Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Наранзул: Эрүүл мэндийн салбарт боловсон хүчин бэлдэх асуудал нэгдүгээрт байх ёстой

2017-3-23
0
ЖИРГЭХ

Маргааш “Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Сүрьеэ өвчнөөр өвчлөгсдөөс гадна  голомт дээр ажилладаг эмч, мэргэжилтнүүд сүрьеэгийн халдвар авах нь ихэссэн аж. Дээрх асуудлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, АУ-ын доктор  Д.Наранзултай дэлгэрэнгүй ярилцлаа.

Сайна байна уу. Өнөөдөр сүрьеэтэй өвчтөнөөс гадна голомтод нь ажиллаж буй эмч, сувилагчдын дунд сүрьеэ өвчин их гарах болсон гэж сонссон. Эмч, сувилагч нарын дунд сүрьеэ өвчний халдвар хэр байгаа вэ? Энэ талаар хамгийн сүүлд ямар судалгаа хийгдсэн бэ?

 

Сүрьеэ амьсгалын замаар халдварладаг өвчин учраас сүрьеэтэй өвчтөн амьсгалах, ханиалгах төдийд тухайн өвчний халдвар агаарт цацагдаж байдаг. Тиймээс эрүүл мэндийн ажилтнууд сүрьеэтэй өвчтөнтэй өдөр тутамдаа харьцдаг учраас өвчин халдварлах эрсдэл маш өндөр байдаг. Дэлхийн олон орны эрүүл мэндийн ажилтнууд сүрьеэгээр өвчлөх, халдвар авах эрсдэл өндөр байгаа. Манай оронд 2012 онд хийсэн судалгаагаар нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын 52 хувь нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн дүн гарсан. Үүнээс хоёрдогч шатлалд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд хамгийн их халдвар авсан нь судалгаагаар гарсан. Ялангуяа олон эмийн дасалтай сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд өвчилдөг бөгөөд улмаар нас барах тохиолдол нэлээдгүй байна. Тийм учраас эрүүл мэндийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нэн шаардлагатай. Үүний үндсэн дээр бид өнгөрсөн долоо хоногт МЭМАҮЭ-ийн холбооноос “ Хөдөлмөрлөх эрх-Тулгамдаж буй асуудал” сэдэвт сүрьеэгийн эмч, мэргэжилтний улсын зөвлөгөөн болж, салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

 

Тэгвэл ХӨСҮТ-өөс сүрьеэгийн клиникт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах нь бүх ажил олгогч нарын үүрэг байдаг. ХӨСҮТ-ийн хувьд энэ тал дээр олон арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, ОУ-ын Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөлд эрүүл мэндийн ажилчдын тусгай хамгаалалттай амны хаалт /маск/-ыг захиалан хийлгэж хэрэглэдэг. Мөн сүрьеэгийн тасаг нэгжүүдийн агааржуулалтын системийг механик агаарын систем рүү шилжүүлсэн. Тодруулбал, олон эмийн дасалтай болон халдварын эрсдэл өндөртэй өвчтөний тасгуудын өрөөний агаарыг цэвэршүүлж, гадаад орчноос цэвэр агаар оруулах зориулалтын агаарын систем суурилуулсан. Нөгөө талаас эрүүл мэндийн ажилтнуудын дунд амны хаалтаа хэрхэн хэрэглэх, агаарын системийн төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, халдвартай өвчтөнтэй хэрхэн ажиллах зэрэг халдвар авахаас сэргийлсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

 

Эрүүл мэндийн салбар тэр дундаа хүнд нөхцөлд ажилладаг сүрьеэгийн чиглэлд хүний нөөцийн асуудал чухал байх. Энэ талаар...

 

Дэлхий нийтэд тулгамдсан асуудлын нэг нь эрүүл мэндийн ажилчдын хомсдол байдаг. Энэ нь эрүүл мэндийн ажилчид удаан хугацаагаар бэлтгэгддэгтэй холбоотой. Нөгөө талаар, шинэ боловсон хүчин энэ чиглэлийн салбарт ажиллах сонирхол бага болсон. Учир нь цалин бага, ажлын нөхцөл хүнд, ажлын байрнаасаа халдвар авч нас барах гэх мэт хүчин зүйлсээс болж салбарт ажиллах сонирхолгүй байдаг тохиолдол ихээхэн ажиглагдаж байгаа. Энэ чиглэлийн хүний нөөц хомсдолд орсон тул ажлын ачаалал ихтэй байдаг. Нэг өвчтнийг 6-8 сар, цаашлаад 24-36 сарын хугацаанд эмчлэх шаардлагатай байдаг.  Энэ нь нэг талаар ажлын байрны дарамт болж байдаг жишээтэй. Энэ асуудал бол эрүүл мэндийн бодлогоос шууд хамааралтай.

 

ХӨСҮТ нь сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв гэж хэлж болох байх. Танайх сүрьеэгийн чиглэлийн залуу боловсон хүчнийг бэлтгэх тал дээр хэрхэн анхааран ажиллаж байна вэ?

 

Боловсон хүчин бэлдэх асуудал ер нь нэгдүгээрт байх ёстой гэж бодож явдаг. Манай байгууллагын зүгээс залуу эмч нарыг дэмжих бодлого баримталж ажиллаж байна. Зарим мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал болон халдвартын нэмэгдэл олгох буюу үндсэн цалингийн 10 хувийг олгох, цаашлаад олон улсын сургалтанд хамруулах зэрэг урамшуулал олгон ажиллаж байна.

 

Сүрьеэгийн резидент эмч мэргэжлийг эзэмшихийн тулд хэдэн жил суралцдаг вэ?

 

Нарийн мэргэжлийг 1,5 жилээр суралцдаг байсан. Бидний зүгээс богино хугацаанд сургах шаардлагатай тул халдвартын мэргэжил эзэмшсэн хүнийг 6 сарын хугацаанд мэргэшүүлэх хөтөлбөрийг Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд сүрьеэгийн 20 гаруй  эмчийг бэлтгэж байна.

 

Сүрьеэгийн эмчээр ажиллахын тулд эхлээд халдвартын ерөнхий эмчээр сурсан байх шаардлагатай юу?

 

Эхлээд эмчийн мэргэжлээр сураад дараа нь 2 жил сүрьеэгийн ресидент  эмчээр суралцана. Үүний дараа мэргэжил олгох сургалтанд сурч ажиллах эрхээ авдаг. Цаашлаад магистр, докторын түвшинд суралцана. Ингэж байж зэргийн нэмэгдэл цалин авдаг. Эмч хүн суралцахад маш их цаг хугацаа зарцуулдаг шүү дээ.

 

Салбарын хүний хувьд та  төрийн бодлогын түвшинд юуг анхаарасай гэж бодож явдаг вэ?

 

Сүүлийн үеийн боловсон хүчин чадварлаг болсон. Тийм учраас дотооддоо гэхээсээ илүү гадаадын олон улсын байгууллагад ажиллах нь ихэссэн. Харин чадварлаг боловсон хүчнээ дотооддоо ажиллуулахын тулд нийгмийн баталгаа, цалин өндөр байх хэрэгтэй. Одоогийн ажилчид шөнийн ээлжинд жижүүрт хонож, маш хүнд нөхцөлд ажиллаж байж л цалингийн нэмэгдэл авч байна. Тиймээс нэгдүгээрт төрөөс цалинг дорвитой нэмэх шаардлагатай байна. Жишээ нь, Казакстан улсын Сүрьеэгийн эмч нарын цалин бусад эмч нарын цалингаас 190 хувиар өндөр байдаг. Хоёрдугаарт, шөнийн ээлжинд гарч байгаа ажилчдаас зөвхөн эмч нар л хоолтой байдаг. Харин сувилагч, асрагч нарт хоол өгдөггүй. Энэ бүхнээс дархлаа суларч халдвар авах эрсдэл өндөр байдаг. Тиймээс энэ салбарын цалинг нэмэхээс гадна нийгмийн халамж тал дээр нь анхаарах зайлшгүй шаардлага байна.

 

Их ажлын хажуугаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Дарь (202.126.91.97)
    Зөв
    2017 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    9 цаг 7 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    9 цаг 12 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    9 цаг 15 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    9 цаг 24 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    9 цаг 43 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    10 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    11 цаг 4 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    11 цаг 34 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    12 цаг 4 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    12 цаг 23 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    12 цаг 28 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    12 цаг 58 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    13 цаг 9 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    13 цаг 12 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    14 цаг 23 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    14 цаг 40 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    15 цаг 13 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    15 цаг 19 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    15 цаг 31 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    15 цаг 43 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК