“Мөрөөдлийн үзэг ” хүүхдийн жүжиг тоглогдоно

“Мөрөөдлийн үзэг” хүүхдэд зориулсан жүжиг ирэх арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно. Энэхүү жүжгийг соёлын гавьяат зүтгэлтэн Б.Жаргал телевизэд зориулан шинээр найруулж, МҮОНТ-ээр цацахаар болсон байна. Түүнчлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хорооноос хүүхдэд зориулсан уран бүтээлийг олшруулах, хөгжүүлэх зорилгоор уран бүтээлчдийн дунд драмын болон хүүхэлдэйн жүжиг, дууны цомгийн төслийн уралдаан зарласан билээ. Ингээд тус уралдаанаас шалгарсан жүжиг нь “Мөрөөдлийн үзэг”, Ж.Жүгдэрбарамын “Жимсний төгөлд шарилж ургадаггүй” гэсэн хоёр зохиолыг сонгосон аж.
Д.Ундрах 24tsag.mn