Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Төрийн өмчийн компани бол бүх монголчуудын компани

2017-4-07
0
ЖИРГЭХ

“Төрийн өмчийн менежмент ба Нийгмийн хариуцлага-2017” Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй компани  аж ахуй нэгжийн нэгдсэн үзэсгэлэн Тэнгэр плаза төвд өнөөдөр нээгдлээ. Энэхүү арга хэмжээний нээлтэд Монгол Улсын ерөнхий  сайд оролцож Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны танилцуулгыг үзэж, удирдлагуудад зарим чиглэл даалгаварыг өглөө. Төрийн өмчийн компаниуд үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй ил тод байлгах ажлын эхлэлийг үүгээр тавьж тухай бүрт нь тайлагнахыг үүрэг болгосон.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үг

 

Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан өнөөдрийн өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна.

 

 

Надад сая өгсөн мэдээллээр төрийн өмчийн 90 гаруй компани, тэдгээрийн удирдлагууд энэ арга хэмжээнд оролцож байгаа юм байна. Энэ өдөрлөг ямар нэгэн баяр ёслол юмуу, эсвэл Төрийн өмчийн компанийн захирал тайзан дээрээс ярьж, бусад нь заалнаас сонсох арга хэмжээ биш юм. Энэ арга хэмжээ төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа нь хаалттай, худалдан авалт нь далд явдаг, хамтарч ажиллахад хүнд суртал ихтэй гэх зэрэг бодитой шүүмжлэлүүдийг засах ажлын эхлэл болох ёстой. Эцэст нь хэдэн компани иргэдэд нээлттэй болов, тендер, худалдан авалт нь шилэн болсон уу, дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг хэрхэн дэмжив гэдгээр энэ өдөрлөгийн үр дүнг тодорхойлох ёстой. Энэ үр дүнг яг нэг сарын дараа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт даалгаж байна. Цаашид өнөөдрийнх шиг заавал бүх компани нэг дор бөөгнөрч хамтдаа биш, төрийн өмчийн компаниуд ганц ганцаараа ийм нээлттэй өдөрлөгийг сар, улирал бүр хийж, үр дүнгээ нийтэд мэдээлж байх хэрэгтэй. Тэр бололцоог олгож, зохицуулалтыг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хий.

 

Бид, Монгол Улс өнөөдөр гоё сайхан нэртэй ганц удаагийн арга хэмжээнүүдээр дутаагүй. Харин ч тийм арга хэмжээнүүдээс олон түмэн залхаж, үр дүнд нь итгэл алдарч байгаа. Бидэнд бодитой үр дүн л хэрэгтэй. Миний бие, манай Засгийн газар энэ зарчмыг л барьж ажиллана. Ерөнхий сайдын хувьд миний бие цаашид та бүхний албаны үгтэй ажлын тайланг цаасан дээрээс уншихгүй, харин бодитой үр дүнг амьдрал дээрээс харах, очиж танилцахад цаг зав гаргахад бэлэн байх болно гэдгийг зориуд хэлье.

 

Би 20-иод хоногийн өмнө төрийн захиргааны төв байгууллага болон төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнуудтай уулзах үеэрээ тодорхой үүрэг даалгавар өгсөн. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд ашигтай ажиллах ёстой, хэрвээ удирдлагын ур чадвараас болж ашиггүй ажиллаж байгаа бол тэр хүн ажлаа өгөхийг сануулсан. Мөн цалин хөлс, хангамж урамшуулалтай холбоотой зардлыг боломжит хэмжээгээр танаж хасахыг анхааруулсан. Тэр үүрэг даалгаврынхаа хүрээнд харвал хариуцсан компаниа ашигтай ажиллуулж чадна гэж үзсэн, тэгж өөртөө итгэсэн төрийн өмчийн компанийн захирлууд өнөөдрийн өдөрлөгт хүрэлцэн ирлээ гэж ойлгож байна.

 

Төрийн өмчийн компани бол бирж дээр хувьцаа гаргаагүй л болохоос бүх монголчуудын, олон нийтийн компани. Төрийн өмчийн эзэд нь олон нийт. Тийм учраас олон нийт буюу өмчийн эздийнхээ өмнө төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа нээлттэй, худалдан авалт нь ил тод, үйлчилгээ нь элдэв чирэгдэлгүй, шуурхай байх ёстой. Төрийн өмчийн компанийн захирлуудад хувийн компанийн захирлуудынх  шиг эрх ямба, элдэв хангамж байх ёсгүй. Та бүхэн бол ард түмний өмчийг зөвхөн арвижуулах, компанийг ашигтай ажиллуулах үүрэг хүлээж төрөөс томилогдсон менежерүүд. Төрдөө, хариуцсан ажилдаа хоноцын сэтгэлээр хандаж, өмчийн эзэд болох иргэддээ хаврын тэнгэр шиг ааш аяг гаргах эрх төрийн өмчийн компанийн аль ч шатны менежерүүдэд байх ёсгүй. Манай иргэдийн олонх нь төр муу менежер гэдэг. Төрийн өмчийн компаниуд, түүний удирдлагуудаас болж төр өнөөдөр ийм муу нэр хаяг зүүж байгаа. Зарим хүн төр сайн менежер байх ёстой гэдэг. Би ч хувьдаа тэгж үздэг, тийм боломжтой гэдэгт итгэдэг. Төр сайн менежер байх, үгүй нь төрийн өмчийн компаниуд, тэдний удирдлагаас шууд хамаарна. Төрийн эдийн засаг дахь оролцоо, төрийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа салбар нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд дээр л байгаа. Эдгээр компаниудын олонх нь олон жил алдагдалтай ажиллаж ирсэн. Цаашид алдагдалтай ажилласан гэдэг ганц санхүүгийн тайлангаар бүхнийг хаахгүй, яагаад, юунаас болж алдагдалтай ажилласныг шалгаж тогтоон буруутай эздэд нь хуулийн хариуцлага тооцдог тогтолцоог чангатгах болно. 

 

Эдийн засгийн хүндрэлтэй өнөө цаг үед эх орныхоо төлөө ашигтай ажиллах ганцхан сонголт төрийн өмчийн болон төрийн өмчийн компаниудын өмнө байгааг би Ерөнхий сайдын хувьд үүрэг болгон энд анхааруулж байна. 

 

Ашигтай, алдагдалгүй ажиллахын тулд үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод шударга болго, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдтэйгээ хамтарч ажилла. Худалдан авалтын тендерээ ил тод зарладаг шигээ шалгаруулалтын үр дүнг нь бас олон нийтэд ил болго. Тендер, худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, улмаар “шилэн” болгох хэрэгтэй.

 

Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэл маш их хэрэгтэй. Ийм ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Засгийн газар зуучлалын үүргээ гүйцэтгэж өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Боломжийг үр дүнтэй ашиглахыг хувийн хэвшлийн бизнес эрхлэгчиддээ уриалж байна.

 

Та бүхэнд ашиг орлого нь арвин байхын ерөөл дэвшүүлье гэлээ гэж Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.23.94)
    Та нар шахаа хийгээд, юм хусаад байдаг. Бидэнд ямар хүртээл байдаш билээ? Ямар ч хүртээл байхгүй.
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.31.63)
    та нарын гар хөл болгосдоо тавьж идэж уудаг газар биш үү
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин (103.229.123.146)
    алдагдалтай компаниудыг хувьчлах нь зөв хувьд очоод засаглал хяналт нь сайжирч ашигтай ажиллаж төсөвт татвараа төлөөд үйл ажиллагаа нь сайжирдаг
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин (202.9.40.22)
    Төрийн өмчит компани бол бүх ард түмний компани чихэр шиг гоё үг. Мөнч ончтой сайхан хэлж. шилний цаанаас чихэр долоолгов. Нээрээ тэгэхэд ТУЗ-д нь тэр жирийн ард иргэдийн төлөөлөл байдаг уу???. Тэр худалдан авалтын тендерт хэн арын хаалгатай нь л ялдаг бичигдээгүй хуультай биш билүү. Төбрийн өмчит компануудын тодорхой хувийг хуьчилаа. Тэр чинь харин ард түмний өмчрүү бага ч гэсэн дөхөж мэднэ.
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.184.232)
    Shaxaag ta nar l xiideg ard tymend yrtes ch yserdeggyi
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (45.117.32.3)
    Saihan medee. Ashigtai ajilluulj chadaagui ni alban tushaalaa uguh heregtei. Ashiggui ajillana gedeg ajil hiih chadvargui gedgee l haruulj bgaa hereg huleen zuvshuurch bn. Eznii setgelees shaltgaalna
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.160.62)
    Өөрөөр хэлбэл хэний ч биш гэсэн үг!!!!!!!!!
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Нийтийн өмчөөс бүгд л хулгай хийхийг боддог. соц үед тийм гээд батлачихсан юм шүү дээ
      2017 оны 04 сарын 07
    • Зочин
      Нийтийн өмчөөс бүгд л хулгай хийхийг боддог. соц үед тийм гээд батлачихсан юм шүү дээ
      2017 оны 04 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    8 цаг 17 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    10 цаг 27 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    10 цаг 34 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    10 цаг 44 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    12 цаг 10 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    12 цаг 33 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    12 цаг 56 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    13 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    13 цаг 17 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    13 цаг 27 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    14 цаг 51 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК