Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэлэлцүүлэг: Татвар нэмбэл хөдөлмөрийн маргаан үүсгэж, ажилт хаяалт зарлана гэв

2017-4-11
0
ЖИРГЭХ

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулж өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулав.

 

 

Хэлэлцүүлэгт Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчид 2017 оны төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төлөөлөл болон бусад хуулиудын төслүүдтэй холбогдуулж оролцогчид саналаа хэлэв. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулж, татвар хураамж нэмэх тал дээр бидний санал бодлыг тусгасангүй, гурван талт хэлэлцээрээ биелүүлэхгүй, татвар төлөгч нараа үл тоомсорлож, иргэдийн халаас руу шууд гар дүрж байна, татвар төлөгч нартаа хэтэрхий хүнд ачаа үүрүүлэхгүйгээр татвар хураамжийг төлүүлдэг болгох тал дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж байсан юм.  

 

Б.Лхагважав: Төр орон тоогоо 15-20 хувиар танахад ямар ч асуудал байхгүй

 

Тухайлбал МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Нэгдүгээрт бид төрийн захиргааны албан хаагчдыг 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдыг 10 хувиар танах асуудал тавьж байна. Зөвхөн эдний цалингийн зардал, урамшууллаас 500-600 тэрбум төгрөг хэмнэгдэх боломжтой. Сүүлийн 12 жил Засгийн газар хамтарч бий болох явцдаа бүх намын төлөөллийг аливаа яам, тамгын газарт тэнцүү оруулах зорилгоор нэмсэн. Зөвхөн 2012 оноос хойш 24 мянган төрийн ажлын байр шинээр нэмэгдсэн байдаг. 2006 оноос хойш 60 мянган төрийн ажлын байр шинээр нэмэгдсэн. Одоо төр орон тоогоо 15-20 хувиар танахад ямар ч асуудал байхгүй. Төсвийн тодотголд төр зардлаа 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Энэ зардлыг 2017 оны баталсан төсвийн хэмжээнд барих хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн.

 

Ж.Батзориг: Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлаад, тэмцлийн арга хэмжээнд орно

 

Хэлэлцүүлгийн үеэр МҮЭ-ийн боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг “Төсвийн тодотголтой холбоотойгоор долоон төрлийн татвар нэг төрлийн тэтгэмжийн асуудлыг олон хүн ярьж байгаа.  Гэтэл төсвийн зарлагатай холбоотойгоор авах арга хэмжээний хүрээнд олон зүйл байна. Түүний нэг нь төрийн үйлчилгээний алба хаагчидаас хоёр хүн өндөр насныхаа тэтгэвэрт гарвал нэг хүн буцааж авна гэж яриад байгаа. Үүнийг ямар үндэслэлээр тооцоо хийгээд гаргаж тавиад байгааг ҮЭ-ийн байгууллагынхан гайхаж, боловсролын салбарынхан эсэргүүцэж байгаа. Өнөөдөр төрийн үйлчилгээний албаны ажлын ачаалаалал ямар их байгаа билээ. Сургууль, цэцэрлэгээс хүүхдээ авдаг бол нэг багш ямар их ачаалалтай ажиллаж байгааг мэдэх л ёстой. Тиймээс багш нарын орон тоог цөөлөх нь яагаад ч байж болохгүй. Уг нь хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг саяхан хийсэн. Тэгвэл энэ хэлэлцээр дээр аливаа татварыг нэмэх тухай асуудал байвал ҮЭ болон ажил олгогч, Засгийн газар ярих болно гэдгийг хэлэлцээр дээр тусгаж өгсөн. Гэтэл энэ заалт хэрэгжихгүй байна. Татвар нэмэх гэж байж ҮЭ болон ажил олгогч эзэдтэй ярилцахгүй. Зүгээр л дураараа авирлаж байна. Тиймээс ҮЭ-ийн байгууллага ийм бага хэмжээний цалин авч байгаа хүмүүст төр ингэж ачаалал үрүүлэх гэж байгааг хэрхэвч байж болохгүй үзэж байгаа. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлаад, тэмцлийн арга хэмжээнд орно” гэлээ.

 

Н.Туяа: Иргэдийн нуруун дээр ихэнх ачааг үүрүүлж байгаад маш их бухимдалтай байна

 

“Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ын тэргүүн Н.Туяа “Засгийн газраас 2017 оны төсвийн тодотгол оруулж ирэхдээ иргэдийн нуруун дээр ихэнх ачааг үүрүүлж байгаад маш их бухимдалтай байна. Төсвийн бодлого дан ганц төсвийн орлого бүрдүүлдэг хэрэгсэл биш. Энэ нь нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг хийдэг санхүүгийн маш том хэрэгсэл байдаг. Ингээд үзэх юм бол энэ төсөлд ерөөсөө судалгаагүй, зүгээр л төсвийн орлого дутаж байгаа учраас хамгийн амархан олох арга буюу татваруудыг нэмж оруулж ирж байна.

 

Олон улсын түвшинд татварын бодлого нь эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, нийгмийн баялгийг тэгш шударга зарцуулсан байдаг. Тэдний жишгийг харвал хөгжсөн орнуудын төсвийн 20-60 хувь нь газар буюу байгалийн баялгаасаа орж ирдэг. Нэг ёсондоо ард түмний өмч ард түмэндээ эргэн зарцуулагддаг. Жишээ нь Австрали улс нийт төсвийнхөө 39 хувийг, Канад 38 хувийг, Испани 23 хувь, Болгар улс 20 хувийг газраас олдог. Манай улсын хувьд хөдөлмөрлөж байгаа хэсгээсээ маш их татвар авч, төсвийн орлогын 80 гаруй хувиа бүрдүүлдэг. Төсвийн орлого өнөөдөр 6 их наяд байгаа ч газраас олж байгаа орлого нь 68 тэрбум буюу 1 хувь байна. Бид нийтийн өмчөөс олох ёстой орлогыг 20-30 дахин бага авч байгаа.

Өнөөдөр манай төсвийн бодлого нийтийн өмчийг цөөнх нь маш хямд үнээр, өрсөлдөөнгүй давуу эрхээр эзэмшиж, хөдөлмөр эрхэлж байгаа хэсгээс орлогоо бүрдүүлж, эдийн засгаа туйлдуулж байна” гэв. 

 

З.Нарантуяа: Төсвийн тодотголд зарлага 220 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр орж ирсний эсрэг ажиллана

 

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа “УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана. Энэ удаагийн төсвийн тодотголд зарлага 220 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр орж ирсэн. Тиймээс үүнийг эсэргүүцэж, энэ зардлыг нэмэхгүй. Харин ч бууруулах тал дээр саналаа гаргана гэж бодож байгаа. Зардал нэмэгдэж байгаа гол шалтгаан нь хөрөнгийн зардлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаатай холбоотой. Тиймээс ямар төрлийн хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх гэж 100 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна вэ гэдгийг нэр бүрчлэн авч хэлэлцэнэ. Энэ нь туйлын шаардлагатай зардал мөн эсэхэд дүгнэлт өгнө. Түүнчлэн төсвийн урсгал зардлын 78.3 тэрбумаар танасан байгаа. Энэ бол нэг хувь хүрэхгүй өчүүхэн таналт юм. Тэгвэл үүнийг тав хүртэл хувиар бууруулж, танах саналыг  Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргахаар төлөвлөж байгаа. Мөн таван төсвийн ерөнхийлөн захирагчдын зардал буурч, 24 нь нэмэгдсэн. Тиймээс энэ бүх нэмэгдлүүдийг нэмэхгүй. Харин эсэргээрээ буруулах тал дээр санал гаргана гэж бодож байна” гэсэн юм.

 

Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг үед гарсан саналыг УИХ, Засгийн газар, Сангийн сайдад хүргүүлэх юм байна.

 

Б.Батчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • ODGOO LOVE ODGOO (202.179.11.10)
    Төрийн захиргаа өөрсдөө дотроосоо цэвэрлэгээ хийгээч ээ,тансаглалаа цэглээч та нарын идсэн уусан бүгдийг энгийн номхон, хүлцэнгүй ард түмэн зөндөө л төлж олон жил дуугараагүйг тэнэг гэж бодоод байгаа юм биш биз.Тэсвэр тэвчээр нь барагдаж НУРУУГАА АВАХУУЛСАН МОРЬД шиг болчоод байнаа.Өөрсдөө эцэг эхээс төрсөн,ээж аав нар байж...хэдэн үеэрээ идэх зүйлээ хангалттай нөөцөлчөөд ЦАТГАЛАН НЬ ӨЛСГӨЛӨНГИЙН ЗОВЛОНГ ОЙЛГОДОГГҮЙН ҮЛГЭРИЙГ ЖМНХЭНЭ БАТАЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.50.206.52)
    Нэмэх ёстой татварыг нэмэхэд хэнч дургүйцэхгүй.Харамсалтай ХАОАТ НДШ-н татвар нэмж байгааг хамгийн тэнэг хүмүүсийн харлган бодлого.Сангийн яам төсвийн орж ирсэн мөнгийг лобигоор сайд дарга нарын Монгол төрд ямарч хэрэггүй зардалд хэнээч айхгүй ямарч хуулинд захирагдахгүй шууд бараг гуйж байгаад тавьж өгдөг биздээ.Үүнд УИХ яагаад анхааралаа хандуулахгүй байгаа.Аудитын дүгнэлт зөрчилтэй гэж гарч байхад юу ч дуугарахгүй байгаа ЗГ-г гайхаж байна.Хяналтгүй мөнгөө урсгаж байгаа САНГИЙН ЯАМАНДАА ХАРИУЦЛАГА ЯРИХГҮЙ БАЙЖ ЭНГИЙН ХҮМҮҮСТЭЙ ХАРИУЦЛАГ ЯРЬДАГ УИХ ЗГ ИЧИГ ИЧИГ ИЧИГ.Ингэж л төрийн мөнгөөр тоглоод сурсан хүмүүс төрөөс зайлах хэрэгтэй.
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.185.157)
    Ийм арчаагүй ард олноо доорд үзсэн идэж уухын дон туссан засагаар бид яах юм бэ. Хурдан татан буулгаж төрийн бөөснөөс цэвэрлэх хэрэгтэй. ОУ В С гийнхан зардлаа тана гэхээр зардлаа улам нэмээд тэр нэмэгдлээ ард түмнээр төлүүлэхээр оруулж ирээд хэлэлцүүлж байгаа засаг та бидний байгуулсан засаг мөн үү. Тунгаан боддоо энэ бол лав л ард түмний төр засаг биш бололтой. Мэргэжлийн засгийн газар байгуулна гэж ард иргэдээ хуурсан ман нам хамгийн мэргэжилийн байх сангийн яамаа ямар малаар удирдуулсныг хараарай. Мэдлэггүй 8 жил их суухдаа хэлгүй байсан дээр нь шунал нь ихэдсэн ийм л нэгэн этгээд бидний яаж амьдрахыг заасаар өдий хүрлээ. Одоо болноо тэвчээрт хязгаар бий шүү
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • татвар төлөхгүй зайл оо (202.9.42.113)
    татвар төлөхгүй зайл оо төлөх хүнд бизнесийн орон зайн өгчих хэрэгтэй захаас эхлээд булаацалдаад авна ямар гуйгаад байгаам уу сда. ҮЭХ гээд ажил газар ажилчин ангийн төлөө юу ч хийдэггүй хөгийн газар нэг байгаам.
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо (202.9.42.113)
    Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо гэж феодолуудтай нийлчихсэн газар яг л ард түмний төлөө ард түмний ажилчин олны төлөө явж харагдаач. хөгийн гарууд хийх ч юм байхгүй. худал шантаа хийсэн газар болсон байна лээ.
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.212.117.91)
    Эдийн засгийн байдал ийм байхад иргэн бид төрийн бодлогоо дэмжих нь зөв байх тодорхой хугацаанд харцгаах нь зөв. Тэр Лхагважав гэдэг нөхөр энэ хүнд үед хүмүүсийг ажлаас нь хал, цөөл гэж яаж хэлж чадаж байна аа
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
    • Зочин
      bid nar iim bolgosiimuu
      2017 оны 04 сарын 11
  • Irgen (202.9.41.164)
    MAN. Ard tumnee bodoochee yadarch baihad bas tatvar nemeh
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • irgen (61.102.53.146)
    Tatwar nembel ajil hayalt hiihee demjij bn opshoroos mengee tat darga saiduud eersdonhee tesewee ehleed tana oligarhuudaa
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • zochin (61.102.53.146)
    Geleg geed bga nowsh zail chi tatwarin menge idegch oligarhin gar hel
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • шаабар (202.126.89.199)
    Зардлаа хэмнэх нь зөв. Гэхдээ эхлээд төр засгийн дээд түвшинд эхлээд хэмнэж үлгэрлэх нь зөв. Орон тоогоо яамдаа, өрөө тасалгаа унаа тэрэгээ, найр наадмаа гээд хэмнэх зүйл зөндөө бий. Эдийн засаг сайжрах хүртэл орлогчгүй, жипгүй, гадагшаа явалгүй байж болохгүй гэж. Хотын дарга нар явганаар эсвэл дугуйгаар, нийтийн тээврээр ажилдаа явахаар захирамж гаргахад иргэд талархан дэмжинэ дээ. Тэгээд офшороос мөнгөө татчихвал ямар ч нэмэлт зардал гарахгүйгээр хямруулснаа засах боломж байна. Ингэхгүй бол иргэд бүгд татвар төлөхийг эсэргүүцэж жагсах ажил хаях гэхчлэн тэмцэл өргөжих болно доо.
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • zzzz (66.181.183.194)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.229.120.90)
    Ажил хаядаг новш хэн бэ? Лалраа чи татвар төлөхгүй юм бол энэ капитализмаас зайл л даа. Нийгмийн араншингаа ойлго Чамайг тэжээх угаадас авах гэж татвар авдаг юм малаа
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Чиний нэгэн адил гөлөг байна
      2017 оны 04 сарын 11
  • Зочин (103.229.120.90)
    Ажил хаядаг новш хэн бэ? Лалраа чи татвар төлөхгүй юм бол энэ капитализмаас зайл л даа. Нийгмийн араншингаа ойлго Чамайг тэжээх угаадас авах гэж татвар авдаг юм малаа
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.160.37)
    Монгол Улсын Төсвийн нийт зардал 2001 онд 19,3 тэрбум ₮, 2007 онд 1,7 их наяд ₮ байсан бол 2017онд 8,5 их наяд ₮ байхаар төлөвлөжээ!!! Сүүлийн 10-15 жилд улсын төсвийн зардлага хэд 5-45 дахин нэмэгдсэн нь үүнээс харагдана. Энэ жишгээр бол улсын төсөв ”идэгч” нарыг мөн төчнөөн дахин цөөрүүлэхээ больё гэхэд төрийн захиргааны албан тушаалын орон тоо болон захиргааны элдэв зардлыг дор хаяж 50-иас доошгүй хувь цомхотгож болмоор юм?
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • baabar (202.70.37.166)
    tatbar nembel ih huralig taraay
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • bi (202.70.37.166)
    nemeheer n boslogo garch buun yum bolnoshde
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.229.120.202)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 04 сарын 11 | Хариулах
    • Энэ дээдэх хүнд зориулж бичив ккккк
      Хөөрхий энэ нөхөр хэдэн халтар цаасаар оюун ухаанаа худалдчихсан өөрийн биш АНын бодлогоор МАНыг доош хийх гээд ядчих юмаа Ингэж муулсныхаа төлөө хангалуун амьдарч чадаж бнуу найзаа хахахахаха
      2017 оны 04 сарын 11
    • зочин
      Арайл дэндэж бн шүү,хэтэрхий хоноцын сэтгэлээр хандаж бн
      2017 оны 04 сарын 11
    • Зочин
      Гөлөг минь чиний энэ улин хуцалт хаа сайгүй байдаг.
      2017 оны 04 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    7 цаг 4 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    9 цаг 14 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    9 цаг 21 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    9 цаг 32 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    10 цаг 57 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    11 цаг 20 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    11 цаг 43 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    12 цаг 1 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    12 цаг 4 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    12 цаг 14 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    13 цаг 38 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК