргэдийн өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлж, тэдний төрийн хүнд суртал, авлига хээл хахуулийг давж ажиллах өөрсдийнх нь чадварыг сайжруулбал нөөц бололцоо их байдаг.

 

Хоёрдугаарт, хуучин хашиж байсан алба, гүйцэтгэж байсан ажил үүргийнхээ хүрээнд гадны олон хүн, байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Тэдгээрээс олон улсын хуралд оролцох, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонирхож буй сэдвүүдээр үг хэлэх, лекц унших санал ирдэг. Тухайлбал, Мароккод болсон хурал дээр “Өнөөгийн дэлхий дахинд тулгамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд “Зүүн хойд Ази, Төв Ази дахь тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа. Өмнөд Солонгос, Ливан зэрэг улс оронд айлчлав. Төр, засгийн төлөөлөгчид, бизнесийн болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, хэвлэл мэдээллээр улс орноо таниулах, сурталчлах ажил хийлээ.

 

Энэ мэтээр олон улсын харилцааны чиглэлээр хурал зөвлөгөөнд оролцох, зарим улс оронд айлчилж, хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж явна.

 

Гуравдугаарт, бизнесийн томоохон төслүүдийг дэмжих санаатай байна. Яавал зөв бизнес, зөв төслийг дэмжиж болохов гэдгийг судлан ажиллаж байгаа.

 

За, дөрөв дэх нь бол ойлгомжтой. Улс төр. Нэгэнт орсон бол хүн улс төрөөс гарч чаддаггүй юм байна. Ялангуяа улс төрд над шиг гүнзгий орсон хүн улс төрөөс гарч чадахгүй юм байна, хамгийн гол нь гаргах ч үгүй юм байна.

 

Улс төр миний амьдралын нэгэн салшгүй хэсэг болчихож, өөрөөр хэлбэл улс төр намайг тавихгүй юм байна. Би бусад шиг дуугүй дүмбийж сууснаар, эсвэл сургаал айлдсанаар санаа амарч чадахгүй. Тэгэхсэн гэж бодсон ч, хүссэн ч Монголын маань өнөөгийн нөхцөл, байдал намайг зүгээр, санаа амар  суулгахгүй юм байна. Ард иргэд маань хот суурин газар, шинэ гудамжинд амьдрах зайлшгүй хэрэгцээтэй болсон байхад, хөдөө хүн шиг амьдрах шаардлага улам тулгамдсан асуудал болоод байхад, олон улсын харилцаа өөр түвшинд гарч идэвхжиж байхад, бизнесийн томоохон төслүүдийг Монголын ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлага тавигдаад байхад, өнөөгийн төр засаг эдгээр асуудлыг оновчтой шийдэж чадахгүй байхад, шийдэхийг хүсэхгүй байхад би хийдгээ хийчихсэн гээд биеийн амрыг харж амаа үдээд, гараа хумхиад зүгээр суух боломжгүй байна.

 

Амиа бодох уу, ард түмнээ бодох уу гэсэн асуулт тавигдаж байна гэсэн үг. Амиа бодвол биеийн амрыг харж дуугүй сууна, ард түмнээ бодвол төр, засгийнхны дургүйг нь хүргэхээс айж, залхууралгүй болохгүй, бүтэхгүйг нь хэлж ярьж, шаардаж засуулахын төлөө зүтгэнэ. Миний сонголт тодорхой” гэсэн байдаг.

 

2010.9.27: Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө” нэртэй хөдөлгөөн байгуулж тэмцэхээр болов.

 

2011.1.27: МАХН-ын Онц их хурал болж, түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр оролцов.

 

2011.1.28: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Онц их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар МАХН-ын дарга болов.

 

2011.3.1: “Эх орон шударга ёс” хөдөлгөөн байгуулж жижиг намуудтай хамтран ажиллах гэрээ үзэглэв.

 

2012.4.10: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэлийн бага хурал зарлав. Тэрээр энэ үеэрээ “...    Энэ сарын 12-нд Төрийн ордонд долдугаар сарын 1-ний хэргийн талаар шинэ баримт дэлгэнэ” гэв.

 

2012.4.12: МАХН-ын дарга Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний асуудлаар мэдээлэл хийлээ. Долдугаар сарын 1 болон 2008 оны сонгуулийг будлиантуулсан асуудлаарх 200 гаруй хуудас протокол дэлгэн тавилаа.

 

2012.4.13: МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр оройн 20.00 цагийн үед Удирдлагын академийн ойролцоо хамгаалагчдын хамт явж байхад нь АТГ-ын ажилтнууд баривчлахыг оролдов. Шөнийн 02:00 цаг өнгөрч байхад тэнд байсан нөхцөл байдал намжиж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “...Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг үргэлжлүүлнэ” хэмээгээд түүнийг саатуулаад байсан байрыг орхин явсан ч үдэш нь Удирдлагын академийн ойролцоох буюу Н.Энхбаярын байгаа байрны гадна талд цагдаа нар эргэн цугласан. Цагдаа нар байрны хаалгыг эвдэн дотогш орсон бөгөөд тэд байшин дотор МАХН-ын дарга Н.Энхбаярыг хайн, бүх өрөө, хаалгыг шалгаж байгаад 06.05 цагийн орчимд түүнийг албадан баривчилж, цагдаагийн хамгаалалттай машинд суулган авч явсан юм.

 

2012.4.14: Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын “Монголросцветмет”-ийн орчимд байдаг албан байрыг АТГ-ынхан нэгжив.

 

2012.4.16: “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөн өрнөөд гурав дахь өдрөө болов. Нийслэлийн хэмжээнд хоёр өдрийн дотор 8000 хүн гарын үсгээ зурсан бол улсын хэмжээнд 40000 хүн гарын үсгээ зуржээ. Энэхүү хөдөлгөөнд жирийн иргэдээс эхлээд УИХ-ын гишүүд ч нэгдэж байгаа бөгөөд Сүхбаатарын талбай дээр гарын үсэг цуглуулах ажил  үргэлжилж байлаа.

 

2012.4.18: МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймаг дахь Цагдан хорих газраас ард түмэндээ хандаж захидал илгээв. Түүндээ “...Өнөөдөр Н.Энхбаярыг хууль зөрчин баривчилснаар өнөөгийн олигархийн дэглэм багаа бүрэн хууллаа. Тэдэнд ардчилал хэрэггүй, ард түмний эрх ашиг хамаагүй, тэдэнд албан тушаал нь, авилга хээл хахууль, өөрсдөө хагартлаа баяжих нь хэрэгтэй юм байна. Эрх баригчид багаа хуулж үнэн хэрэг дээрээ гаднын гар хөл болсон дарангуйлагчид мөн гэдгээ харууллаа” гэжээ.

 

2012.4.18: МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулж ард түмний батлан даалтад гаргахаар цуглаан хийж байсан тус намынхан ойрын үед 30 мянган хүний жагсаал зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг бүрээс төлөөлөл оролцуулахаар болж бүртгэж эхэлсэн байна.

 

2012.4.20: Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр болон “Өргөө” зочид буудлын хувьчлалын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж худал мэдээлэл тарааж, өөрийнх нь нэр төрд халдсан гэх үндэслэлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр төрөө сэргээлгэж, 100 сая төгрөг гаргуулж авахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан билээ. Чингэлтэй дүүргийн шүүх 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр уг асуудлыг хэлэлцэж, Н.Энхбаярын нэхэмжлэлийг буцааж түүний төлсөн 650 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгожээ.

 

2012.4.24: “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” хөдөлгөөнийхөн энэ өдрийн 13.00 цагт “МАХН-ын дарга Н.Энхбаярыг сулла” хэмээх жагсаал зохион байгуулна гэв.

 

2012.4.26: Энэ өдрийн үдээс хойш Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярын өмгөөлөгчдийг байлцуулан АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт тавьсан Н.Энхбаярыг яллагдагчаар татах хүсэлтийг хүлээн авч, хоёр сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна.

 

2012.5.4: МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлахаар болсон гэдгээ өмгөөлөгчдөө мэдэгджээ.

 

2012.5.7: Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад өнөөдөр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

 

2012.5.9: Урьдчилан хорих 461 дүгээр  ангид хоригдож байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлыг харгалзан, эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн үзэж, Клиникийн нэгдсэн II эмнэлэг рүү шилжүүлжээ.

 

2012.5.12: Н.Энхбаярын бие хүнд байгааг эмч нар мэдэгдлээ.

 

2012.5.15: СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн “...Сонгуульд нэр дэвших нээлттэй байгаа” гэв.

 

2012.5.21: Сүхбаатар дүүргийн шүүгч М.Алдар, Тамгын албаны дарга Э.Батмөнх нарын хүмүүс Клиникийн II нэгдсэн эмнэлэгт очиж, МАХН-ын дарга Н.Энхбаярт яллах дүгнэлт танилцуулсан байна.

 

2012.6.3: Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг бүртгэх эсэх асуудлыг ЦЕГ, АТГ, ШШГЕГ- аас тус тус  лавлагаа авсны дараа шийдвэрлэхээр хойшлуулжээ.

 

2012.6.6: СЕХ хуралдаж Н.Энхбаярыг УИХ-ын гишүүнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг СЕХ-ны гишүүд олонхийн саналаар гаргалаа.

 

2012.7.31: МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал эхлэв.

 

2012.8.2: Анхан шатны шүүх МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноов.

 

2012.9.26: Н.Энхбаярт оноосон ялыг хэвээр баталлаа.

 

2012.12.7: Н.Энхбаярт оноосон ялыг 2.6 жил болгон бууруулав.

 

2012.12.19: Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг МАХН-аас дэвшүүлэх асуудлыг МАХН-ын Бага чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэхийг уулзалтанд оролцогчид санал болголоо. Уг асуудлыг МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцэн шийдвэр гаргахаар тогтсон байна.

 

2013.5.11: МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Н.Удвал сайдыг Бага чуулганд оролцсон гишүүдийн 95 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахаар болсон байна. Анхны эмэгтэй нэр дэвшигч гэдэг утгаараа Н.Удвал өвөрмөц сонголт мэт харагдаж байгаа ч Н.Энхбаярын санаанд оромгүй хийсэн сонголт ийн олон хүнийг гайхшрууллаа.

 

2013.6.27: СЕХ-ноос 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг албан  ёсоор мэдээллээ. Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж 622.794 санал авч  50,23 хувиар ялалт байгуулсан байна. Харин МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 520.380 хүний саналтай 41,97 хувь, МАХН-аас нэр дэвшигч 80.563 хүний саналтайгаар 6,5 хувийг авсан байна.

 

2013.8.1: МАХН-ын дарга Н.Энхбаяр суллагдлаа.

 

2014.8.6: МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан мэдээлэв.

 

2015.10.1: МАХН-аас сонгогдсон ИТХ-ын 200 төлөөлөгчийн зөвлөлгөөн Төрийн ордонд болсон. Бүтэн өдөр үргэлжилсэн тус зөвлөлгөөнийг хааж, намын дарга Н.Энхбаяр үг хэлсэн юм. Тэрээр “...2016 оны сонгууль бидний хувьд сонгуулийн хувьсгалын жил болно” хэмээн мэдэгдэв.

 

2015.12.16: Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Н.Энхбаярын ялыг намрын өршөөлийн хуулиар өршөөсөн” хэмээн жиргэв.

 

2016.4.18: МАН, МАХН хоёр сонгуульд хамтарч орох болсноо мэдэгдэв.

 

2016.4.19: МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас 2016 оны сонгуульд ямар нэгэн нам эвсэлтэй эвсэхгүй дангаараа оролцох  шийдвэр гаргажээ.

 

2016.4.22: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “...Н.Энхбаярын ял Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар өршөөгдчихсөн” хэмээн хэвлэлд ярив.

 

2016.5.28: МАХН-ын Бага чуулган хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших саналтай гишүүдээ тодруулсан байна. Гэвч тус намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг нэр дэвшүүлэхгүй гэснээс үүдэж МАХН-ынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

 

2016.5.30: МАХН-ын Н.Энхбаяр тэргүүтэй, гишүүд дэмжигчид нойтон өлсгөлөнгөө 22 цагийн орчимд зогсоолоо.

 

2016.5.31: ХЭҮК-оос Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн дүгнэлтийг гаргав.

 

2016.6.2: Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд  МАХН-аас нэр дэвшүүлсэн Н.Энхбаярыг ялтай хугацаа нь дуусаагүй гэдэг цагдаагийн тодорхойлолтыг үндэслэж бүртгэхээс татгалзжээ.

 

2016.6.2: МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр “...Намайг  өршөөлийн хуульд хамрагдсан гэсэн шалтгаар сонгуульд бүртгэхээс татгалзаж, таван жилийн дараа таны ял чинь арилна хэмээн гүжирдсэн. Энэ тухай Ерөнхийлөгчийн тамгын газрын хуулийн зөвлөх хүн ч ингэж ярьсан. Энэ нь Ц.Элбэгдоржоос даалгавартай гэдэг нь мэдэгдээд байгаа юм.  Цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага нь өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын гарт орж, Сонгуулийн ерөнхий хороо МАНАН-гийн гар хөл болсон байна. Ард түмэндээ хандаж хэлэхэд сонгуулийн үйл явцыг сайн ажиглаарай, МАН болон АН намууд ийм бусармаг аргаар сонгуулийг луйвардах гэж байгаа нь шударга сонгууль явагдах орчинг байхгүй болгож та бидний сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж байна” гэв.

 

2016.8.8: АТГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын өрөөнд хүч түрэн дайрч орж байцаалт өгөхийг шаардав. Нийтдээ 30 гаруй хүн тус намын байранд очиж, түүнээс 10 гаруй хүн Н.Энхбаярын өрөөнд дайран орж дотроос нь түгжин нэг цаг орчим байжээ. АТГ-ын 10 гаруй хүн МАХН-ын даргын өрөөнд орж дотроос нь түгжиж нэлээд удсаны эцэст гарч ирсэн. Энэ үеэр тэнд очсон хэвлэл, мэдээллийнхэн тус намын дарга Н.Энхбаяраас юу болсныг тодруулсан юм. Тэрээр “АТГ дайрсан, түрэмгийлсэн, хүний эрхийг уландаа гишгэсэн хэвээр байна. Өнөөдөр Хуримын ордон ачаалалтай байлаа. Мөн хэвлэлийнхэн байгаа учраас намайг баривчлах бохир ажиллагаагаа хийж чадсангүй. Миний өрөөнд байсан хүмүүс утсаар байн байн “Орж болохгүй байна уу” гээд л яриад байсан. Магадгүй ийм олон камерын өмнө би сүүлийн удаа яриа өгч байж ч мэднэ. Гэхдээ би айхгүй” гэж байв. Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид “Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж өрсөлдөгчдийн зүгээс хууль хүчнийхнээр дамжуулан манай намын даргыг баривчлахаар улайрч эхэллээ. Н.Энхбаяр дарга бол2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч шүү дээ” гэцгээж байлаа.

 

2016.11.28: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016  оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны долдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хяналтын шатны шүүхээс “...“Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Ийн 1992 оноос хойш сайд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол улсын Ерөнхийлөгчийн албыг тасралтгүй хашсан Н.Энхбаярын 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууснаас хойшх туулж өнгөрүүлсэн амьдралын товчоон товчхондоо энэ. Өнгөц харахад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ зэрэг хууль хяналтын байгууллага “зүгээр байлгахгүй” байгаа мэт боловч өөрийнх нь хэлдгээр МАНАН бүлэглэл буюу МАН, АН аль алиных нь гарал бүхий томоохон улстөрчдийн нэгдэл энэ бүхний цаана байгааг төвөггүй ойлгож болохоор байна.

 

Нөгөө талаар тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөс хойш улс төрийн хувьд маш идэвхтэй байж Монголын улс төрд гуравдагч хүчин болтол дэвшсэн МАХН-ыг байгуулж, сонгуульд оролцуулан, УИХ-д суудалтай нам болгож чадсан. Гэвч зөвхөн түүнийг онилсон, гартаа төрийн бүх аппаратыг атгасан улстөрчид Н.Энхбаярыг 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцож сонгогдох эрхийг нь хаасан юм. Харин дээр хамгийн сүүлд дурдсанчлан 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэлгүй хаахаар СЕХ-ны үндэслэл болгосон ЦЕГ-ын тодорхойлолтыг хүчингүй болгох шийдвэрийг Улсын дээд шүүх гаргажээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Яг одоо бол Н.Энхбаярын нэр дэвших эрх нээлттэй байна.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
“Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (61)

  • Зочин (27.123.214.125)
    Neeree enkhbayar shig oros hytad heliig ezemshsen turiin tushee baihgui gj unshij bsn ym. Hurshiinhuu heliig soyliig medne gedeg tom davuu tal shuu
    2017 оны 03 сарын 11 | Хариулах
  • Julie (202.179.23.95)
    Дэмжиж байна.
    2017 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (27.123.214.103)
    Enkhbayar mongoliig ordiin urnuus salgasan biluuu yalaa
    2017 оны 03 сарын 11 | Хариулах
  • Энхбаяр (27.123.214.103)
    Улсыг жолоолож бга хүмүүс нь жалга довны үзэлд автсан эвсэл фракц гадна дотны бизнес бүлэглэлийнхэний хяналтанд орчихсон бна шүү дээ. Ийм үед энхбаяр шиг хүн хэрэгтэй бна да уг нь
    2017 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.41.237)
    Yu tarina tuuniigee l xuraana sh tee. Ene tom xamart Tord ix gai tarisan daa
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Сүрэн (27.123.214.120)
    Улс орноо гэсэн сэтгэлтэй үнэнч шударга сайн сайн төрийн албан хаагч, улстөрчдийг шахаж дарамтлах, гадуурхах явдал сүүлийн хэдэн жил тасралтгүй явагдлаа. Жишээ нь энэ Энхбаяр
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • namhai (27.123.214.83)
    Энхбаяр бол агуу хүн шүү дээ. Улс төрийн арвин туршлага түүнд л бий. Ерөнхийлөгч ерөнхий сайд гээд төрийн бүх албан тушаалыг хашиж бсан.өнөөдөр монголын төрд ийм туршлага мэдлэг чадвартай хүн шаардлагатай бна.
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • irged (203.91.117.8)
    ENE LALRIIN XULGAICH MONGOL TURD BX ERXGUI. UXEJ DALD ORTUGAI
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
    • Зочин
      ЧИ МЭДДЭГ ЮМ УУ МИНИЙ ХЭНИЙГ СОНГОЖ ХЭНИЙГ ДЭМЖХИЙГ ЧИ ЗААХ УУ МУУ ХУЛГАЙЧ ТҮГЖИЛ
      2017 оны 03 сарын 10
  • irged (203.91.117.8)
    ENE LALRIIN XULGAICH MONGOL TURD BX ERXGUI. UXEJ DALD ORTUGAI
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Bi (210.205.22.18)
    Hun bur sain muu saihan muuhai zuiliig her herendeel hiij baidag ene hun ch gesen aldsan l baih gehdee ene huniig tur barij baihad Mongol uls arai ch ingej modoo baritlaa zudreegui l baih. Mongoliin tuuhend ardachilsan nam 2 udaa dangaaraa tur barilaa daanch hoyuland ni elegeerei hevtchihlee haramsaltai ni. Said nar ni hurtel hyatadaas uuchlalt guij buruugaa oilgoloo geed guij baih ch gej dee. Manaihan neg taliig barij tulishirdag aa bolichih l heregtei yumsan. Tegeed ene avilgaliin etseg l gehiin etseg ehchuud uursduu avilgachiig bii bolgodog gedeg ee meddeg bolov uu. Huuhduud dee bagaas bitgii avilgal avahiig zaaldaa. Ayaga ugaaval chiher ugnu, onts surval husseniig chini ugnu gedeg humuus olon baidag. Ted l jinhene avilgachiin zagalmailsan etseg ehchuud ni shuu dee. Uuniig neg bodood uzeerei magadgui ta tednii neg ni baij boloh yum.
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • зочин (182.160.38.93)
    Энэ хөгийн хүнийг дэмжинэ гэдэг ах дүү хамаатан садан хамтран идсэн хүмүүс нь байх одоо Энхбаярт итгэхээ больё.Албан тушаалын шуналаа зогсоогоочээ.Ядардаггүй дурак вэ?
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
    • Зочин
      ЧИ ӨӨРИЙНХӨӨ БОДЛЫГ БУСДАД ТУЛГАДАГ ЮУ ВЭЭ ЧАМ ШИГ НЭГ АМИА ЯАЯ ДАА ГЭСЭН ЧАЦГААР ЗААЛГАХ УУ
      2017 оны 03 сарын 10
  • Зочин (27.123.214.82)
    Ямар олон хүн энэ хүнийг дэмжээ вэ
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Ажаа (27.123.214.82)
    Энхбаярыг монголчуул бүгл мэднэ. Энх баяр путиныг сэнхрүүлж өрнөөс гаргаагүй бол одоо хүртэл оросын өртнүүд байх байлаа гэж. Гэтэл одоо монгол уос өрийн дарамтаас болж сүйрч бна. Энхбаярыг ерөнхийлөгч болгож өрнөөс гарий
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Санаа зөв бол заяа зөв. Энхбаяр гарааад ирэх байх өө
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Таалагдлаа (202.180.216.61)
    Яг одоо бол Н.Энхбаярын нэр дэвших эрх нээлттэй байна
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Энхбаярын талаар нэг хэсэг нам жим байсаан сонгууль ойртоод эхлэхээр хамаг юмыг нь одоо сөхөжэхлэх бз
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Энэ хэцүү нийгэмд хүн хүнээрээ үлдэх л чухал даа. Н.Энхбаяр хүнээрээ үлдэж чадсан болов уу
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.214.82)
    Олон хүн айж байгаа байхдаа.энхбаярыг гараад ирэх вий гэж. Гарчаасай.
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Дорж (27.123.214.82)
    Энхбаярыг дэмждэг сайн улс төрч
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Tor niigmiin toloo torson hun
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    enkhbayar aa gej zovtson hun shuu
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Tiimees etssee hurtel Enhbayartai temtsene
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Enhbayr eronhiilogch bolchvol hargis hertsgii uls torchdoos oshoogoo avah bolov uu, Magadgui iim aidas hen negnii dotor bui
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Eruul huniig ovchton bolgoson mongoliin niigmiig burhan orshoog. Odoo aldaagaa zasah bolomj bna EB ee
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Хүндэтгэсэн (202.180.216.61)
    Хуулиараа сонгууль нэр дэвших боломж нээлттэй болсон Энхбаяр таньд амжилт хүсий.
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    МАХН О.Баасанхүүд талархаж явах ёстой. Н.Энхбаярыг нэр дэвших боломжийг ч О.Баасанхүү нээж өгсөн. Гэхдээ тэд хүчгүй. Тиймээс хаалт ирэх л байх
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    гартаа төрийн бүх аппаратыг атгасан улстөрчид Н.Энхбаярыг 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцож сонгогдох эрхийг нь хаасан
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Өнгөц харахад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ зэрэг хууль хяналтын байгууллага “зүгээр байлгахгүй” байгаа мэт боловч өөрийнх нь хэлдгээр МАНАН бүлэглэл буюу МАН, АН аль алиных нь гарал бүхий томоохон улстөрчдийн нэгдэл энэ бүхний цаана байгааг төвөггүй ойлгож болохоор байна.
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    1992 оноос хойш сайд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол улсын Ерөнхийлөгчийн албыг тасралтгүй хашсан Н.Энхбаярын 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууснаас хойшх туулж өнгөрүүлсэн амьдралын товчоон юм биздээ.
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Getel odooo ymar shaltag gargaj ireh boloo
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Enhbayriin ner debshih erh neegdsen
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    нийт сонгогчдын 65 хувийн санал авч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон түүнд дахин итгэл хүлээлгэх сонирхол ...................бий бий
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан. Энэ бол зүгээр нэг тоо биш гэдгийг эргэн санах хэрэгтэй
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Эр хүн 7 дордож найм сэхдэг гэдэг. Энхбаярын сэхэх үе тун удахгүй
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Энхбаяр одоо ч Монголын ардтүмэн итгэл хүлээлгэнэ
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    number one
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Number one
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Enhbayriiig eronhiilogch bolchih viii gehees shees ni goojih gej bgaa humuus olon bii
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • B.Нүнжиг (202.180.216.61)
    МАХН гэж нам парламентэд суудалтай. Тиймээс Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуу
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Нансалмаа (202.180.216.61)
    Энхбаярын бишрэн шүтэгчид гэж бөөн эмэээ өвөө байна. Ахмад буурлуудаа сонссон л дээр дээ
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Элбэгдоржийн хийж байгаа энэ бусармаг үйлдэл арай хэтэрч байна.
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.180.216.61)
    Ёстой л найман жил боорлолоо
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.189.47)
    Elbeg novch aria denduu vuma chi
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.214.82)
    Хэлэх үг хийсэн зүйлтэй л хүн юм. Даанч хэвлэлээр арай л муу хүн болгож сурталчилсан уу үгүй юу. Ямар ч байсан нэр дэвшвэл дэмжинэ ээ
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Элбэгээгийн авилгатай тэмцсэн 8 жилийн үр дүн нь ГАНЦ ХҮН байх юм. Хөөрхийлэлтэй юм даа.
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    enhbayaraas ene 2 namiin tomchuud ih l aidgiin ym shig bna daa
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Tumee (202.70.46.218)
    Elbegdorj muu har hudalch chi ene hvniig iim baidald hiisen odoo naad luiwraa zogsoo
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Ganaa (202.70.46.218)
    Enhbayriig eronhiilogch bolgo. Bi demjij bn. Elbegdorj odoo ooroo ogtsor luiwarchin. Chi enhbayriig iim baidald oruulsan
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Otgoo (202.70.46.218)
    Ene hvniig demjih heregtei uls toriig meddeg noyn nuruutai hvn. Bidniig awrah ornoos gargah gants hvn bol enhbayr
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Gerlee (202.70.46.218)
    Ee ta nar odoo bolioo. Ulstor medehgvi baij. Yun oh ym bichdiin
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Sar (202.70.46.218)
    Enhbayriig odoo sullah heregtei tord oruulah heregtei niigmee awray. Elbegdorjiig ogtsruulie
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Bolor (202.70.46.218)
    Luiwarchin hudalch elbegdorjiig bodhod enhbayar bol hvn shig hvn enhbayriig dwmjij bn
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Anhaa (202.70.46.218)
    Enhbayr eronhiilogch baihad niigem iin baigaagvi. Odoo enubayriig demjih heregtei
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.37.31)
    Энхбаярлуу чиглэсэн суманд одоо хэн өртөх бол. Ард түмэн үнэнийг мэдэж байгаа. Та бүхний худал гүжирлэгт итгэх цаг өнгөрснө
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.37.31)
    Энхбаярт хилсээр ял тулгах аа Больё оо
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.37.31)
    Guravdahi ch huchin mahn aa demjinee
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.37.31)
    Neg hund heden ch eruugiin hereg tulgah geed bgaa yum. helmegduulelt l yvagdaad bna gej bodjiino
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.37.31)
    Enhbayariig bol hezeed ch haana ch demjine
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.37.31)
    Энэ хүнийг одоо арай хэтэрлээ ш дээ. Хэтэрхий харгис нийгэм юм аа. Нэгэн үе төрийн тэргүүн байсан хүнийг
    2017 оны 03 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 56 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    2 цаг 17 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    2 цаг 23 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    2 цаг 31 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    2 цаг 49 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    2 цаг 51 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    3 цаг 24 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    4 цаг 16 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    5 цаг 35 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    6 цаг 19 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    7 цаг 7 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    7 цаг 15 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    7 цаг 19 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    7 цаг 19 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    7 цаг 24 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    7 цаг 27 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    7 цаг 29 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    7 цаг 58 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    8 цаг 0 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    8 цаг 18 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК