Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын ”ӨР дарсан” гэх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа газар авсангүй

2017-3-31
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн далд сурталчилгаа, “тархи угаах” ажиллагаа хэдийнэ эхэлжээ. Нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сард ил болох ч намууд хэдийнэ сурталчилгааны ажилдаа ханцуй шамлан орсон бололтой, сэтгэл хөдөлгөм таатай мэдээнүүд ар араасаа хөврөх боллоо.  

 

 

Монгол Улс 2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая ам.долларын  өр зээлээ бүрэн төлж, барагдууллаа гэх сайхан мэдээг хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олон нийтэд дуулгасан. Энэ үеэр тэрбээр “2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна” хэмээсэн юм. Энэхүү мэдээ нь эх орноо гэсэн цохилох зүрхтэй хүн болгонд сайхан санагдаж, үнэхээр ногоон гэрэл ассан мэт хөөрцөглөж байв. Үүгээр ч үл барам Ерөнхий сайд болоод МАН-ынханг тахин шүтэж, өөр хооронд магтан ярьцгааж байлаа.

 

МАН-ын өр дарсан гэх PR-ыг АН-ын нурааж, үнэнийг илчилж эхлэв үү 

 

Гэтэл үүнээс гуравхан хоногийн дараа Ардчилсан намаас мэдээлэл хийж, өнөөх Ерөнхий сайдын бүрэн төлж барагдуулсан гэх их өрийг өмнөх өрнөөс ч өндөр хүүтэй бонд гаргах замаар өрийг өрөөр төлсөн болохыг дуулгав. Энэхүү мэдээлэл ёстой л олны зүрхэнд шар ус хуруулах шиг болсон нь нууц биш. Өрийг өндөр хүүтэй өрөөр дарсан талаар Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай  “Монгол Улсын Ерөнхий сайд хэдхэн хоногин өмнө яам, агентлаг, газрын дарга нартай уулзах үеэрээ бодит үнэнийг гуйвуулсан, хэт улс төржсөн мэдэгдэл хийсэнд туйлын харамсаж байна. Үнэндээ өнгөрсөн долоо хоногт төлж дууссан гэж буй бондын өр бол 2012 оны 3 дугаар сард тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан Евро бондын өрийг өрөөр дарах замаар “Хуралдай” бондыг гаргаж, тэрхүү 580 сая ам.долларын өрийг төлсөн. Гэтэл энэхүү өрийг бүрэн төлж барагдуулсан мэтээр мэдэгдсэн нь хариуцлагагүй үйлдэл боллоо. Евро бондын хүү 5.75, хугацаа нь 5 жил байсан бол саяны гаргасан “Хуралдай” бонд нь 8.75 хувийн хүүтэй. Ингэж л өндөр хүүтэй бонд гаргаж өрийг өрөөр дарлаа. Гэтэл үүнээс болж улсад хүүний зөрүүнээс 358 сая ам долларын хохирол учирч байна” гэдгийг мэдээлсэн. Энэхүү нүцгэн үнэн болсон мэдээлэл нь өнөөх тэнгэрт мандаад байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ынханы нэр хүндийг шаварт хутгаж орхисон юм. 

 

МАН-ынхан тавьсан өрөө өөрсдөө дарж дуусгав

 

МАН-ынхан дахин ард түмэнд таалагдах, сайхан мэдээг өчигдөр дуулгав. Тодруулбал “Монгол Улс “Чалко” компанид өргүй болж, улмаар "Эрдэнэс  Тавантолгой" ХК-ны 1072 хувьцаанд ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Чалкогийн ӨР-ийг төлж дууссан талаар "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “2010 оноос хойш “Чалко” компанид 240 орчим ам.долларын зээл төлж, өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 110 сая ам.долларын өр үлдсэн байсан. Үүнийг долоон сарын хугацаанд бүрэн төлж дууслаа. Энэхүү төлбөрийг төлж барагдуулахад манай компанийн зөв менежмент, Засгийн газраас өгсөн Баруун Цанхийн ордын олборлолтыг эхлүүлэх, нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулах чиглэл чухал үүрэг гүйцэтгэлээ. Нүүрсний үнэ 2016 оны есдүгээр сард тонн тутам нь 26 ам.доллар байсан. Баруун Цанхийн ордын нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулснаар 72.5 боллоо. Тус ордын нүүрснийг олборлох тендерт “Монгол уурхайчин нэгдэл” буюу “Хишиг Арвин”, “Олборлолт”, “Мера” компанийн хамтарсан төсөл ялалт байгуулсан. Энэ нь дотоодын аж ахуйн нэгжүүд нүүрсний олборлолт хийх техник, боловсон хүчинтэй болсныг илэрхийлж байна. Дотоодын аж ахуйн нэгжээр олборлолт хийлгэснээр 200 тэрбум төгрөг Монголд үлдэж байгаа юм” гэдгийг тодотгосон. 

 

Угтаа бол төлж барагдуулсан гэх сүр дуулиан болгоод буй өрийг Монгол Улсын Засгийн газар 2011 онд буюу Ерөнхий сайд Сү.Батболдын үед Хятадын компаниас нүүрсээр төлж барагдуулах болзолтойгоор зээлж авсан мөнгө юм. Энэхүү мөнгийг МАН-ынхан сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэн иргэдэд “Эх орны хишиг” 21 000 төгрөг болгон тараасан. Ингэхдээ тэд гэрээнд Монголын талд ашиггүй олон заалт оруулсан. Тухайлбал “Олон улсын зах зээлийн үнийг дагахгүй, БНХАУ-ын зах зээлийн үнийг дагана. БНХАУ-д үнэ буурвал бууна, өсвөл дагаж өсөхгүй” гэх мэт заалт оруулснаас болж өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, дампуурлын ирмэгт хүрч байсан удаатай. Үнэн хэрэгтээ Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ заалтыг өөрчилснөөр нүүрсний үнэ ханш хөдлөх боломж бүрдэж, улмаар сүүлийн хагас жилийн хугацаанд нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өссөний ачаар ийнхүү өрөө төлж дуусгах боломж бүрдсэн хэрэг. Гэтэл МАН-ынхан энэ бүхнийг өөрсдөө хийж, эрийн сайндаа бусдын тавьсан өрийг төлж барагдуулсан мэт аашлаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.    

 

Ямартай ч эрх барьж буй нам ӨР дарсан гэх PR-аар сонгуулийн сурталчилгаагаа эхэлж байгаа бол энэ бүхний үнэн нүүр царайг АН-ын илчлэх зарчимаар мөн л Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа хийж эхлэв бололтой.

 

Б.Энхжин   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (34)

  • zochin (66.181.178.37)
    man amlaltaa neg ergeed harchval sainsan
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (66.181.178.37)
    тэтгэвэрийн насыг нэмчвэл ард түмэн дахин итгэл хүлээлгэхгүй л бол уу уг нь маш их итгэл хүлээлгэж 65 суудлыг ард түмэн өгсийн шүү
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (66.181.178.37)
    МАН тэтгэвэрийн насыг 1 сараар ч нэмж болохгүй энэ бол нийт ард түмний санал юм шүү. Бусад асуудлыг нь олон нийтээрээ хэлцдээд шийддэг юм байгаан биз МАН ын амлалтанд тэтгэвэрийн насыг нэмнэ гэж ганц ч өгүүлбэр байхгүй харин тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж л байгаа 65-аа үүнийгээ сайн хараарай да
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (59.153.115.181)
    ХИЙЖ БҮТЭЭСЭН АЖЛАА ХЭЛЭХЭЭР СУРТАЧИЛЛАА ГЭХ,ХЭЛЭХГҮЙ БОЛОХООР НУУЛАА ГЭХ ЕР НЬ ЯАХ БОЛЖ БАЙНАА
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.21.45)
    Өрөөр улс төржөөд байгаа бол АН-н дуракууд Чингис самурай өөр ямар ч билээ бондын өрөө өөрсдөө төлөөрэй
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    АНы бузарууд ор тавихыг л мэднэ МАН Оросын ороос авхуулаад байга ор дарж ирсэн
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • оогий (202.9.43.108)
    өрийг өрөөр дарчаад баярлаад байгаа юмнууд ухаан муутай усан тэнэгүүд . Ард хормойгоо авч урд хормойгоо нөхчөөд шалдан бөгсөө гаргаад явж байгаагаа мэдэж байгаа ч юм алга. Маанаг юмнууд
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Оронд баригдсан чинь чиний сонгосон АНы л буян шуу дээ. АН гэдэг банзал хуухэн очсон газар болгоноо бузарлаж овчин яр халдааж явдаг сижигийн нам ш дээ
      2017 оны 03 сарын 31
  • баагий (203.91.115.45)
    өрөө төлсөн нь юу нь буруу байх билээ Монгол хүний саруул ухаанд итгэцгээе бидний Монголчууд бол тэнгэр заяатай тэнгэрлэг ард түмэн энэ байтугай хүндэрлээс бидний өвөг дээдэс хохирол амасаж байгаад ч гэсэн гарч л байсан ажил хийж байгаа нэгнээ магтаж байя л даа энэ чинь юм л бол манай танай гэж талцаж муулхаа больцгооё ялангуяа улс төрчид
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • баагий (203.91.115.45)
    өрөө төлсөн нь юу нь буруу байх билээ Монгол хүний саруул ухаанд итгэцгээе бидний Монголчууд бол тэнгэр заяатай тэнгэрлэг ард түмэн энэ байтугай хүндэрлээс бидний өвөг дээдэс хохирол амасаж байгаад ч гэсэн гарч л байсан ажил хийж байгаа нэгнээ магтаж байя л даа энэ чинь юм л бол манай танай гэж талцаж муулхаа больцгооё ялангуяа улс төрчид
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Hhh (202.179.31.8)
    Yu unen AN bol ih ur tavij Mongol ilsyg dampiuruuldag MAN bol uriig baragduulj uls orniig avardag tuuh davtagdaj bna. AN ym hadalch luivarchdad ard tumen dahoj itgehgui
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (89.99.246.24)
    Gazriin.naimaa.hiisen.hun.Eh.orondoo.hairtai.baih.uu.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • ИРГЭН (103.57.92.46)
    Ерөнхийлөгчийн сурталчилгааг АН-ынхан л эхэлчээд байна. Энэ засаг та нар шиг өгөөжгүй, хохиролтой өр тавьсан биш АН-ынхнаас айгаад ажлаа ярихгүй байх уу.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • ИРГЭН (103.57.92.46)
    ӨӨ ТЭГВЭЛ ӨР ТАВЬСАН АН-ЫН ХУЛГАЙЧУУД БӨӨНӨӨРӨӨ БАЙЖ БАЙНА, ТЭДНЭЭР ТӨЛҮҮЛЬЕ. ЭСВЭЛ ЗАЛИЛАНГИЙН ХУВЬЧЛАЛААР АВСАН ХӨРӨНГИЙГ ХУРААЯ. АН-ЫНХАН МОНГОЛЫГ ДАМПУУРУУЛАХ ХҮСЭЛТАЙ БАЙГААМ БАЙНА Л ДАА. ТАВЬСАН ӨРИЙГ НЬ ТӨЛЖ БОЛОМЖ ГАРГАЖ БАЙХАД ХОЛ ОЧИЖ ХУЦАА ТА НАР.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • А.Эрхэмлэгч (94.244.158.60)
    ардчилсан намынханы мэдээгээр ороо толоогуй хэрэг уу Тэгнээ тэгнэ тэд пиар хийхдээ гарамгай юмаа Тэд МНТ-гооч мэдэхгуй болоод дадалын Дэлуун болдог гэж юу яриад бна даа АН минь учрыг нь олж узээрэй
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (202.179.11.10)
    ергуй бол баян евчингуй бол жаргал ман мандтугай Чадаж Байна
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • ӨВГӨН ПАРТИЗАН (202.72.245.206)
    ЗА ДАА ЦӨВҮҮН ЦАГ ИРЖДЭЭ. ХУЛГАЙ ГААРЛАА ХУДАЛ ЯРИХ ТАМТАГГҮЙ БОЛЛООО ХУУРАМЧ ХҮМҮҮС ТӨРИЙГ ЭЗЭЛЛЭЭ
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Оронд баригдсан чинь чиний сонгосон АНы л буян шуу дээ. АН гэдэг банзал хуухэн очсон газар болгоноо бузарлаж овчин яр халдааж явдаг сижигийн нам ш дээ
      2017 оны 03 сарын 31
  • Зочин (103.229.120.202)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Оронд баригдсан чинь чиний сонгосон АНы л буян шуу дээ. АН гэдэг банзал хуухэн очсон газар болгоноо бузарлаж овчин яр халдааж явдаг сижигийн нам ш дээ
      2017 оны 03 сарын 31
    • Zochin
      Hogiin loozongoo hayaach hendch hereggui hog nowsh chiree l yawah yum
      2017 оны 03 сарын 31
  • зочин (180.149.67.118)
    Талцах хэрэггүй дээ. Өр дарагдлаа. Ирээдүйдээ итгэ. Эхний алхамаа хийлээ. Бид заяатай улс өрөөс гарч л таараа
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • МАН (27.123.214.125)
    Намынхаа эрх ашгийг бодсон улс төр хийхээсээ илүү Ард түмнээ бодож ажиллаасай. Хэний төлөө төр барьж байгааг ч ойлгоход амаргүй боллоо.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.31.31)
    AN-aas l ene oron holhon baival doroo l hugjih yum bgaa yum daa, AN bol hulgaich, luivarchdiin zuglaral
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Хойт хормойгоороо урд хормойгоо нөхөж байгааг ард (103.26.195.141)
    Банхар
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.184.155)
    Өрийг өрөөр төлчихөөд баярлалдан бархирах хүн энэ хорвоод ман намынхнаас өөр байдаг болов уу
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Оронд баригдсан чинь чиний сонгосон АНы л буян шуу дээ. АН гэдэг банзал хуухэн очсон газар болгоноо бузарлаж овчин яр халдааж явдаг сижигийн нам ш дээ..
      2017 оны 03 сарын 31
  • Зочин (66.181.184.155)
    Энэ чалкод тавьсан 350 cая долларын өр бол с баяр тэргүүтэй ман намын сонгуульд ялах гэж тавьсан өр тул ман түүний оффшорчин толгойлогч с баяр нараар төлүүлэх хэрэгтэй
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Чи тэр монгогийг нь олон жил ах дуу амрага садангаараа цуслаа биз дээ. МАН ард тумний карманд хийдэг бол АН оорсдоо л кармална
      2017 оны 03 сарын 31
  • Жав. (103.10.22.23)
    Угаасаа Алтанхуяг ЕС байхдаа бидний тавьсан өрийг манай хойч ирээдүй хүүхдүүд төлчихнө гэж хэлж байснаа АН ынхан маань мартчихаад л янз бүрээр МАН тай шөргөөлцөөд байнаа даа харин ч МАН маань бидний үр хүүхдээр төлүүлэх өрнөөс бага ч болов салгаж байгаа юм биш үү өөрсдийнхөө хийсэн хар үйлдлээ бүү март ард түмэн мартахгүй шүү АН ынхаан
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • H
      Zuv helj
      2017 оны 03 сарын 31
  • Жав. (103.10.22.23)
    Угаасаа Алтанхуяг ЕС байхдаа бидний тавьсан өрийг манай хойч ирээдүй хүүхдүүд төлчихнө гэж хэлж байснаа АН ынхан маань мартчихаад л янз бүрээр МАН тай шөргөөлцөөд байнаа даа харин ч МАН маань бидний үр хүүхдээр төлүүлэх өрнөөс бага ч болов салгаж байгаа юм биш үү өөрсдийнхөө хийсэн хар үйлдлээ бүү март ард түмэн мартахгүй шүү АН ынхаан
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.195.194)
    Энхжинд хэлэх муу ч үг олдохгүй юм даа Зүгээр л дунд хуруу
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • zochin (66.181.190.108)
    Setguulcld yamar hechuu ulsuud bdag yum be yumiig dandaa harluulj bh yum huuli bna uu oorsdiinh ni amidrald Ch muu l bmaar yum
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • ам
      Ээ хэлээд юу гэх вэ
      2017 оны 03 сарын 31
  • Зочин (27.123.214.125)
    Энхжин чи жоохон судлаж байж бичиж бай. Сэтгүүл зүйн нэр хүндийг баастсан яасан гачин нөхөр вэ?
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Б. ЭНХЖИН ГУАЙД (202.9.40.52)
    ЧАЛКОГООС ЗЭЭЛСЭН ТООЦООГОО ДУУСГАСАН НЬ САЙН МЭДЭЭ. ЭНД ЗААВАЛ УЛС ТЕР ГЭЖ ЗАВААРУУЛАХ ГЭЖ СУРСАН ЗАНГААРАА ТЭНЭГТЭХ БОЛ ХЭНД Ч ОГТ ХЭРЭГГУЙ ГАЖИГ СЭТГЭЛГЭЭНИЙ ЯЛЗРАЛ!!! МОНГОЛ УЛСЫН МААНЬ НЭГ Ч ГЭСЭН ЕР ЦААШАА ХАРЛАА ГЭЖ Л БОД- ХЭРЭВ ЧИ МОНГОЛ ХYН БОЛ!!!!
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • 1234 (122.201.26.166)
    Үргэлж урууг нь бодож хүмүүсийн толгойг угаах мулгуу сэтгүүчдийг яалтай билээт Сэтгүүлчдийн хар бодол тээсэн ийм арчаагүй цаасан хоруудаас болж нийгэм шавар шалбааг шиг боллоо. Сэтгүүлч гэдэг сайхан нэрээ гутаагсдыг яамаар ч юм бэ дээ. хэвлэлийг ийм хорын талбай болгохоо болимоор юм.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.26.139)
    580 сая долларыг МАН авчирч АН үрсэн шүү дээ
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Оронд баригдсан нь бидний сонгосон АНы л буян шуу дээ. АН гэдэг банзал хуухэн очсон газар болгоноо бузарлаж овчин яр халдааж явдаг сижигийн нам ш дээ
      2017 оны 03 сарын 31
    • Зочин
      Хуцдаг хелсний халтар вэ
      2017 оны 03 сарын 31
  • Зочин (150.129.143.126)
    Ард түмэн бүгд тэнэг биш Мангаруудаа
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Zochin (65.49.68.183)
    Ард түмэн гэхдээ ойлгож байгаа. Хэрэв энэ 580 саяыг ингэж төлөөгүй бол МУ эдийн засаг ёстой нэг мөлхөх байсан. Нэгэнт улсын санд төлөх мөнгө байгаагүй тул яах билээ. Тэгээд энэ МАН авсан бондыг АН засгийн газар зарцуулсан нь үнэн
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (27.123.214.119)
    Үхлээ юу ккк, энэ улс орон хөгжиж болохгүй юм уу
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    4 цаг 52 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    5 цаг 36 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    6 цаг 25 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    7 цаг 25 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    7 цаг 50 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    8 цаг 8 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    9 цаг 36 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    9 цаг 37 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    9 цаг 52 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    9 цаг 54 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    10 цаг 1 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    10 цаг 14 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    11 цаг 22 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    11 цаг 40 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    11 цаг 48 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    11 цаг 51 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    12 цаг 25 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    12 цаг 31 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    12 цаг 43 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    12 цаг 48 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК