Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН, АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээсээ тэрбумаар нь хандив авах уу

2017-4-25
0
ЖИРГЭХ

Монголчууд яг сарын дараа дараагийн Ерөнхийлөгчөө сонгох гэж байна.  Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын 2-оос эхэлнэ. Иймээс улс төрийн намууд хөдөлгөөнд орж, сонгуулийн бэлтгэл хангах ажилдаа ороод байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй тус намын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа гишүүд нь уулзсан бол МАН Удирдах зөвлөлөө хуралдууллаа.

 

 

МАН-аас Ц.Нямдорж Ерөнхийлөгчид нэр дэвшихийг үгүйсгэхгүй

 

МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүн нь бараг тодорхой гэдгийг хэвлэлийнхэн онцолсоор байгаа. Үнэндээ уламжлал ёсоор бол М.Энхболд нэр дэвших нь зүйн хэрэг. Намаа УИХ, Аймаг, дүүргийн сонгуульд илт давуу ялуулсан, орон нутгийн сонгуульд ч үнэмлэхгүй ялалт байгуулсан гэх түүнийг намынхан нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж гавьяаг нь үнэлэх учиртай. Намынхан ч Төрийн гурван тэргүүнийг өөрийн болгох мөрөөдөл тун удахгүй биелэлээ олно хэмээн  дараа дараагийн нүүдлээ тооцоолсоор сууна. Өөрөөр хэлбэл М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол дараагийн УИХ-ын дарга хэн байхав, намын даргаар хэнийг сонгох вэ, Ерөнхий сайдын суудал хэрхэн шийдэгдэхэв гээд л жинхэнэ цусгүй тулаан МАН-д өрнөж байна.

 

 

Бүр цаашилбал УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болох уу, түүний албан тушаалыг Ө.Энхтүвшин авах уу, М.Энхболдын сонгогдсон Төв аймгийн нөхөн сонгуульд хэн нэр дэвших вэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд М.Энхболдын мөрөөр УИХ-д орж ирэх үү гээд л алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэдэг үлгэр МАН-д өрнөж байна. Гэхдээ энэ бүх яриа хэлэлцээр ганцхан хүнээс болж нурах эрсдэлтэй. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж саяхан нэгэн ярилцлагандаа Ерөнхийлөгчид дэвших эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэж хэлээгүй. Гагцхүү намынхаа шийдвэрийг дагана гэсэн. Гэхдээ түүнд нэр дэвших хангалттай амбиц бий. Түүнийг нэр дэвшүүлэх талаар ярьж байгаа цөөнгүй гишүүд байгаа. Тэгэхээр МАН-аас аас Ц.Нямдорж Ерөнхийлөгчид нэр дэвшихийг үгүйсгэхгүй юм.

 

АН-ынхан нэр дэвшигчдээ хэрхэн тодруулах вэ?

 

Ардчилсан намаас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь байгаагүйгээр олон хүн өрсөлдөхөөр чармайж буй. Тодруулбал АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд Н.Алтанхуяг,  Л.Болд, Г.Цагаан, Х.Баттулга, Р.Амаржаргал, Г.Батхүү, Э.Бат-Үүл, З.Энхболд, Баабар, П.Цагаан нарын 10 хүн өрсөлдөхөөр намдаа бүртгүүлээд байгаа гэх. Бас болоогүй тоон дотор үсэг зохиж явна гэгчээр БНН-ын дарга Б.Жаргалсайхан хүртэл Ерөнхийлөгчийн сэнтийг мөрөөдөн АН-аас нэр дэвших хүсэлтээ гаргасан гэх. Тэрбээр АН-ын удирдлагуудын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн гишүүдтэйгээ хийсэн уулзалтад очиж, Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхлоо намын удирдлагуудад илэрхийлсэн байна. Б.Жаргалсайханы хувьд АН-ын даргын сонгуулийн өмнө тус намд элссэн боловч БНН-ын даргаас нь албан ёсоор чөлөөлөөгүй, АН-ын дотоод сонгуульд өвдөг шороодсон гээд түүнд саад бэрхшээл цөөнгүй ч Ерөнхийлөгчид зүтгэхээр шийджээ.

 

 

Одоо АН-ыханд ганцхан зовлон байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчидээ хэрхэн тодруулах вэ гэж.  Хэдхэн хоногийн өмнө АН-ын нэр дэвшигчид С.Эрдэнийн үзэмжээр сонгогдох нь гэж шуугиж байсан ч АН-ын удирдлагууд энэ шийдвэрээ эргэн харсан бололтой. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Говь-Алтай аймгийн намын хорооны өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ “Ардчилсан намын шинэчлэл амжилттай явагдаж байна. Энэ бол шинэчлэлийн эхлэл юм. Шинэчлэл цаашаа илүү өргөн хүрээнд хэрэгжих болно. Бидний хамгийн ойрын том зорилго бол Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө буухиаг таслахгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах. Намын гишүүд та бүхний саналаар Ерөнхийлөгчид нэр дэвших хүн тодорч, мөн та бүхний саналаар ялалт байгуулах юм. Тиймээс Ардчилсан нам 2020 оны ялалтыг авахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой” хэмээн мэдэгдсэн байна. Тэгэхээр үлдсэн 10 хоногийн хугацаанд АН-ынхан хэрхэн нэр дэвшигчдээ тодруулахыг харах л үлдлээ.

 

МАХН Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх зорилготой, харин үгүй гэвэл өөр хувилбартай

 

МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хэмжээний рейтингтэй яваа ганц хүн Н.Энхбаяр. Сүүлд гаргасан судалгаараар Н.Энхбаяр нөлөөтэй улс төрчдийн түрүүнд Б.Бат-Эрдэнэтэй зуузай холбон яваа. Тэгэхээр МАХН Н.Энхбаярыгаа сойхгүй гээд яах билээ. Гэвч түүнд нэг саад бий. Ерөнхийлөгчийн сонгуульд ялтай хүн өрсөлдөж болдоггүй хуультай. Ийм шалтгаанаар өнгөрсөн сонгуульд МАХН-ынхан Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх гээд бараагүй. Тэгвэл түүний “ял” энэ удаагийн сонгуульд ч гэсэн саад хийж мэдэх тул МАХН эртнээс өөр хувилбар бодож олсон бололтой. Тодруулбал Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуунд тус намыхан санал тавьжээ. Энэ талаар О.Баасанхүү “МАХН өөрийн гэсэн дүрэмтэй нам.

 

 

Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Таван хүн нэр дэвшүүлж, хамгийн өндөр санал авсныг нь өрсөлдүүлнэ. Намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Бага чуулганаасаа дэмжлэг авбал эцсээ хүртэл дэмжиж ажиллана. Ямар нэг шалтаг хэлээд, дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд хувилбар бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай нэлээн олон удаа уулзаж, ярилцсан. Л.Эрдэнэчулуун гуай эцсийн хариугаа хэлээгүй байгаа. Гэхдээ бас татгалзаагүй. Нэр дэвшье гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө олон зүйлийг нягтлах шаардлага байна” гэж хэлсэн хэмээн ярьжээ. Мөн тэрбээр “МАХН-ын Бага чуулганы 200 орчим гишүүний 50-иас дээш хувь нь надтай ижил байр суурьтай байгаа. Би хувьдаа манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялах зорилготой орно гэж ойлгож байгаа. Санал хуваах, аль нэг намыг дэмжих зорилготой байж болохгүй. Яагаад гэвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явах болов уу. Шууд эхний сонгуулиар нэр дэвшигч 50-иас дээш хувиар гарчихна гэж харахгүй байна. Тийм учраас манай намд боломж бий” гэсэн байна.

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байдал 2017 оны наймдугаар сард дуусна” хэмээн мэдэгдсэн байдаг.

 

МАН АН тэрбум төгрөгийн хандив авахаар ярилцаж байна уу

 

Ардчилсан намынхан дотоод сонгуулиар мөнгөөр хийснээр санхүүгийн хувьд хараат болсон гэдгийг намын дарга нь онцолдог. Нийслэлийн АН, дунд шатны намын хорооны дарга нарын сонгуульд л гэхэд 54 хүн, ҮБХ-ны 380 суудалд 511 хүн нэр дэвшсэн. Тэдгээр нэр дэвшигчдээсээ 90 сая хүртэлх төгрөгийн дэнчин, хураамж авснаар 2.5 тэрбум төгрөг цугларсан гэдгийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан байдаг. Гэтэл улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээсээ ихээхэн хэмжээний хандив авахаар ярилцаж байгаа гэх мэдээлэл сонсогдсоор байна.

 

 

Тодруулбал Ардчилсан намынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээсээ тэрбум төгрөгийн хандив авахаар ярилцаж байгаа гэх. Тэгвэл МАН-ынхан гурван тэрбум төгрөгийн хандив авах гэнэ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад “Гурван тэрбум гэж сонсоогүй тоо байна” гэсэн хариултыг өгсөн ч бүрэн үгүйсгээгүй юм. МАН-ын хувьд Удирдах зөвлөлөө хуралдуулж, сонгуулийн хандив цуглуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ахалж байгаа бөгөөд “Ажлын хэсэг энэ асуудлаар хуралдаагүй. Бид хандив цуглуулахдаа хуулийн хүрээнд ажиллана. Сонгуулийн хуулийн хүрээнд аж ахуйн нэгж, хувь хүн, иргэд рүүгээ хандаж, хандив цуглуулах ажлыг зохион байгуулна” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • зочин (27.123.214.119)
    Сонгууль явуулах мөнгө гэдэг чинь ард түмний тархийг угаах мөнгө шүү дээСонгуульд хэдэн тэрбум зарсан хүн зүгээр сууж төрд үнэнчээр зүтгэнэ гэж үү.
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (27.123.214.119)
    Хэдэн тэрбум төгрөгөөр хандив өргөөд ерөнхийлөгч болбол шархаа нөхөх гэж авилгал хээл хахуулиа эхлүүлж нутаг орноо зарж дуусах байх даа.Сонгуулийг мөнгөөр явуулдгаа больж том намуудаас сонгодсон нэг нэг хүнийг төрөөс дааж зурагтаар хэдэн удаа халз ярилцлагад оруулаад бусдыг ард олон сонголтоо зөв хийх боломжийг олгооч
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Улаан Ямаат Г.Хишигдэлгэр (124.56.68.230)
    Бат-Үүл дарга бол уг нь ахиад хэдэн жил хотын дарга байсан бол илүү ихийг хийж чадах байсан гэж дүгнэсэн. Авто зам энгийн жишээ. Цаашлаад хотоо зөв төлөвлөж үргэлжлүүлж ихийг хийх байсан болов уу. Тиймээс дуугүй амаа таглуулаад билэгдлийн чанартай суугаад байхгүй хийж бүтээе гэсэн залуусыг дэмжээд сайн ерөнхийлөгч болох байх аа. Олон хийвэл хийсэн шиг хийдэг, эх орноо гэсэн сэтгэлтэй идэж уухыг урьтал болгоод байдаггүй тийм л ухамсартай, сэтгэл зүрхтэй Монгол хүн олноор өрсөлдвөл сайхансан. Дээр дурдсан хүмүүс ч дээ. Идэж ууж, гүзээлж ханаагүй юм байхдаа. Өнөөдөр иргэд нь эх орондоо эзэн байж чадаж байна уу? өвдөж зовлоо эмнэлэг нь бүрэн оошилж чадахгүй гадагш явна, ажлын байр р нэмэгдүүлэх гээд хийж бүтээе гэсэн жижиг аж ахуй нэгжүүдээ татвараар нь дарамталсаар байгаад цөхрүүлнэ. Гадаад хөрөнгө оруулалт гэхээр нүдээ ухаж хөлөө хугалах шахаад татвараас ингэж ч тэгэж ч хөнгөлнө гээд. нөгөөдүүл нь эх орныг нь худлаа инээж байгаад л цөлмөөд явна. Ингээд байхаар яаж ажлын байр ихсэж, яаж
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Улаан Ямаат Г.Хишигдэлгэр (124.56.68.230)
    хэн дуртай нь шахуу ерөнхийлөгч болж болдог болчихсон юм байх даа. Болсон болоогүй гишүүн нэр зүүж байсан л бол. юм хийж бүтээж чаддаг, хийхийг зорьж чаддаг, зөв үзэл бодол хүмүүжилтэй, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, мэдээж олон талын мэдлэг, өндөр боловсролтой, оюуны ухамсар өндөр хүнийг сонгох хэрэгтэй гэж иргэн миний бие хувьдаа боддог билээ
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.26.193.138)
    Bat uul demjinee
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.177.59)
    ТАТВАРААР ДАРАМТЛАГЧДЫГ БОЛ СОНГОХГҮЙ ЭЭ ХЭН Ч БАЙСАН СОНГОХГҮЙ
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (222.118.43.111)
    Баттулга,Алтанхуяг,Зи,мэтийн хулгайчууд зайлаа
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.185.157)
    Их л олон ерөнхийлөгчтэй болох нь дээ. Энэ нямдорж гэдэг хятадын тагнуулд урвасан нөхрийг бид сунгаад хятадад уусах юмуу хаашаа юм. энэ муухай мэнгэтийг бид хичнээн жил давруулах юм бэ. одоо бүр даварсаар даварсаар давгийн орон дээр гараад биднийгээ хятадуудын боол болгох нь байна шүү. Муу даварсан амьтныг дарж төрөөс заылуулцгааяа
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
    • Зочин
      hee huurhii chamaig ingej setgedeg gehed chinii aav eejiig uruvduj bn
      2017 оны 04 сарын 25
  • зочин (202.126.91.100)
    ман .аас гарсан хүнийг сонгож болохгүй ард түмнийг элгээр нь хэвтүүлчихээд юугэнэүү энэ 7 татвар ард түмэнд нөлөөлөхгүй гэнээ ард түмнийг тэнэг гэж бодооюу тэтгэвэрийн нас нэмэх, ндш, хүн амын орлогын татвар приус машины татвар нэмчихээд нөлөөлөхгүй гээд яриад байх юм юу яриад байгаа мэдэж бнауу
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
    • Зочин
      za huurhii yamar ch medleggui bj olon yum buu dongos . AN ard tumniig elgeer ni hevtuulsniig MAN huleej avaad arai yadan sergeeh gej oroldoj bn . chamshig belenchlegch am ruu gaa mungu hiilgeseer bgaad uls oron ingej suidesniig medeh uu ? esvel chi tatvar nemeh ni gej orilood bgaag bodohod undur tsalintai bankind hadgalamjtai bayan nuhur bn .
      2017 оны 04 сарын 25
  • КЭ КЭ (202.72.245.204)
    МАН ТАТВАР НЭМЭЭД МӨНГӨӨ АЛЬ ХЭДИЙН ОЛЧИХСОН БАЙГАА
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
    • Зочин
      tatvar nemeed mungu olbol chinii surah surguuli emchluuleh emnelegt zartsuulah baih. tegeed ch hooson karmaa unjuulsan chamaas tatvar nemsen ch ter nemeegui ch ter tatvar abahgui. zugeer l duugai bai
      2017 оны 04 сарын 25
  • nym (202.179.23.103)
    mieeg bolohgui hotiin darga baihdaa hotiin gazriig ugui hiisen erunhiilugch bolvol ulsaa zarna mongolchuudaa..........
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • IRGEN (27.123.213.2)
    MAH AH aas EROOSOO HVN SONGOHGVI BAIHIIG ARD TVMENEESE URIALJ BNAA ULS ORON CHINI YMAR BNA IDSEN UUSAN HVNEE SHUDARGAAR SHIITGEJ CHADAHGVI OMHII MALNUUD OPSHOOTNGUUDAAA TOLGOI DEEREE GARGASN ARD TVMENEE DAAPAALSAN MALNUUD TETGEWERIIN NASIIG NEMEJ ONDOR TETGEWER TOGTOOLGONO GEED HVVHED HUURCH BAIGAA YM SHIIG OMHII MALNUU D
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • zochin (27.123.213.2)
    ENHBAYRIIG SONGONO OOR HVN HEREGGVI OPSHPPRTONGUUD BOLON SVLJEE BOLSON MAH AH HEREGGGVI ZOW HVNEE SONGOH HEREGTEI SHVV ARD TVMEN MINI BURUU HVNEE SONGOWOL YG ELBEGDORJ SHIG L BOLNO OPSHOORTONGUUDIIN TOLGOIG ELSEN ERGVV ELBEGDORJ ZORIGTOI VG HELJ CHADAHGVI MAL
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • zochin (27.123.213.2)
    yg vnen tetgeweriin nas nemsen hvvhdiin mongo algachilj ogood ard tvmenee huurchaad ene 2 namaas eronhiilogchid songohgvi baihiig urialj bna opshoor danstnuudiig tolgoig hi ileed bgaaa AH MAH S eronhiilogchiin songuuld songohgvi shvv ard tvmen ee HUDALAA YRIDAG HUWALZHUUDAAR HEREGGGVI SHVVV
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Тэтгэвэрийн нас нэмсэн ми овогтын сонгохгүй байхыг бүх хамаатан садандаа захина.
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • санал (202.179.27.16)
    ЭНЭ ДОТОР ЭНХБАЯРААС ӨӨР ХҮН АЛГАА АЛГА БААВАР МААВАР ИЧЭЭЧЭЭ ОДОО ХҮЗҮҮГҮЙ ХҮМҮҮС СОНГОХ УУ КК
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.26.93)
    БААВАР НОХОИ НОЕН БОЛЖ БАЛЛАХ ЮМ БИШ БИЗ ДЭЭ
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.143.25)
    ЭД НАРААС ЛУВСАНВАНДАНГИЙН БОЛД Л ХАРАГДАЖ БАЙНА. ЧИМЭД ГУАЙ ХЭРХЭН ҮНЭЛЖ БАЙСАН БАРИМТ САЯХАН ИЛ ГАРЧ ИРСНИЙГ ХАРСАН, ЧИМЭД ГУАЙ Ч ГОЛООР НЬХЭЛСЭН БАЙДАГ ШҮҮ.
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.177.104)
    ene sistemiig solih tsag ali ert boljee odoo arai dendlee
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (180.149.93.14)
    АН-наас УИХ-н сонгуульд жижиг тойрогт өвдөг шороодсон яасан олон хүн байна аа.Тойргоосоо төрсөн нутгаасаа гарч чадаагүй нөхөд болиосой билээ.УИХ-н гишүүн Ардчилсан хувьсгалын удирдагч нарын нэг нэг л хүн байна.АН-н сонгуульд нэр дэвших гээд амбицлаад байгаа нөхөд шунал тачаалаа хойш тавьж тэр хүнээ дэмжээчээ.Ерөнхийлөгч АН-с сонгогдох магадлал байна даа.Амбицлахаа больцгоо.
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
    • Зочин
      АН Бямбасүрэн гуайг дэвшүүлвэл болж б.наа.Хашир бурхи шүү.Тусгаар тогтнолд тулхтай хүн.
      2017 оны 04 сарын 25
  • зочин (202.9.43.237)
    бас нэг хадны мангаа гарах нээ олигтой хүн алга намдаа авилга өгсөн баян хулгайч гарна
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Zochin (202.70.46.207)
    Ard tvmen gantshan udaa songoltoo zuw hiigeesei de dandaa l vher nerendee taarah gj yu bhaw de Enhbayarin ehner Tsolmon mongolchud hezee ch hvnee songoj chadahgvi vher nerendee taarsan gj hatuu bogood vnen vg helj bilee Ard tvmeen sereechee
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Zochin (202.70.46.207)
    Mangaraas l hvn songoj boldogvin shv ted erh medlin deed tsegt hvrch henig ch vl tooj duraaraa zagnana ter ved ard tvmen vldsen gants karmaigaa yuch gvi uhuulna MAN haant zasaglal togtooj ard tvmnig hargislana jishe ni 65hvrtlee ajil bhgvi tetgewer bhgvi MAN gar sonotvgei
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.43.199)
    Enhboldin gaviya bol alba tushaal hudaldsan yavdal mun uu uur yu hiisen yum be
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (123.143.40.102)
    Олигтой пизда нэг ч байхгүй бна.Монгол улс мөхжээ.Ард түмэн нь арчаагүй хэдэн нам нь шуналын туйл.МОНГОЛ МӨХЛӨӨ
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • baasannyam (108.48.180.65)
    Amarjargalig demjij bn.ner tsever,bas tsergiin bssn bolohoor arai deer bolov uu. Deeshee garahaaraa bolichihdag ym bollv uu.
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.91.218)
    АН хан арай л олон байна. Өөрсдийг ухаантан гээд бодчихсон төрийг самарч хаясан аймшигтай хүмүүс үүнд арай гайгүй нь Дорлигжив юм харин гарсаных нь дараа эд нар нь ажлыг нь хийлгэхгүй зовоох байхдаа. Цэгцтэй өөрийн байр суурьтай аливаа юмыг утгаар нь голчыг олж хийдэг гэж боддог шүү дээ. Гэхдээ ойр ажиллаж үзээгүй юман түрүүнд орилоод байдаггүй арай л тулхтай хүндээ бусад нь хэрэггүй ээ муу юумтай холилдсон гарууд бүр ч хэрэггүй Амаржаргал бол болно гэхдээ цаг үетэйгээ яаж нийцэж хөдлөхүү гэдэг сонин байна. Арай л хатуу уян биш байх болов уу. сайн мэдэхгүй л байна. толгой нь бол хэрэгтэй л дээ.
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • СОНГОГЧ (139.5.217.217)
    ЯМАРТАЙ Ч МАН-ААС НЭР ДЭВШИГЧИЙГ СОНГОЖ БОЛОХГҮЙ!!! МАН -ЫН ЛУЙВАРЧИД ХЯНАЛТГҮЙ ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЭЛД ХҮРНЭ!!!ТЭНЦВЭРИЙГ ХАНШАХ ЁСТОЙ!!! ҮНДСЭН ХУУЛЬД Ч ӨӨРЧЛӨЛТ ДОРВИТОЙ ХИЙХГҮЙ!!!
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    4 цаг 54 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    7 цаг 4 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    7 цаг 11 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    7 цаг 21 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    8 цаг 47 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    9 цаг 10 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    9 цаг 33 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    9 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    9 цаг 54 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    10 цаг 4 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    11 цаг 28 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК