Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2017-4-13
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.13) хуралдаан 10 цаг 16 минутад гишүүдийн 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б. Чойжилсүрэн Сангийн яамны газар, хэлтсийн дарга нар  болон холбогдох албаны хүмүүс оролцов.

 

2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ 

 

 

Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад төслүүдийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Ажлын хэсэг болон Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа.  

 

Хуралдаанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 6,015.7 гэснийг 6,035.7 гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүн ( ДНБ) –д эзлэх хувь 23.1 гэснийг 23.2 гэж өөрчлөх, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 8,789.8 гэснийг 8,750.2 гэж, ДНБ-д эзлэх хувь 33.7 гэснийг 33.6 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 835.4 гэснийг -944.2 гэж, ДНБ-д эзлэх хувь 3.2 гэснийг -3.6 хувь гэж, 2018 онд 661.2 гэснийг 700.8 гэж, ДНБ-д эзлэх хувь 2.4 гэснийг 2.5 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -2,774.1 гэснийг -2,714.4 гэж, ДНБ-дэзлэх хувь -10,6 гэснийг -10.4 хувь гэж өөрчлөх,  нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 1,593.4 гэснийг 1,579.8 гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

 

Түүнчлэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн хуулийг дагасан хуулийн төслүүдийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлого, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийг хэвээр үлдээх” Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив.

 

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

 

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуульд “Төслийн 1 дүгээр зүйл буюу 19.9 дэх хэсгийг 2017 онд 10.6 хувиас гэснийг 2017 онд 10.4 хувь” гэж өөрчлөлт оруулсан байлаа.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

 

2017 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

 

Үүний дараа Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт оруулах тухай,  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

 

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд  “Монгол Улсын 2018 оны төсвийг хэлэлцэх хүртэл Концессын тухай хуулийн 4.1.2 дэх хэсгийг тогтоолд оруулах” саналыг Ажлын хэсгээс  оруулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2 нь дэмжлээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн зүгээс асуулт асууж, санал хэлээгүй тул УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (122.201.31.221)
    тэтгэвэрийн насыг нэмж болохгүй ээ залуучууд юу хийхийн бэ, ард иргэдийн жаахан хуримтлалаас татвар авч болохгүй ээ тэр офшорчдынхоо мөнгийг оруулж ир дэ, үр хүүхэддээ идэө өмсөхөө хасан танан байж хоёр идэхгүй хоосон хонохгүй байж арай ядан жаахан хуримтлал үүсгэж байхад юун хуримтлалаас татвар авах вэ түүний оронд тэр дэд сайдуудаа цомхотго төрийн данхар бүтцээ танах хэрэгтэй, хүүхэддээ нэг байх авч өгөх санаатай ариун цагаан хөдөлмөрөөсөө танан байж хуримтлуулж байгаа иргэдийн мөнгөнөөс юугий нь авдаг юм бэ, 100-150 сая гэдэг ч юм уу босго тавих хэрэгтэй, хүүхдийн 20 ийг өг хүүхдээрээ тоглоод ялгаад яах вэ, 65-аа сонгуульд гарах гэж амлаж ярьж явсан амлалтаа эргэж хар
    2017 оны 04 сарын 14 | Хариулах
  • зочин (122.201.31.221)
    тэтгэвэрийн насыг нэмж болохгүй ээ залуучууд юу хийхийн бэ, ард иргэдийн жаахан хуримтлалаас татвар авч болохгүй ээ тэр офшорчдынхоо мөнгийг оруулж ир дэ, үр хүүхэддээ идэө өмсөхөө хасан танан байж хоёр идэхгүй хоосон хонохгүй байж арай ядан жаахан хуримтлал үүсгэж байхад юун хуримтлалаас татвар авах вэ түүний оронд тэр дэд сайдуудаа цомхотго төрийн данхар бүтцээ танах хэрэгтэй, хүүхэддээ нэг байх авч өгөх санаатай ариун цагаан хөдөлмөрөөсөө танан байж хуримтлуулж байгаа иргэдийн мөнгөнөөс юугий нь авдаг юм бэ, 100-150 сая гэдэг ч юм уу босго тавих хэрэгтэй, хүүхдийн 20 ийг өг хүүхдээрээ тоглоод ялгаад яах вэ, 65-аа сонгуульд гарах гэж амлаж ярьж явсан амлалтаа эргэж хар
    2017 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    5 цаг 58 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    8 цаг 8 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    8 цаг 15 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    8 цаг 25 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    9 цаг 51 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    10 цаг 14 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    10 цаг 37 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    10 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    10 цаг 58 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    11 цаг 8 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    12 цаг 32 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК