Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОУВС-ийн хөтөлбөр, төсвийн тодотголын талаар хэн юу хэлэв

2017-4-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын хаврын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. ​Энэ үеэр гишүүд ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв үү, МАН-ын оруулж ирсэн төсвийн тодотгол туйлын хангалтгүй байна гэхчлэнгээр байр сууриа илэрхийлж байв. Тэгвэл дээрх асуудлаар хэн юу хэлснийг хүргэж байна.

 

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Гурван жилийн дараа эдийн засгийн өсөлтийг 8-10 хувьд хүргэнэ

 

ОУВС-аас 5.5 тэрбум төгрөг хандивлахаар болсон. 2.4 тэрбум долларыг хөгжлийн банк даана. 3.1 нэг тэрбум төгрөгийг гадны хандивлагчид ирүүлнэ. Тухайлбал саяхан УИХ-ын дарга Япон улсад хийсэн айлчлалын үеэр японы талаас манайд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Манай улсын эдийн засаг тогтворгүй байна. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай. Бүх салбаруудаа ижил хэмжээнд хөгжүүлж байж эдийн засгийн өсөлт авч ирнэ. Гурван жилийн дараа эдийн засгийн өсөлтийг 8-10 хувьд хүргэнэ.

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй

 

Улс орны эдийн засаг төсөв санхүүгийн байдал хүнд байдалд байгаа. Энэ байдлаас гарахын тулд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй. Олон улсын туршлагаас харахад хямралаас гарахын тулд Унгар, Грек зэрэг орнууд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж эдийн засгийн хүнд байдлаасаа гарсан. Тэр үед ч гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ төсөв чинь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болж хувирлаа

 

Түүхэндээ анх удаа төсвийн тодотголыг ингэж зардалаа нэмсэн байдалтайгаар баталлаа. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт МАН айхтар илбэ үзүүлээд ард түмний санал авчихсан. Гэтэл өнөөдрийн энэ төсвийн тодотголоос харахад бүх зүйлийг эсрэгээр нь хийж байна. Нэг ч төрлийн татвар нэмэхгүй гэсэн атлаа одоо 7 төрлийн татвар нэмээд оруулаад ирлээ. Энэ нь ард түмний халаасыг хоослох, амьдралд нь нөлөөлөх татвар болж байна. Төрийн зардлыг бууруулна гэсэн. Гэтэл төсвийн тодотголоороо төсвийн ерөнхийлөн зарцуулагч нарын зардлыг 200 тэрбумаар нэмэгдүүлээд оруулаад ирсэн. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэсэн. Гэтэл 2016 оны төсвийг хэлэлцэхдээ 40 хувь, сая тодотгол дээрээ ахиад 20 хувь бууруулчихсан. Тиймээс би  Б.Чойжилсүрэнг хардаж байна. Хүүхдийн мөнгөний 20 хувийг талон болгож тараана гэдэг нь ОУВС-ийн биш Б.Чойжилсүрэнгийн санаа байх. Энэ талын арын хаалгаар иргэдэд хүрэх нь. Хүүхдийн мөнгийг ийм байдлаар буруу зүйл зарцуулах нь байна.

 

Мөн нэг ч төгрөгийн зээл авахгүй, зээл авч иргэдээ дарамтанд оруулахгүй л гэсэн. Гэтэл одоо энэ хоёр дарга очсон газар болгоноосоо зээл гуйгаад л яваад байна. Ийм байдлаар сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг төсвийн тодотгол оруулж ирж байгаа нь маш харамсалтай байна. Ард түмэн энд чинь маш их эгдүүцэж байна.

 

Энэ төсөв чинь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болж хувирлаа. Хотын захиргааны нөхдүүд 60 тэрбумаар Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж олж өгч байгаа байх. Уяачдын холбооныхоо яаманд 60 тэрбум төгрөг төсөвлөөд оруулаад ирсэн байх жишээтэй. Энэ төсөв угаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулагдана л гэсэн үг. Ийм байдлаар төсөв явж, ард түмний саналыг худалдаж авах зорилгоор төсвийг тодотгож болохгүй. Тиймээс АН-ын гишүүд төсвийн тодотголыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эрх баригчдын хууч сэдэрсэн байна

 

Зарим нөхдүүд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр сайн хөтөлбөр мэтээр ярьж байх юм. Олон улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд эдийн засаг нь дампуурсан улс орон цөөнгүй бий.

 

ОУВС бол хамгийн эцсийн боломж мэтээр харж байгаа нь эрх баригч намын бодлогогүйн шинж. Эрх баригчдын хууч сэдэрсэн байна. Хэдхэн сарын өмнө татвар нэмэхгүй гээд байсан амлалт хаа байна. Бүх алдаагаа Ардчилсан нам руу тохож алт шиг сайхан Ардын нам гэж ярих нь боломжгүй зүйл.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Төсвийн хүрээний мэдээлэл, дунд хугацааны баримт бичгээ хөндөхгүйгээр баталмаар байна

 

Төсвийн тодотголын батлахдаа төсвийн хүрээний мэдээлэл, дунд хугацааны баримт бичгээ хөндөхгүйгээр баталмаар байна. ОУВС-аас орж ирэх 3 тэрбум долларын 1.6 тэрбумыг урсгал зардал, үлдсэн хөрөнгө нь төсөл хөтөлбөрт зарцуулахаар байгаа. Ер нь 1,5 тэрбум гэдэг бидний яриад байгаа Чингис бондын хөрөнгөтэй тэмцэх хэмжээний мөнгө шүү дээ. Энэ хэмжээний мөнгийг төслүүд рүү оруулах гэж байгаа гэхээр энэ хэмжээний өр бий болно.

 

Төсвийн зарим нэгэн зүйл дээр тодотгох шаардлага байгааг ойлгож байгаа. Гэхдээ хасаж танаж болох бүр зардлаа танаж, хийж болох бүр орлогоо хийж үзэх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төсвийн тодотголыг сайжруулж батлах нь зүйтэй

 

Төсвийн тодотголыг сайжруулж батлах нь зүйтэй. Төсвийн тэнцэтгэлийг, сайжруулахыг нухацтай ярилцах нь зүйтэй. ОУВС-гийн шаардлагад хариу өгөхийн тулд л тодотгол хийлээ гэж ойлголттой асуудалд хандмааргүй байна. Харин эдийн засаг санхүүгээ эрүүлжүүлэх бодлогын суурийн тавьж өгч байна гэдэг хандлагаар хандах юм байна гэж ойлгож байна. Орж ирсэн төслөөс харахад орлого нэмэгдэх төсөл нэлээд байгаа нь харагдаж байна.

 

Дэлхийн банк судалгаа хийгээд орон нутгийн хөгжлийн санд дэмжлэг үзүүлж байгааг би дэмжиж байна. Гэхдээ буруу зөв хийсэн гэж шүүх хэрэггүй. Харин хуваарилалтыг нь тэгш хийх хэрэгтэй. Концессыг улсын төсвийн салшгүй нэг хэсэг мөн гэдгийг хуульчилъя гэдэг санал гаргая. Ингэж байж л төсвийн нэгдмэл байдал хангагдана. 

 

Д.Тэрбишдавга: Алтны татварыг нэмэгдүүлэхгүй байгаа нь үнэхээр хачирхалтай байна

 

Төсвийн тухай хууль татварын нэмэгдлээр 203 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн төсөөлөл 50 хувиар буурсан. Үүнийгээ засах хэрэгтэй. Шахаж шаардаж авах ёстой юмнуудаа авах ёстой юм биш үү. Төсвийн алдагдал өмнөх төсвөөс 9.1-10.6 болсон. Үүнийгээ ядаж өмнөх 9.1 рүү оруулах хэрэгтэй.

 

Үнэхээр төсвөө эрүүлжүүлэх бодлого оруулж ирж байгаа бол төсвийн сахилга хариуцлагаа сайжруулах ёстой. Зөвхөн ОУВС-ийн хэлэлцээрийг хийж, тэднийг аргалсан юм шиг зүйл яриад байх юм. Уг нь бид ОУВС-аас давж, шахаж шаардаж хариуцлагажуулах ёстой. Тэтгэвэр тэтгэмж, машин унааны асуудлыг яригдсан атлаа алтны татварыг нэмэгдүүлэхгүй байгаа нь үнэхээр хачирхалтай байна.

 

Сайжруулах зүйл их байна. Хямрал гэж гуниж гутраад байхын оронд засч, сайжруулах, орлогоо нэмэгдүүлж, зарлагаа багасгах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 948 байсныг 975 болгочихсон. Ер нь үүнийгээ жаахан ч гэсэн зарцааж болдоггүй юм уу. Алдагдлаа багасгах үүнээс сайжруулж, шахаж шаардаж ажилламаар байна.  

 

Б.Батчимэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • би монгол хүн (103.10.21.53)
    өөрсөнөө сонгочихоод гоншигноод яах вэ ? түрүүчийн засаг барьж байсан нөхдүүд бондийн санхүүжилтээрээ юу хийхээ төлөвлөөгүй 2 сар гаруй юу ч хийлгүй хий хүү төлсөн түүнийг бодвол харинч барьцтай шүү урьд нөхдүүд шиг учиргүй идэх цацах энэ засагт бага байх гэвч ард түмэн нэхэл хяналт хоёроо сулруулж болохгүй нь ойлгомжтой дээрээсээ доошоо хүртэл зүгээр байж байгаад улс төржиж улс орноо унаган идэх гээд байдаг ард түмэнд оувс болноо цаашид улс орноо авч яваа нь ч ард түмэн нь ч төлөвших байлгүй
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • МОНГОЛ (103.229.123.234)
    ОУВС ҮНЭН ХЭЛДЭГ ГЭЖ ҮҮ. 3-4 ЖИЛИЙН ӨМНӨ ОЮУ ТОЛГОЙГООС МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАМГИЙН ТОМ ЗҮСЭМ ТАЛХ ХАМГИЙН ИХ СҮҮГ НЬ АВНА АШГИЙН 81 НЬ МОНГОЛД ИРНЭ ГЭЭД Л БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТАА ЮУ. ГУДАМЖИНД БАЙСАН ТАЛХ СҮҮНИЙ ЗУРАГТАЙ ПЛАКАТАА МАРТАА ЮУ. ИНГЭЖ ХУДЛАА ХЭЛЖ ОЛОН УЛС ОРОН АРД ТҮМНИЙГ СҮЙРҮҮЛЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГА ШҮҮ ДЭЭ
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Миний тэтгэвэрийн насыг нэмж байгаа ЗГ-г огцруулах саналыг дэмжинэ.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.125)
    Улсынхаа хямарсан эдийн засгийг хямралаас гаргаж эрvvлжvvлж сайжруулахын тулд ОУВС-ын хотолборт хамрагдаж хамтарч ажиллах хэрэгтэй. ЗГ- аас авч хэрэгжvvлж байгаа зарим арга хэмжээ бас ч гэж нааштай итгэл торvvлж эхлэж байх шиг бна. Улам сайн ажиллахыг ард иргэд хvсч, шаардлага хяналт тавих болно шvv.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Умхий санаатай ялзарсан гууд рь толгойд нь суусан (150.129.143.31)
    Чойжоо эрдэнэбат гэсэн унэхээр улаан цагаандаа гарсан дээрэмчид юм бна. Алт ухагчдыг баоаг хаоахгуй бгаа мэт аашилж буй нь эх орны баялгийг далдуур хувааж иддэг зан нь гэхээс уэр хэлэх уг алга. Зугээр наагуур ийм тиймхэн зуйл ярьж бухний анхаарлыг аахар шаахар зуйлд хандуулчтхаад уэрсдийн хурэнгийг асар нэмэх зуйлээ цаасны доор аваад улддэг рь ман-ын дарга нарын гэм биш зан хууч нь болсон зуйл. Ман -ынхны хамгийн умхий санаатай хувиа бодсон шаарнууд нь толгойд нь суучихаад бусдыгаа даажигнаж тоглож бгаа нь эмгэнэлтэй юмаа Гишууд нь намаа янзлахгуй бол ингээл унгэрдэг бхдаа
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.130)
    Саранчимэг дүүгээ дуудаж хуралд нь суулга
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.130)
    Саранчимэг дүүгээ дуудаж хуралд нь суулга
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.180)
    Сангийн яамны чиглэл хариуцсан мэргэжилтнүүд даанч чадвар муутай ихэнх нь дарга нарын төрөл садан захиасны залуучууд болчихсон юм байна. Хэдэн газар хэлтсийн дарга нар нь нөгөө 10-ийн чинь жинхэнэ эздүүд болчихсон гэдгийг олон жил энэ яамаар ажил хөөцөлдсөн улсууд ярьдаг юм билээ. Энэ яамны боловсон хүчний чадавхийг нэг эргэж хармаар санагдах юм. Ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлийн хэд хэдэн хэцүү хүмүүс байдгийн зарим нь бүр том газрын төлөөлөн удирдах зөвлөлд орчихсон байгаа бололтой. Энэ яам баялаг бүтээгчидэд халгаатай газар гэх юм.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Чой огцор (202.131.243.186)
    Чойжоо гадаадаас мөнгө оруулж ирж идэхийн тулд ард түмнээ золионд гаргаж байна. төсөвийн тодотголоо хойшлуулаад түүнийг огцоруулах асуудлыг хэлэлцэж хэрэгтэй.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Дэмжиж б.на
      2017 оны 04 сарын 07
  • Zochin (202.70.46.220)
    Shal balai yum oor argaaar ornoosoo sal ard tvmen chin tuildaj gvitslee neeh saihan mungu orj ireh yum yarial etsest ni orj irsen mungig uursduu idejchiheed dahiAd urund orloo gd nogool ard tvmnieree tuluulne Man garud boliood ogooch tetgewereer oroldood vzeeree mochig chin huga tsohino shv
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.50.206.52)
    АН болон шударга гишүүдэд хэлэхэд тэр тусгай сангаар төсвийн мөнгө урсдагийг болиулж энэ сангуудыг татан буулгах нь шударга ариун зүйл болно шүү.Батзандан гишүүн энэ ажлыг зоригтой УИХ-д тавьж өгөөрэй.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.50.206.52)
    Сангийн сайдыг яамныхан нь бүх хүмүүстэй нь хамт огцруулж Монгол төр шинэчилсэн сан хөрөнгийн яамтай болж, төсвийн хариуцлага, сахилга бат алхам тутам минут тутамд яригддаг тэр нь бүх цаг хугаанд хэрэгжүүлж чаддаг хүмүүсээр бүрдсэн байх хэрэгтэй байна.Одоогийн Сангийн яамны хүмүүс бол төрийн хүмүүс биш.Төсвийн мөнгийг хэмнэх биш хэтрүүлэн хэрэглэх үлгэр дууриал болсон яам.Сайд дарга нарын л гар хөл болсон бусад яамдуудын сайд нарын харцаар хөдлөдөг яам.Ийм яамтай байгаа цагт төрийн төсөв хөрөнгө зөв явна гэж түүхэнд байхгүй.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.23.244)
    Сонгуулиар эрхээ эдэлж төхөө томиллоход оролцсон бол дуугаа татаж ажлыг нь хийлгээч.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.213.195)
    сангийн сайдыг огцоруулах хэрэгтэй
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    7 цаг 16 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    9 цаг 26 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    9 цаг 33 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    9 цаг 44 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    11 цаг 10 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    11 цаг 32 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    11 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    12 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    12 цаг 16 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    12 цаг 26 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    13 цаг 50 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК