зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хэчнээн хүний амьдралыг үрэн таран хийх юм

2017-3-31
0
ЖИРГЭХ

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яг одоо Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр С.Зоригийг  хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлж байгаа юм.

 

 

Тэрбээр "С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүн 24-25 жилийн ялаар шийтгүүлсэн. Хоёр шатны шүүх хурал хаалттай явагдсан. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг задалж мэдээлэл хийсэн. Үүний дараа би ярилцлага өгсөн. Байдал их ээдрээтэй, эвгүй байгаа учраас хэдийгээр миний хариуцах ажил биш ч гэсэн монголын хууль хяналтьыг үйл ажиллагаа, хүний эрх, эрх чөлөө гэх мэт олон зүйл хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийж байна.

 

Энэ хэрэгт холбогдож голлон ярьж байгаа Ц.Амгаланбаатар гэж хүн 2007 онд үерхэж байсан найзаа зодож, гэмтээсэн хэргээр шалгагдаж эхэлсэн. Үүнээс хойш 4 хүний амийг хөнөөсөн гэж худлаа мэдүүлэг өгч байж. Нэг хэрэгт холбогдуулж өөр хүнийг гүтгэсэн байна. Гэвч энэ хүн нь жил гаруй шалгагдаж байгаад сүүлд холбогдолгүй болсон байна. Харин өөрөө хийсэн гэдэг нь батлагдсан. Хэрэг хийсэн газраа, эд зүйл нуусан газраа зааж өгөөд 2009 онд цаазаар авах ялаар шийтгүүлсэн байна. Гэвч уучлаад 5 жил гянданд, 20 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгүүлж таслуулсан.

 

Энэ үедээ надад бас нэг хийсэн хэрэг байгаа. Та нар эргэлт оруул, хүнтэй уулзуул гэсэн байна... Самарт явж байхдаа Ганбат гэдэг хүнийг хөнөөсөн гэсэн мэдүүлэг өгсөн. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгасан ч өмгөөлөгчтэй байцаалт өгнө, намайг дарамталсан гэх мэтээр зайлхийсэн тул мөн мэдүүлэг нь зөрсөн тул энэ хэргийн түтгэлзүүлсэн юм байна.

 

Эрдэнэбаатар Амгаланбаатартай багадаа найзлаж байсан. Ганбат гэдэг хүний хөнөөсөн гэж мэдүүлэхдээ Балжинням, Доржсүрэн гэдэг хоёр хүний нэр хэлсэн. Өөрөөр хэлбэл эхний хэрэгтээ найзаа холбогдуулж гүтгэчихсэн. Дараагийн хэрэгтээ хойд эцгийнхээ таньдаг хүмүүсийг гэрчээр татчихсан.

 

Дараа нь 2003 онд Архангай аймгийн Цэнхэр суманд гурван хүний аминд хүрсэн гэж мэдүүлсэн. Цагдаагийнхан шалгасан ч холбогдолгүй болох нь тогтоогдож хэрэгсэхгүй болчихсон.

 

Ингээд 2014 оны 3 сараас Содномдаржаа руу 7 сараас Чимгээ рүү гар утаснаас мессеж бичсэн байна. 2015 оны 5 сарын 13-нд Чимгээгийн хашаан дотор шөнө нь нас барсан хүний цогцос аваачиж тавьсан байна лээ. Цогцсыг нас бараад 6 сараас 1 жилийн өмнө нас барсан гэж шинжээчид хэлсэн байна билээ.

 

Тэр үед Чимгээгийн нөхрөөс цагдаагийнхан тайлбар авсан. Тухай үед 2014 оны 7 сараас Амгаланбаатар Зоригийг алсан биздээ гэж мессеж бичсэн тухай ярьжээ. Чимгээ рүү 9598-.....  гэсэн утаснаас "Ямар хүн алсанаа мэдэж байгаа биз дээ, Чи, Жаагий /Содномдаржаа/ та хоёр том хүн нухаа биздээ. Паарыг /гэртэйгээ шатаж нас барсан / мэдэж байна уу. Чи алаа биздээ. Намайг эргэж ирээд 5 сая төгрөг өг, үгүй бол би дэлгэнэ шүү. Шаазан ваарны үйлдвэрийг санаж байгаа биз дээ. Чимгээ улс төрийн хэрэг хийснээ санахгүй байна уу. Жаагий та хоёр дээшээ гарсан биз дээ, би орцонд хүн харж байсан биз дээ, хэрэг хийсэн захиалсан хүнээ яриач. Чимгээг хийсэн хэргээ хэлэхгүй бол хүүхдийг чинь ална шүү " гэх зэргээр нийт 102 мессэж бичсэн байна.

 

Мөн энэ үед Содномдаржаагаас тайлбар авсан байх юм. Тухай үед Амгаланбаатар надруу дарамталсан, хэсэг чимээгүй болсны дараа дахин дарамталсан гэж мэдүүлжээ. Түүний дотор “Зааны тугал та 2 Зоригийг алсан биздээ” гэжээ. Зааны тугал гэдэг нь цагдаагийн дэд хурандаа хүн. Содномдаржаа энэ хүнийг таньдаг байсан учраас гуйж байгаад уулзчих юм шиг байгаа юм. 

 

Содномдаржаа руу Амгаланбаатар “Зоригийг алсан хэрэг чинь шатаасан хэрэгтэй чинь хамт хэлнэ. Би олон жил нуусан нь буруудсан юм уу. Чи Паарыг гэр бүлээр нь шатааж алсан биздээ. Чи паарыг алсан гэдэг амьд гэрч байгаа шүү” гэсэн

 

Мессэж бичсэнээс хойш 2015 оны 3 сарын 21-нд Хуулийн байгууллагын нэр бүхий ажилтнууд Эрдэнэт хотод очсон. Тэгээд нэгэн худалдааны төвийн гадаа Содномдаржааг хуурай дүүтэйгээ явж байхад нь маргаан үүсгэж, зодоон болсноор 3 сарын 31-нд Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс 2 сарын дараа Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. 3 сарын дараа Чимгээ, Содномдаржаа нарыг цагдаагийнхан баривчилсан байна. Ийм л юм болсон байна. Мессэж бичээд байсан байдлаар энэ хэргийн ажиллагаа шүүгдэж дууссан.

 

Яагаад цогцос аваачаад хашаан нь хаячихав, яагаад өмнө нь 5 хүнийг алсан гэж худал мэдүүлэв. Яагаад 5 жил шоронд хоригдсон хүн  тэр хоёрыг утсыг олж мессеж бичдэг юм. Яагаад шоронд байгаа хүн утастай болчихов. Яагаад өмгөөлөгчдөд нь өмгөөлөх бололцоо олгохгүй байгаа юм. Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн амьдрал сүйрээд дуусч байна.

 

Чимгээгийн том охин Өнөрцэцэг Сэлэнгэд машинтай явж байгаад нас барсан. Нөхөр нь ярилцлага өгч байхдаа ээжийгээ хэрэгт холбогдсоны дараа сэтгэлээр унаж, лам хараар явдаг болсон. Тэгэж явж байхдаа осолд орж, нас барсан гэж ярьсан байна. Мөн Чимгээгийн ээж 75 настай эмгэн Дорноговь аймагт амьдарч байна. Надад охиныхоо утсыг өгөөд ярьж чадахгүй байна. Ингээд Чимгээгийн нөхөр Бямбасүрэнгийнх нь амьдрал ерөнхийдөө сүйрсэн.

 

Миний санаа зовж байгаа зүйл бол 1937 оны арга барил үнэртээд байна. Цаашид захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хэчнээн хүний амьдралыг үрэн таран хийх юм. Хэргийн цорын ганц гэрчийг бүтэн жил хорьчихоод сэжигтэн ч биш, хохирогч ч биш, шүүх хуралд ч оруулдаггүй. Тэгсэн хэр нь тэр хүний ам зургаар яваад байдаг" гэлээ. 

 

Мөн тэрбээр Б.Булганыг “Гэрч биш хохирогч ч биш” гэсний учир болоод Булган гадаадын улс орнууд руу орогнол хүсээд гарах боломжтой эсхийг тодруулахад “Б.Булгантай холбоотой асуудлыг би мэдэхгүй. Гэрч хохирогчийн хамгаална гэдэг хэцүү дээ. Ерээд онд зохиолч Ж.Барамсай шоронгоос өшөө авагчдын тухай бичиж байсан. Тэр үед сэтгүүлчид та нарын зарим нь төрөө ч үгүй байсан. Өнөөдөр ч тийм явдал байсаар байна. Хэцүү дээ ер нь” гэсэн хариулт өглөө.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • зочин (202.179.11.10)
    Хууль зүйн Сайд 10 аад жил хийхдээ юу хийж байсан хүн бэ ? одоо хэрэг илрэхээр поп хийж жүжиглэх хэрэг байна уу Наад шүүгчид проккурор нар чинь чиний хажууд үнэн худалыг олоод тавичах чадалтай хүмүүс Юм болгон дээр хэвлэлийн хурал хийж гонгонож нэр хүнд олж шударга хүний дүрд тоглохоо больж үз ? Тийм сүрхий юм мэддэг байсанын бол ХУУЛЬ ЗҮЙН САЙД байхдаа хэргийг илрүүлээд ОД болохгүй яасан юм
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (150.129.143.188)
    Энхбаяр ерөнхийлөгч байсан хүн тэхэд эд яаж харьцаж байлаа Хэн ч биш энэ хоёрыг яаж дарамталж эрүүдэж хэрэг хүлээлгэж эд чадна янз бүрийн эм тариа хэрэглэснийг ч үгүйсгэх аргагүй энхбатыг тариа хийгээд л хэд хоног ухаангүй авчирсан шүү энхбат шорон орон үзчихсэн хулгайч тул даа л хэрэг хүлээгээгүй энхбаяр бол хашир тулдаа шоронгийн хоол идээгүй энхбат бол идэж байсан учраас дээр нь эрүү шүүлт хийж баййснаас гарч ирээд л үхсэн
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • zochin (43.242.243.223)
    tsaazaar avah yliig baihgui bolgoson ,urshuuliin huuli gej garagsan ene buhentei holbootoi
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Зоригийг алхаас 1 жилийн өмнө Зоригийн амиар АНы нэр хүндийг аврах нэг л зам байна гэж Эбэгийн дотны анд Билэгт хэлсэн байдаг. Мөн аллагаас хэдхэн хоногийн өмнө Малыш Энхтүвшин Сосорбарамд утсаар юу хэлснийг нь санах түн. Багбанди Отгонбилэг нарт Зоригийг алах шаардлага огтхонч байхгуй Да.Ганболдод хориг тавьсан шигээ Зоригт хориг тавиал болоо. Эрдэнэтийн захирал болох гэж Зоригийг алсан юм бол Отгонбилэг яагаад дараа нь захирал болоогүй юм. ШОд дарга болох боломж 1998-2001 хооронд 100хувь байсан. Ер нь ухаж бодох тусам ид хөрөнгө Эрх мэдлээр хамгийн их хохирох улсууд нь тухайн үеийн ЗГт байсан АНы улсууд л байгаа юм. Ард түмэн болон МАНыхан наад завхарлаа зогсоогоочээ гэж АНы дээрэмчдээс гуйгаад яадсан ганц Зориг л ард түмэнтээгээ санал нэг байсан. Хэрвээ Зориг ЕС болсон бол дураараа дурьгиж байсан АНыг хазаарлах ба МАН болон Багабанди ерөнхийлөгч түүнд дэмжлэг үзүүлэх байсан нь тодорхой. Эбэ Да. Ганболдыг ЕС болгох гээд 7 удаа зүтгүүлсэн учир нь Эрдэнэтийн хувьчлалыг хийж өөртөө ава
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
    • Зочин
      мөн тэр өдрөөс шууд төрийн хамгаалалтад орох байсан байдаг түүнээс өмнө амжуулсан юм болов уу даа
      2017 оны 04 сарын 01
    • Зочин
      Тэр өдөр АН болон МАНы УИХын гишүүд цугларцан Зоригийг ЕСдад батлах гээд байж байтал гэнэт АНыхан уг асуудлыг хойшлуулах санал оруулсан байдаг. МАН болон АНы зарим гишүүд бүгд гайхацгааж байсан ба нэг л хор орчлоо гэж ярилцаж байсан гэдгийг тэд Зоригийн аллагаас хойш дурсан ярьсан байдагийг сонины шар хуудасууд гэрчлэх бөлгөө
      2017 оны 04 сарын 01
  • Зочин (67.111.249.66)
    Зоригийн аллага цэвэр АНы ялтнуудын дотроо хийсэн ажил. Эбэ Эрдэнэтийг хувьчилж авах гэж Да Ганболдыг 7 удаа зутгуулсэн мон Тэр уед улсын омчийг унэгуй хувьчилж байсан Зикаас авхуулаад бусад луйвараа хийх гэж Банкуудыг цуслах гэж байхад нь Зориг АНы луйварчиддаа болиоо гэж хэлсэн байдаг Багабанди туунийг дэмжиж ЕС болгох гэж байхад нь амьжиж алсан юм. АНы тавьсан жужиг хузуугээр нь ороогоод айсандаа омдондоо савируулаад байгаа юм биш уу..
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    АН 2012-2016 онуудад 37 оныг давтсан нь бодит баримт. АНы үед МАНы хүнийг хууль бусаар шоронд хийж тэр хүн эмчид үзүүлэх ч эрхгүй байсаар байгаад амь насаа алдсан. Эд нар ингэж хүний эрхийг дээдэлж ийм ардчилалыг бид нарт тулгаж байна
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
    • 37 оны ногойн малгайтнууд АН нэрээр 21 зуунд амил
      Бас Эбэ Хурц хоёр Энхбатыг хууль бусаар Францаас баривчилж хэлс хэргээр шоронд тарчлааж амь насыг нь хөнөөсөн. Энэ хүн Зоригийн аллагтай хамаагүй гэдэг нь суулд нотлогдсон
      2017 оны 04 сарын 01
  • Зочин (67.111.249.66)
    АН 2012-2016 онуудад 37 оныг давтсан нь бодит баримт. АН гэж ямар олон нүүртэй новшнүүд вэ. Төрийн эрх мэдэл өөрсдийнх нь гарт байхад хуулийг дэвсэлж байсан хувалзнууд эрх мэдлээ алдаад хулгай луйварыг нь илчлэх гэхлээр гэнэт хууль сахихч хууль шүтэгч болж гэнэ. АНы үед МАНы хүнийг хууль бусаар шоронд хийж тэр хүн эмчид үзүүлэх ч эрхгүй байсаар байгаад амь насаа алдсан. Эд нар ингэж хүний эрхийг дээдэлж ийм ардчилалыг бид нарт тулгаж байна
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (150.129.140.164)
    Заа дахиад л Зоригийн vхэл сонгуулийн сурталчилгаа болж Еренхийлегчийг гаргах тоглоом битгий болчоосой доо. Нямдоржид тийм боломж гарахгуй байлгуй дээ Мерен гэж нехер тэгж шоудаж байгаад гишуун болсон . Алуурчид олдсоон одоо зевхен захиалагчийг албан есоор зарла тэгээд л болоо
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.184.178)
    Энэ хэргийн өнгө нь 30 жил хуульд ажилласан Нямка битгий хэл энгийн бид нарт танигдаад бна даа.Харин энэ дэглэсэн жүжгээрээ жинхэнэ захиалагчид өөрсдийгөө илчлэх сэбүүрийг тавиад өгчихвүү дээ.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (66.181.190.36)
    Нямдорж яагаад.сандраад байна Хууль хүчнийхэн анхааралдаа авах хэрэгтэй шү .Энэ шударга дүр эсгэсэн хүний ард том том хууль бус үйлдлүүд байгаа.Эрдэнэтийн 250сая төгрөгийн үнэтэй зүйлийг 2,5тэрбумаар хүү Анхбаяртайгаа нийлж шахсан хэрэг нь саяхан илэрсэн .
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      АНы баасны отнуудын хажууд цэвэр хун
      2017 оны 03 сарын 31
  • Х (27.123.214.105)
    Захиалагч биш энэ хэргийг одоо зохиогоод байгаа хүнийг олвол тэр захиалагч мөн
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Эбэ Да Ганболд НАР
      2017 оны 03 сарын 31
  • Зочин (150.129.143.31)
    Хэргээс хэрэг ургаад тал талруу салбарлаад арай ч дэндуу юм болжээ. Зоригийг хунээсэн хумуус гээд бгаа хумууст арай буруу хандах шиг боллоо. Булган цуг хоол идэж тамхилаад нухрээ хулээж бсан нь унэн юм бол хам хэрэгтэн болмоор . Яамаар ч юм аэдээ. Гэмгуй хумуус хэлмэгдсэн бол муэн хэцуу еэ
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Nyamdorjid (202.9.43.112)
    TS.Nyamdorjoo S.Zorgiin hergiig bich eh ornoo tsulmusun offshorchdiin talaar meddegee olond delgebel sain baina ta bol bugdiig medej l baigaa yagaad duugai baigaa chin sonin baina.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Юм болгонд хошуу дүрээд л өөрийнөө одоо бурхан гээд бодчихсон юмуу хаашаа юм бэ энэ Нямдорж. Халхын хоол их зохиж дээ энд.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      АНы баасны от минь чамайг ямар халх гэдэг юм олон юм ХУЦАЛГУЙ лаазаа ошиглож байвал барав
      2017 оны 03 сарын 31
  • Зочин (66.181.189.106)
    Нямдоржийг АМГАЛАНБААТАР алуурчинтай цуг хорьчихвол жинхэнэ ЗАХИАЛАГЧ тодорно доо. ХУУЛЬ ХЯНАЛТИЙНХААН.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Захиалагч нь энэ жужгийг наруулж байгаа хун ш дэ. Эбэ Да Ганболд нар
      2017 оны 03 сарын 31
  • зочин (202.70.34.98)
    Оролцохгүй юм байхгүй, бас мэдэхгүй юм гэж байхгүй энэ ёстой хэцүү хүн юм аа. Тэр Зоригийг алсан хүмүүсийн ар гэрийнхэний талаас л яваад байгаа хүн байна л да.Эрдэнэттэй холбоотой аллага таллага, луйвар булхай л гараад ирвэл энэ Нямдорж орооцолдож явдаг. Сонин юм аа.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Насаараа хуулийн талд ажилсан хун Монголын шуух прокурорын газрууд болхоо байсныг л хэлсэн байна. 37 оны ногойн малгайтнууд АН гэдэг нэрээр амилж байгаа нь унэн ш дээ. Хэдэн хэдэн хун хэлс зохиомол хэргээр шоронд орох нь битгий хэл шоронд эмчийн туслалцаа авах эрхгуй ухсэн байдаг
      2017 оны 03 сарын 31
  • zocin (202.9.41.142)
    Unen yum yrijee jinhen aluurcin n turiin tolgoid baigaas dee
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.131.230.162)
    Мань хашир юунаас айгаа юм бол дооо
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Хэхэхэ чамшиг баасны отоос хэн айх юм, ХУЦАЛГУЙ лаазаа ошиглож байвал барав
      2017 оны 03 сарын 31
  • зочн (180.149.93.14)
    Алуурчид шүүхээр тогтоогдож тохирох ялаа авчээ.Одоо энэ аймшигт хэргийн захиалагч,зохион байгуулагчаасгадна энэ хэргийг нуун даргадуулж,будилуулж,төөрөгдүүлж байсан хуулийн байгууллагын удирдлагат ажиллаж байсан хэсэг нөхөд гэж байгаа даа.Монголд илрэхгүй хэрэг гэж байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
    • зочин
      Яг тиймээ энэ хэрэгийг зүгээр хүн амьний хэрэг гэсэн бол өдөрт олох байсан байх даанч улс төржүүлж баахан дарга нар шоудсан ялангуяа Мөрөн
      2017 оны 03 сарын 31
  • Зочин (103.57.92.9)
    яагаад сандраад унав...
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.101.130)
    Үнэн юм ярьжээ. Монголын хуулийн байгуулагууд 18 жил хайгаад олж чадаагүй малчин ногоочин 2 доо хүмүүс үнэмших үү. Зоригийн аллагаас хойш 5 УИХ-ын сонгууль болж бүх монголчуудын хурууны хээг төр, хуулийн байгуулага мэдэж байгаа, тухайн үед бүх хөдөлгөөн, машин унааг нэг бүрчлэн шалгаж байсан эд ямар унаагаар хэн гэдэг жолоочоор Эрдэнэт орсон бэ? Булган цуг хоол идсэнээ хүлээсэн юм уу гэх мэт олон бүрхэг юм байна 37 оноо хариулаач
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (202.9.40.9)
    18 жил хуулийн байгуулагыг толгойлж байхдаа нямдорж еерее юу хийсэн бэ зендее хунийг барьж хорьж гутгэж заримыг нь хулгайлж авчираад ухуулж байсан биз дээ тэр хумуусийн эрх хаачсан бэ НЯМДОРЖОО ардчилсан намыг байгаа цагт энэ хэрэг илрэхгуй гээд л хашгирч явсаныг чинь хумуус мартаагуй байлгуй дээ сонгуульд ялахын тулд намын байраа шатааж гудамжаар ард тумнээ хар машинаар хееж буудаж байхад нямдорж гуай хуний эрх яриад байсныг санахгуй байна
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Аагий (203.91.115.44)
    Төрийн минь сүлд өршөө ,,, юу л болоод байна даа
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (103.26.194.162)
    Одоо харин хэрэг наймаалзсан энэ жүжгийг захиалсан хүнийг олох хэрэгтэй холгүүй байгаа эрх мэдэлтэй хуулийн дээр сууж байгаа нөхөр гэдэг нь ойлгомжтой юм биш үү
    2017 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 9 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 10 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 25 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 32 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 1 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК