Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: 5.5 тэрбум ам.доллар өр тавих асуудлыг АН эсэргүүцэж байна

2017-4-04
0
ЖИРГЭХ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус  намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Тэрбээр "АН-ын бүлгийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төсөлд байр сууриа нэгтгэлээ. Энэ удаагийн төсвийн тодотгол бусад жирийн дэглэмээр орж ирдэг төсвийн тодотголоос ялгаатай. ОУВС-гаас тавьсан нөхцөлийг уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс төсөвт тодотгол маягаар оруулж ирж байна. Энэ нь АН-ын бүлгийн онцгой анхааралд байгаа.

Манай бүлгийн гишүүд чуулганы завсарлагаанаар орон нутагт иргэдтэй уулзсан. Эрх баригчид 2016 оны сонгуулийн амлалтаасаа буцаж, итгэл алдаж байгаад иргэд маш их бухимдалтай байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх баригчид зөвхөн төсөв тойрсон асуудлыг шүүмжилж, өмнөхийг буруутгасан чиглэлд хүчтэй явсан. Харамсалтай нь эдийн засгийн бодит өсөлт, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар бүтэн жил юу  ч хийгээгүй байгаад иргэд маш их бухимдаж байна. ОУВС-гийн хүнд нөхцөлүүдийг төсвийн тодотголд тусгасныг иргэд шүүмжилж байна.

 

Өнөөдрийн хурал ОУВС-гаас тавьсан нөхцөлүүдийг төсөвт тусгасан байдалд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа. Өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин зэргийг харгалзаж байж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийдэх ёстой гэж бодож байна. Ялангуяа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар төсөвт тодотгол хийхдээ зардал нь өссөн мөртлөө иргэдээс авах татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаад манай бүлэг санал нэгдэхгүй байгаа. Эрх баригчдын түрэмгий үйлдэлд нийгэм бухимдаж эсэргүүцлийн хөдөлгөөн үүсэх магадлал өндөр байгаа. Эрх баригчид иргэдийн амьжиргаанд бодит дүгнэлт хийж, дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна. Хэрвээ ийм шийдвэр гаргаж чадахгүй ОУВС-гийн нөхцөлөөр 440 сая ам.долларын халхавчин дор 5.5 тэрбум ам.доллар өр тавих асуудлыг АН эсэргүүцэж байна. Өр тавих асуудлыг ноцтой хэмжээнд гаргаж тавина. Эрх баригч нар 2016 оны сонгуулиар өмнөх эрх баригчид Монгол Улсыг өрөнд баригдуулсан гэсэн асуудлыг тавьж, өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт өгч байсан. Тийм учраас ОУВС-гийн далбаан дор 5.5 тэрбум ам.долларын өрийг нэмж тавихыг эсэргүүцэж байна.

 

АН дотоод сонгуулиа хийж дууслаа. Монгол орны бүх нутаг дэвсгэрт АН бүтцээ шинэчиллээ. АН-ын гишүүдийн идэвхжил өндөр байгаа. Улс орны хувь заяа хаашаа яваад байна. Эрх баригчдын хүч түрэмгийлсэн байдлыг хараад суух уу, эрх ашгаа хамгаалах уу гэдгийг хэлэлцсэн. Тийм учраас хаврын чуулганаар АН-ын бүлэг  дүгнэлтээ танилцуулна" гэлээ. Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм

 

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэхээс аргагүй нөхцөл үүссэн юм биш үү?

 

-АН улс орныг туйлдуулсан гэж МАН дүгнэдэг. Үүнийг бид улс төрийн дүгнэлт гэж харж байна. Уул уурхайн үнэ дэлхийн зах зээлд унаж, хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг зогсонги байдалд орсон гэсэн ОУВС дүгнэлттэй санал нэгдэнэ. Тэр үед нэг тонн нүүрс 30 ам.доллар, нэг тонн зэсний үнэ 3000 ам.долларт хүрч байсан. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байгаа. Эдийн засгийн өсөлтөд  ашигтайгаар эргэж байна. Өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 150 ам.доллар руу, зэсийн үнэ 6000 ам.доллар руу дөхөж байна. Монголд мөнгө орж ирж байгаа. Харин мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэр байтугай ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу үгүй юу гэдгээ ч бодолцох хэрэгтэй.

 

-Төсвийн хяналт, санхүүгийн сахилгыг сайжруулах нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нэг шалтгаан.  Өмнө нь эрх баригч хүчин байсаны хувьд энэ дүгнэлтэд ямар байр суурьтай байна вэ?

 

-Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн боломжиндоо тулгуурлаж, төсвөө барьж ирсэн. Анх удаагаа төсвийн урсгал зардлыг хассан. Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгосноос эхлээд орон тооны асуудлыг ч шийдвэрлэсэн. Өнөөдөр бүх зүйл эсэргээрээ явж байгаа. Төсвийн тодотголд зардлыг нэмэхээр тусгасан. Үүнийг бид нарийн судалж, шалтгааныг нь тогтооно. Татвар нэмнэ гэдэг бол ард түмний халаасыг хоослохтой адил. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ард түмэн бус төр бүсээ чангална” гэдэг үгний эсрэг төсвийн тодотгол явж байна. М.Энхболдын “Монгол орныг чинээлэг дундаж давхрагатай болгоно” гэсний эсрэг явж байна.

 

-Төсвийн зардал юу юун дээр нэмэгдсэн юм бэ?

 

-Төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн зардал нэмэгдсэн. Тухайлбал, Ерөнхий сайдын төсөв 2.2 тэрбум, ЗГХЭГ-ын төсөв 1.2 тэрбум, ЗТХ-ийн сайд 160 тэрбум, БОАЖ-ын сайд нэг тэрбум гэх мэтээр. Зардлыг нэмэх зайлшгүй шаардлага байсан уу гэдгийг эргэж харна. ОУВС зардлаа бууруулж, хэмнэлт бий болгохыг санал болгож байгаа. Бид ч үүнийг дэмжиж байна. Зардлаа бууруулж, төсвөө хэмнэх боломж Засгийн газарт бий. Иргэд тэтгэврийн насыг нэмэхгүй байхыг хүсч байна. Удахгүй шатахууны албан татварыг нэмнэ. Эдийн засаг хямралтай үед иргэдийн гол хэрэглээний татварыг нэмж, үнийн өсөлт бий болгох нь буруу. Бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг олгох ёстой. Монгол Улс бүх хүүхдийг эрхийг тэгш хангах олон улсын конвенцид нэгдсэн тул үүргээ биелүүлэх ёстой.

 

-Төсвийн тодотголыг хэрхэн батлавал үр дүнтэй вэ?

 

-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, уул уурхайгаас олох орлогын тоог бодитойгоор оруулах ёстой. 2015, 2016 оны төсөвт нүүрс, зэсийн үнийг тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнээр бодож оруулж байсан. Өнөөдөр энэ нөхцөл өөрчлөгдөх ёстой. 2017 оны төсвийн үнэ, түүхий эдийн өсч болох үнэ хоёрын дунджаар тусгах ёстой. Энэ бол Монголд орж ирэх экспортын орлогын нэмэгдэл болж харагдах ёстой. Хоёрдугаарт бид төсвөө өөрсдөө танаж чаддаг болох хэрэгтэй. Монголчууд бол тусгаар улс. Аль зардлаа танах вэ, алийг нь нэмэх вэ гэдгээ өөрсдөө гаргах ёстой. Ингэж чадвал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нөхцөл байдал үүсэхгүй гэж харж байна. ОУВС-ийн сангаас 440 сая ам.доллар авах нь гол биш гэж харж байгаа. 440 сая ам.долларын халхавчинд Монгол Улсыг 5.5 тэрбум ам.долларын өрөнд оруулах чиглэлд санаатайгаар явж буй үйлдэл гэдгийг анхааруулж хэлж байгаа.

 

Одоо Япон улсаас 800 сая ам.долларын урт хугацааны зээл авч байна. Зээл авах нь буруу зүйл биш. Гэхдээ ОУВС-гийн нөхцөлийг хангасан үзүүлэлт оруулж ирж байгааг бурутгаж байгаа. Яагаад ОУВС-гийн нөхцөл рүү түлхэж байж гадаадаас өр, зээл авах шаардлагатай юм бэ. Өрийг өрөөр дарах нь Монгол Улсад ашиггүй тусч байна. Тэр үед Сү.Батболдын 580 сая ам.долларыг бид 5 хувийн хүүтэй зээлж байсан. Гэтэл Хуралдай гээд байгаа өр дарах процесс нь өөрөө 3 хувийн нэмэгдэлтэй явчихлаа. Алдагдалтай наймаа хийж байна. Эдийн засгийн бодит өсөлтөд энэ нь нөлөөлөхгүй. Ажлын байр, цалин хөлс нэмэгдэхгүй, үйлдвэрлэл хөгжихгүй зогссоныг бид шүүмжилж байгаа. Төсөв мөнгөний бодлогоор Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй.

 

-580 сая ам.долларын Евро бондоор танай Засгийн газар юу хийсэн бол?

 

-580 сая ам.долларыг ипотекийн зээл, зарим нэг бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэхэд зарцуулсан.

 

-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор хичнээн төгрөг хэмнэх вэ?

 

-Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор 10 тэрбум төгрөг хэмнэж байгаа. Хүүхдийн мөнгийг танаад 2 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм чинь яагаад дэд сайдуудын албан тушаалыг буулгаж болохгүй гэж.

 

-Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгох талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-ОУВС-гийн нөхцөлөөр гэдэг үгийг төсвийн тодотголын хуудас болгонд бичжээ. ОУВС-д орохын тулд татвар нэмэх нь зөв үү. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг олгоно гэж 200 тэрбум төгрөгийг хассан. Гэтэл дахиад хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд нь олгохоор болж хасах нь. Үлдсэн мөнгийг нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнсний талон болгож өгөх гэнэ. Монголчууд хүнсний талонд ортлоо ядраагүй. Харин Монголд хамгийн үнэ цэнэтэй зүйл хүүхдүүд мөн. 

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (202.9.43.77)
    НАД ХУЛГАЙЧ ЧИНЬ МӨНГӨ ЗЭЭЛЭХ ХЭРЭГҮЙ БИД ХУЛГАЙЛСАН, ЛУЙВРДСАН, ХУМСАЛСАН МӨНГӨӨ АВААД ИРЬЕ ТЭР МӨНГӨӨР ӨРӨӨ ДАР ГЭЖ ХЭЛЭЭД БАЙХАД ЯАГААД ОЙЛГОХГҮЙ БАЙНАА
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Энэ новш чинь Эрдэнэтийг луйвардхад гарын усэг зурсан ш дээ. АНы баасны отнуудыг бугд адил омхий
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.30)
    Халзан дух ханахалздаг цаг дууссан. Эрдэнэтийг авах өмхий санаа чинь ч төгсгөлрүүгээ талийв бололтой. Одоо чи улина уу, урвайнауу чамайг хэнч анхаарахгүй болждээ.
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.10.22.2)
    ингэж ярих эрх энэ хүмүүст байна уу, одоо нэг их сүрхий хүнболоод яах вэ дээ
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.36.218)
    МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ? ЭРДЭНЭБАТ АА?
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.46.231)
    Ta nar zeelj ireed eersdee butcaagaad zeeleed awjdag ulsad yuj hiigeegui zam tawisan nasgui zam ter zamaas eersdee bas humslaad uldseneer n chanargui zam tawidag hun ym hiihed menge heregtei irseniin hyna za erdenebataa chi naimaajin baij medmeer ym bitgii tegj saad bol 1 ndee
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • irgen (202.21.115.82)
    АН-н ДЭМЖИГЧ БАЙЛАА , ОДОО БОЛ ТА НАРЫГ ҮЗЭН ЯДАЖ БНА ДАА
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.184.178)
    Татвар нэмэхгүй байх тэтгэврийн насыг нэмэхгүй байх зардлаа хэмнэх гэсэн санал маш зөвөө дэмжиж бна .Тэгээд үнэхээр л АН тэр их мөнгө идсэн юм бол хариуцлага тооц л доо 65 уулаа юм чинь бүрэн боломжтой шүү дээ тооцож чадахгүй бол дэмий ярих нь улс төр байж мэднэ .Тэтгэрийн насыг нэмбэл ер сонгуульд АН даа өгнөө.
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Энэ новш чинь Эрдэнэтийг луйвардхад гарын усэг зурсан ш дээ. АНы баасны отнуудыг бугд адил омхий
      2017 оны 04 сарын 05
    • хээ хээ
      МАН-ыг сонгосон та нартаа баярлалаа юу хийхийгээ бид мэдье олон юм бүү гоншигноороо цалин тэтгэвэр бүгдий нь хасчихна шүү
      2017 оны 04 сарын 05
  • Turbat (66.181.176.34)
    Ta nar l zeel avaad uls eh orondoo yau hiigeegui ter zeele huvaaj idsen gedeg ni hed heden udaagin shudarga shudarga shuugchid togtooj baigaa biz dee. M.A.N zorigtoi ajillah yostoi shu naad luivarchid yu yarij hutsah ni ogthon ch hamaagui .Harin idej uusan bugdiig shalguulud buruutan bolgonig shuuher togtoolgo ingej baij ta narin ner hund deeshlene . Idej uusantai evlereed evi mini ged uruvduud baival ta nar ahij songogdohgui gedegig hatuu sanaj yavagtun.
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.212.117.19)
    Tui biz daa muusauin uxer mongochuud
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Jiriin irgen. ,,,, (36.12.27.88)
    Deed tomchuudiin yrij helj bgaa baudal neg k sonin !! Hooronoo avtsakdaa muutai , hudal huurmag , unuu margaashiig argatsaah maygiin ym yrij, zorilgo n zurulduuntei. !! Iim ih hural, tur zasgaaar ch yu hiigev dee. !! Zailuul uruvdultei heden , hujaagiin bugs doloogchoo unguukuh gej ydah ym daa. !! Uursuduu shahaand irchihson amitad ch bas mer ser bgaa dag aa. !!!
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.120.90)
    Халзан дух минь хуцаарай Та нарын тавьсан өрийг өөр яаж дарах юм. Хүн ажил хийлгэ л дээ Өөрсдөө чадаагүй биз дээ Пизда минь чи Ажилтай Орлоготой Эрүүл Монгол Хүн болгоно гэж баахан худлаа хуцсанаа мартчихсан зөнөг үү?
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.35.247)
    АН зээл авч өөрсдөө хувааж идэж болно. МАН тэр зээлийг нь өр тавьж дарж болохгүй
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Neeree shuu (103.26.195.159)
    Yalj yalagdaj surmaar yumdaa. AN hamgiin ih zeel awj hamgiin ih mungu idsen
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • xaxa (202.21.117.2)
    gutsnashuu ene golog
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.182.17)
    Та нар л өр тавьсан биз дээ. одоо тэгээд яалгах гээд байнаа юм. АН аа
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (118.220.141.94)
    Монголд мөнгөтэй хүн байхгүй болсон, хэн мөнгөтэй байна гэвэл 2012-2016 онд төр барьсан та нар л мөнгөтэй байна
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • хүрлээ (202.21.117.34)
    Та нар өр тавьж болдог өөр нам улсаа өөд нь татах гэж байгаа улсууд өр тавьж болохгүй гэсэн хууль хаана байна. Та нар унагаасан эдийн засгаа яаж босгох вэ ахиад л 4 төсөвтэй болгоно биз эдийн засагыг 00000 түвшинд хүргэсэн одоо идсэн уусныг чинь шүүнэ 1км замыг 1,8 тэрбумаар барьсан олон уулзвараа их юм бодох юм та нар тийм их үйлдвэр босгосон чинь хаана байгаа юм ядуурлыг нэмэгдүүлсэн олон шинэ архичин болгосон 12-той хүүхэд биеэ үнэлдэг болсон бүх салбар дээр идсэн уусан мэдлэг мэрэгжилгүй хүн албан тушаалд тавьсан төрийг хүчгүй болсон ард түмнийг ядууруулсан мөнгөний ханш уруудсан АН нам дотроо эвээ олдоггүй тарж бутарсан хэрүүл уруултай өөдтэй юм юу ч байхгүй цалин 1 удаа ч нэмээгүй МАН байх хугацаандаа 4 удаа буюу 250 дахин цалин нэмсэн байна энэ мэтийг мэдсээр байж олон юм яридагаа болиёоо
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.38.180)
    ТА НАР ӨӨРСДӨӨ 12-16 ОНД ХҮЧ ТҮРЭМГИЙЛЖ БАЙЛАА МАРТСАН УУ? АРДЧИЛСАН ХУЖАА ЧИ?
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Та нар өр тавьж улс орныг дампууруулж өөрсдөө хагартлаа баяжаа биздээ. АН-ынхныг дээр доргүй шалгах хэрэгтэй бүх шатандаа идэж уусан хулгайлсан хуйвалдсан хороон дарга хүртэл идэж уусан хот тохижуулах нэрээр бонд гаргаж монгол улсыг өрөнд оруулсан. АН-нынхныг хэзээ шалгаж улсыг хохиролгүй болгох вэ? АН-ын тавьсан өрийг дарахын тулд МАН дахин өр тавихаас өөр аргагүй байна өр тавьж дарахгүй тэгээд яахын эх орноо өгөх үү та нар энэ улсыг харийнханд барьцаанд тавьсан шүү дээ одоо эднийг толгой дараалан шалгаж шоронд хийх хэрэгтэй
      2017 оны 04 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    8 цаг 20 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    10 цаг 29 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    10 цаг 36 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    10 цаг 47 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    12 цаг 13 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    12 цаг 36 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    12 цаг 59 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    13 цаг 17 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    13 цаг 19 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    13 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    14 цаг 54 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК