Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Зөндөө ярилаа, одоо яриад байх цаг боломж байхгүй тэгэхээр хийх л үлдэж байна

2017-3-23
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд баруун бүсийн тулгуур төв Ховдоос томилолтоо эхэллээ

Монгол улсын ерөнхий сайд Ж Эрдэнэбат баруун аймгуудад ажиллаж байна Өчигдөр Ховд аймгийн иргэдтэй уулзлаа. Засгийн газрын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр хийж байгаа ажил болон эдийн засгийн хүндэрлийг даван туулахаар шат дараатай авч байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө. Тэрээр:

 

Эрхэм хүндэт Ховдчууд Монгол орны маань баруун хязгаар олон үндэстэн ястнуудын өлгий болсон энэ нутагт байгаа  та бүгдийнхээ амар амгаланг эрэн мэндчилье. Мөн Казак олон түмэндээ Наурызын баярын мэндчилгээг дэвшүүлье. Төлийн дуу цангинасан хаврын сайхан цагаар нүүр тулан  уулзаж байгаадаа баяртай байна.

 

Монгол улсын ерөнхий сайдаар томилогдоод 8 сар, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш 7 сар өнгөрч байна. Энэ хугацаанд аймаг орон нутагтаа ажиллаж ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож хүндрэл гарсан газруудад саналыг харгалзан шийдвэрлэхийг зорьж ажилласаар ирсэн. Ховд аймагт ирсэн маань Засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос хойш очиж байгаа наймдах аймаг.  Бид өнгөрсөн хугацаанд эх орныхоо өнцөг булан бүрт хүрч улсынхаа Эдийн засгийн үүссэн нөхцөл байдлыг засч хүндрэлээ хэрхэн давах вэ, ард иргэдийнхээ амжиргааг яаж дээшлүүлэх вэ, Монгол улсад юу хэрэгтэй байна вэ гэсэн бодлогын бичиг баримтуудыг боловсруулж батлуулж авсан

 

Бидэнд алдаа гаргах эрх байхгүй

 

Өнөөдрийн монголын эдийн засгийн байдал хүндхэн байна гэлгүйгээр хийж хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулсаар ирлээ.Ер нь бол улстөрийн нам сонгуульд оролцохдоо тодорхой амлалтуудыг өгдөг. Амлалт авсан л бол түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Зовлон зүдгүүр тоочиж шалтаг шалтгаан ярьж суугаад байх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Тиймээс Засгийн газрынхаа нэрийн өмнөөс 2016 оны 9 сарын 9 ний өдөр мөрийн хөтөлбөрөө батлуулсан. Боловсруулж байх явцад олон маргаан мэтгэлцээн санал зөрөлдөөн  гарч байсан ч судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр мөн МАН ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг бүрэн эхээр нь оруулсан. Монголын нийгэм эдийн засаг тийм хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардсан.Тийм байдал ийм нөхцөлд хөтөлбөрөө боловсруулсан. Энэ бол эдийн засгийн хүндрэлийг давах бодлого.Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хөгжлийнхөө зөв замд орох нөхцөлийг бүрдүүлэх шаардлага манай засгийн газрын өмнө тавигдсан.Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт эдийн засгийн хүндрэлээ даван туулах онцгой бодлогыг хэрэгжүүлсэн. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх Эдийн засгаа сайжруулахгүйгээр иргэдээ ажилтай орлоготой болгоно гэж яриад ямар ч нэмэр байхгүй.  Ажлаа авсан үеийн статистик бодит тоо 2 маш зөрүүтөй байсан. 120 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бол үнэндээ 60 мянга нь л ажиллаж байсан. 4000 гаруй аж ахуй нэгжийн дансыг хаасан байсныг нээж 400 гаруй аж ахуй нэгж нийгмийн даатгалын шимтгэл, татварын өртөй байсны  дансыг мөн нээж ажиллах боломжтой болгосон.Мөн концесс нэрийн дор олон ажил үйлчилгээ явуулсан заримыг нь зогсоосон, зогсоохоос аргагүй Засгийн газрыг өрөнд оруулсан маш их өр төлбөр тавьсан байсан Цаашдаа ийм байдлаар явах ямар ч боломжгүй. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Гэсэн ч тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр 504 тэрбум төгрөгөөр төсөв давж гарсан валютын нөөц сүүлийн 4 жилд огт өсөлтгүй байсан бол өнгөрсөн жил анх удаа өсөлттөй гарсан.

Халамжийн бодлогоо хумихгүй

 

Ахмадуудад насны хишиг олгож эхэлсэн цаашдаа улирал сар болгон өргөжүүлэх бодолтой байна. Мөн  арилжааны банкуудаас хүү багатай зээл авч  тэтгэврээ хүүгүйгээр 3 сараар нь урьдчилж авах үйлчлүүлэх банкаа өөрсдөө сонгодог болсон зэрэг нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтүүд явсаар байна.

 

Монголчууд бид өргөн уудам газар нутагт амьдардаг азтай хүмүүс. Гэхдээ цөөхүүлээ. Цаашид хөгжиж амьдрахын тулд олуулаа болох ёстой. Тиймээс хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас ээжүүд эмэгтэйчүүдийг дэмжинэ. Олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд ажилласан жилийг нэмнэ. Амаржсан болон жирэмсний тэтгэмжийг ямар ч тохиолдолд 100 хувь олгодог байх шийдвэр гаргасан. Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Оюутан залуучуудад хандсан бодлого шийдвэрийн хувьд сургалтын төлбөр жил бүр хичээл эхлэхээр л асуудал болдог түүнийг мөн орхигдуулахгүй.

 

Эдийн засгаа сэргээх гарц бол Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх явдал

 

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр Эдийн засаг сэргэнэ гэдэг ойлгомжтой.  Өнгөрсөн 7 сарын хугацаанд олон ажил хийсэн бага зэрэг ч гэсэн нааштай үр дүнгүүд гарч эхэлсэн. Эдийн засаг маань машинаар зүйрлэвэл шар гэрэл нь асаад удчихсан байсныг нь унтрааж, сэхээнд байснаа жирийн тасаг руу шилжиж чадсан. Хонгилын үзүүрт ямар чбайсан гэрэл гарсан. Бүдэг гэрлийг тодруулахын тулд хамтарч монголчууд ажиллах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн. Монгол улс өнөөдөр хугацаа тулсан өргүй болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх болсон Олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж арилжаалсан.Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдад монгол улс эдийн засгаа сэргээх найдвар төрж эхэлсэн юм байна гэдэг нь харагдаж эхэлсэн. Удахгүй Чалькогийн өрийг төлнө. Тавантолгойн нүүрсийг дуудлага худалдаагаар худалдаалж  түүхэндээ байгаагүйгээр нүүрсээ үнэ хүргэж зарж эхэлсэн. Монгол улс төр хувийн хэвшил гэлгүй нүүрсний бодлого нэг цонхоор явах ёстой гэдэг шаардлага тавьсан. Нүүрсний уурхайн аман дээрээс нүүрсээ 72,5 ам.доллараар худалдаалж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч нарын дэмжлэг туслалцааг итгэлийг олж авах ёстой тиймийн тул төр өөрөө сахилга баттай бүсээ чангалах ёстой. Яагаад гэвэл энэ буруу бодлогыг төр өөрөө явуулснаас болж өнөөдөр ийм байдал хүрээд байна. Үүнээс цааш төр зардлаа хэмнэж сахилга баттай байж бүсээ чангалж эдийн засгаа сэргээнэ. Энэ нь ОУВС-тай хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж ирдэг. Санхүүгийн сахилга баттай болно. ОУВС өмнө нь монгол улсад стенд бай гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байсан Харин одоо хэрэгжүүлж болохгүй гэж үзсэн. Монголын эдийн засгийн байдлыг үнэхээр хүнд байдалд аваачсан байнаа гэдгийг би биш тэд тооцоо судалгаагаараа гаргаж ирсэн. Дандаа гуйлга гуйж болохгүй, байгаа нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй. Монголчууд бид хамгийн сайн хийж чаддаг зүйлээ ашиглах хэрэгтэй малаа маллах ногоо тарихаа хэнээр ч заалгахгүй хөдөө аж ахуйн салбараа түшиглэх ёстой. Одоо гол нь дэлхийд хөдөө аж ахуйгаа сурталчлах хэрэгтэй. Тиймээс атрын 3 дугаар аян мах сүүний аяныг хэрэгжүүлнэ гэж МАН шийдвэр гаргасан 60 сая малтай байж бид сүүгээ гаднаас импортоор авдаг. Ажил авснаас хойш ганцхан удаа гадаадад айлчилсан. Явах зав зай алга харин сайдуудаа гадаад явуулдаг. Явуулсаар байх болно. Тэд юм мэдэж бас авчирдаг. Тухай нь Мал эмнэлгийн тогтолцоо болохгүй байна Үүнийг өөрчлөх хэрэгтэй хуулийн төсөл боловсруулж УИХ д өргөн мэдүүлсэн. Мал эрүүлжүүлэх бодлогыг ОХУ тай хамтарч хэрэгжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд тохиролцож чадсан. Ингээд зөв хүнээ олоод зөв ажлаа тодорхойлж чадвал бидэнд боломж байгаа.

Монгол улсын үйлдвэржилтийн бодлогыг гаргаж ирнэ. Өнөөдрийн зах хязгаар нутагт ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Бид алдаа гаргаж болохгүй тиймч эрхгүй. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах талаар анхаарч ажиллах шаардлага байгаа. Эрдэнэс Монголын дэргэд  агентлаг байгуулсан  Тэр нь бараа бүтээгдэхүүнийг яаж дэлхийд гаргах вэ гэдгийг тодорхойлох ёстой юм.Тухай ньмонгол мал 200 төрлийн өвс тэжээл иддэг гэдгийг сурталчилж таниулвал лмах дэлхийд үнэлэгдэнэ, танигдана гэж энэмэтчилэн зүйлүүдийг хэрэгжүүлэх гэхээр нөгөөл мөнгө хэрэг болно Засгийн газар үүнийг нүүрснээс олно.Бидэнд бололцоо боломж байна Өвөг дээдэс маань баялаг сайхан эх орныг өвлүүлж гэхдээ баялагтай гээд ухаж сэндийчээд байна гэсэн үг биш. Манай засгийн газрын уриа зорилго бол бага ярьж ихийг хийнэ. Зөндөө ярилаа Одоо яриад байх цаг боломж байхгүй тэгэхээр хийх л үлдэж байна гэсэн юм.

 

Ерөнхий сайдын мэдээллийн дараа Ховд аймгийн иргэд ерөнхий сайд болон Хууль зүй дотоод хэрэг, Эрчим хүчний сайдууд УИХ-ын гишүүд аймаг орон нутгийн удирдлагууд яамдын асуудал хариуцсан дарга мэргэжилтнүүдээс сонирхсон асуултандаа хариулт авч санал хүсэлтээ илэрхийллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
“Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Сонгогч (202.9.42.222)
    Ярьж хэмжиж байж хийнэ. Хөрөнгө мөнгө шийдэхгүй бол Төрийн ордон, яам, агентлагаар явна Эрдэнэбатын хөл гар унаагаар яваагүй БИТГИЙ СОЛИОР малаа чи авилга авахаараа дуугаа хураах юм байгаа биз
    2017 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.87.11)
    Сайн л байна 3 жилийн дараа эдийн засаг тогтворжих байхаа. Харах л үлдлээ. Чадахгүй бол АН-ынхан шиг нам тавиулна. Амжилт хүсье.
    2017 оны 03 сарын 23 | Хариулах
  • бб (66.181.181.85)
    бүхнийг харлуулагч зочин болоод, өнгөрсөн үеэ дурсаж, олон түмнийг аль болох ядуу, гуйлгачин байлгах сонирхолтой олигархууд, ардчиллын нэрийг гутаагчид энэ засгийн хийж буй ажлыг үнэлэх чадамжгүй, зөвхөн хувь хүний зарим нэг алдаан дээр тоглохыг хүсэгчдээ одоо шээс чинь гоожиж, нус, нулимсандаа хүрч, өмдөндөө тавих цаг чинь болжээ
    2017 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.21.197)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    13 цаг 36 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    13 цаг 57 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    14 цаг 3 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    14 цаг 12 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    14 цаг 29 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    14 цаг 31 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    15 цаг 5 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    15 цаг 56 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    17 цаг 15 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    17 цаг 59 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    18 цаг 47 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    18 цаг 55 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    18 цаг 59 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    18 цаг 59 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    19 цаг 4 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    19 цаг 7 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    19 цаг 9 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    19 цаг 38 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    19 цаг 40 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    19 цаг 58 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК