АН-ын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг өнөөдөр 14.00 цагаас Улсын Дээд шүүхэд хэлэлцэнэ.
Тодруулбал энэ сарын 15-нд АН-ынхан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Гэвч Дээд шүүхээс АН-ын гаргасан хүсэлтийг хэлэлцээд, "Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна" гэж үзэн, бүртгэхээс татгалзсан билээ.
Тиймээс АН-ынхан бичиг баримтаа дахин бүрдүүлж Улсын дээд шүүхэд хандсан юм. Энэхүү хүсэлтийг маргааш Улсын дээд шүүхэд хэлэлцэх юм байна.