Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын төсвийн 2017 оны тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2017-4-13
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2017.04.12) нэгдсэн хуралдаан 19.30 цагаас үргэлжилж, Монгол Улсын 2017оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6-д “...Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно...” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өгсний дараа ийнхүү хуралдаан үргэлжилсэн юм.

 

Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцээд, санал дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.9.2-т заасны дагуу Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна. Төсвийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийг судлан үзэж, санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэлээ.

Тус Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 2017 оны төсвийн тодотголд нэмэгдэхээр тусгагдсанаас гадаад зээл, тусламжаар санхүүжих, шүүхийн шийдвэрийн дагуу болон валютын ханшийн зөрүүгээс нэмэгдсэн, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, эсвэл тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохицуулалт хийгдсэн, өөрийн орлого, эх үүсвэртэйгээ нэмэгдсэнийг нь хэвээр үлдээж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр нэмэгдүүлснийг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож бууруулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн аж. Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын төсөлд шинээр нэмэгдсэн 28.7 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй, хөрөнгө оруулалтын санхүүжилт бүрэн олгогдсон 0.7 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй нийт 7 төсөл, арга хэмжээг хөрөнгө оруулалтын жагсаалтаас хасаж, өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийг үндэслэн 9 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 2.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэснийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжсэн байна. Улсын төсвийн зарлагын өөрчлөлттэй холбоотой саналыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, санал дэмжигдсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн орлого, зарлагад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болохыг танилцуулгад дурдлаа.

 

Дараа нь Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх Улсын Их Хурал дахь АН бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Хаянхярваа нар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.14-т “Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүд гаргасан саналаа тайлбарлан үг хэлж болно” заасан байдаг бөгөөд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй 30 саналын томъёолол бүрээр санал хураалт явууллаа.

 

Ажлын хэсгээс төсвийн зарлагад өөрчлөлт оруулах Монгол Улсын 2017 оны төсвийн туай хуулиар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 2017 оны төсвийн тодотголд нэмэгдэхээр тусгагдсаныг гадаад зээл, тусламжаар санхүүжих, шүүхийн шийдвэрийн дагуу болон валютын ханшийн зөрүүгээс нэмэгдсэн, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, эсвэл тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохицуулалт хийгдсэн, өөрийн орлого, эх үүсвэртэйгээ тусгагдсан зардлуудыг нэмэгдсэн дүнгээр нь хэвээр үлдээж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр нэмэгдүүлснийг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож бууруулах саналыг гишүүд 90.6 хувийн саналаар дэмжлээ.

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалтад өөрчлөлт оруулах чиглэлээр 2017 оны төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшинд тооцож бууруулах, төслийн хөрөнгө оруулалтын жагсаалтын Барилга, хот байгуулалтын сайдын багцын дугаар бүхий заалтуудад тусгагдсан төсөл, арга хэмжээг хасах саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

Түүнчлэн зохицуулалт хийх дөрвөн саналыг Ажлын хэсгээс гаргасан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын төсвийн багцын өөрийн орлогыг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үүнээс тус сайдын багцын геологи, хайгуул судалгааны зардалд 3.994.8 сая төгрөг, урсгал зардалд 1.005.2 сая төгрөгийг тус тус нэмж тусгах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 88.5 хувийн саналаар дэмжсэн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дахь тусгай зохицуулалтын шилжүүлгээс санхүүждэг "Өнөр бүл" хүүхдийн төвийн 2017 оны батлагдсан төсвөөс 242.0 сая төгрөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсөвт шилжүүлэхийг гишүүд 88.3 хувийн саналаар, төслийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдсан “Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, соёлын төвийн барилга (Дорноговь, Замын-Үүд сум), хэрэгжих хугацаа 2013-2017 он, төсөвт өртөг 5.844.1 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 756.6 сая төгрөг” гэсэн төсөл, арга хэмжээг “Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 100 ортой эмнэлэг (Дорноговь, Замын-Үүд сум), төсөвт өртөг 4.506.0 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 633.0 сая төгрөг” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 89.8 хувийн саналаар тус тус дэмжлээ.

Үүниий дараа Төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар бусад Байнгын хорооны гишүүдээс гаргасан дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй 13 санал байсан юм. Эдгээр 13 саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд мөн дэмжсэнгүй.

Ийнхүү Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэхгүй гэсэн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа хэдий ч хаана бүртгэх нь тодорхой бус байгаа тул энэ орлогыг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр талд бүртгэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонхи дэмжсэн аж. Мөн “Барих-Шилжүүлэх” нөхцөлтэйгээр хэрэгжих төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг Улсын Их Хурал тухайн жилийн төсвийн тухай хуулийн хавсралтаар баталдаг байх, үүнтэй холбоотой зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгагдсан зарим татвар нэмэх зохицуулалтыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр байсныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим татварыг нэмэхээр тусгасан заалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн байна.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж тодруулга хийх, асуулт асуух гишүүн байгаагүй тул Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаархи Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 5, дэмжигдээгүй 20 саналын томъёолол тус бүрээр санал хураалт явууллаа.

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    7 цаг 16 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    9 цаг 26 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    9 цаг 33 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    9 цаг 44 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    11 цаг 10 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    11 цаг 32 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    11 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    12 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    12 цаг 16 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    12 цаг 26 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    13 цаг 50 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК