зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэт” үйлдвэрийн маргааныг хэн юу гэж дүгнэв

2017-4-17
0
ЖИРГЭХ

 

Улс төр, эдийн засгийн “халуухан” маргаан болоод буюу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр булааж авсан асуудлаар эдийн засагчдаас гадна улстөрчид ч байр сууриа илэрхийлж эхэлжээ. Үүнээс гадна хувийн хэвшил өөрсдөө хөрөнгөө босгоод худалдаж авсан өмчийг хууль бусаар булааж авсан төрийн бусармаг үйл ажиллагаа нийгэмд ямар хор хохирол дагуулахыг эдийн засагчид тооцоо судалгаатай ярьж эхлээд байна. Цаашлаад энэ маргаан улам даамжирч олон улсын арбитрын шүүхэд очлоо гэхэд Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн талаасаа ямар хохирол авч ирэхийг ч тэд шүүмжилж эхэлсэн байна. Үндсэн хуулиа зөрчиж, хувийн өмчийг хууль бусаар “дээрэмдсэн” төр чухам ямар зорилго агуулсан талаар хэн ямар байр суурь хэвлэлд илэрхийлснийг тоймлон хүргэе.

 

С.Эрдэнэ: “Эрдэнэт” үйлдвэр МАН-ын өмчлөлд оччихлоо 

 

/УИХ-ын гишүүн, АН-ын дарга/

 

 

 

 -“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал яригдаж эхлэх цагаас л удаа дараа мэдэгдэл хийж байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Тус үйлдвэрийн 51 хувийг яагаад ярихгүй байна. Зөвхөн 49 хувь руу дайрсаар байгаад, булаагаад авчихаж байгаа юм. 51 хувьд шахаа хийж байгаа нь чамлалттай санагдаж байгаа хэрэг л дээ. Тиймээс 49 хувийг хүчээр булааж аваад, 100 хувь шахаагаа хийх гэж байгаа хэрэг. Эрх баригчдад энэ үйлдвэрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа огт хамаагүй. Угаасаа шахаа хийдэг гэдгийг бид нотлох баримтаар гаргаж тавьсан. Тухайлбал, Ц.Нямдоржийн хүү хэдэн зуун сая ам.долларын шахаа хийсэн гэдгийг гаргаж тавьсан. Ер нь шахааны асуудлаар нотлох баримт хангалттай бий. “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн хүмүүсийг бид эрэн сурвалжилна. Шахааны бизнесийн эздийг олон нийтэд зарлана. Ер нь бол “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн нэрийн дор намын өмчлөлдөө авчихлаа. Хүмүүс андуураад байгаа юм. Энэ үйлдвэр төрийн өмчлөлд очиж байгаа хэрэг огт биш. Харин МАН-ын өмчлөлд очиж байгаа юм. Тус үйлдвэрийн захирлаар очиж байгаа нөхөр л гэхэд ажил авсан эхний өдрөө л яаж тансагладаг вэ гэдгийг яруу тодоор харууллаа. Хэдэн зуун саяар машин авч, маш их мөнгөөр байраа засч байна. Тэр үйлдвэрийн үр ашигтай ажиллагаа, орлого, зарлага гэдэг зүйлд хяналт тавих ёстой. Гэтэл шууд хувийнхаа тансаглалд үйлдвэрийн хөрөнгөнөөс зарцуулаад эхэллээ. Энэ нь Эрдэнэтийг ард түмний өмч болгох гэж улайрсан хэрэг биш байгаа биз. Зүгээр л нэг хэсэг хүмүүсээс 49 хувийг нь булааж аваад 100 хувь намынхаа мэдэлд оруулах л зорилготой байсан гэсэн үг. Хэт олонхи болохоороо хүч түрээд тэр хүслээ ч гүйцэлдүүлж байх шиг байна. Гэхдээ 49 хувийн тал зүгээр дээрэмдүүлээд суухгүй л байх. Олон улсын арбитрын шүүхэд хандах нь ойлгомжтой. Хэрвээ энэ маргаан даамжраад явах юм бол 49 хувь Монголынх ч биш, МАН-ынх ч биш болох байх. Нөгөө ”Байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг шиг “Эрдэнэт” үйлдвэр гуравдагч этгээдийн “хоол” болгоод өгчих вий гэсэн болгоомжлол байгаа. Хэт улайраад байгаа “эх орончид” тус үйлдвэрийг төрд авлаа гээд төсөвт хэдэн төгрөгийн нэмэр орж байгаа юм. Ард түмэнд буюу иргэн Дорж, Батын гарт ямар ч ашиг, ямар ч өөрчлөлт алга. Харин ч эрх баригчдын тансаглал, шахааны бизнес хийхэд нь л боломж олгож байна.

 

Д.Эрдэнэбат: Төр байж боломгүй алдаа гаргалаа

 

/УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга/

 

 

-Засгийн газрын гаргасан шийдвэрийг үнэхээр гайхсан. Яагаад 400 гаруй сая ам.долларын бусдын өмчийг Засгийн газар нь дөрвөн цент ч төлөлгүй булаагаад авч байгаа юм. Энэ чинь Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг биз дээ. Бусдын хөрөнгийг дайрч хураан авахад заавал нөхөн төлбөр олгосон байх Үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл Засгийн газар нь үүнийг зөрчөөд, олонхи гэдгээрээ  хүч түрэн хууль бус үйл ажиллагаа явууллаа. Төр байж боломгүй том алдаа хийлээ. Сүүлийн үед хүмүүс 1937 оны хэлмэгдүүлэлт эргэж ирлээ гэж ярьдаг болсон. 1937 онд ямар үйл явдал болсон бэ гэхээр бусдын нөлөө, дагавраар залууст ногоон малгай өмсгөж, буу бариулан феодалын өмчийг хурааж авсан юм шүү дээ. Гэтэл яг энэ үйлдэл орчин үеийн хэлбэрээр хэрэгжиж эхлээд байгаа юм биш үү. 49 хувийн эрх ашгийг хамгаалах талаар эрс алхам хийхгүй байгааг гайхаж байна. Нэг хүний өмчийг зүгээр л хууль бусаар хурааж аваад, нийгэмчилж байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш. УИХ-ын тогтоолд ойлгомжтой тусгаж өгсөн шүү дээ. Өөрөөр хэлбэл, та бүхэн хэлцэл хий, мөнгө авсан асуудал байвал шүүхээр буруу, зөвийг нь тогтоогоод, зөрүү мөнгийг нь төлөөд аваарай гэсэн утга бүхий тогтоол гарсан. Гэтэл нэг ч цент төлөхгүй хурааж авч яаж болдог юм байна. Их ч бай, бага ч бай хүний өмч рүү хууль бусаар түрэмгийлэн халдаж дээрэм хийдэг болсон юм уу, манай төр. “Эрдэнэт”-ийн маргаан өрнөснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Үл ойлгогдох байдалд хүрчихлээ. 51 хувь бүр замхраад алга болсон. Гэтэл 51 хувийн хүндрэл дээр нэмээд 49 хувь ороод ирлээ. Энэ компани юу болж хувирах вэ. Эдийн засгийн үр ашиг, хор нөлөөтэй талаас нь огт ярихгүй юм. Дандаа улс төрийн ашиг хонжооны үүднээс яриад байгаа.  Ер нь энэ асуудал эхнээсээ л буруу байсан. Нэгдүгээрт, бусдад худалдах зэргээр өөр талд шилжүүлэх бол нөхөн төлбөр олгогдох гэрээний нөхцөл байсан гэж харж байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын тогтоол буруу гарсан. Тогтоолд “Эрдэнэт”-ийг улсын үйлдвэрийн газар байлгахаар шийдсэн. Гэтэл одоо хувьцаат компани ч юм шиг, 49 хувийг иргэдэд тарааж өгнө гээд л. Түүнийг нь улстөрчид дэмжээд байгаа ч юм шиг худал мэдээлэл маш их явж байгаа. УИХ-ын тогтоолоор улсын үйлдвэрийн газар байлгана гэж шийдсэн юм бол төсвийн байгууллага болох нь байна шүү дээ. Бүр эсрэгээрээ байх ёстой. Тиймээс тогтоол буруу гарсан. Олон эрхзүйн актыг зөрчсөн. 49 хувийг эзэмшигч тал нь асуудлаа тавих байх биз. Гэхдээ бид нэг л шаардлага тавина. Бүх зүйлийг Үндсэн хууль болоод дагалдах хуулийн хүрээнд өмчийн эрхийг хамгаалах буюу эдийн засгийг нураахгүй байх ёстой гэдгийг хатуу сануулна. 

 

Ц.Ням-Осор: Эрхзүйн зөрчлийн акт байгаа юм билээ

 

/Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга/

 

 

-Төрд авах тогтоолыг төрийн эрхт дээд байгууллага болох УИХ гаргасан. УИХ-ын тогтоолыг биелүүлэхгүй байхад их хүнд болж байгаа юм. УИХ-ын шийдвэрийг буруу, зөв гэдгийг дэнслэх эрх надад байхгүй. УИХ-ын тогтоол гаргасны дараа Засгийн газар үүрэг чиглэл өгсөн байхад Засгийн газар, УИХ-ын шийдвэр чинь надад хамаагүй гээд сууж байдаг төрийн албан хаагч байхгүй шүү дээ. Би бол ямар нэг мөнгө идсэн, шийдсэн асуудал байхгүй болохоор санаа зовохгүй байна. Гэхдээ энэ процесст эрх зүйн зөрчлийн актууд байна уу гэвэл байгаа. Энэ нь надаас хамааралтай бус. Түүнээс гадна 49 хувийг авах, өгөх асуудал бүтэн зургаан сарын хугацаанд үргэлжилж байхад “Монголын зэс” компани шүүхэд хандах бүрэн боломж байсан. Засгийн газрын 2016 оны тогтоолыг хүчингүй болгоход, УИХ тогтоол гаргаж байх үед ч шүүхэд хандах боломж байсан. Хэн буруутай, хэн хариуцлага хүлээх асуудлыг хууль, шүүхийн байгууллага тогтоох байх. УИХ-аас шууд 100 хувь төрд авна гэсэн шийдвэр гарч байхад би их гайхсан. Төр болон 49 хувь талын эзэмшлийг хэвээр нь үлдээж байгаад хөндлөнгийн хяналт тавих боломжтой байсан. Банкууд дампуурахад Монголбанкнаас хөндлөнгийн хяналтын төлөөлөгч томилдог байсан. 49 хувийг төрд авах үйл ажиллагаа дуусах хүртэл төрийн төлөөллөөс бүрдсэн хяналтын багийг түр ажиллуулаад энэ асуудал шийдэгдсэний дараа төр 100 хувь авсан бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй байсан юм.

 

Б.Лхагважав: Ардын нам хөгийн харагдаж байна

 

/Эдийн засагч, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч/

 

 

-ОХУ-ын “Ростех” компани өөрийн эзэмшиж байсан 49 хувиа “Монголын зэс” компанид албан ёсоор худалдсан. Гэтэл төр “Монголын зэс” компанийн худалдаж авсан 49 хувийг булаагаад авчихлаа. Энэ нь ОХУ хэзээ л бол хэзээ Монголын төрийг дарамтлах эрхтэй болж байна гэсэн үг. Яагаад гэвэл ОХУ-ын талаас манай зарсан хувийг яагаад танай төр худалдаж авч байгаа юм  бэ, танай аль нэг компанид зарсан зүйлийг булаагаад авчихдаг юм бол бид өөрсдөө 49 хувиа буцааж авна гэж хэлэх эрх нь нээлттэй байгаа. “Ростех”, “Монголын зэс” хоёрын хийсэн гэрээнд “Гэрээ 18 сар хүртэл хүчинтэй, энэ хугацаанд гуравдагч хүчинд худалдах эсвэл шилжүүлэх юм бол 100 сая ам.долларыг өр төлнө” гээд маш тодорхой заачихсан. Тэгэхээр ОХУ-ын талд мөнгө хэрэгтэй гэж үзвэл гэрээний дагуу манай талд зарсан хувиа буцааж авна гээд улс төрийн тоглолт хийх боломжтой харагдаж байна. Энэ нь манайд маш сөрөг үр дагавартай. Үндсэн хуульд “Төр хувийн болон нийтийн аливаа өмчийг хүлээн зөвшөөрнө. Өмчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан. Гэтэл төрийн нийтийн өмчийг өнөөдрийг хүртэл хамгаалаагүй, хамгаалах эрх зүйн зохицуулалтыг гаргаагүй. Хамгаалаагүй учраас өнөөдөр үе үеийн эрх мэдэл авсан хүмүүс хязгааргүй эрхтэй мэт ааш, аяг гаргаж байсан. Яагаад гэвэл төр өөрөө гол өмчүүдийн эзэн байсаар ирсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувийн хэвшлээс булааж авснаараа Монголд хувийн компанитай гадаадынхан ажиллана гэсэн ойлголт байхгүй болж байна. Зөвхөн төрийн компанитай ажиллана гэсэн сурталчилгааг дэлхийд зарласантай адил үйл явдал болж байна. Төр зөв гээд бүх зүйлийг буруутгаж аваад, 400 сая ам.долларыг нь төлөөд, дараа нь арбитрын шүүхийн төлбөрийг бас төлөөд төр “Эрдэнэт” үйлдвэрийг өмчид авлаа гэж бодъё. Монгол одоохондоо гоё харагдаж болох ч ирээдүйд уучлаарай, Монгол маш хөгийн харагдана. Үнэндээ МАН хөгийн харагдаж байна. Үүний үр дүнд нэг банкаа устгана. Хамгийн аюултай нь нэг банк устахад Монголын банкны систем устана. Нэг банк устах гэж байна гээд манай зарим банкныхан баярлаж байх шиг байна. Уучлаарай, баярлах хэрэггүй та бүхэнд хамт л унана гэдгийг ойлгох хэрэгтэй. Эх сурвалж: news.mn  

 

Ш.Сайхансамбуу: Улстөрчид дээрэм хийчихлээ

 

/УИХ-ын гишүүн асан/

 

 

-“Эрдэнэт”-ийн асуудалд УИХ шийдвэр гаргаж болно. Гэхдээ эхлээд шүүх ёстой л доо. Шүүхийн шийдвэрээр төр Эрдэнэтийн 49 хувийг авсан бол зөв алхам болох байсан. Гэтэл тэгээгүй. “Монголын зэс корпораци”-ийн тухайд Оросын мэдэлд байсан 49 хувийг олж авахын тулд гадныхантай томоохон  хэлэлцээр  хийж, үнэ тогтоогоод Монголдоо аваад ирсэн байгаа юм. Энэ хүртэл асар их зардал гаргаж,  нэлээд ажил болсон байж таарна. Төрийн мөнгөөр Эрдэнэтийг авсан гэж яриад байгаа юм. Үнэн хэрэг дээрээ төрийн мөнгө гэж байдаггүй. Гэтэл манай гишүүд хэсэг бүлэг хүмүүс Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр хуйвалдаад авчихлаа гэсээр байгаад дээрэм хийчихлээ. Энэ бол ардчилсан тогтолцоотой улсад байж болшгүй алдаа, завхрал. Төрд ажиллаж байгаа хулгайч, дээрэмчид  алхам тутамдаа  хууль зөрчиж байгаатай  холбоотой. Хуулийг  хэн биелүүлж, хуулиас хэн эмээж амьдарч байна вэ гэхээр эгэл ардууд л байна. Тэд л хуулиас  эмээж, хууль зөрчсөн бол хатуу шийтгүүлж, хариуцлага хүлээж байна. Харин эрх баригчдад хууль үйлчлэхээ болиод удаж байна даа. Эх сурвалж:zuv.mn

 

Бэлтгэсэн: Б.Тулга

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (43.242.242.4)
    erdenetiig avsnaar huviin omchiig deeremdeh jishig togtloo.. Araas ni SOH-g avna biz
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.26.171)
    ямарч нийгэмд амьдраад байгаан. Залуус нь хар ажил хийгээд ч хамаагүй хил давж байгаа нь зөв шдээ. би ч гармаар бн зүгээр
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.226.86)
    MANgaruud uher dargiigaa l neg number one bolgochih geed hicheegeed bn da.. ene esreg pr l bolno do
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Хэн ч юу гэж байсан энэ чинь эрээ цээргүй хулгай дээрэм. Нэг ч хууль зөрчсөн гэсэн шүүхийн тогтоол байхгүй. завхарал
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.36.3)
    харин ард түмэн эрдэнэтээ луйварчдаас авсандаа баяртай байгаа. захиалгат сэтгүүл зүй гэж энэ дээ
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.70.34.98)
    Эрдэнэтийг дээрэмдсэн хэргийн талаар юмны учир начрыг ойлгодог хүмүүс нэг иймэрхүү л байр суурьтай байгаа юм. Ёстой цагаандаа гарсан дээрэмчин нам, түүний төлөөнийхөн төрийн толгойд суусан ид шидээ харууллаа. Бас болоогүй ээ нээг их шудрага нөхдүүд шудрага ажилласан гээд байгаа.
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.185.157)
    Манай энхрий хайрт намын шийдвэр туйлын зөв. Одоо эрдэнэтийн дараагаар хувийн хөрөнгөтнүүдийн бүх хөрөнгийг хураана. Тэгээд тасалдсан социализм коммунизмээ ном ёсоор нь байгуулаад баян хоосны ялгаагүй яг хойт солонгос шиг дэг журам тогтооно. Ёстой гоё муусайн америкийн импралистүүдийг шүтсэн муусайн хөрөнгөтнүүдийг болгож тавина даа
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Коммунизмаар айлагдаг цаг чинь онгорсон хулгай дээрэм хийдэг 2012-2016 дууссан АНы луухан Илжигээ
      2017 оны 04 сарын 17
  • Эбэ ХХБ луйварчид ЗГтай тохиролцох 1 л замтай (98.169.180.19)
    Яагаад шүүхэд хандахгүй байна вэ гэхээр уг гэрээ нь нэгд Олон Улсын Гэрээ хэлэлцээрийг бүдүүлгээр илт зөрчсөн учраас, хоёрт Монгол улсын тов тодорхой хэд хэдэн хуулийг зөрчсөн учраас энэ хэрэг Монголын ЗГын талд гарах нь ойлгомжтой юм. Эбэ Да Гонболд ХХБ тэргүүтэй луйварчид өөрсдөө шүүхийн төлбөр өрөнд унах учир ацан шалаанд орчихоод байгаа юм
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • Эбэ Да Гонболд ХХБ луйварчид ЗГтай тохиролцох 1 л (98.169.180.19)
    Яагаад шүүхэд хандахгүй байна вэ гэхээр уг гэрээ нь нэгд Олон Улсын Гэрээ хэлэлцээрийг бүдүүлгээр илт зөрчсөн учраас, хоёрт Монгол улсын тов тодорхой хэд хэдэн хуулийг зөрчсөн учраас энэ хэрэг Монголын ЗГын талд гарах нь ойлгомжтой юм. Эбэ Да Гонболд ХХБ тэргүүтэй луйварчид өөрсдөө шүүхийн төлбөр өрөнд унах учир ацан шалаанд орчихоод байгаа юм
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.40.208)
    мөнгөтэй гээд худал юм цацаж өөрсдийнхөө арьсыг хамгаалах гэж их л оролдох юм даа, үнэн хэзээд дийлдэг гэдгийг хулгайч худалч нөхдүүд ойлгохгүй л дээ, Эрдэнэт ард түмнийх болсон. Одоо ингээд дуусаа, хулгай хийх боломж олгосонгүй гээд боож үхэх нь
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.41.6)
    Миний найзтайгаа хамтран ажиллуулж байсан аж ахуйн нэгжид байгаа миний хөрөнгийг надаас нууцаар хамтрагчид минь худлаа үнэн гоншигонож байгаад хууль зөрчөөд авчихсан байвал би яах ёстой вэ? Шууд л нухна. Гэтэл өмнө нь дув дуугүй байж байгаад булхай луйвар нь босоод ирэхээр 51 яриад эхэлхээр чинь хувааж хусах гээд баригдахаараа тэр тэгж луйвардсан гээд матаад байгаа ч юм шиг санагдахын Энэ шорон зан уу? С.Эрдэнээ
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.41.6)
    За даа АН-ыхан засаг барьж байхдаа баахан өр тавиад авсан мөнгөө өөрсдөө ихэнхийг нь гударчихсан гэж шүүх хуулийн байгууллагаар явж байгаа нөхдийн баримтаар харагдаад байх шиг. Гэтэл улсын хууль зөрчөөд улаан луйвардаад Эрдэнэтийн 49 хувийг авах гэсэн тэр луйварчид,улсаа идэж дампууруулсан АН-ы энэ хулгайч нар өөрсдийн тарьсан гайгаа мартчихсан юм шиг бөөн шудрага царайлсан юм яриад байх шиг санагдах юм. Ер нь АН-ы энэ хэдэн хулгайч нарыг хуульгүй бол цааш нь харуулахсан
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.185.157)
    Нямдорж гэдэг урвагч эрдэнэтийг хятадад өгөх гэсэн далд санаа нь хэрэгжиж эхэллээ. Сэрэмжтэй байгаараа монголчуудаа
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
    • зочин
      МАН-ын нохойнууд Эрдэнэтийг анхнаас нь цавчаад өөд нь гаргаагүй байхгүй юу. Одоо зах зухаас нь зарим нэг хэсэг хүмүүс гадарлаж эхлээд байгаа ОФФШОР бүсэд гарсан ихээхэн хөрөнгөний нэг хэсэг нь энэ Эрдэнэтийх шүү дээ. Ор тас алга болсон хөрөнгө ч тоймоо алдсан. Тэр Отгонбилэг гэдэг цайчихсан нөхөртэй газрын гаваар орсон. Ум базарваань хум пад.
      2017 оны 04 сарын 17
    • Зочин
      Чиний Монгол гэж хаашаагаа харсан юм байдаг юм өмхий Илжиг чинь, олон юм ХУЦАЛГҮЙ цагаан хэрэмнийхээ цаагуур далд ор
      2017 оны 04 сарын 17
  • хэхэ (202.5.196.34)
    энэ бол дээрэм МАН-Ы ХУЛГАЙЧ НАР ЗАСАГЛАХ ҮЕДЭЭ СААХ ҮНЭЭТЭЙ БОЛЖ ЭЦЭСТ НЬ АРД ТҮМЭН ХОХИРОХ НЬ
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
    • Зочин
      АНы бузарууд ард түмнээс дээрэмдэж байхад МАНыхан ард түмэндээ өгч байна. Ялтангаар удирдуулсан дээрэмчид минь холооо очих ХУЦАЦГАА
      2017 оны 04 сарын 17
  • зочин (112.72.11.102)
    Монголын ард түмний өмчийг хууль бусаар авчихаад юу гээд байгаа нөхөд вэ
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    6 цаг 36 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    18 цаг 9 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    18 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    18 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    19 цаг 10 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    19 цаг 25 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 32 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    20 цаг 0 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК