зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Тунсаг: Сүрьеэ өвчин улам залуужиж, хүйсийн хувьд эрчүүд дийлэнх хувийг эзэлж байна

2017-3-24
0
ЖИРГЭХ

Дэлхий нийтээр Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдрийг жил болгон 3 дугаар сарын 24-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаагаар  ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг аж. Манай улсад сүрьеэг эмчилж буй ганц том клиник нь ХӨСҮТ. Ингээд ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсагтай ярилцснаа хүргэж байна.

Өнөөдөр буюу 3 дугаар сарын 24-ний Сүрьеэтэй тэмцэх өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

 

Жил бүрийн энэ өдрөөр ХӨСҮТ-өөс хэвлэл, мэдээллийн бүхий л төрлийн хэрэгслээр иргэдэд Сүрьеэ тандалтын алба болон Клиник эмчилгээний эмнэл зүйн эмч нар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг. Харин эмнэлгийн хүрээнд өдөрлөг зохион байгуулж, өвчтөнүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна үр дүнтэй эмчилгээ хийлгэх, цаашид үр дүнтэй эмчилгээнд хамрагдах талаас нь дэмжлэг үзүүлж ажилладаг.  Сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж, оношлох нь маш чухал байдаг. Оношилсон өвчтөнг эмчилж, улмаар халдварыг бусдад тараахгүй байх нь хамгийн сайн арга юм. Иргэд сүрьеэ өвчний талаар мэдлэгээ сайжруулснаар халдвараас өөрийгөө сэргийлж, өвдсөн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй гэдгийг олон нийтэд хэвлэл, мэдээллээр дамжуулан ойлгуулах нь их чухал байна.

 

Манай улсад сүрьеэгийн хичнээн тохиолдол бүртгэгддэг вэ?

 

Манай улсад жил бүр 400 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, 100 мянган хүн амд 100-аас дээш тохиолдол илэрч байна. Манай улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос өвчлөл өндөртэй долоон орны нэг, сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгт орж байна. 2014 онд улсын хэмжээнд 4172 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдснээс нийт тохиолдлын 61 хувь нь Улаанбаатарт байгаа гэсэн судалгаа гарсан.

 

Сүрьеэ өвчний тархалт ихэссэн шалтгаан нь юу вэ?

 

Шалтгаан нь өвчтөн, эмчлүүлэгч маань эмээ таслах, үр дүнтэй эмчилгээнд тогтвортой хамрагдахгүй байхаас бүрэн шалтгаалж байна. Нөгөө талаас  нийгмийн  ажилгүйдэл, архи уух, амжиргааны төвшин доогуур зэрэг олон зүйлээс шалтгаалан энэ өвчин буурахгүй байна. Цаашлаад эдгээр өвчтнүүд ар гэртээ халдвар тараадаг. Ялангуяа халдвартай үедээ эмээ таслах, оношлуулж шинжилгээ хийлгэхгүй удаан хугацаагаар явах зэрэг нь тархалт ихсэх гол шалтгаан болж байна.  Тодруулбал, энэ өвчнөөр өвчлөгсдийн 50 хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэд тусч байгааг нотолсон. Монгол улсад бүртгэгдэж байгаа халдварт өвчний гуравдугаарт орж байна. Нийт өвчлөлийн дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Ер нь сүрьеэ улам залуужаад байна гэж хэлж болно.

 

Мөн сүрьеэ нь амьсгалын замаар халдварладаг учраас тархалт халдварын индекс өндөр өвчин юм. Мөн сургууль, цэцэрлэгийн багш нар сүрьеэгийн халдвар авсан тохиолдол цөөнгүй байгаа тул бага насны хүүхдүүд, сурагчид, оюутнуудын дунд сүрьеэгийн халдвар өндөр байна. Ялангуяа 15-40 насны залуучуудын дунд тархалт ихтэй байгаагаас эрчүүд дийлэнх хувийг эзэлж байна.

 

Яагаад эрчүүд халдвар авах нь их байна вэ?

 

Нэгдүгээрт тамхи, архи их хэрэглэж байна. Хоёрдугаарт эрчүүд эрүүл мэнддээ анхаарах нь бага байдаг төдийгүй ажилгүй, орон гэргүй, архи уудаг эрчүүд их байна. Гуравдугаарт эрчүүд маань гэр бүлийн гол ачааг нуруун дээрээ авч явдаг учраас хоол, нойргүй ажиллаж байна. Нөгөө талаасаа өвчин залуужаад байгаагийн нэгэн шалтгаан нь байгаль орчин, агаарын бохирдол, тухайн хүний дархлаатай шууд холбоотой.

 

Сүрьеэтэй  тэмцэхийн тулд ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

 

Сүрьеэтэй тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш. Нийслэл, боловсрол , Сангийн яам гээд бүхий л салбар хамтран шийдвэрлэх ажил. Яагаад вэ гэвэл бидэнд хамгийн чухал асуудал нь хүний нөөцийн асуудал байна. Сайн боловсон хүчинтэй байхын тулд БСШУСЯ-ны зүгээс анхаарал хандуулах шаардлагатай. Мөн Сангийн яамны зүгээс эмч нарыг дэмжих, нийгмийн баталгаа бий болгох талаас бодлого баримтлах хэрэгтэй. Учир нь эрүүл мэндийн салбар тэр дундаа сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Өөрсдөө халдвар авах, цаашлаад амиа алдах тохиодол бий. Тиймээс санхүүгийн хөшүүрэг маш чухал. Мөн нийгмийн халамжийн асуудал, хот төлөвлөлтийн асуудал зэрэг нь үүнтэй шууд холбоотой. Хөдөө орон нутгаас ирсэн, оршин суугаа тодорхой хаяггүй хүмүүс ихээр халдвар авдаг нь дээрх судалгаанаас харагдаж байна. 2017 оны сүүлээр Е гепатит буюу Е вирусээр үүсгэгдсэн элэгний өвчний тархалт ихсэх хандлагатай байна. Энэ нь ундны бохир уснаас үүдэлтэй. Өнгөрсөн онд 9 өвчтөн ирсэн бөгөөд эдгээр өвчтөнүүд бүгд орон гэргүй хүмүүс байсан. Тэгэхээр сүрьеэ гэлтгүй  халдварт өвчний талаар цогц бодлого явуулах нэн шаардлагатай байна. Бид цаашлаад энэ тал дээр  Нийслэлтэй хамтран ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийгмийн халдварт өвчин гэдэг утгаар бүх нийтээрээ энэ өвчинтэй тэмцэх шаардлагатай байна.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн ачаалал ямар байна вэ?

 

Манай сүрьеэгийн эмнэлэг 200 ортой. Өнөөдрийн байдлаар бүх ор дүүрсэн. Зарим өвчтөн коридорт хэвтэн эмчлүүлэх  тохиолдол бол байна. Коридорт өвчтөн хэвтүүлэх нь эмнэлгийн эмч ажилтнууд халдвар авах эрсдэл маш өндөр магадлалтай болж байдаг. Бид  ХЗДХЯ,  ЭМЯ-тай хамтран сүрьеэгийн өвчтөнийг  албадан эмчилгээнд хамруулахаар төлөвлөж ажиллаж байгаа. Ингэж байж энэ халдварт өвчнийг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, 6 сар тутамд флюр зургаа өгөх, удаан хугацаагаар ханиалгасан тохиолдолд яаралтай эмчид хандах ёстой. Бүх улсын эмнэлэгт үнэгүй цэрний шинжилгээ, флюр зураг, сорил тавиулах үзлэгийг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Албан байгууллагууд 6 сар тутамд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийлгэж байх нь зөв.

 

Олон эмийн дасалтай сүрьеэгийн талаар та тодруулахгүй юу?

 

Энэ өвчний эмчилгээг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу стандарт эмчилгээ хийдэг. Эмэнд тэсвэртэй болсон учраас эмээр эмчлэх боломжгүй болсон гэсэн үг. Үүнийг эмчлэхэд хүндрэлтэй, өртөг өндөр байдаг. Үүнд эмээ тасалсан зорилтот бүлгийнхэн илүү өвчилсөн тохиолдол байдаг. Манай эмнэлгийн хувьд 2 тасаг, 60 ортой үйл ажиллагаа явуулж байна.

 

Эмч ажилчдын ажлын байрны аюулгүй байдал хангамж муугаас хоёр эмч тус өвчнөөр нас барсан гэсэн мэдээлэл гарч байсан? 

 

Хүний нөөцийн асуудал хүнд байна. Аль ч салбарт халдвараар өвчилсөн иргэд, тэр тундаа сүрьеэтэй тэмцэж тархалтыг зогсоох эмч, мэргэжилтнийг тэр бүр ойлгож дэмждэггүй. Манайд шинэ залуу эмч нар орж ажиллах нь ховор. Тиймээс төр засгийн цогц бодлого их хэрэгтэй байна. Энэ төрлийн хүний нөөцийн цалин, урамшууллын системийг оновчтой тогтоох нь энэ салбарт хүн хүч нэмэгдэхэд нөлөөлнө. Мөн төрөөс эмч, мэргэжилтний туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, семинарт хамруулах, бүрэн халдвар хамгаалал тал дээр анхаарах хэрэгтэй байна.

 

Ямар үед хүн өөрийгөө эрсдэлтэй гэж үзээд эмчид хандах ёстой вэ?

 

Өнгөрсөн жилүүдэд Монгол улсын хэмжээнд явуулсан судалгаагаар илэрсэн сүрьеэтэй өвчтөнүүдэд ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг давамгай илэрсэн байна.

 

Цаашид манай иргэд дээрх шинж тэмдэг илэрсэн үед харьяа өрх, сум, аймаг, дүүргийн эмнэлэгт хандаж, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, үзлэг шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай байна.

 

Хоёроос гурван долоо хоног ханиах, цустай цэр гарах, шөнө хөлрөх халуурах, жихүүдэс хүрэх, цээжээр өвдөх, шалтгаангүйгээр жин буурах, ядрах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 37 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 38 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 0 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 28 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК