зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн байнгын хороо гурван асуудал хэлэлцлээ

2017-4-07
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.07/ хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 64.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа болон ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

 

2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

 

Хуралдааны эхэнд  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

 

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

 

Тэрээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан танилцуулсан билээ гэж дурдав.

 

Эдийн засаг уналттай гарч, ажилгүйдлийн түвшин хоёр оронтой тоонд хүрсэн.  Төсвийн алдагдлын хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 18 хувьд хүрч, уг алдагдлыг зээлээр санхүүжүүлэх шаардлага үүсэв. Гадаад валютын цэвэр нөөц үгүй болж, олон улсын зах зээлд гаргасан бондуудыг хуваарийн дагуу төлөх чадваргүй болсон. Чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд төгрөг давж, санхүүгийн зах зээл дээр зээл олголт тасалдахад хүрч, улмаар дунд хугацаанд өрийн тогтвортой байдал алдагдах эрсдэл тулгарсан зэрэг хүнд нөхцөлд байна.

 

Иймд нэгдүгээрт, эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөө яаралтай хэрэгжүүлж уналтыг зогсоох, хоёрдугаарт, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгийг авч эдийн засгийн суурь бүтцээ засах зайлшгүй шаардлага үүслээ гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

 

ОУВС-ын "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг Б.Чойжилсүрэн сайд дурдлаа.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан, Х.Баделхан, Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Д.Сумьяабазар, Ө.Энхтүвшин Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, З.Нарантуяа нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

 

Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д ноогдох алдагдлыг 2017 онд 9,9 гэж байсныг 10.6 хувь, 2018 онд 7.5 гэж байсныг 9,5 хувь, 2019 онд 5.5 гэж байсныг 6.9 хувь гэж, 2020 онд алдагдалгүй гэж байсныг 5.1 хувь, 2023 оноос 2.0 хувиас илүүгүй алдагдалтай эсхүл алдагдалгүй” гэж өөрчлөхөөр тусгагдсан байв. Мөн “Төсвийн тогтворжуулалтын санийн хөрөнгө нь ДНБ-ий  таван хувиас доошгүй байна, энэ нөхцөлийг 2020 оны төсвийн жилээс өмнө хангана гэснийг хүчингүй болгохоор” тусгажээ. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар нар асуулт асуулаа. Гишүүдийн хувьд төсвийн алдагдлыг нэмж байгаагийн шалтгааныг сонирхохын зэрэгцээ ОУВС, Засгийн газрын төслийн алдагдлыг тооцсон тоо, хэмжээ зөрүүтэй байгааг илүүтэй тодруулж байв.

 

Сангийн сайд Б. Чойжилсүрэн, ОУВС өмнөх туршлагаасаа харахад улс орны эдийн засаг, санхүү хүнд байгаа үед төсвийн алдагдлыг багасгахаар эргээд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа нь анзаарагдсан гэж зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, зардлаа хасах нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гэж зөвлөсний дагуу бид төсвийн алдагдлыг ингэж тооцож, оруулж ирсэн.

 

Харин Засгийн газар, ОУВС-ийн хувьд төсвийн алдагдлыг тооцох аргачлал өөр байдаг учир тооны хувьд зөрүүтэй гарсан. ОУВС-ийн аргачлалаар тооцох гэхээр  олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан. Иймд хоёр тал зөвшилцөн манай аргачлалаар тооцсон  тоо, хэмжээг барихаар тохирсон.

 

 

Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын тогтоолын төсөлд “Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 он хүртэл түр зогсоох, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэсэн нь  Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хэрэг болохвий гэдгийг анхааруулж байсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан төслийн долоод заасан  “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртлэх хугацаанд санхүүжилтыг түр хойшлуулах” гэснийг эргэн харж, байнгын хороо энэ заалтыг хэрэгжилттэй нэг бүрчлэн танилцаж, засч сайжруулах хэрэгтэй” гэж санал хэлж байв.

 

 Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангйин 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Загсийн газрын тусгай сангийн тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын гурван төслийг нэг бүрээр нь хэлэлцлээ. Хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа хууль, тогтоолд өөрчлөлт оруулсан төсөлд засч, сайжруулах зүйл багагүй байгааг гишүүдийн олонхи нь хэлж байлаа.  

 

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох  хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох Төсвийн тогтвортой байдлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Цэргийн албан хаагчийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.  Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нар  2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд батлагдсан тоог хэвээр үлдээх саналаа хэлж байв. Гишүүдийн хувьд дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өссөн эерэг үзүүлэлт гарч байхад эдийн засгийн бодит өсөлтийн хэмжээг 3.0 хувь гэж батлачихаад өнөөдөр -0,2 хувь гэж бууруулж баталж болохгүй. Алдагдлыг нэмнэ гэдэг зээл нэмэгдэж, өр нэмэгдэнэ гэсэн үг. Иймд нэгэнтээ баталсан төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцлийн тоог өөрчлөхгүй байх талаар хэлэлцүүлгийн үеэр нухацтай хэлэлцэхийг анхааруулж байлаа.

 

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

Хуралдааны төгсгөлд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ахлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (122.201.31.132)
    buh huuhdedee 20-ioo ijil tegsh olgoyo, emzeg bulged talon 20 gej huuhdiin setgel zuigeer togloh yalgavarlah hereggui boluu ted chin huuhed shu de
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin (122.201.31.132)
    tetgeveriin nasaar oroldood yah ve, huuhdiin 20-iig olgodgoor ni olgoyo, hogshchuul huuhed 2-rooroo oroldood yah ve, tuunii orond toriin danhar buttsee buh shatand ni tanaval yasiin be
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin (122.201.31.132)
    tetgeveriin nasaar oroldood yah ve, huuhdiin 20-iig olgodgoor ni olgoyo, hogshchuul huuhed 2-rooroo oroldood yah ve, tuunii orond toriin danhar buttsee buh shatand ni tanaval yasiin be
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin (122.201.31.132)
    55, 60 hurcheed shuud tetgevertee ordog baival zugeer sh de
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin (122.201.31.132)
    55, 60 hurcheed shuud tetgevertee ordog baival zugeer sh de
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (122.201.31.132)
    tetgeveriin nasiig nemj bolohgui ee mongol hunii hodolmor erhleltiin zov bodlogo zov menejment baih yostoi bish uu hogshchuul ni 558 60 hurcheed tetgevertee orohgui suugaad baival ochnoon olon zaluuchuud yuu hiih bolj bna ajilguideliig nemegduuleh bish harin ch ajilguidel ulam ihsene shu de
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (103.229.123.146)
    2019 оныг дуустал төрийн албан хаагч нарыг цалингийн зэрэглэл шатлалыг ахиулахгүй одоо байгаагаар нь байлгах нь зөв өө үүнийг бүх төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлэх нь маш зөв дөө бид ингэж байж төсөв зардлаа хэмнэнэ шүү дээ, 55, 60 хүрсэн төрийн албан хаагч нараа нас болуут тэтгэвэрт нь оруулаад оронд нь хүн авч ажиллуулахгүй газар хэлтэс албад нь ажлыг нь хувааж аваад хийчихвэл бас нилээд зардал хэмнэнэ
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    24 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    36 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    51 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    58 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 26 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 6 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 18 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК