Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хавар дархлагаа сайжруулж харшлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй

2017-4-01
0
ЖИРГЭХ

Сүүлийн жилүүдэд монголчуудын 30-40 хувь нь янз бүрийн харшлын өвчнөөр өвчлөмтгэй болсон талаарх судалгаа гарчээ. Түүний 24-30 хувийг ургамлын тоосны харшил эзэлдэг аж. 



 Хүмүүсийн хэрэглэж буй хоол хүнсний 15-20 хувь, эм тарианы 20-25 хувь нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол, утаа, тоос тоосжилт болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг тогтоосон.



 Харшилтай болох шалтгаан нь гэр доторхи тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны үс, ургамлын тоосонцор, элдэв төрлийн хогийн ургамлаас шалтгаалдаг байна. Мөн агаар, хөрсний бохирдол, хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, будаг, нарны туяа, хүйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон харшил үүсгэх боломжтой байдаг гэнэ. 



харишл 2Зуны улиралд хүмүүсийн харшил хамгийн ихээр хөдөлдөг. Тэгэхээр та нэгэнт харшилтай болсон бол эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй байдаг аж. Дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах эсвэл харшлын явцад үүссэн өвчлөлийг бий болгогч зүйлсийг саармагжуулах эмчилгээ хийдэг. Тусгай дархлаа засал эмчилгээ нь хэдэн долоо хоногийн туршид үргэлжилдэг, тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг юм байна. Хэрэв харшлаа хүндрүүлбэл  иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг гэж мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

 

Нэгэнт харшилд өртсөн тохиолдолд  хүндрүүлэхгүй байхад нь онцгой анхааран хариуцлагатай хандах нь чухал. Харшил бол бүрэн эдгэрдэггүй эмчилэгддэг өвчин гэж мэргэжлийн эм ярьж байна. Тиймээс хүмүүс өөрсдийгөө харшилаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга. Ингэхийн тулд аль болох харшилдаг зүйлээсээ хол байж, тайван амрах, халуун хоол унд хэрэглэн бие махбодийн дархлааг хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй. Сайн амрахад нойр их нөлөөтэй. Учир нь биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг явуулж байдаг. Харшилд өртсөн тохиолдолд хүн тодорхой хэмжээний сэтгэл санааны хямрал буюу стрессэд амархан өртдөг. Стрессийн эсрэг бидний бие махбодид үүсдэг даавар нь дархлалын тогтолцоог дарангуйлж өвчний явцад сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд өвчин эмгэгээс хурдан ангижрахын тулд сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах нь чухал. 


харшилХаршил гэдэг нь тодорхой хүчин зүйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй  хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм. Өнөөг хvртэл  харшлыг 100 хувь эмчилдэг арга олдоогүй л байна. Тиймээс хаврын улиралд дархлаа сэргээх бэлдмэл хэрэглэж харшлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй аж. Харшил хөдөлсөн хойно нь биш урьдчилан сэргийлэх нь илүү ач холбогдолтой байдгийг мэргэжлийн эмч хэлж байна. 



Харшлын шинж тэмдгийн илрэлийг цаг алдалгүй дарах зориулалттай гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд маш олон байдаг. Иймд мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэд¬гээрээс өөрт тохирохыг нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм. Хэрвээ дэргэдэх хvнд тань анафилактик шокийн шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Тусгай  дархлаа заслыг сүүлийн үед нэлээд хэрэглэх болсон. Энэ эмчилгээний үед хэдэн долоо хоногийн туршид тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг. Үүний үр дүнд хүний бие нь аяндаа ерөндөг боловсруулан гаргадаг байна. Гэвч энэ эмчилгээ нь хэдэн жилээр үргэлжилдэг сул талтай.



Харин хvнд хэлбэрийн харшлын үед  иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг. Юунаас болж байгаагаас шалтгаалан харшлын өвчлөлийн цаашдын хувирлаас сэргийлэхийн тулд эмч тусгай харшил багасгах хоолны дэглэм барихыг зөвлөж болно. Хаана, хэрхэн үүсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл /нүд улайх, нуухтах, нулимс гоожих/, чонон хөрвөс, Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик  шок зэргээр илэрнэ. 



Харшил үүсгэгчтэй таарсны дараагаас нус гоожин найтаалгаж, хамар загатнаж байгаа бол ринит  буюу нусгайтах харшил. Нулимс гоожиж, нүдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгүүд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит. Хvнсний харшил нь хүүхдүүдэд голдуу диатез  буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг. Чонын хөрвөс  буюу манайхны ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны vрэвсэл нь арьсны  харшилд орно. Харшлын урвалын үйл явцын хамгийн муу хувилбар нь анафилактик шок юм. Энэ үг нь ana-эсрэг ба philaxis-хамгаалалт гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгүй эм хэрэглэх, эсвэл  зөгий мэтийн элдэв шавьжинд хатгуулж, хазуулсны дараа үүсдэг. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан,  амьсгаа боогдож  артерийн даралт огцом буурч шоконд орно. Бас нэгэн шинж тэмдэг нь судасны лугшилт маш сул болж, царай цонхийнх хүйтэн хөлс асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван  үүсч үхэх аюлтай байдаг.  Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшлууд бас байдаг. 


Нэгэнт өвчилсөн бол өрхийн болон дүүргийнхээ арьс, харшлын мэргэжлийн эмчид хандан эмчийн зааврын дагуу асаргаа, сувилгааг гэрийн нөхцөлд хийхийн зэрэгцээ хүндрэх шинж тэмдэг илэрвэл эмчдээ яаралтай мэдэгдэн дараагийн шатны тусламж үйлчилгээнд хамрагдах нь зүйтэй. Мөн гэртээ байнгын чийгтэй цэвэрлэгээ хийж тоожилтгүй байх ёстой аж. Мөн харшил хөдөлсөн даруйд дур мэдэн эм хэрэглэхийн оронд мэргэжлийн эмчид хандах нь зөв зүйтэй юм. 

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    43 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    15 цаг 15 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    15 цаг 21 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    15 цаг 24 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    15 цаг 32 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    15 цаг 51 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    16 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    17 цаг 12 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    17 цаг 43 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    18 цаг 13 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    18 цаг 31 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    18 цаг 37 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    19 цаг 6 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    19 цаг 18 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    19 цаг 21 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    20 цаг 32 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    20 цаг 48 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    21 цаг 21 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    21 цаг 28 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    21 цаг 40 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК