Одоогоос хагас зууны тэртээ Орхон Сэлэнгийн сав газарт монгол чехийн геологичид хайгуул хийж, “Эрдэнэтийн овоонд” зэс, молибдений баялаг бүхий хүдрийн биет байгааг анх тогтоосон юм. Ингэхдээ 25 киллометрийн урттай, 3 киллометрийн өргөнтэй, зүүнээсээ баруун тийш сунаж тогтсон зэс, молибдений хүдрийн биетийг илрүүлжээ.
Монгол чехийн геологичдийн баг “Эрдэнэтийн овоо”-ны ордыг 1964-1968 оны хооронд ийнхүү нээсэн бол, нөөцийг нь оросууд 1971 онд тогтоосон байна. Энэ даруй эрдэнэтийн овооны зэс, молибдений ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгэн авч, үйлдвэр байгуулж ашиглах тухай асуудал яригдаж эхэлсэн юм.
Ингээд Эрдэнэтийн овооны зэс, молибдений нөөцөд суурилсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1978 онд ашиглалтад орсон цагаас хойш, манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсоор ирсэн билээ.